Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 65

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 45-7 тоотод оршин суух Боржигон овогт Жанчивдоржийн Мишигдоржийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дониддолгор, хүсэлт гаргагч Ж.Мишигдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ж.Мишигдорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь баруун чиглэлийн зам барилга трестэд 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Мишигдорж нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь баруун чиглэлийн зам барилга трестэд 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор тус тусажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай архивын лавлагаа, Авто замын ерөнхий газрын харъяа Баруун чиглэлийн зам барилгын трестийн даргын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 107, 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104 дугаартай тушаалууд, гэрч Х.Пүрэв, Б.Ганбат, Д.Бямба нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Жанчивдоржийн Мишигдоржийг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь баруун чиглэлийн зам барилга трестэд 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсанболохыг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА