Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1111

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Н холбогдох эрүүгийн 1906 02522 0320 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 10-ны Төв аймгийн
Борнуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6, Т  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 919 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 сарын 25-ны өдрийн 745 дугаартай магадлалаар 5 жилийн ялыг 3 жилийн ял болгон хөнгөрүүлэн шийдвэрлэсэн,

         Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, өмнө эдлээгүй үлдсэн 2 жил 5 cap 25 хоног дээр нэмж нэгтгэн нийт 2 жил 7 cap 25 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Н .

    

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунель дээр иргэн Э.Ариунжаргалын
“ХААН” банкны виза картнаас 200.000 төгрөг зээлээч гэж хуурч данснаас нь
500.000 төгрөгийг авч залилсан, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунель дээр иргэн Э.Ариунжаргалын эзэмшлийн Самсунг Галакси Жи-6 плас загварын гар утсаар “хүнтэй утсаар яриад өгье” гэж хуурч залилан авч, бусдад нийт 1.009.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зүшиг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын ажиллуулдаг Р.Уранчимэгийг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Самсунг Галакси А-6 маркийн гар утсыг нь залилж 393.000 төгрөгийн хохирол, мөн 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Р.Уранчимэг рүү “авсан гар утсаа өгье” хэмээн утсаар ярьж улмаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парк-26” нэртэй паб-д хамт үйлчлүүлж байхдаа дахин “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч Р.Уранчимэгийн айфон икс маркийн гар утсыг нь залилж 1.696.000 төгрөгийн хохирол нийт 2.089.000 төгрөгийн хохирол учруулсан,

         С.Дүгэржавт “Шүүхийн байгууллагад жолоочоор ажилд оруулж өгнө” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах Авилгатай тэмцэх газрын урд 60.000 төгрөгийг нь залилан авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас иргэн Э.Ариунжаргалаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-15/, хохирогч Э.Ариунжаргалын өгсөн мэдүүлэг /хх-19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-25/, хохирогч Э.Ариунжаргалаас дахин авсан мэдүүлэг /хх-53/, иргэн Р.Уранчимэгээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-73/, хохирогч Р.Уранчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-83/, хохирогч Р.Уранчимэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-84/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-89-90/, хохирогч С.Дүгэржавын өгсөн мэдүлэг /хх-131/, шүүгдэгч Б.Н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-67/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

        1. Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунель дээр иргэн Э.Ариунжаргалын
“ХААН” банкны виза картнаас 200.000 төгрөг зээлээч гэж хуурч данснаас нь
500.000 төгрөгийг авч залилсан, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунель дээр иргэн Э.Ариунжаргалын эзэмшлийн Самсунг Галакси Жи-6 плас загварын гар утсаар “хүнтэй утсаар яриад өгье” гэж хуурч залилан авч, бусдад нийт 1.009.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ариунжаргалын өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эмэгтэй найз Ганзулын танилцуулсан Бямбадорж, Б.Н энэ 3-ын хамт Б.Н түнелийн ломбарданд тавьсан гэж ярьсан ай падыг би мөнгийг нь өгөөд өөртөө авах гээд Сансарын түнелийн ломбардан дээр очсон. Надад бэлэн мөнгө байхгүй, би өөрийн эд зүйлээ ломбарданд Б.Н 420.000 төгрөг бэлнээр өгсөн чинь Б.Н “ломбард нь хаачихсан байна” гэж надад хэлсэн. Ломбардны хүн удахгүй ирнэ гээд бид хүлээх зуураа цайны газар хоол идэхэд “тооцоог нь хийчих” гээд Б.Н би “Хаан” банкны зээлийн виза картаа үлдээсэн. Тэгээд буцааж аваагүй байж байгаад мөргөөш өглөө нь Б.Н над руу залгаад “би асуудалд ороод баривчилгаанд явах гээд байна, чиний виза картнаас мөнгө аваад цагдаад өгөх гээд байна, найздаа туслаач” гэхээр нь би зөвшөөрсөн. “Гэхдээ 200.000 төгрөгнөөс хэтрүүлэхгүй авна шүү” гэж хэлсэн. Тэгсэн чинь дараа нь хуулгаа харсан чинь 500.000 төгрөг уншуулсан байсан. За тэгээд зүс таних юм чинь авсан нийт мөнгөө өгчих байх гэж хэсэг хүлээгээд сүүлдээ өгөхгүй, холбоо тасраад алга болсон. Өчигдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б.Н надтай холбогдоод мөнгийг чинь өгье гэхээр нь Сансарын тунэль дээр уулзсан. Уулзаад байж байгаад чиний утсаар хүнтэй яръя гэж хэлээд миний Самсунг Галакси Жи-6 плас маркийн хар хөх өнгийн гар утсыг маань аваад алга гараад явсан. Тэгээд би цагдаад хандаж байна.” /хх-19/ гэх мэдүүлэг,

 

         Иргэн Э.Ариунжаргалаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-15/,

        “ДАМНО” ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ариунжаргалаас дахин авсан “...хэргийн материалтай холбоотой санал хүсэлт байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохиролгүй болсон.” /хх-53/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         2. Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зүшиг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын ажиллуулдаг Р.Уранчимэгийг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Самсунг Галакси А-6 маркийн гар утсыг нь залилж 393.000 төгрөгийн хохирол, мөн 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Р.Уранчимэг рүү “авсан гар утсаа өгье” хэмээн утсаар ярьж улмаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парк-26” нэртэй паб-д хамт үйлчлүүлж байхдаа дахин “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч Р.Уранчимэгийн айфон икс маркийн гар утсыг нь залилж 1.696.000 төгрөгийн хохирол нийт 2.089.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Уранчимэгийн өгсөн: “...2019 оны 4 сарын 18-ны өдөр Сансарт байрлах манай “Зүшиг” ломбарданд Б.Н гэдэг залуу нь өмнө нь rap утас тавиад аваад яваад байдаг байсан ба ирээд намайг гар утсаа өгөөч нэг нэг хүнтэй яриад өгье гэж хэлээд авч яваад тэр чигтээ алга болсон байсан. Тэгээд би тухайн хүний дугаар руу ярихаар манай эмээ авсан өгөхгүй байна гээд байсан. Тэгээд би ээжийнх нь дугаарыг нь олоод ярихад манай ээж авсан нь үнэн байна. Би нэг хот орохоороо хүргээд өгье гэж байсан. Тэгтэл 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Б.Н 91133044 дугаараас залгаад “би таны гар утсыг өгөх гэсэн юм, та Натур дээр ирээд авчих” гээд байсан. Тэгээд би “Натур” дээр такситай очиход байсан бөгөөд намайг очиход хамт яваад “Парк 26” гээд ресторан ороод хоол идье” гээд бид хоёр хамт хоол идээд байж байгаад “та гар утсаа өгөөч, би бие засах өрөө ороод ээжтэй яръя” гээд байсан. Тэгэхээр нь би “за тэг” гээд бие засах өрөө рүү утсаа өгч оруулаад араас нь хараад байж байтал гарч ирэхгүй байсан. Тэгээд 20 орчим минутын дараа тэдний ажилчдад хэлээд бие засах өрөөг онгойлгож үзэхэд бие засах өрөөний цонх онгойсон 2 давхараас үсрээд буугаад явсан байсан. Тэгээд би цагдаад хандаж байна. Нэмж хэлэхэд 2019 оны 7 сард Б.Н ээж /80750707/-тэй нь ярихад 2019 оны 6 дугаар сард Б.Н шүүх хурлаар ороод 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэж ярьсан.” /хх-83-84/ гэх мэдүүлэг,

 

          Иргэн Р.Уранчимэгээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-73/,

         “Дамно” ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан,
/хх-89-90/ зэрэг болно.

 

        3. Шүүгдэгч Б.Н нь С.Дүгэржавт “Шүүхийн байгууллагад жолоочоор ажилд оруулж өгнө” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах Авилгатай тэмцэх газрын урд 60.000 төгрөгийг нь залилан авч бага хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Дүгэржавын өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн 36-85 УБО улсын дугаартай Хонда инсайт маркийн автомашинтай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Далай” товерын автомашины зогсоол орчим зогсож байтал үл таних 20-28 орчим насны эрэгтэй “таксинд явах уу” гэж асуугаад суусан. Тэгээд “шөнийн зах орно” гээд явж байтал надаас “та олон жил машин барьж байна уу” гэж асуухаар нь “20 орчим жил машин барьж байна” гэж хэлэхэд “та архи, тамхи хэрэглэдэг үү” гэж асуухаар нь “хэрэглэдэггүй” гэж хэлэхэд тухайн залуу “манай дүүрэгт шүүгчийн туслах ажил хийдэг юмаа, би одоогоор амарч байгаа амралт дуусаад 2-3 хоногоос ажилдаа эргээд орно, манайд жолооч хэрэгтэй байгаа юм” гэж хэлэхээр нь “ах нь орж болох юм уу, хэзээ яаж орох, ямар бичиг баримт бүрдүүлдэг” талаар асуухад “тусгай мэргэшсэн үнэмлэх гаргана, би мэргэшсэн үнэмлэхийг чинь танидаг хүнээрээ гаргуулаад өгчихнө, үнэмлэх гаргуулахад 350.000 төгрөг болдог тань яахав 120.000 төгрөгөөр гаргаад өгье” гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу шөнийн захын орчим буугаад ууттай зүйл авч гарч ирээд 3, 4 дүгээр хороолол орно гээд ахуйн үйлчилгээ орчим буухдаа өөрийнхөө 99 тэй дугаарыг өгөөд “маргааш өглөө эрт над руу яриад мөнгөө өгчих” гэж хэлээд явсан. Тэгээд маргааш өдөр өгсөн дугаар руу нь залгахад “та хүүхдийн 100 Нийслэлийн прокурорын газрын урд зогсоол дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд очиход “та мөнгөө бэлдсэн үү” гэхээр “ахад нь одоо байгаа нь 60.000 төгрөг бэпнээр байна” гэж хэлэхэд иргэний үнэмлэх хэрэгтэй болно” гээд миний иргэний цахим үнэмлэх, 60.000 төгрөгийн хамт авч яваад 10 минут орчим болоод эргэж ирээд миний цахим үнэмлэхийг буцааж өгөөд “ажил тарахаас өмнө үлдэгдэл 60.000 төгрөгийг өгөөрэй, би ахдаа хэлж яриад өгчихлөө” гэж хэлсэн. Тэгээд 17 цагийн үед тухайн эрэгтэй хүн рүү залгахад “би таксины жолооч байна, тантай ярьсан залуу намайг өдөржин авч явж байх үедээ тань руу ярьсан байна, тухайн залуу надад бас үнэмлэх гаргаж өгнө, жолоочоор ажилд авна” гэж хэлсэн. Би тэгэхдээ мөнгө өгөөгүй гэж хэлэхээр нь тухайн залууг худлаа ярьсан талаар мэдээд Цагдаагийн байгууллагад хандах болсон.” /хх-131/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

          Шүүгдэгч Б.Н 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунель дээр иргэн Э.Ариунжаргалын
“ХААН” банкны виза картнаас 200.000 төгрөг зээлээч гэж хуурч данснаас нь
500.000 төгрөгийг авч залилсан, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунель дээр иргэн Э.Ариунжаргалын эзэмшлийн Самсунг Галакси Жи-6 плас загварын гар утсаар “хүнтэй утсаар яриад өгье” гэж хуурч залилан авч, бусдад нийт 1.009.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зүшиг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын ажиллуулдаг Р.Уранчимэгийг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Самсунг Галакси А-6 маркийн гар утсыг нь залилж 393.000 төгрөгийн хохирол, мөн 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Р.Уранчимэг рүү “авсан гар утсаа өгье” хэмээн утсаар ярьж улмаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парк-26” нэртэй паб-д хамт үйлчлүүлж байхдаа дахин “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч Р.Уранчимэгийн айфон икс маркийн гар утсыг нь залилж 1.696.000 төгрөгийн хохирол нийт 2.089.000 төгрөгийн хохирол учруулсан,        

        С.Дүгэржавт “Шүүхийн байгууллагад жолоочоор ажилд оруулж өгнө” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах Авилгатай тэмцэх газрын урд 60.000 төгрөгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

 Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Н нь хохирогч Э.Ариунжаргалд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Р.Уранчимэгт 2.089.000 төгрөг, С.Дүгэржавт 60.000 төгрөгийг тус тус төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.

 

Мөн шүүгдэгч Б.Н нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, өмнө эдлээгүй үлдсэн 2 жил 5 cap 25 хоног дээр нэмж нэгтгэн нийт 2 жил 7 cap 25 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаас 2 жил 1 сар 16 хоногийн хугацаа үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Н Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулах хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв

 

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгтээ 56 хоног цагдан хоригдсон ба үүнийг ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Б.Н ийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Н Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 16 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Б.Н оногдуулсан 2 жил 7 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Н цагдан хоригдсон 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Б.Нямдоржоос 2.149.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Уранчимэгт 2.089.000 төгрөгийг, хохирогч С.Дүгэржавт 60.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

        7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

        8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС