Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/47

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,  

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: Т.Д-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Дашцэрэн, Г.Гандөш,

Шүүгдэгч: Б.С-, Ц.Ө-, С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М- овогтой Ц-ын Ө-, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц- овогтой Б-ийн С-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б- овогтой С-гийн Г- нарт холбогдох эрүүгийн 1827002220103 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1993 ны 10 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Хотонт сумын 1 дүгээр багийн ___ хорооллын ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай М- овогтой Ц-ын Ө- /РД:___/,

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, охины хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ц- овогтой Б-ийн С- /РД:___/,

3. Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, Архангай аймгийн Хотонт сумын ___ төвд ___ ажилтай,  ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын ___ хорооллын ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б- овогтой С-гийн Г- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.Ө-, Б.С-, С.Г- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Д-гийн эзэмшлийн 1 тооны мухар ягаан Монголын соёолон эр үхэр, хохирогч Б.Б-гийн эзэмшлийн 1 тооны улаан сартай шүдлэн үхэр, хохирогч Т.Д-ын 2 тооны эр үхэр, хохирогч Д.Д-гийн 1 тооны ягаан халзан үхэр, нийт 5 тооны үхрийг хулгайлсан,

Яллагдагч Ц.Ө-, Б.С- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ё.Н-гийн 3 тооны адууг хулгайлсан,

Яллагдагч Б.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум, Вангийн-Овоо баг, ___ тоот хашаанаас хохирогч Д.Э-ийн үхрийн 1 ширхэг гуяны махыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Хохирогч Т.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ :

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “___” гэх газрын зүүн талд намаржиж байсан. Тухайн үед цас орсон байсан. Манай үхэр Д.Д-, Б.Б- нарын үхэртэй хамт явдаг байсан. Маргааш өдөр нь адуунд явж байгаад “___” баруун талын засмалын тэнд үхэр байхаар нь очсон чинь 1 эр үхэр ногттой ирсэн байхаар нь нөгөө үхрүүдээ бүртгээд үзсэн байхгүй байсан. Тэгээд ойр орчмоор хайгаад олдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Дараа нь удалгүй Самдантүвдэн цагдаа олсон гэж мэдэгдсэн. Хохиролд 1 350 000 төгрөг гаргуулж авмаар байна гэв.

Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23 нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг ___ гэх газраас сартай улаан шүдлэн үхэр алдсан. Манай алдсан үхэр зүүн чих урд талаасаа ухам, баруун чих ард талаасаа цуупбар, имтэй байсан. Өөр содон шинж тэмдэг байхгүй. Би гомдолтой байна. Үхрийн төлбөрийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 135-136, 138 дугаар хуудас/,

Хохирогч Г.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Өвөрхангай аймгийн Хархорин сум Нарийн хүр баг шилжих шөнө мухар ягаан Монголын соёолон эр үхэр алдсан. Тухайн шөнө манай айл байсан З-, Б-, мөн манай суусан эхнэрийн хүүхэд Д-ын үхэр алга болсон байсан. Маргааш өглөө нь Д-ын улаан эр үхэр толгойдоо цагаан бөөрөнхий мяндсан ногттой 7 булаас баруун талд засмалын зүүн талд байсан. Би гомдолтой байна. Үхэр хайж их цаг хугацаа алдсан хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 192-195 дугаар хуудас/,

Хохирогч Д.Доржсэмбийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг “___” гэх газраас ягаан халзан үнээгээ алдсан. Манайх нийт 10 үхэртэй л айл одоо 9 үхэртэй л үлдсэн. Том биетэй ягаан халзан үнээ байсан. Манай хамгийн их сүү гардаг үнэ байсан юм. Үхрээ алдсан учир гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 79-81 дүгээр хуудас/,

Хохирогч Ё.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2015 оны хавар 6 тооны адуу Д- гэх айлын адуунд тавьсан юм. Тэгсэн 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 20-ны хооронд 2 тооны адуу хулгайд алдсан юм. Д- хэлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед адуугаа гэрээсээ доошоо засмал дагуулаад туусан гэсэн. Мөн маргааш нь манай хонгор байдсан адууны толгойд цагаан өнгийн мяндсан бөөрөнхий ногт ирсэн гэсэн. Тэгэхээр тэр шөнө манай 3 адууг  барьж аваад нэгийг нь ногттой нь алдсан юм байна лээ. Хар зүсмийн байдас нь баруун гуян дээрээ саран дэвсгэртэй тамгатай. Улаан буурал зүсмийн бүдүүн гүү зүүүн гуян дээрээ S үсгэн тамгатай. Хүмүүс тухайн тамгыг босоо зуузай тамга гэж хэлдэг. Хар хязаалан байдас нь тамга байхгүй. Маргааш нь адуундаа ногттой ирсэн хонгор гүү нь байдсан гүү байсан алдаж байхаар гээд идшиндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“....Н- гэх хүнээс 2 үхэр аваад тэрийгээ 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 цагийн орчим тэр 2 үхрээ хөдөөний 3 залуугаар хийлгэсэн. Тэгээд нядалж дуусчихаад хашааны урд хэсэгт амбаарын дэргэд хувааж өлгөөд сэврээж өлгөж орхиод гэртээ орсон. Тэгээд удалгүй Б- гэх цуг мах зардаг эмэгтэй над руу залгаад гадаа чин махны чин хулгай хийгээд байна гэж над руу залгаж хэлсэн. Тэгээд би гараад харсан чин гэн цагаан машин дотор манай нядалсан үхрийн дан гуяыг С- гэх залуу ар талынхаа суудал дээр тавьчихсан байсан. Тэгээд би хүний юм яагаад зөвшөөрөлгүй авч байгаа юм гээд уурласан чин хойно суудал дээрээ байсан манай гуяыг машинаасаа гаргаж хашаан дотор шидчихээд 1 дүгээр хорооны уулзвар тал руу засмал руу хар ирчээрэээ гүйгээд яваад өгсөн. Тухайн үед гэгээ тасраад орой болж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 225 дугаар хуудас/,

Гэрч Т.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Манайх адуугаа 2018 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед доошоо засмал дагуулаад адуугаа туусан. Маргааш өглөө нь адуун дээрээ яваад очсон буурал гүү зүүн гуян дээрээ S үсгэн тамгатай, хар байдас нь хондлой дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай тус тус 2 адуу байхгүй байсан. Тухайн 3 тооны адуу манай  найз Н- гэх залуугийн адуу байсан.” манайх адуугаа 2015 онд тавьсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би гэрээсээ гараад 20 цаг болох гэж байхад Э- гэх хүн хүнйи гэр лүү өөрийн ___ улсын дугаартай “Приүс 20” маркийн тээврийн хэрэгслээр явж байсан. Тэгээд Э- ахын гэрийн үүдэнд ирж байсан чин хашааных нь үүдэнд нэг цагаан өнгийн “приүс 20” маркийн машин зогсож байсан. Тэр С- гэж дуудаж байсан залуу машиныхаа ар луу нэг юм шидчих шиг болсон. Тэгэхээр нь би гэрлээр дохиод хажууд нь очиж зогсоод машинаасаа буусан чин хаалгаа нээсэн. Тэгэхээр нь би тэр С- гэх залуугаас чи сая машиныхаа ар луу юу хийсэн бэ гэж асуусан  чинь надад хэлэхдээ мах Т- эгчээс авсан тэрийгээ л сая хийлээ гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугаас чи өнөөдөр мах нядалж өгсөн юм уу гэж асуусан чин үгүй би зүгээр Т- эгчээс авсан юм гэж хэлэхээр нь би арын хаалгыг нь татаад үзсэн чин үхрийн гуя байсан. Би Э- ах руу залгаад гадаа махыг чин хүн ачаад аваад явлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Э-  ах гарч ирээд өө муу С- пизда байна шүү дээ гэж хэлсэн. Э- ах уурлаад С-ийг бариад авсан чин С- тойрч гүйгээд гуя ачсан машинаас гуяа гаргаж ирээд Э- ахын хашаан дотор цасан дээр оруулж шидчихээд доошоо хар эрчээрээ гүйгээд яваад өгсөн. Тэр цуг явсан залуу нь цагдаа дууд хурдан дууд би юу ч мэдэхгүй шүү гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 226 дугаар хуудас/,

Гэрч И.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:           

“...Би Ө-тай 2017 оны намар анх танилцаж байсан. Архангай аймгийн Хотонт сумаас автомашин авах гэж хайгаад авч чадаагүй юм. Тухайн үед манайх ___ дугаартай “Портер” маркийн автомашин засаж байсан юм. Гэтэл Ө-ын ээж Ц- эгч яриад манай автомашиныг 5 000 000 төгрөгөөр худалдаж авах талаар ярьсан юм. Нэг нутаг орны хүмүүс учир өөрийн ___ дугаартай машиныг Ө-д 3 сая төгрөг аваад өгсөн. Үлдэгдэл 2 сая төгрөгийг Ө-аас 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр авсан. Одоо бид хоёрын дунд автомашины талаар үлдэгдэл мөнгөний ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үед 3 сая төгрөг өгсөн учир нэр шилжээгүй байсан. Одоо нэр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 87-88 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 67-70 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд /1 дүгээр хх-ийн 87-91, 152-154, 207-209 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 40-42, 94-96, 231-233 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 57-62 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 28-38 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 123-126 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Ө-ын Хаан банкны дансны хуулга /2 дугаар хх-ийн 44-45 дугаар хуудас/,  

Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Засаг даргын Ц.Ө-ын эд хөрөнгө, зан төлөв, оршин суугаа газрын талаарх тодорхойлолтууд /3 дугаар хх-ийн 65-68 дугаар хуудас/,

Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн С.Г-ы ажлын талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн засаг даргын тодорхойлолтууд, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд /3 дугаар хх-ийн 95-100 дугаар  хуудас/,

Шүүгдэгч Ц.С-ийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /3 дугаар хх-ийн 83 дугаар хуудас/, 

Ц.Ө-, С.Г-, Б.С- нар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 69, 89, 101 дүгээр хуудас/,

Хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 204-207 дугаар хуудас/ зэрэг болно.   

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ө-, Б.С-, С.Г- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Г.Д-гийн эзэмшлийн 1 тооны мухар ягаан Монголын соёолон эр үхэр, хохирогч Б.Б-гийн эзэмшлийн 1 тооны улаан сартай шүдлэн үхэр, хохирогч Т.Д-ын 2 тооны эр үхэр, хохирогч Д.Д-гийн 1 тооны ягаан халзан үхэр, нийт 5 тооны үхрийг хулгайлсан,  

Шүүгдэгч Ц.Ө-, Б.С- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс хохирогч Ё.Н-гийн 3 тооны адууг хулгайлсан,

Шүүгдэгч Б.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум, Вангийн-Овоо баг, ___ хашаанаас хохирогч Д.Э-ийн үхрийн 1 ширхэг гуяны махыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан болох нь

хохирогч Т.Д-, Б.Б-, Д.Д-, Ё.Н-, Д.Э- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 36-39, 135-136, 138, 192-195 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 79-81, 225 дугаар хуудас/, гэрч Т.Д-, Ж.Б-, И.Ж- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 48, 2 дугаар хх-ийн 29, 87-88, 226 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд /1 дүгээр хх-ийн 87-91, 152-154, 207-209 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 40-42, 94-96, 231-233 дугаар хуудас/, шүүгдэгч Б.С-, Ц.Ө-, С.Г- нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т ”Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”гэж заасан ба 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орж тухай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хүндрүүлэх бүрэлдэхүүн болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас дээрх гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш, Д.Дашцэрэн нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...шүүгдэгч нар нь 1 тооны адуу, 1 тооны үхрийг хулгайлаагүй өөрөөр хэлбэл алдуураад явахад нь араас нь хөөгөөгүй дээрх 2 тооны малыг хулгайлахаас татгалзсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд тухайн 5 тооны үхэр, 3 тооны үхрийг шүүгдэгч нар нь бэлчээр дээрээс тууж өөрсдийн өмчлөлд авснаараа хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлах  гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн,

Шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас хохирогч Б.Б-д 650 000 төгрөг, Г.Д- 1 200 000 төгрөг, Т.Д- 1 350 000 төгрөг, Д.Д- 1 100 000 төгрөг, Ё.Н-д 1 500 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй, хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн баримтуудаар тогтоогдсон ба хохирогч нараас хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ц.Ө-, Б.С-, С.Г- нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Ц.Ө-, Б.С-, С.Г- нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан, тэдний хувийн байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Г-ыг 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Б.С-д хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Ө-, Б.С- нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.  

Энэ хэрэгт шүүгдэгч Б.С-ийн цагдан хоригдсон нийт 7 хоногийг, шүүгдэгч Ц.Ө-ын цагдан хоригдсон 13 хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасан журмын дагуу тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох, С.Г-ы цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч Д.Дашцэрэн нар нь шүүгдэгч нь ганц бие эцэг тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч Б.С- нь охин С.Дөлгөөний хууль ёсны асран хамгаалагч болох талаар хэрэгт баримт авагдаагүй, түүнчлэн тэрээр эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэгт холбогдсон байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан тул  Б.С-, Ц.Ө-, С.Г- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Ө-ын эзэмшлийн 3 300 000 төгрөгийн үнэлгээ бүхий 07-31УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.С-, Ц.Ө-, С.Г- нар нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 5 ширхэг мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн тамгын газарт шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй. 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байр нь урсгал засвар хийгдэж хүн хүлээн авах боломжгүй байгаа тул шүүгдэгч нарыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хорьсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М- овогтой Ц-ын Ө-ыг бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Ц- овогтой Б-ийн С-ыг бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдгэч Б- овогтой С-гийн Г-ыг бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар  06 сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 560 /таван зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар  хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.С-д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Ц.Ө-д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар С.Г-д  оногдуулсан 560 / таван зуун жаран / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар  Б.С-ийн цагдан хоригдсон 07 /долоо/ хоногийг, Ц.Ө-ын цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцохыг,

С.Г-ы цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт эдлэх ялаас 128 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж биечлэн эдлэх ялыг 432 /дөрвөн зуун гучин хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.С-, Ц.Ө-, С.Г- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Ө-ын эзэмшлийн 3 300 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 5 ширхэг мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.  

8. Б.С-, Ц.Ө-, С.Г- нар нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.С-, Ц.Ө- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс өөрчилж, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тогтоол хүчин төгөлдөр болтол Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд цагдан хорьсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.С-, Ц.Ө- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА