| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1313 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., 17.2.3.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 1313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
иргэдийн төлөөлөгч Х.Бямбацогт,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д тус тус зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б ад холбогдох эрүүгийн 1708 01554 0456 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч, нарийн боов, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл 6, ээж, дүү, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн гавъяа шагналгүй,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 614-д тус тус зааснаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 27-29-ний өдрийн хооронд иргэн Х.Лхамаагийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол Токиогийн гудамж АОС-34 тоотод байрлах хувийн хаусны подволын цонхоор нэвтэрч айпад, эмэгтэй хүний гоёлын ээмэг бөгж, зүүлт, хөөрөг, төрийн одон медалиуд зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч 92.641.733.63 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр 16-00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Жэпэн Таун” хотхоны с1-107 тоотод оршин суух иргэн И.Идэрийн гэрийн хаалганы цонхыгхөшин нэвтэрч бэлнээр 1.200.000 иен, 3400 ам доллар, бэлэн 200.000 төгрөг, гартаам хөөрөг, эмэгтэй хүний үнэт эдлэл, канон брэндийн зургийн аппарат зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 46.885.210 төгрөгийн хохирол учруулсан,
П.Пүрэвсүрэнтэй нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн П.Болормаагийн гэрийн цонхоор нэвтэрч айпад, мөнгөн аяга, тиссот брэндийн эмэгтэй бугуйн цаг, стейнхаусер брэндийн бугуйн цаг, хуримын монетон бөгж зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.560.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Гантөмөр, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.Ууганбаярын эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж алтан гулдмай, макбүүк, мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1ш зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,
Ганцаараа 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Товчоо Ар” 5-15 тоотод байрлах иргэн Д.Энхбатын хувийн сууцанд буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч фүжи брендийн зургийн аппарат, алтан бөгж зэрэг эд зүйлийг хууль бусаар авч бусдад 2.380.000 төгрөгний хохирол учруулсан,
Б.Чинбаттай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дуггар хороо, АОС 8Б тоотод байрлах иргэн Р.Барсболдын гэрт орж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, бугуйн цаг, 100.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 172.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүрэгт Д.Энхбатын хувийн орон сууцанд хулгай хийсэн хэргийг өмнөх алтан бөгжөө олсон. Мөн зурагтаа ломбарднаас гаргуулан авсан гэж өмнөх шүүх хуралд хэлсэн. Дээрмийн үйлдлийн хувьд 7 дугаар сарны 10-ны өдөр зуслан руу явах гэж байхад Б.Чинбат над руу залгаад “уулзах хэрэг байна” гээд С.Болдсүх гэдэг хүнтэй хамт машинтай ирээд “нэг газар ороод пиво ууя” гээд уугаад сууж байсан. Тэгсэн “одоо явах гэж байна, чи ч гэсэн явах гэж байгаа юм чинь мөнгө хэрэгтэй биз дээ, ганц юм хийчье чи хүн хараад байж бай” гэж С.Болдсүх надад хэлсэн. Тэгээд Натурын тэнд сургуулийн хашаанд зогсоод С.Болдсүх машинаа замын нөгөө талд нь тавиад “та хоёр орчих” гээд Б.Чинбат машинаасаа дорцоов шиг юм авч гараад хохирогчийн гэр рүү явсан. Б.Чинбат “тэр хаалга амархан онгойдог” гээд хаалгыг онгойлгоод орсон чинь бүүдгэр гэрэлтэй байхаар нь хүн байгаа байх гэж бодоод дээшээгээ гарсан чинь эмээ, өвөө хоёр архи согтууруулах ундаа уугаад хоол идээд сууж байсан. Тэр эмээ, өвөө хоёр хараад “юун хүмүүс вэ” гэхээр нь би 2 давхраас нь доошоогоо гүйгээд цаад талын цонхоор нь гарах гэсэн чинь төмөртэй, ар талын айл нь гэрэлтэй байхаар буцаад гарах гэсэн чинь “хөөе юу болоод байгаа юм бэ” гээд л би зөрөөд гарсан. Гараад хашааны тэнд зогсоод Болдсүх рүү залгаад “хаана байна аа, хүнтэй айл байна” гэсэн чинь Б.Чинбат гүйгээд хүрээд ирэхээр нь би “яасан бэ” гэсэн чинь “яагаач үгүй” гээд С.Болдсүхийн машинд суугаад Монгол 3 дугаар сургуулийн тэнд манай зуслан явах гэж байсан найзууд хүлээж байсан болохоор буусан. С.Болдсүх, Б.Чинбат хоёр явсан. Б.Чинбатын мэдүүлэгт өөрийн найзыгаа байхгүй гэж хэлээд хам болгох гэж надад цаг өгсөн гээд мэдүүлэг өгсөн байна. Би болсон зүйлийг эхнээс нь үнэн, бодитой ярьж байна. Надад худлаа ярьсан зүйл байхгүй. Би амьдралдаа дээрэм гэдэг зүйлийг мэдэхгүй. Өмнөх хэргүүдээ дандаа хулгайн хэрэг л хийдэг байсан. Б.Чинбат гэдэг хүн нь хэргийг завааруулдаг. Б.Чинбат нь мөрдөнд 4-5 жил байхдаа хүмүүсийг дандаа хэрэгт татаж, хүний амьдралаар тоглодог. Энэ хүний хамтрагчид зөндөө хүн байдаг. Би дээрэм хийгээгүй. Би хутга бариагүй надад тийм хүмүүжил байхгүй. Би хулгай хийдэг ч гэсэн хөгшин настай хүн дээрэмдэх зорилго байхгүй. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгөх эрхтэй шүү дээ. Б.Чинбатын мэдүүлэг дандаа худлаа. Прокурор нь хүртэл над дээр ирээд “хэргээ хэлчихээ” гэхээр нь би үнэнээ хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би олон хүнийг хохироосон. Буруу хүнийг дагаж явсан гэж би хүнд буруу өгөхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний 2 хүүхэд, ээжийн бие муу байгаа. Өмнөх шүүх хуралдаанд яагаад ирээгүй вэ гэхээр миний ээжийн бие муу байсан. Би ял авах нь тодорхой болохоор ээжтэйгээ цуг байсан юм. Надад ялаас зугтах ямар ч бодол байгаагүй. Миний ар гэрийнхэн, хувийн байдлыг бодоод миний ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Би нээлттэй хорих байгууллагад байвал хохирогч нарын хохирол төлбөрийг ажил хөдөлмөр эрхлээд нэг ч болов хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-90/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-114/, автомашины үнэлгээний тайлан /1хх-115-122/, хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-189-193/, хохирогч Х.Лхамаад хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-хх-195, 241/, хохирогч Х.Лхамаагийн алдагдсан эд зүйлийн үнэлгээ /2хх-72-78/, хохирогч Х.Лхамаагийн өгсөн мэдүүлэг /2хх-3-6, 4хх-64-66/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /4хх-49/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-167-178/, хохирогч И.Идэрийн өгсөн мэдүүлэг /3хх-186-188/, хохирогч И.Идэрийн алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /4хх-105-109/, “Монгол банк”-ны валютын ханшны лавлагаа /5хх-81/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-145-155/, хохирогч П.Болормаагийн өгсөн мэдүүлэг /2хх-13-14/, гэрч Г.Өлзийбаярын өгсөн мэдүүлэг, хохирогч П.Болормаагийн алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /4хх-100-104/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-72-89/, хохирогч Д.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /2хх-10-11, 4хх-69/, хохирогч Д.Ууганбаярын алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /4хх-88-89/, хохирогч Д.Энхбатын өгсөн мэдүүлэг /13хх-194-198/, гэрч Б.Даваажавын өгсөн мэдүүлэг /13хх-200-203/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 3621 дугаартай дүгнэлт /13хх-205/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /13хх-218/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /13хх-216/, хохирогч Р.Барсболдын өгсөн мэдүүлэг /12хх-110-120/, гэрч С.Болдсүхийн өгсөн мэдүүлэг /12хх-136-137/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх-71-80/, Б.Чинбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /12хх-84-85/, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, АОС 86 гэх хохирогч Р.Барсболдын гэрт буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12хх-73, 96-108/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /12хх-147/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
1. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Токиогийн гудамж АОС-34 тоотод байрлах иргэн Х.Лхамаагийн эзэмшлийн хувийн хаусны подволын цонхоор нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлан авсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Лхамаагийн өгсөн: “...Би 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн хамтаар зуслан руугаа явцгаасан. Ингээд 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 0805 цагийн орчимд гэртээ ирээд ороход хамаг эд зүйлс сандаачсан байдалтай гэрт хулгайч орсон байсан. Ингээд хаагуур орсныг мэдэх гэхэд доор подволийн цонх онгорхой байсан. Манай гэрээс цагаан алтан дөрвөлжин суурьтай, 1 крат бриллиантан шигтгээтэй 585 сорьцтой монетон бөгж 1 ширхэг, Казан хотоос 2016 оны 6 дугаар сард худалдан авсан шигтгээ нь суусан цагаан алтан грамм, сорьц мэдэхгүй бөгж 1ширхэг, жижиг бриллиантан шигтгээтэй 2012 онд Инчеоны нисэх онгоцны буудлаас авсан 1.5 см урт, 0.7 см өргөн грам, алтан бөгж 1 ширхэг, “Саха Ювилер” дэлгүүрээс 2005 онд худалдан авч байсан. Бриллиантан шигтгээтэй цагаан алтан бөгж 1 ширхэг, бриллиант, бадмаараг, рубин чулуун шигтгээнүүдтэй 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, англи цоожтой цагаан алтан суурьтай, 0.3 крат бриллиантан шигтгээтэй бөгж 1 ширхэг, Вьетнамаас 2015 оны 2 сард худалдан авч байсан 0.8 см диаметртэй ногоон бадмаараг чулуун шигтээтэй ээмэг бөгжний хослол 1 ширхэг, улаан рубинзн 0.3 см диаметртэй, шигтгэж зүүдэг 2001 онд Турк улсаас худалдан авч байсан ээмэг бөгжний хослол 1 ширхэг, 1970 онд Нью-Иорк хотоос худалдан авч байсан Сувдан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, 1 см диаметртэй сувдан шигтгээтэй ээмэг 1 ширхэг, углуурган цоожтой 2004 онд Туркээс худалдан авч байсан алхан хээтэй алтан бугуйвч 1 ширхэг, мөн шар сафирь, бриллиантан шигтгээнүүдтэй ээмэг бөгж зүүлтний хослол 1 ширхэг уг хослолын сорьц, зууван кольцо хэлбэрийн 1 хос алтан ээмэг, 0.5 см диамерттэй сувднуудтай 2005 онд хятад улсаас худалдан авч байсан сувдан зүүлт алтан гинж Америкийн нэгдсэн улсаас худалдан авч байсан хар сувдан шигтгээтэй ээмэг 1 хос, том мөнгөн хавсаргаж өгсөн материал дээрх 17 дугаартай зурагт үзүүлсэн шиг мөнгөн бөгж дундаа хар голдоо оруулгатай, унждаг шижир алтан ээмэг 1 хос, шүр биш улаан өнгийн толгойтой, ясан халбагатай, 2 талдаа мөртэй алтан нуухтай, эмэгтэй хүний жижиг халтар манан эртний хийцийн хөөрөг 1 ширхэг, их гарын алтан нуух халбагатай өөрөөрөө толгойтой Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, гүцтэй дотроо тавган суурьтай 6 ширхэг хундагатай мөнгөн эдлэл, А.Хишигтэд дурсгав гэсэн бичиглэлтэй 5 ширхэг дунд гарын мөнгөн аяганууд, загварын зургийн аппарат 1ш, 1 см гаран диаметртэй бөөрөнхий угалзан хээтэй 2014 онд Сингапураас худалдан авч байсан улаан шүрэн бугуйвч 1ш, “Саха Ювилер”-ээс 2013 онд худалдан авч байсан ягаан цагаан монетон оруулгатай, 0.3 крат брилиантан 4-5ш шигтгээтэй ээмэг бөгжний хослол, 2006 онд Вьетнамаас худалдан авч байсан ай пад 16г багтаамжтай, цагаан өнгийн миний ай пад, том 0.8 см, 0.4 см хэмжээтэй зууван 2012 онд Инчеоноос худалдан авч байсан опал шигтгээтэй бөгж 1ш, дундуур нь 3 тасалсан алтан оруулгатай 2012 онд Инчеоноос худалдан авч байсан опал шигтгээтэй 1 хос ээмэг, 0.3 см диаметртэй 1999 онд Австралиас худалдан авч байсан бөгж, 589 сорьцтой монетон цаг 1ш, 0.7 см диаметртэй сувдан шигтгээтэй шигтгэдэг сувдан ээмэг 1 хос, Финлянд ангийн хутга 1ш, Индонез цэргийн махир хутга 2ш, хар сувдан хүзүүний зүүлт, бугуйвч, сувдан буруу хэлбэртэй бугуйвч, шижир алтан бөгж /бөөрөнхий өөрөөсөө дүрстэй/, жижиг шүрэн бугуйвч 1ш, том хар өнгийн хамба хилэн ууттай хүзүүний зүүлтнүүд гоёл чиэглэлийн маш олон тооны эдлэлүүд алдагдсан байна. Хулгайд алдсан халтар манан улаан өнгийн толгойтой, ясан халбагатай, 2 талдаа мөртэй алтан нуухтай хөөрөг, их гарын чүнчигноров толгойтой алтан нуух, Алтан халбагатай чүнчиг норов хөөрөгнүүдииг олж авсан байгаа. Гзхдээ халтар манан хөөрөгийн толгойг нь олоогүй ба бөгсийг нь л олж авсан. Харин алдагдсан медалуудаас Сүхбаатарын одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улааны тугын одон медалиуд олдоогүй. Харин бусад медалууд нь олдсон. Мөн үнэлгээнд оруулан тооцоогүй мухар хутга, чулуун хүзүүний зүүлтнүүд олдсон байгаа. Олдоогүй эд зүйлс гэвэл алтан бөгж, ээмэг, зүүлт, бугуйвч, ай пад, Сүхбаатарын одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны одон, дунд гарын 5 ширхэг мөнгөн аяга, гүц таваг, 6 ширхэг хундаганы ком, мөнгөн бөгж, монетон бөгж зэрэг эд зүйлийг олоогүй.” /2хх-3-6, 4хх-64-66/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-17-18/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-90/,
Хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-114/,
Автомашины үнэлгээний тайлан /1хх-115-122/,
Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 189-193/,
Хохирогч Х.Лхамаад хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-195, 241/,
Хохирогч Х.Лхамаагийи алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /2хх-72-78/
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /4хх-49/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
2. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Жэпэн Таун” хотхоны с1-107 тоотод оршин суух иргэн И.Идэрийн гэрийн хаалганы цонхыг хөшин нэвтэрч эд хөрөнгийг нууцаар. хууль бусаар хулгайлан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Идэрийн өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонь нутаг дэвсгэрт байрлах “Жэпэн таун” хотхоны С-1-107 тоотод эхнэрийн хамт 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө 9 цаг өнгөрч байхад эхнэр Ундаръяагийн хамт гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад эргээд гэртээ 16 цагийн орчим ирээд хувцсаа солиод эргэж гарсан. Бид хоёрыг үдээс хойш гэртээ ирэхэд манай гэрт ямар нэгэн хулгайч ороогүй хаалга болон цонх зүгээр байсан. Тухайн үед гэртээ ирэхэд манай гэрийн нэг цонх онгорхой байхаар нь хаачихаад эхнэр бид хоёр гэрээс гарсан байгаа. Гэрээс гарахдаа хаалга түгжээд гарсан. Тэгээд гадуур ажилтай байж байгаад 00 цаг өнгөрч байхад ажлаа дуусгаад гэртээ харьсан. Ингээд гэрийнхээ граш дотор машинаа тавиад гэртээ ороход манай гэрийн хаалга түгжээгүй хаалттай байсан. Гэр дотор байсан эд зүйлсийг бол энд тэнд тавьсан. Үүдэнд байсан шкафыг онгойлгосон байсан. Тэгээд том өрөө рүү гүйж очоод балконы хаалгыг үзэхэд хоёр хаалга хоёулаа онгорхой байсан. Тухайн үед манай эхнэр бид хоёр гэртээ хамт орж ирсэн. Ингээд эхнэр Ундаръяа гэрт байгаа эд зүйлсээ бүртгэж эхэлсэн. Миний хувьд ялгаа байхгүй гэр доторх эд зүйлсээ бүртгэж эхэлсэн байгаа. Ингээд гэрт байсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд доорхи эд зүйлс алдагдсан байсан. Японы 1.200.000 иен бэлнээр, бэлэн мөнгө 200.000 төгрөг, 3400 ам доллар, гартаам хөөрөг ногоон өнгийн алганы дайтай, улаан өнгийн даваа толгойтой нуух нь хуучирсан гуулин нуухтай хөөрөг байсан. Уг хөөрөг бол хуучны өв уламжилж ирсэн хөөрөг байсан. “Сейко” брэндийн цаг уг цагийн “Наран плаза” төвөөс хулгай орохоос 3 хоногийн өмнө 1.200.000 төгрөгөөр авсан. “Фербор” брэндийн эмэгтэй хүний алтан цаг, “Сейко” брэндийн эмэгтэй хүний цаг, “Свароский” брэндийн эмэгтэй хүний бугуйвч, “Дайберг” брэндийн бугуйвч, бөгж, “Мики Мото” брэндийн сувдан ээмэг, ровс голд буюу улаан ягаан өнгөтэй хүзүүний зүүлт, эмэгтэй хүний монетон бөгж, уг бөгж дээрээ цирконон шигтгээтэй байсан. “Канон” брэндийн зургийн аппарат аппаратны линз нь тампон линзтэй монголд бараг худалдаалаад байдаггүй. Хохирол барагдуулж өгөхийг хүсч байна.” /3хх-186-188/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-167-178/,
Хохирогч И.Идэрийн алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /4хх-105-109/,
“Монгол” банкны валютын хашны лавлагаа /5хх-81/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
3. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн П.Болормаагийн гэрийн цонхоор нэвтэрч эд хөрөнгийг иууцаар. хууль бусаар хулгайлан авсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Болормаагийн өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед би 4 хүүхдээ аваад бассейнд явсан. Биднийг гарахад гэрт хэн ч үлдээгүй. Би өөрөө хаалгаа түгжээд гарсан. Манайх хоёр давхар хаалгатай, дотроо модон давхар хаалгатай. Тэгээд би хүүхдүүдтэйгээ бассейнд орчихоод буцаад гэртээ 2130 цагийн үед ирэхэд манай нөхөр гэртээ ирсэн байсан. Манай нөхөр гэртэй 21 цагийн үед ирсэн байсан. Намайг гэртээ ирэхэд “цонх онгойлгосон юм уу” гэж асуухад манай нөхөр “та нар өөрсдөө онгойлгоод гараад явчихсан байсан, би сая хаасан” гэж хэлсэн. Тэгээд манай хүү Мэргэн “ээж миний айпад алга байна” гэж хэлсэн. Тэр үедээ би хулгай орсон байна гэж бодоогүй хүүхдээ “эд зүйлсээ эмх замбараатай тавихад яадаг юм бэ” гэж хэлсэн. Мөнгөн аяга байсан газраа очиход байхгүй байсан. Өөр бусад эд зүйлээ хайгаад байхгүй байсан. Тэгээд хулгай орсныг мэдсэн. Манай гэрээс их гарын мөнгөн аяга 1ш, бага гарын мөнгөн аяга Зш алдагдсан. Их гарын мөнгөн аягыг болон 2 бага гарын мөнгөн аягыг манай нөхрийн ээж манай нөхөрт өгч байсан. Их гарын мөнгөн аяга нь доод талдаа хээтэй модон тагш нь хагархай байсныг манай нөхөр цайвар шар өнгийн замаскаар бүрсэн байсан. Монетон гинж нь ердийн нарийн загвартай гинж, ээмэг нь уг гинжтэйгээ xoc юм. “Түсот” брендийн эмэгтэй хүний бугуйн цаг, стейнхаусер брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, айпад эйр 2, эмэгтэй хүний хуримын бөгж алдагдсан.” /2хх-13-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Өлзийбаярын өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 29-ний оройн 19 цагийн орчим манай эхнэр хүүхдүүдийн хамт бассейн рүү явсан юм билээ. Харин би өглөө ажилдаа яваад орой 21 цагийн үед гэртэй ирсэн. Тухайн өдөр манай гэрийн унтлагын өрөөний балконы хаалга нь онгорхой байхаар нь би очиж хаах гэсэн чинь цоож доод талынх нь цоож нь эвдэрчихсэн байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь хаачихаад тоогоогүй өнгөрсөн. Тухайн өдөр манай хүү “айпад олдохгүй байна” гэж хэлэхээр нь тоолгүй өнгөрсөн. Гэтэл 2016 оны 10 сарын 31-ний өдөр 16 цагийн үед манай эхнэр над руу утсаар яриад “манай гэрт хулгай орчихсон байна” гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь “цагдаад дуудлага өг” гэж хэлээд би гэртэй ирсэн. Ингээд гэртэй ирэхэд миний мөнгөн аяга болон цаг, эхнэрийн ээмэг бөгж гэх мэт зүйлүүд алга болсныг манай эхнэр мэдсэн байсан. 2016 оны 10 сарын 29-ний орой хулгай орсон. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай хүүгийн айпад болон миний мөнгөн аяга байсан ба 2016 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд манай гэрт тогтмол хүн байсан. Балконы вакум хаалганы доод талын цоож нь сэтэрчихсэн байсан. Тухайн үед гадна талын давхар шилэн хаалтны порчикийг нь бид нар онгойлгочихсон байсан. Би эд зүйлсийг харлаа. “Steinhausen” маркийн бугуйн цаг миний цаг мөн байна. Гэхдээ миний цагны оосор нь улаан хүрэн өнгийн оосортой байсныг хар өнгийн оосортой болгоод сольчихсон байна.” /хх/ гэх мэдүүлэг,
Хохирогч П.Болормаагийн алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /4хх-100-104/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.Ууганбаярын эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ууганбаярын өгсөн: “...Би өнөөдөр 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байгаад 1820 цагийн орчим саунд суухаар гарсан. Тухайн үед гэрт манай охин Сайнжаргал байсан. Намайг гэрээс гараад удаагүй байхад эхнэр гэрт зөрөөд ирсэн гэсэн. Тэгээд эхнэр хүүхэд 2 гэрээс 18 цаг 40-50 минутын орчим гараад дэлгүүр явсан гэсэн. Тэгэхдээ гэрийнхээ хаалгыг цоожлоод гэрлээ унтраагаад гараад явсан гэсэн. Тэгээд 19 цаг 20 минутын орчим гэртээ эхнэр охиныхоо хамт ирээд хаалгаа гаднаас нь онгойлгох гэхэд хаалга нь гаднаасаа онгойхгүй байсан гэсэн. Тэгэхээр нь тухайн үед “гэрийн хаалга онгойхгүй байна” гэж над руу утсаар ярьсан. Тэгэхээр нь би “хажуу айлын Болдсайханыг дуудаач” гэж хэлсэн. Тэгээд Болдсайхан гэрээсээ гарч ирээд манай гэрийн 2 давхрын цонх онгорхой байгааг хараад гаднаас нь төмөр түшүүлэн тавьж байгаад цонхоор ороод гэрийн хаалгыг дотор талаас нь онгойлгосон гэсэн. Тэгээд “хулгай гэрт орсон байна” гэж над руу ярьсан бас цагдаад дуудлага өгсөн байсан. 1 давхрын үүдний том өрөөний ширээн дээр байсан эхнэрийн цүнхэнд байсан apple брэндийн саарал өнгийн макбүүк, 3 давхарын өрөөнөөс 2 ширхэг төмөр сейф нэг нь бор нөгөөх нь шар өнгөтэй, шар өнгийн хурууны хээгээр онгойдог 70 см өндөртэй 50 см өргөнтэй төмөр сейф байсан. Энэ сейф дотор 10-12 ширхэг мөнгөн аяга байсан байх тоог нь тодорхой мэдэхгүй байна. Эдгээр аяга дотор дарьганга хийцийн сууриндаа 8 тахилтай амсар нь жаахан сэтэрсэн аяга байгаа энэ аягыг 1998 онд цайз зах дээрээс 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Том их гарын мөнгөн аяга дээр нь “Ууганбаярт найз нараас” нь гэсэн бичигтэй сууриндаа хээтэй, бусад мөнгөн аяга нь бэлгэнд ирж байсан. Онцолж хэлэх содон шинж тэмдэгтэй аяга байхгүй. Шүрэн толгойтой алтан нуухтай суурь нь бөөрөнхий халтар манан хөөрөг. 4 хүчтэн сийлсэн цагаан өнгийн шүрэн хөөрөг байсан. 4.800.000 төгрөгөөр 2 жилийн өмнө худалдан авсан. Өөрөөсөө хар толгойтой алтан нуухтай, хар болор хөөрөг 5.300.000 төгрөгийн өрөндөө бодож авсан. Толгойг нь тавьсан жижиг халтар манан хөөрөг, эмэгтэй хүний жижиг шүрэн хөөрөг, “Монгол банк”-наас гаргасан бурхны дүрстэй алтан гулдмай 999 сорыдтой, 2 ширхэг шүрэн арслан, миний гадаад паспорт, 5-6 орон сууцны гэрчилгээ, бэлнээр 600.000 төгрөг, 350 евро одоогоор алдагдсан байна. Манай эхнэрийн гоёлын зүүлт чимэглэл алдагдсан бөгөөд энэ талаар бүртгэл хийгээд эхнэр нэмэлт байцаалт өгөх болно. Манай байр харуул хамгаалалт байгаа харин камерын системд холбогдоогүй байгаа хурууны хээгээр онгойдог шаргал өнгийн сейфийг 2014 онд 1.500.000 төгрөгөөр, бор өнгийн сейфийг дээр үед 350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний өвөөгийн хэрэглэж байсан 21 ширхэгтэй эрх байсан ба уг эрх алга болчихсон байна. Энэ эрх надад 4 үедээ өв залгамжлагдан ирсэн. Одоо энэ эрхийг 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн миний эзэмшлийн Ланд 200 маркийн автомашины смарт түлхүүр хулгайд алдсан сейфэн дотор байсан ба алдчихаад байна. Мөн эхнэр бид 2-ын Оросын холбооны улсад их сургууль төгссөн ромбо алдагдсан байгаа. Уг эрхний үзүүр дээр улаан өнгийн шүртэй эртний эдлэл байгаа юм. Эхнэр бид хоёрын нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар, Хороолол 12-6 тоот 2 өрөө байрны ордер, мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 7-103 тоот 3 өрөө байрны ордер, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 12а байрны 35 тоот байрны ордер, мөн одоо манай амьдарч байгаа Хан-Уул дүүргийн нутагт байрлах таун хаусны ордер 1 ширхэг, мөн уг газарт байх амьдардаг манай найз Баатарын Чимэгээгийн таун хаусны ордер, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Салхит 41 тоот хашаа байшингийн ордер, Эрдэнэт хотод амьдардаг манай нагац эгч Цэрэнбалжирийн эзэмшлийн байрны ордерууд сейфэнд байж байгаад алдагдсан. Эрдэнэт хотод амьдардаг манай нагац эгчийн байрны ордероос бусад нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байгаа гэж хэлж байсан. 20548 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, 0040549 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, Ү-2202009137 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, Г-2202008924 дугаартай газар өмчлөх гэрчилгээ 1 ширхэг, Ү-2201002237 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, Ү-2206010529 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, Ү-2206009544 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, викторинокс гэсэн бичигтэй улаан өнгийн тонгорог, гинж, улаан өнгийн оосортой зүүлтний ком зэрэг эд зүйлс болон шаргал өнгийн эвдэрсэн сейф минийх байна. Би цагаан өнгийн их гарын шүрэн хөөрөг, уулын хар болор хөөрөг, гартаамтай өөрөөсөө толгойтой дунд гарын хөөрөгнүүдийг олж авсан. Мөн хүзүүний шүрэн зүүлт Зш, шүрэн арслан зэргийг олж авсан байгаа. /2хх-10-11, 4хх-69/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт узлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-72-89/,
Хохирогч Д.Ууганбаярын алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /4хх-89-99/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5. 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Товчоо Ар 5-15 тоотод байрлах иргэн Д.Энхбатын хувийн сууцанд буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхбатын өгсөн: “...Манай гэр бүл 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр өглөө гэрээсээ гараад 2019 оны 7 дугаар сарын 7-ны оройн 21 цаг 50 минутын орчимд гэртээ ирсэн. Хашаандаа орж ирээд байшингийн урд талын цонх онгорхой, хөшиг хагас нээсэн, цонхоор харахад зурагт байхгүй, сервант онгорхой байсан. Гэртээ сервантанд байсан бөгжөө үзэхэд байхгүй байсан. Мөн зургийн аппарат, гар камер зэрэг эд зүйлээ хулгайд алдсан байсан. Зурагт нь 39 инчийн “Эл Жи” маркийн смарт зурагт, “Самсунг” брендийн гар камер, зургийн аппарат нь “Фүжи” брендийн аппарат, алтан бөгж нь луун толгойтой граммыг нь сайн мэдэхгүй байна.” /13хх-194-198/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Даваажаргалын гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “Хархорин” пирамид үйлчилгээний төвд байрлах “Баялаг хишиг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. Өнгөрсөн зун 7 дугаар сард байхаа Б.Б ирээд “өрөө дарах гэсиймаа, надад бензиний мөнгө хэрэг болоод байна” гээд байн байн залгаад шалаад байсан. Тэгээд би аргагүй эрхэд “100.000 төгрөгийнхөө өрийг суутгаад 100.000 төгрөг өгье” гэсэн. “Манай найзын зурагт байгаа юм бид нар хөдөө явах гээд бензиний мөнгө хэрэг болоод байгаа юм” гээд ирсэн. 49 инчийн Эл Жи маркийн зурагт байсан. Хаах гээд бүх зүйлээ унтраачихсан байсан. Бүртгэлээ хийгээгүй. “Маргааш ирээд хийчих” гэж хэлэхэд “тэгье, би маргааш суурь, удирдлагыг нь аваад ирье” гэж хэлээд дахиж ирээгүй.” /13хх-200-203/ гэх мэдүүлэг,
“...Би тухайн үед Б.Б ын авч ирсэн зурагтыг хулгайн зурагт гэдгийг мэдээгүй авчихсан. Иймд уг асуудал буруу гарын зүйл байсан учир 200.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. /13хх-/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 3621 дугаартай дүгнэлт /13хх-205/,
“Тод үнэлгээ” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 299 дугаартай хохирогч Д.Энхбатын гэрээс алдагдсан эд зүйлсийг нийт 2.380.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /13хх-218/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /13хх -218/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /13хх-/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
6. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, АОС 8Б тоотод байрлах иргэн Р Барсболдын гэрт орж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, бугуйн цаг, 100,000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Барсболдын өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны орой 19 цаг 45 минутын орчимд 2 давхарт хоолоо идээд гал тогооноос гарч алхаад иртэл шатны ойролцоо 1 масктай нөгөөх нь бас ногоон өнгийн зүйлээр нүүрээ халхалсан байсан ба уг хоёр залуу гартаа хутга барьчихсан байсан ба уг залуучуудыг тоглож байгаа юм байлгүй гэж бодсон. Тэгээд “юун хутга вэ, та нар өрөөндөө орчих” гэж хэлээд эхнэр бид хоёрыг урд өрөөнд оруулаад нэг нь харж зогссон ба нэг залуу нь өрөөнүүдээр ороод эд зүйл цуглуулж, хайж эхэлсэн. Тэгээд уг хүмүүс миний үнэ бүхий дурсгалтай аяга зэрэг эд зүйлсийг торонд хийсэн. “Миний дурсгалтай эд зүйл байгаа учир өгч явуулмааргүй байна” гэхэд “өөр өгөх бэлэн мөнгө, эд зүйл байна уу” гэхэд нь “би унтлагын өрөөнд тэтгэврийн бэлэн мөнгө байгаа” гэж хэлэхэд “харъя” гэж хэлээд би дагуулж ороод 100 гаруй мянган төгрөгийг авч өгсөн. Удалгүй “наанаа тайван сууж байгаарай” гэж хэлээд гараад явсан юм. Уг хүмүүс улаан шорттой, шаргал цайвар өнгийн цамцтай, саравчтай малгайтай байсан. Нэг нь хар куртиктэй, саравчтай малгайтай байсан. 30 хүрэхгүй орчим настай залуучууд байсан. Тухайн үед 100.000 мянган төгрөг алдагдсан гэж мэдүүлсэн. Сүүлд гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд миний бугуйн цаг алдагдсан байсан. Уг хяналтын камер дээр байгаа хоёр залуу хоёулаа манай гэрт орж ирсэн. Би өмсөж явсан хувцсаар нь таньж байна. Улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн цамцтай, улбар шар өнгийн шорттой, хар өнгийн гуталтай залуу нь зөвхөн нүдээ гаргаад цагаан өнгийн зүйлээр нуүрээ тагалсан байсан. Харин цагаан өнгийн цагаан өнгийн богино саравчтай малгайтай, хар өнгийн биеийн тамирын хослол, хар өнгийн гуталтай залуу нь ногоон саарал өнгийн хуучивтар зүйлээр нүүрээ халхалсан байсан. Хар өнгийн биеийн тамирын хослолтой залуу нь биеэр арай өндөр байсан. 2 давхарт гарч ирэхдээ нэг нь гартаа хутга барьчихсан байсан. Манай гэрт байсан хутга байсан. Намайг нэг өрөөнд оруулаад улаан өнгийн саравчтай малгайтай залуу нь манаад зогсоод байсан. Нөгөө залуу нь тэр хавиар юм хайгаад яваад байсан. Мөн хар өнгийн хувцастай залуу нь манай эхнэрийг нөгөө залуу бид хоёрын байгаа өрөөнд оруулж ирсэн. Тэр хоёр манай гэрт 20 орчим минут болсон. Улаан өнгийн саравчтай малгайтай залуу нь миний зөөврийн компьютерыг авах гэхээр нь би “огт болохгүй дотор нь миний ажлын юмнууд байгаа” гэж хэлсэн. Тэгсэн аваагүй ба өрөөнд надаас “мөнгө байгаа юу” гэж асуухаар нь би дээш 3 давхарт хамт гараад түрийвчнээсээ 100.000 төгрөг гаргаж өгсөн. Үүний дараа тэр хоёр гараад явсан.” /12хх-110-120/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Болдсүхийн өгсөн: “...Миний бие 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байсан чинь Б.Чинбат залгаад “гэрийн чинь гадаа гараад ирээч” гэж хэлсэн. Б.Б гэх залуутай хамт зогсож байсан. Тэр хоёрыг өөрийн эзэмшлийн 95-43 УНД улсын дугаар дугаартай саарал өнгийн Киа маркийн машинаар Натурын урд талын туслах зам буюу “Шинэ Монгол” сургуулийн ойролцоо буулгаж өгсөн. 22 цаг өнгөрч байхад Б.Чинбат нэг цүнх барьчихсан согтуу явж байсан ба Монелд байдаг эгчийнхээ гэрт хүргүүлсэн. Тэгэхдээ барьж явсан цүнхээ үлдээсэн. Б.Чинбатын үлдсэн цүнхнээс тухайн үед өмсөж байсан улаан өнгийн малгай, хар өнгийн цамц, өмд гутал зэрэг эд зүйлс гарч ирсэн юм. Тэр үед Б.Чинбат нь хар хөх өнгийн биеийн тамирын цамц, улбар шар өнгийн шорт, улаан өнгийн саравчтай малгайтай байсан. Харин Б.Б хар өнгийн биеийн тамирын цамц, цагаан өнгийн усан цэргийн малгайтай хар өнгийн гуталтай байсан.” /12хх-136-137/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Чинбатын яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дээрмийн хэргийг Б.Б гэх хүнтэй хамт хийсэн. Гэхдээ бид хоёр бол анх дээрэм хийх санаагүй байсан. Зөвхөн хамт хулгай хийх гэж орсон чинь тэр айлд настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан бөгөөд уг айлнаас нэг бугуйн цаг бэлэн мөнгө л авсан. Харин уг хэрэгт С.Болдсүх гэх хүн хамаагүй. Тэр үед С.Болдсүхийг автомашинтай “хүрээд ир” гэж дуудаад 16 дугаар хороололд Б.Б тай хамт машинд нь суугаад Натурын урд туслах зам дээр бууж үлдээд С.Болдсүхийг явуулсан. Уг үйл явдал болсны дараа Б Баярбат бид хоёр салаад явсан ба би бэлэн мөнгө, Б.Б бугуйн цаг аваад явсан. Тэрнээс хойш Б.Б тай огт дайралдаагүй. Тухайн үед энэ айл руу Б.Б эхэлж орсон ба “андаа энд хоёр настай хөгшин байна, хоёулаа мэдэгдэхээргүй 1 болон 2 давхраас нь хулгай хийе” гэж хэлсэн. Тэгээд ороод 1 давхарт эд эүйлс байхгүй болохоор нь 2 давхар руу гарах гэсэн чинь Б.Б “хоёулаа нүүрээ халхлаад гаръя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 давхрын модон шатан дээр нь уячихсан хадагийг тайлж нүүрээ ороосон. Бид хоёр шатан дээр гарч байгаад эрэгтэй хүнтэй таарсан ба Б.Б “наад хүнээ цаашаа аваад ор” гэхээр нь сандарсандаа уг настай хүнийг аваад нэг өрөөнд нь орсон. “Та наанаа байж бай, битгий янз бүр болоорой, бид хоёр ингээд гараад явчихна” гэж хэлсэн. Намайг тэр хүнтэй юм яриад зогсож байхад Б.Б тэр хавиар юм хайгаад яваад байсан. Уг ахын өгсөн бэлэн мөнгийг авсан.” /12хх-84-85/ гэх мэдүүлэг,
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт болон сидинд бичиж, эд мөрийн баримтаар тооцсон бичлэг, гэрэл зургийн үзүүлэлт /12хх- 71-80/,
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, АОС 86 гэх хохирогч Р.Барсболдын гэрт буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /12хх- 73/,
Хэргийн газарт үзлэг хийсэн “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчны 5 дугаар гудамжны 1 тоотод ...хашааны баруун урд хэсэгт 95-43 УНД улсын дугаартай саарал өнгийн Каренс Киа /Carens Kia/ машин зогсож байв. Уг машин дотор үзлэгийг явуулахад арын багаажинд ямар нэгэн бичиглэлгүй, хар өнгийн бэлтгэлийн өмд, цамц, улаан өнгийн урд хэсэгтээ Наяк /Nike/ гэсзн эмблемтэй саравчтай малгай, байсныг эд мөрийн баримтаар хураан авч, ...гэрэл зургаар бэхжүүлэн авав..." гэсэн тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт /12хх-96-108/,
“Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б31-19-442 дугаартай хохирогч Р.Барсболдын гэрээс авсан гэх бугуйн цагийн 72.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлгээний дүгнэлт /12хх-147/ гэх дүгнэлт зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын гаргасан: “...Би дээрмийн гэмт хэргийг үйлдээгүй” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан: “...Миний үйлчлүүлэгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинж байхгүй, хутга зэвсэг хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Барсболдын өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны орой 19 цаг 45 минутын орчимд 2 давхарт хоолоо идээд гал тогооноос гарч алхаад иртэл шатны ойролцоо 1 масктай нөгөөх нь бас ногоон өнгийн зүйлээр нүүрээ халхалсан байсан ба уг хоёр залуу гартаа хутга барьчихсан байсан ба уг залуучуудыг тоглож байгаа юм байлгүй гэж бодсон. Тэгээд “юун хутга вэ, та нар өрөөндөө орчих” гэж хэлээд эхнэр бид хоёрыг урд өрөөнд оруулаад нэг нь харж зогссон ба нэг залуу нь өрөөнүүдээр ороод эд зүйл цуглуулж, хайж эхэлсэн. Тэгээд уг хүмүүс миний үнэ бүхий дурсгалтай аяга зэрэг эд зүйлсийг торонд хийсэн. “Миний дурсгалтай эд зүйл байгаа учир өгч явуулмааргүй байна” гэхэд “өөр өгөх бэлэн мөнгө, эд зүйл байна уу” гэхэд нь “би унтлагын өрөөнд тэтгэврийн бэлэн мөнгө байгаа” гэж хэлэхэд “харъя” гэж хэлээд би дагуулж ороод 100 гаруй мянган төгрөгийг авч өгсөн. Удалгүй “наанаа тайван сууж байгаарай” гэж хэлээд гараад явсан юм. Уг хүмүүс улаан шорттой, шаргал цайвар өнгийн цамцтай, саравчтай малгайтай байсан. Нэг нь хар куртиктэй, саравчтай малгайтай байсан. 30 хүрэхгүй орчим настай залуучууд байсан. Тухайн үед 100.000 мянган төгрөг алдагдсан гэж мэдүүлсэн. Сүүлд гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд миний бугуйн цаг алдагдсан байсан. Уг хяналтын камер дээр байгаа хоёр залуу хоёулаа манай гэрт орж ирсэн. Би өмсөж явсан хувцсаар нь таньж байна. Улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн цамцтай, улбар шар өнгийн шорттой, хар өнгийн гуталтай залуу нь зөвхөн нүдээ гаргаад цагаан өнгийн зүйлээр нуүрээ тагалсан байсан. Харин цагаан өнгийн цагаан өнгийн богино саравчтай малгайтай, хар өнгийн биеийн тамирын хослол, хар өнгийн гуталтай залуу нь ногоон саарал өнгийн хуучивтар зүйлээр нүүрээ халхалсан байсан. Хар өнгийн биеийн тамирын хослолтой залуу нь биеэр арай өндөр байсан. 2 давхарт гарч ирэхдээ нэг нь гартаа хутга барьчихсан байсан. Манай гэрт байсан хутга байсан. Намайг нэг өрөөнд оруулаад улаан өнгийн саравчтай малгайтай залуу нь манаад зогсоод байсан. Нөгөө залуу нь тэр хавиар юм хайгаад яваад байсан. Мөн хар өнгийн хувцастай залуу нь манай эхнэрийг нөгөө залуу бид хоёрын байгаа өрөөнд оруулж ирсэн. Тэр хоёр манай гэрт 20 орчим минут болсон.” /12хх-110-120/ гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Болдсүхийн өгсөн: “...Миний бие 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байсан чинь Б.Чинбат залгаад “гэрийн чинь гадаа гараад ирээч” гэж хэлсэн. Б.Б гэх залуутай хамт зогсож байсан. Тэр хоёрыг өөрийн эзэмшлийн 95-43 УНД улсын дугаар дугаартай саарал өнгийн Киа маркийн машинаар Натурын урд талын туслах зам буюу “Шинэ Монгол” сургуулийн ойролцоо буулгаж өгсөн.” /12хх-136-137/ гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Чинбатын яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дээрмийн хэргийг Б.Б гэх хүнтэй хамт хийсэн. Гэхдээ бид хоёр бол анх дээрэм хийх санаагүй байсан. Зөвхөн хамт хулгай хийх гэж орсон чинь тэр айлд настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан бөгөөд уг айлнаас нэг бугуйн цаг бэлэн мөнгө л авсан. Харин уг хэрэгт С.Болдсүх гэх хүн хамаагүй.” /12хх-84-85/ гэх мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт болон сидинд бичиж, эд мөрийн баримтаар тооцсон бичлэг. гэрэл зургийн үзүүлэлт /12хх-71-80/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /12хх-73/ гэх тайлбар болон энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу хангалттай нотлогдсон гэж үзсэн тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 27-29-ний өдрийн хооронд иргэн Х.Лхамаагийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол Токиогийн гудамж АОС-34 тоотод байрлах хувийн хаусны подволын цонхоор нэвтэрч айпад, эмэгтэй хүний гоёлын ээмэг бөгж, зүүлт, хөөрөг, төрийн одон медалиуд зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч 92.641.733.63 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр 16-00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Жэпэн Таун” хотхоны с1 -107 тоотод оршин суух иргэн И.Идэрийн гэрийн хаалганы цонхыгхөшин нэвтэрч бэлнээр 1.200.000 иен, 3400 ам доллар, бэлэн 200.000 төгрөг, гартаам хөөрөг, эмэгтэй хүний үнэт эдлэл, канон брэндийн зургийн аппарат зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 46.885.210 төгрөгийн хохирол учруулсан,
П.Пүрэвсүрэнтэй нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн П.Болормаагийн гэрийн цонхоор нэвтэрч айпад, мөнгөн аяга, тиссот брэндийн эмэгтэй бугуйн цаг, стейнхаусер брэндийн бугуйн цаг, хуримын монетон бөгж зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.560.000 төгрөгийн хохирол учруулсан,
Б.Гантөмөр, П.Пүрэвсүрэн, Б.Хишигсүрэн нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.Ууганбаярын эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж алтан гулдмай, макбүүк, мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1ш зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,
Ганцаараа 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Товчоо Ар” 5-15 тоотод байрлах иргэн Д.Энхбатын хувийн сууцанд буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч фүжи брендийн зургийн аппарат, алтан бөгж зэрэг эд зүйлийг хууль бусаар авч бусдад 2.380.000 төгрөгний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс төгссөнд тооцно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно. Их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгж түүнээс дээш хэмжээг ойлгоно.
Мөн шүүгдэгч Б.Б нь Б.Чинбаттай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дуггар хороо, АОС 8Б тоотод байрлах иргэн Р.Барсболдын гэрт орж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, бугуйн цаг, 100.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 172.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан “бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эд юмс, түүнийг эзэмшиж, хамгаалж байгаа иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нь нэгэн зэрэг халдаж заналхийлж довтолдгоороо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор нийгэмд аюултай хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Зэвсэг гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, хэрэгслийг хэлэх ба галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д тус тус зааснаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б аас нийт 133.796.278 төгрөг гаргуулж хохирогч Х.Лхамаад 62.254.051 төгрөг, хохирогч Д.Ууганбаярт 23.019.017 төгрөг, хохирогч П.Болормаад 1.186.000 төгрөг, хохирогч И.Идэрт 46.885.210 төгрөг, хохирогч Р.Барсболдод 72.000 төгрөг, хохирогч Д.Энхбатад 380.000 төгрөгийг тус тус гаргуулахаар тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Б.Б ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д тус тус зааснаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар тус тус хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулна.” 2-д “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан...нэмж нэгтгэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Б ад оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д тус тус заасан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан хорих ялыг нэмж нэгтгэн эдлүүлэхээр тогтоохоор тогтов.
Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д тус тус заасан хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн нийт хугацааг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар Б.Б ын хүрэн өнгийн цүнх 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн ноосон малгай 1 ширхэг, ногоон өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн тэлээ 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг Б.Б ын гадаад паспорт 1 ширхэг, Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа 1 ширхэг, 9400535 серийн дугаартай юнителийн дугаарын үүр сим картны хамт 0530030, 0952055 серийн дугаартай юнителын дугаарын үүр 2 ширхэг, мобикомын сим карт 1 ширхэг зэргийг хууль ёсны төлөөлөгч болох Б.Б ад буцаан олгох, AG9343876, АВ2057990, AF3013580, AF5978600, АН9185729, АЕ0481688, АЕ0932220, АЕ4016331, АС9710084, АВ1285443, AG4720908, АВ2344313, AZ2458407, AJ294190, AD4205455, AG0012843, АВ4324857, АН7254954, AD4888139 AZ8781765, АВ3082847, АА8550209, AZ1284441, AF5808751 серийн дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт 24 ширхэг, AS9744826, AS0522892 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, AN2856393 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, уруул өнгөлөгч 1 ширхэг, асаагуур 1 ширхэг ediefice гэсэн бичигтэй, металл бугуйн цаг 1 ширхэг, /гялгар уутанд боосон арвай буудай 1 ширхэг, “ХААН” банкны карт 1 ширхэг “ХАС” банкны карт 1 ширхэг смарт карт 1ш, эвдэрсэн сейф, /гялгар уутанд боосон печень, чихэр, улаан утсан оосортой сахиус 1 ширхэг, шаргал өнгийн металл бөгж 1 ширхэг, шаргал өнгийн хатан сүйх бөгж 1 ширхэг, 1 ширхэг сиди, HP маркийн ягаан өнгийн 4г6 хэмжээтэй флаш диск 1 ширхэг, УБЭДС бичигтэй ромбо 1 ширхэг, МАСАХ 10 гэсэн бичигтэй тэмээний зурагтай, шаргал өнгийн тэмдэг 1 ширхэг, Найрамдал гэсэн бичигтэй энгэрийн зүүлт 1 ширхэг, ГОТОВ К РУДУ гэсэн бичигтэй энгэрийн тэмдэг 1 ширхэг, монгол бичгээр бичсэн бичигтэй, шаргал өнгийн тэмдэг нэг ширхэг, lets move гэсэн бичигтэй, ёроолдоо шингэн зүйл бүхий үнэртэй усны сав 1 ширхэг, задарсан dirol бохь 1 ширхэг, жижиг дөрвөлжин хайрцагтай лент 1 ширхэг, 1 ширхэг сиди зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Д.Баярбат нь нийт 922 цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б ыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,
мөн дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Б.Б ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д тус тус зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б ад Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б ад оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д тус тус зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн нийт 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Б ад оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б ын цагдан хоригдсон 922 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар Б.Б ын хүрэн өнгийн цүнх 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн ноосон малгай 1 ширхэг, ногоон өнгийн куртик 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан өнгийн тэлээ 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг Б.Б ын гадаад паспорт 1 ширхэг, Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа 1 ширхэг, 9400535 серийн дугаартай юнителийн дугаарын үүр сим картны хамт 0530030, 0952055 серийн дугаартай юнителын дугаарын үүр 2 ширхэг, мобикомын сим карт 1 ширхэг зэргийг хууль ёсны төлөөлөгч болох Б.Б ад буцаан олгох, AG9343876, АВ2057990, AF3013580, AF5978600, АН9185729, АЕ0481688, АЕ0932220, АЕ4016331, АС9710084, АВ1285443, AG4720908, АВ2344313, AZ2458407, AJ294190, AD4205455, AG0012843, АВ4324857, АН7254954, AD4888139 AZ8781765, АВ3082847, АА8550209, AZ1284441, AF5808751 серийн дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт 24 ширхэг, AS9744826, AS0522892 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, AN2856393 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, уруул өнгөлөгч 1 ширхэг, асаагуур 1 ширхэг ediefice гэсэн бичигтэй, металл бугуйн цаг 1 ширхэг, /гялгар уутанд боосон арвай буудай 1 ширхэг, “ХААН” банкны карт 1 ширхэг “ХАС” банкны карт 1 ширхэг смарт карт 1ш, эвдэрсэн сейф, /гялгар уутанд боосон печень, чихэр, улаан утсан оосортой сахиус 1 ширхэг, шаргал өнгийн металл бөгж 1 ширхэг, шаргал өнгийн хатан сүйх бөгж 1 ширхэг, 1 ширхэг сиди, HP маркийн ягаан өнгийн 4г6 хэмжээтэй флаш диск 1 ширхэг, УБЭДС бичигтэй ромбо 1 ширхэг, МАСАХ 10 гэсэн бичигтэй тэмээний зурагтай, шаргал өнгийн тэмдэг 1 ширхэг, Найрамдал гэсэн бичигтэй энгэрийн зүүлт 1 ширхэг, ГОТОВ К РУДУ гэсэн бичигтэй энгэрийн тэмдэг 1 ширхэг, монгол бичгээр бичсэн бичигтэй, шаргал өнгийн тэмдэг нэг ширхэг, lets move гэсэн бичигтэй, ёроолдоо шингэн зүйл бүхий үнэртэй усны сав 1 ширхэг, задарсан dirol бохь 1 ширхэг, жижиг дөрвөлжин хайрцагтай лент 1 ширхэг, 1 ширхэг сиди зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б аас нийт 133.796.278 төгрөг гаргуулж хохирогч Х.Лхамаад 62.254.051 төгрөг, хохирогч Д.Ууганбаярт 23.019.017 төгрөг, хохирогч П.Болормаад 1.186.000 төгрөг, хохирогч И.Идэрт 46.885.210 төгрөг, хохирогч Р.Барсболдод 72.000 төгрөг, хохирогч Д.Энхбатад 380.000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Б.Б ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ
М.ТҮМЭННАСТ