Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 67

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг, Хүрэн дэл гэх газар оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, Урианхай Гомбо овгийн Натарын Нарангэрэлийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Нарангэрэл, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Нарангэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх-Орон нэгдэлд малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайн туслах аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Нарангэрэл Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

Н.Нарангэрэл нь 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх-Орон нэгдэлд малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайн туслах аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 734 тоот лавлагаа, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамын харъяа Өвөрхангай аймаг дахь Баянтээгийн нүүрсний уурхайн даргын 1989 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 52 тоот тушаал, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх орон нэгдлийн 2 дугаар багийн хүн амын 1979 оны дэлгэрэнгүй бүртгэл, Эх орон нэгдлийн 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралд суусан төлөөлөгчдийн нэрс, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн №00/000409 дугаартай Төрөл садангийн лавлагаа, Эр орон нэгдлийн зөвлөлийн 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаар хурлын протокол, гэрч Д.Бямбасүрэн, Ч.Норинпил, Р.Цэрэнбал нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарУрианхай Гомбо овгийн Натарын Нарангэрэлийг 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх-Орон нэгдэлд малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайн туслах аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА