Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 63

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, Адир овгийн Дашринчингийн Банзрагчийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Банзрагч шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ ялалт нэгдэлд 1977 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу хийснээс зөрчилтэй болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ ялалт нэгдэлд 1977 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Банзрагч Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Банзрагч нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ ялалт нэгдэлд 1977 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 671 тоот архивын лавлагаа, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Хоролдагва, Т.Дулам нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Банзрагч өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарАдир овгийн Дашринчингийн Банзрагчийг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ ялалт нэгдэлд 1977 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1979 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныгтогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА