Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     ******* аймгийн******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч ******* даргалж, Нарийн бичгийн дарга *******, Улсын яллагч *******, Хохирогч *******, Иргэний нэхэмжлэгч *******, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн******* сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж овогт ******* /РД:**-д холбогдох **тоот эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 08 дугаар сарын 21-ний өдөр аймгийн суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, ******* аймгийн******* сумын ** дүгээр баг ** тоотод оршин суух хаягтай, урьд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн******* сум дахь сум дундын шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт ******* /РД:ТК-/ Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн******* сумын 2-р багийн нутаг дэвсгэрт иргэн тээврийн хэрэгслийг нь бусдад зарж өгнө гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөлд нь байсан ** улсын дугаартай ** маркийн тээврийн хэрэгслийг залилан авч 2,500,00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн******* сумын 2-р багийн нутаг дэвсгэрт иргэн тээврийн хэрэгслийг нь бусдад зарж өгнө гэж төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуух замаар 2 өмчлөлд нь байсан ** улсын дугаартай ** маркийн тээврийн хэрэгслийг залилан авч 2,500,00 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь 1.** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний машиныг ******* аваачаад зарчихсан байсан. Би машинаа явахгүй болохоор нь *******ын хашаанд аваачаад тавьчихсан байсан. Гэтэл ******* аваачаад зарчихсан байсан. Би Улаанбаатар хотод эхнэрээ хэвтүүлэхээр авч явсан. Гэтэл ******* машиныг чинь нэг хүн авахаар болчихлоо. Машинаа зарах юм уу? гэж залгасан. Тэгэхээр нь би хэд гэж байна гэсэн чинь намайг үнээ хэл гэсэн. Би 2.000.000 төгрөгөөс буулгахгүй шүү гэж хэлээд салгасан. Тэгээд байж байгаад ******* 2.000.000 төгрөгөөр нэг хүн авъя гэж байна гэсэн. Тэгэхээр нь би 2.000.000 төгрөгөөс буулгахгүй шүү гэж хэлсэн. Гэтэл ******* дансаа явуулчхаарай гээд тасалчихсан. Тэгээд жоохон байж байтал нэг залуу залгаад би машин авах гэж байгаа хүн нь байна. Аваад явчхаж болох юм уу? гэхээр нь тэг тэг гэсэн. Тэгээд аваад явсан. Одоо 2.500.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг, 2.Иргэний нэхэмжлэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ******* над руу нэг сард машин авах уу? гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би ирж үзээд тэр машиныг авсан. Гэхдээ машины дүгнэлт гарсан байсан. Намайг очиж үзэхэд тэр машин яагаад ч 2.500.000 төгрөг хүрэхээргүй машин байсан. Мотор нь цохичихсон, урьд хоёр дугуй байхгүй, асахгүй байсан. Би чирч явсан. Хуучин надаас юм ирж авч байсан болохоор нь надаас авсан юмнууд чинь бичигдсэн юм чинь үүнийг чинь нэмж хасаад авъя гэсэн. 1.100.000 төгрөг гэж байснаас ирж уулзаад 1.050.000 төгрөг болсон. Босгоод өг гэвэл буцаагаад угсраад өгчихнө. Тайлаад буцаагаад боодог юмнууд юм чинь буцаагаад угсрахад машин хуучин хивэндээ ороод гараад ирнэ. Задлаад дуусгачихсан юм бол байхгүй. Цохисон моторыг нь кроптой нь аваад урд нь тавьчихсан. Хэдэн кардан накладуудыг нь тайлаад тавьчихсан. Тэрнээс бусад юмнууд нь байдаг хэвээрээ байж л байгаа 1.050.000 төгрөгөөс 900.000 төгрөгийг нь өгчихсөн байгаа. Үлдсэн мөнгийг нь хамаагүй. Одоо ч гэсэн өгчихсөн болно. Тэгээд энэ машиныг нэр дээрээ шилжүүлж авна. Эсвэл өөрийнхөө гаргасан мөнгөө *******аас авчих юм бол надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг, 3. Гэрч З.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манайд 44- 14 СБА улсын дугаартай Х.Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл байдаг юмаа. Уг тээврийн хэрэгсэл нь манай нөхөр *******гийн нэр дээр байдаг юм. Манай нөхөр 2019 оны зун 3 000 000 төгрөгөөр авч байсан санагдаж байна. Уг тээврийн хэрэгсэл нь одоо манайд байхгүй байгаа. Намайг 2020 оны 02 дугаар сарын 10-ны үеэр хотод эмчилгээ хийлгэж байгаад гэртээ ирэхэд манай машин байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь *******гаас машинаа яачихсан юм бэ гэж асуухад манай нөхөр хүнд зарчихсан байна лээ, би мөнгийг нь аваагүй байна гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр тай уулзахад “ би машиныг чинь зарчихсан, мөнгийг нь аваагүй байгаа, авахаар нь өгье” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал манай нөхөр надад манай машиныг нэг хүн д байхыг нь харсан байна, би очоод ирье гээд явсан. Тэгээд орой нь буцаж ирээд “ манай машиныг зарчихсан байна 1.100.000 төгрөгөөр зарсан гэж байна. 900.000 төгрөгийг нь авчихсан байгаа юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр ахиад тэр оройноо Зинатай очоод уулзтал “би машиныг чинь зараад мөнгийг нь үрчихсэн, би удаахгүй нэг мотоцикль аваад өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш утсаа авахгүй, холбоо барихгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай нөхөр Тогтохбуянгийн өмчлөлд байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ 4. Гэрч Ш.Даваанямын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би гэх хүнийг танина. Манай эхнэр П.Батцэцэгийн төрсөн дүү нь байгаа юм. Манай гэрээр хааяа орж ирдэг гэхдээ би бол нээх дотно бол бишээ. ******* 3 гэх залууг бол сайн танихгүй. тай хамт надтай 2-3 удаа ирж уулзаж байсан. Миний ойлгосноор бол ******* гэх залуу ын хамт амьдарч байгаа Жавзаатай л хамаатан юм шиг байна лээ. Намайг 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр билүү 2020 оны 02 дугаар сарын эхээр гэртээ байж байхад *******, ******* хоёр нэг цагаан өнгийн Х.Соната-6 маркийн машинаар нэг саарал өнгийн Х.Соната-6 маркийн машиныг чирүүлж авчраад манай хашаанд үлдээсэн би ямар учиртай машин гэдгийг нь мэдээгүй замд эвдэрчээд танай хашаанд чирээд аваад ирлээ л гэж байсан. Би яг анх үлдээх үед нь хэний машин гэдгийг нь мэдээгүй дараа нь сонсох нээ *******гийн машин гэж байсан. Тухайн үед *******, ******* нарын манай хашаанд оруулж ирсэн машин нь Х.Соната-6 маркийн саарал өнгийн машин байсан. Би тухайн машинд ямар эвдрэл байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан манай хашаанд чирж л орж ирсэн. Манай хашаанд машины үлдээгээд хэд хонож байхад Сонор гэдэг хүн ирээд ******* миний машины губерыг хагалсан намайг оронд нь миний машины урд 2 дугуйг аваарай гэсэн юмаа гэж хэлээд урд 2 дугуйг нь тайлаад авчихсан юм аа. Одоо бол манай хашаанд үлдээсэн машин нь байхгүй. 2020 оны 02 дугаар сарын дундуур санагдаж байна яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, намайг 17 цагийн үед өвөлжөөн дотор юм хийж байгаад 20 цаг өнгөрч байхад гараад ирсэн. Тэгсэн нөгөө Х.Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би эхнэр П.Батцэцэгээс асуутал хүмүүстэй ирээд аваад явчихсан гэж хэлсэн. Тэрнээс хойш нэлээн хэд хоногийн дараа цагаан сарын өмнөхөн би хүнээс мөнгө авах гээд эхнэрийнхээ 5727214150 гэсэн дансыг өгөх гэтэл манай эхнэр энэ данс байхгүй байгаа шүү аваад явсан, авчирч өгөөгүй байгаа гэж хэлсэн. Хэзээнээс хойш тухайн дансыг ашиглаж байгааг мэдэхгүй..... ..... Манай охинтой үерхэж байсан манай хүргэн болно гээд яваад байдаг байсан Сонорбуян гэдэг залууг урд хоёр дугуйг нь тайлж авсан гэж манай эхнэр хэлсэн юм. Тухайн дугуй авч явах үед нь би гэртээ байгаагүй үхэр малдаа явчихсан байсан юм. Дугуй авахаас хэд хоногийн өмнө манайд Сонорбуян ирээд ярихдаа Тогтохбуянгийн эхнэрийн бие муудаад намайг хөдөө авч явахдаа машины гуперийг нь хагалсан. Тогтохбуян төлж өгнө гэсэн намайг дугуй ав гэж хэлсэн гэж байсан. Тэгээд би Сонорбуянд хүний юмыг хэлж ярьж байж аваарай асуудал болов доо гэж нэг удаа сануулж байсан юм. Тэгэхэд Сонорбуян намайг авсан гэсэн юм гэж ярьж байсан. Би хамт байгаагүй би малдаа явсан байхад машиныг аваад явсан байсан. Манай эхнэр Зина аваад явсан гэж байсан. Яах гэж авч явсан талаар би огт мэдээгүй. Дараа нь зарсан гэж мэдсэн. Би машин тэрэг сайн мэдэхгүй. Тэгээд ч тухайн машиныг анзаараагүй юм. Яг ямар дугуйтай байсныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31, 42 дугаар хуудас/ 5.Гэрч П.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...*******, ******* нар нь манай гэрийн хашаанд 2020 оны өвөл яг хэзээ гэдгийг санахгүй байна Тогтохбуянгийн унаад яваад байдаг нэг саарал өнгийн машиныг чирж орж ирээд тавьсан. Би ямар маркийн машин гэдгийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан саарал өнгийн машин байсан. Ш.Тогтохбуян, ******* хоёр байсан болохоор би ямар учиртай машин гэдгийг нь сайн асуугаагүй. Тухайн машин одоо манай хашаанд байхгүй байгаа. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. *******, *******тай машиныг нь хүнд зарах гэж байна чи зөвшөөрөх юм уу гээд яриад байх шиг байсан. Тэгээд Тогтохбуян ч гэсэн зөвшөөрөх шиг болсон. Ямар ч байсан наад машинаасаа аккумляторыг нь аваад үлдээрэй гээд байх шиг байсан. Тэгээд *******тай ******* утсаар ярьчхаад гараад явсан. Тэгээд орой 22 цагийн орчим манай хашаанд хүмүүс ороод ирсэн. Би гайхаад харсан ******* хүмүүстэй ирчихсэн манай хашаанд үлдээсэн машинаа үзүүлээд байх шиг байсан. Тэгээд удалгүй ******* нэг хүнтэй хамт орж ирээд надаас миний ХААН банкны 572724150 гэсэн дансны дугаарыг аваад 4 мөнгө хүнээс аваад буцаагаад өгье гэж хэлээд миний картыг авсан. Миний дансанд яг хэдэн төгрөг орсныг мэдэхгүй байна. Удалгүй нөгөө хүмүүс нь манай хашаанд байсан саарал өнгийн машиныг аваад явчихсан..., ... Манай охинтой найз гээд яваад байдаг байсан Сонорбуян гэдэг залуу Тогтохбуян хөдөө авч явахдаа машины гуперийг хагалсан гэж байсан. Тэгээд Сонорбуянд төлж өгнө гэж хэлсэн байсан. Манай хашаанд машин авчирч тавьснаас хойш 20 орчим хоногийн дараа Сонорбуян машины урд 2 дугуйг нь тайлж авсан. Утсаар Тогтохбуянтай яриад бупер төлж өг, дугуйг чинь авлаа шүү гэж хэлсэн чинь тэгэхгүй юу гээд утсаа салгасан гэсэн. Тэгээд утсаар ярих гээд олон удаа залгаад байхад утсаа авахгүй байсан гэсэн. Сонорбуян ярихдаа буперээ төлүүлж байгаад дугуйг өгнө гэж байсан Одоо хүртэл тэр хоёр дугуй нь байгаа гэсэн. 2020 оны 01 дүгээр сард Тогтохбуян манай дүү нар саарал өнгийн соната-6 маркийн Тогтохбуянгийн машиныг манай хашаанд чирч оруулж ирсэн юм. Тэгэхдээ Тогтохбуян энэ машин болохгүй байна ядаж 1.000.000 төгрөгөөр ч болтугай зарчих юмсан гэж байсан юм. Тэгээд тэр хоёр явсан юм. Тэгээд сар орчмын дараа манай дүү манайд ирсэн. Би өвөлжөөн дотор үхэр саагаад байж байтал ирсэн тэгээд Тогтохбуянтай утсаар яриад машиныг чинь зарчих уу 900 000 төгрөг гээд яриад байсан. Цаанаас нь аккумляторыг нь авч үлдээд өгчих гэж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 38 дугаар хуудас/, 6. Гэрч Г.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай нөхөр ******* 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр надад хэлэхдээ Хөтөлд нэг Х.Соната-6 маркийн машин 1.000.000 төгрөгөөр хямдхан зарах гэж байна, гэхдээ Х.Соната-6 маркийн машин 1.000.000 төгрөгөөр хямдхан зарах гэж байна, гэхдээ мотор нь эвдэрчихсэн юм байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотор нь болохгүй бол авч яадаг юм бэ? Гэж хэлтэл манай нөхөр ******* хүн нь авчих гээд гуйгаад байна сэлбэг болгоод зарахад ашиг олохгүй юмаа гэхэд шатахгүй байхаа гээд байхаар нь би зөвшөөрчихсөн. Тэгээд манай нөхөр 19 цаг болж байхад ******* аймгийн******* сум руу машин авах гээд явсан би яг хэнтэй яванг мэдэхгүй байна. Тэгээд 21 цаг өнгөрч байхад машиныг нь үзэж хараад болчихлоо гээд надад 5727214150 гэсэн дансыг өгөөд 700.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, 7. Гэрч Г.Сонорбуянгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын дундуур намайг Даваа ахын гэрт байх үед Даваа ахын эхнэрийнх нь дүү эхнэртэйгээ орж ирсэн. Тэгээд бид хэд хамтдаа хөзөр тоглоод байж байхад ын эхнэр нэг хүнтэй утсаар яриад тэгээд намайг дүүгийнх нь эхнэрийн бие нь муудлаа машингүй байна гээд намайг гэр лүү нь хамт яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрөөд Даваа ахын гэрээс ын эхнэрийн дүү болох ******* гэх айлд очиход ******* өөрөө гэртээ байхгүй байсан. Тэгээд *******гийн эхнэрийн биеэ муу байсан болохоор бид хэд *******г олж авчрах гээд хөдөө айл руу явж байгаад замдаа буруу замаар яваад машиныхаа урд гуперыг хагалчихсан. Тэгээд цаашаа яваад *******г хөдөө айлд байхад нь аваад Хөтөл рүү явсан. Замдаа явж байхдаа ах *******д чамайг авах гэж авч байгаад машины гүпер хагарчихлаа чи төлж өгөөрэй гэж хэлсэн. Тэгсэн ******* эхнэрээ маргааш хот авч яваад эмчилгээ хийлгэнэ ирээд төлөөд өгнө гэж хэлсэн би нөгөө хэдийг Хөтөлд оруулж ирээд шууд гэр лүүгээ харьсан тэгээд 2-3 хоногийн дараа *******тай утсаар ярьтал хотод завгүй яваад байна гэж байсан. Тэгэхээр нь би даваа ахын хашаанд байгаа машины чинь дугуйг өрөнд тайлж авлаа шүү гэтэл ******* за тэгж байгаад ярья завгүй байна гээд тасалсан. Тэгээд би *******тай утсаар ярьснаас хойш 2-3 хоногийн дараа Даваа ахын гэрт очоод *******гийн машины урд 2 дугуйг тайлж авсан. Би уг нь дугуйг нь тайлж авчхаад залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгээд угаасаа авна гэдгээ хэлчихсэн юм чинь тэгж байгаад залгаад хэлье гэж 5 бодож байгаад дугаарыг нь мартчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, 8.Ш.Давааням Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 48 дугаар хуудас /, 9.Х.Мөнхцэцэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 49-53 дугаар хуудас/, 10.44-14 СБА улсын дугаартай Хюундай соната-6 маркийн тээврийн хэрэгслийн 02519497 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 56 дугаар хуудас/ 11.2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 4-6 дугаар хуудас/ 12.Үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “ Капитал зууч” ххк-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 9-11 дүгээр хуудас/ 13. Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ******* манай хадам дүү байгаа юм. Машин нь эвдэрчихээд надаар мотороо янзлуулсан. Тэгээд мотороо янзлуулж байгаад моторынх нь нэг юман дээр нь гишгээд хагалчихсан. Наадах чинь хагарчихлаа. 15000, 20000 төгрөг гэж байгаа энийгээ авчих гэж хэлсэн. Гэтэл гайгүй байх, наадхаа тавиад боочих гэсэн. Тэгэхээр нь би машиных нь юмыг боогоод мотороо асаагаад газ хийгээд хоёулаа явсан. Гэтэл замдаа маслоны ноцосных нь гинжин нь мултрангуут мотор нь цохичихсон. Тэгээд явж байгаад ******* энэ ямбий, төмөрт өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би төмөрт өгч яах гэж байгаа юм бэ?. Би наадхыг чинь болохгүй бол авъя гэсэн. Гэтэл ******* чи яаж авах гэж байгаа юм бэ? гэсэн. Тэгэхээр нь би үнэ хэлсэн. Тэгээд надад өгчихөөд явсан. Гэтэл буцаж З.Энхцэцэгтэй ирээд машинаа авсан. Тэгээд авч явчихаад дахиад нэг янзлуулсан. Тэгээд унаж явж байсан. *******гийн эхнэр З.Энхцэцэгийн бие муудаад ******* аймагт эмнэлэгт хэвтсэн. Гэтэл ******* ахиад машин нь болохгүй болохоор нь манай гадаа машинаа чирээд ирсэн. Тэгээд дахиад янзлаад өгөөч гэхээр болохгүй байна. Хоёулаа танайх руу чирье гэсэн чинь манай хашааны гадаа цастай болохоор хий эргээд болдоггүй юм. Хоёулаа Ш.Давааням ахын хашаанд аваачаад тавьчихъя гэсэн. Тэгээд хоёулаа Ш.Давааням ахын хашаанд аваачиж тавьсан. Тэгээд байж байгаад ******* ах руу ярьсан чинь ах нь машин авч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь манай хадам дүүгийн нэг машин байгаа. Би зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би ******* ахад зарсан. Тэгээд 900.000 төгрөгийг нь авчихсан байж байгаад манай хүүхэд эмнэлэгт хэвтчихсэн байсан. Тэгэхээр нь хүүхдэдээ эм тариа авч өгсөн. Би хүнд 200.000 төгрөг өгөх ёстой байсан. Тэр мөнгийг нь өгчихөөд үлдэгдэл мөнгийг нь эхнэртээ аваачиж өгсөн. Тэгээд эхнэртээ аваачиж өгөөд хоёулаа энэ дээр нь мөнгө нэмж байгаад өгнө шүү гэж хэлсэн. Гэтэл манай эхнэр үрчихсэн байсан. Сүүлд нь З.Энхцэцэгийг эмнэлэгт хэвтүүлэхээр *******тай хамт Улаанбаатар хотод аваачиж өгчихөөд би ирсэн. Тэгээд ******* ирээд мөнгөө авъя гэхээр нь хөгшин нь арай мөнгийг нь аваагүй байна гэж хэлсэн. Би мөнгийг нь авч үрчихээд санаа зовоод тэгж хэлсэн. Тэгээд би эхнэртээ ******* мөнгөө нэхээд байна. Хоёулаа мөнгийг нь өгье гэж хэлсэн. Гэтэл эхнэр намайг өөрөө төл гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг нь төлөөд өгье гэсэн. Тэр үедээ болоогүй байж байгаад ******* нэг мотоцикл авъя. Чи нэг мотоцикл олоод өгөөч гэхээр нь Даваанямд байсан мотоциклыг очоод үзүүлсэн чинь энэ болно гэсэн. Давааням мотоциклоо 1.700.000 төгрөг гэсэн. Намайг машины оронд нэг мотоцикл аваад өгчих. Тэгээд хоёулаа салъя гэхээр нь би Даваанямтай очиж уулзсан. Би 900.000 төгрөгөө өгье. Чи үлдэгдлийг нь өгчих. Тэгээд хоёулаа ингээд тохиръё гээд ******* бид нар яриад очиж тохирсон. *******ыг өгөх мөнгөө өгчих. манай хадам дүү юм чинь яаж ийж байгаад аргалаад авчихъя гэж хэлсэн. Тэгээд авах өгөх дээрээ тулсан чинь ******* аваагүй байсан. ******* тэгээд мотоциклыг аваагүй байж байгаад хэд хоногийн дараа гэрт 6 ирсэн. Тэгэхээр нь эхнэр ямаагаа самнаж байгаад өгнө гэж хэлсэн. Эхнэр бид хоёр хэрэлдсэн. Би хүний юм авчихсан юм чинь өгөхгүй бол болохгүй гэж хэлсэн чинь эхнэр би юугаараа өгөх юм бэ?. Чи өөрөө өгөхгүй юу гуйлгачин минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртээ уурлаад хүний мөнгө хамт үрэлцэж идэлцчихээд төлөх юм болохоор би дандаа буруутаж байдаг гэж хэлсэн. Тэгээд удаагүй ******* намайг цагдаад өгчихсөн байсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн******* сумын 2-р багийн нутаг дэвсгэрт бодит байдлыг нуух замаар иргэн тээврийн хэрэгслийг нь бусдад зарж өгнө гэж төөрөгдөлд оруулж өмчлөлд нь байсан 44-14 СБА улсын дугаартай Хюундай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг залилан авч 2,500,00 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна. Прокуророос шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Иймд шүүхээс шүүгдэгч *******т бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй. Шүүгдэгч ******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримт бүрдүүлж, 2,500,000 мянган төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. /х.х-ийн 71-рт/ Хохирогч ******* нь 44-14 СБА улсын дугаартай Хюундай Соната-6 маркийн тээрийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон болно. Иргэний нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,500,000 мянган төгрөг төлөхөө илэрхийлж байгаа болно. Эрүүгийн хариуцлагын талаар : ******* нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна . Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.. *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******т анхааруулах нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн******* сум дахь сум дундын шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн******* сум дахь сум дундын шүүхийн 2018/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор 7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ба нэмж нэгтгэх ялгүй болно. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт *******ыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******т анхааруулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******аас 2,500,000 мянган төгрөг гаргуулан хохирогч *******д олгосугай. 4.Хохирогч ******* нь 44-14 СБА улсын дугаартай Хюундай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцон эвлэрснийг баталсугай .

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА