Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

     2020        06          10                                    2020/ШЦТ/378 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,        

улсын яллагч П.Энхболд,       

хохирогч, шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,

хохирогч, шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А  овогт А-ийн  С  , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б овогт  Э Ц  нарт холбогдох эрүүгийн 1910015960168 дугаартай 187/2020/0221/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэнэ.      

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:    

            Монгол Улсын иргэн, .......... оны ......дугаар сарын ........-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, ....... настай, эрэгтэй, ..... боловсролтой, ......... мэргэжилтэй, Зэвсэгт хүчний .......... захирагчийн ар талын хангалт хариуцсан орлогч ажилтай, ам бүл ........хамт, Баянзүрх дүүргийн ...... хороо ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй,   Б овогт  Э Ц  /РД:................./  

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, ....., ........ боловсролтой, ......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........ хамт, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А  овогт А-ийн  С   /РД:................/   

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 87 дугаар байрны 36 тоот гэрт нь А.Стой хэрүүл маргаан хийж улмаар түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, цээж, баруун, зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун зүүн тавхайд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдА гаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий өмнө нь хамт амьдарч байсан А.Солонгыг байнга буюу 2019 оны 2 дугаар сарын 09, 2019 оны 6 дугаар сарын 23, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд таарамжгүй харилцааны улмаас маргаж зодсон,

Шүүгдэгч А.С нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хермэс” барилгын материалын захын эсрэг талд байрлах алжаал тайлах төв дотор иргэн Э.Цийг хардсаны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний эрүүл мэндэд зүүн чамархайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихэнд цус хуралт, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун хацар, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 87 дугаар байрны 36 тоот гэрт нь А.Стой хэрүүл маргаан хийж улмаар түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, цээж, баруун, зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун зүүн тавхайд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдА гаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Э.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 8 дугаар сард С  той цахим сүлжээгээр танилцсан. Бид хоёр хэсэг хугацаанд хайр сэтгэлийн дотно харилцаатай байсан. Дараа нь би “эхнэрээсээ салж чадахгүй, хоёулаа салъя” гэхэд С   “болох байхаа” гэж хэлдэг байсан. Дараа нь С   над руу залгаж “би Чингисийн хүрээ гэх газар согтоод байна, намайг ирээд авчих, энд олон эрэгтэй хүмүүс байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзтайгаа түүний машинаар Солонгыг авахаар явсан. Дараа нь би Солонгыг 10 дугаар хороололд машин дээр нь хүргэж өгөөд үргэлжлүүлж найзтайгаа гадуур гарсан. Тэгээд би найзтайгаа Барс захын хажуугаар гадуур явж байхад С   найз нарын хамт бид хоёр дээр ирсэн. Бид хамт Солонгын ажлын газарт архи ууж хөгжилдсөн. Гэтэл шөнө дунд намайг согтуу байхад С   миний толгой руу шилээр цохьсон. Би Солонгыг эмнэлэгт байхад нь дарамталж байгаагүй. Харин түүнд туслах санаатай байсан. Учир нь тухайн эмнэлэгт манай найзын ээж нь шүдний эмчээр ажилладаг учраас түүнээс С  д анхаарал тавихыг гуйдаг байсан. Гэтэл С   “намайг тагналаа” гэх шалтгааны улмаас уурладаг байсан. С   намайг эхэлж “уулзъя, сэтгэлтэй юм бол ир” гэж хэлдэг байсан. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би хөдөө 9 хоног явж байгаад ирсэн. Тухайн үед намайг ирэхэд С   гүтгэж зөрчилд холбогдуулж хориулж байсан. Намайг Мөнхбаяр шүүгч хорьсон. Би Мөнхбаяр шүүгчид тайлбар гаргах гэж байсан боловч шүүгч надад “та нар зөрчил гаргасныхаа дараа бүгд л ингэж ярьдаг” гэж хэлээд миний тайлбарыг сонсоогүй. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр С   бид хоёр маргалдсан. С   бүх маргааны эхлэлийг тавьдаг байсан. Тухайн өдөр юу болсон гэдгийг сайн санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Шүүгдэгч А.С  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр амралтын газар байсан. Ц  миний дүүгээс намайг хаана байгааг мэдээд ирсэн. Тэгээд би 2 найзын хамт Ц ийн машинд суугаад 10 дугаар хороолол орсон. Улмаар Ц  Ганбаяр найзыгаа дуудаж бид манай ажлын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтсан. Гэтэл хажууд хүмүүс шивнэлдээд байсан тул би гэрэл асааж харсан. Тэгсэн Ц  миний найзын араас хөдлөөд байсан тул би түүнийг найзаасаа холдуулж тэнд байсан хүмүүсийг тухайн өрөөнөөс гаргасан. Улмаар Ц тэй маргалдсан. Ц  бантсандаа, эсхүл уурласандаа миний дээр гараад хэвтэж миний өмдийг тайлахыг оролдоход би түүнийг дээрээсээ босгож дийлээгүй. Тийм учраас би уурласандаа түүнийг самардсан нь үнэн. Хэсэг хугацааны дараа Ц ийн найз нь өрөөнд орж ирээд бид хоёрыг салгасан. Улмаар бид гэр гэртээ харьсан. Тэгээд Ц ийн зан араншин өдрөөс өдөрт өөрчлөгдөж байсан тул би түүнийг Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

3. Хохирогч Э.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад А.Сос нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

4. Хохирогч А.С  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гомдолтой байна. Э.Ц манай гэрт удаа дараа ирдэг. Миний хүүхдүүд Ц ээс айж байгаа. Бид хоёрын дунд хайр сэтгэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

Хохирогч А.С  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн талаар:   

             5. Хохирогч А.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6-р сарын 23-ны өдөр манай гэр болох Хан-Уул дүүргийн 15-р хороо Үйлдвэр ХД-н 87-36 тоотод Э.Ц намайг зодсон юм. 2019 оны 6-р сарын 22-ны орой Э.Ц манай гэрт ирж хоносон бөгөөд маргааш нь буюу 2019 оны 6-р сарын 23-ны өдөр Э.Цд би 2 хоногийн өмнө нь манай ажил дээр манай найз эмэгтэй Мөөгийтэй бэлгийн харилцаанд орсон гэж хэлтэл Ц  чи юун сүртэй юм бэ? би тасарчихсан л байна шүү дээ гэхээр нь би үгүй чи одоо яв гэж хэлсэн чинь Ц  миний гараараа зангидаж байгаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохьсон тэгэхээр нь би яаж байна гэж хэлсэн чинь Ц  намайг шууд суу гэж хэлээд суулгасан тэгэхээр нь би утсаа авсан чинь миний гар утсыг булаагаад авчихаар нь би Ц д миний утсыг өгөхгүй бол би цонх хагаллаа шүү гэж хэлсэн чинь надад миний гар утсыг буцаагаад өгсөн тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн Ц  миний нүүрлүү гараараа нэг удаа цохисон бөгөөд би гар утсаа булаацалдаж байхдаа нилээн ноцолдсон юм,...эмчилгээний 1.543.000 төгрөг нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 25/

            6. Гэрч М.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6-р сарын 21-ний өдөр С  , Мөөгий, бас нэг эмэгтэй бид нар амралтын газар очсон бөгөөд тэндээ бид нар байж байхад Ц  ирж бид нарыг авсан Ц ийн машинд Ц ийн найз гэх нэг залуу, С  , Мөөгий бид нар С  огийн ажилуулдаг гоо сайхны газар очсон юм. Тэгээд бид нар тэнд архи ууцгааж байгаад орой бид нар унтахаар болцгоосон тэгээд Ц  Мөөгий хоёр нэг би Ц ийн найз гэх эрэгтэйтэй хамт нэг өрөөнд, С   нэг өрөөнд ороод унтах гээд хэвтэж байтал С  о орилоод эхэлсэн тэгэхээр нь би яваад очсон чинь С   л уурлаад чи яаж байгаан гээд уурлаад байсан ба Мөөгийгийн юбка нь бүсэлхийнээсээ дээшээ шуугдчихсан орон дээр хэвтэж байсан ба хажууд Ц  С   хоёр маргалдаж байсан тэгээд би Ц ийн найз бид хоёр гараад машинд сууж байтал Мөөгий бас гараад ирсэн тэгээд бид хоёртой хамт машинд суусан тэгээд байж байтал ахиад С   орилхоор нь яваад орсон чинь С   Ц  надтай хүчээр бэлгийн харилцаанд орох гээд байна гэж хэлсэн тэгээд Ц ийг харсан чинь нүүр нь улайчихсан байсан ба тогтож хараагүй ба тухайн үед С   надад Ц  миний баруун гэлүү зүүн нэг хацар луу нь гараараа цохьчихлоо гэж хэлж байсан ба нэг хацар нь улайсан байдА  харагдаж байсан ба хөхөрч няцарсан зүйл ажиглагдаагүй ба хоёр гар нь энд тэндээ хөхөрсөн зүйл байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/

          7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7823/-ний дүгнэлт:

            “…А.С  биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, цээж, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун, зүүн тавхайд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51, 59-61/

        8. Шүүгдэгч Э.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг цохих гээд дайраад байхад нь би өөрийгөө хамгаалж гар хөлөөс нь барьж авсан асуудал байгаа, ...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 161/

               Хохирогч Э.Цийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсэн хэргийн талаар:

         9. Хохирогч А.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.С бид хоёр нэг хэсэг хамтран амьдарч байгаад салсан байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 21-ний орой ажилаа тараад гэртээ байж байтал А.С над руу утсаар залгаад би Чингисийн хүрээ амралтын газар байна би архи уучихаад тасрах гээд байна гэж хэлсэн тэгэхээр нь би найз Ганбаяр луу утсаар залгаад машин чинь байна уу гэж асуусан чинь байна гэж хэлэхээр нь би хоёулаа С  ог Чингисийн хүрээ амралтын газраас очиж авах хэрэгтэй байна гэж хэлтэл Ганбаяр зөвшөөрсөн бөгөөд би автобусанд суугаад Энхтайваны гүүрний орчим Ганбаяртай уулзаад Ганбаярын машинтай Ганбаяр бид хоёр Чингисийн хүрээ амралтын газар луу явсан бөгөөд Чингисийн хүрээ амралтын газар очсон чинь 3 эрэгтэй хүнтэй хамт С  о хоёр найзтайгаа гурвуулаа байж байсан ба С  о бага зэргийн согтолттой байсан бөгөөд С  ог хоёр найзынх хамт авч явсан ба С  о машин дээр хүргээд өг миний машин 10-р хорооллын Стелла барны гадаа байгаа гэж хэлсэн бөгөөд машиных нь хажууд буулгаж өгөөд Ганбаяр бид хоёр явсан чинь араас С  о над руу утсаар залгаад Монгол хуушуур дээр байна хүрээд ир хоол идчихээд яв гэж хэлсэн. Тэгэхээр нь Ганбаяр бид хоёр буцаж очоод тэд нартай хамт хоол идсэн юм. Тэгсэн чинь Ганбаяр та нарт зориулаад нэг архи авчихсан байгаа та нар уух уу гэж асуусан чинь С  о тэгье манай ажил дээр очоод уучихъя гэж хэлсэн. Тэгээд би С  огийн машиныг барьж явсан бөгөөд С  о Ганбаярын машинд суусан тэгээд Хермес төвийн эсрэг талд байрлах С  огийн ажиллуулдаг гоо сайхан, алжаал тайлах төвд очсон. Тэгсэн чинь С  о ажпаа хаалгаад ажилчидаа явуулсан юм. Тэгээд бид нар тэнд хоёр шил архи хувааж ууцгаасан бөгөөд би согтсон байсан ба С  о намайг нэг найзтайгаа хардаад миний толгой руу гараараа болон архины шилээр цохьсон, хумсаараа миний цээж болон нүүрийг урсан бөгөөд би тухайн үед С  огоос уучлалт гуйсан ба С  о нөгөө надтай хардаад байсан найзаа хөөж явуулсан бөгөөд манай найз Ганбаяр тэр найзыг нь хүргэж өгөхөөр явсан. Харин С  о бид хоёр С  огийн нэг найзтай нь хамт ажил дээр нь хоносон юм. Маргааш өглөө нь намайг ажлаасаа хөөгөөд гаргачихсан бөгөөд би гадаа нь сууж байтал тэгсэн чинь манай найз Ганбаяр хүрч ирээд надтай тааралдсан бөгөөд намайг машиндаа суулгаад хөдлөх гэтэл С  о найзтайгаа хамт дэлгүүр орчихоод буцаад ирж байхад нь таарсан ба Ганбаяр С  од чи манай найзыг яаж байгаа юм бэ? гэж хэлтэл С  о би яасан юм бэ наадахад чинь хариуг нь л өгсөн шүү дээ гэж хэлсэн ба Ганбаяр бид хоёр ахиад С  огийн ажил руу хамт орсон бөгөөд С  о намайг чи надтай хамт машинаар ажлын бараанд яваад өгөөч гэж хэлсэн тэгээд бид хоёр эвлэрсэн юм. Тэгээд 6-р сарын 22-ны орой нь би С  огийн гэрт очсон бөгөөд С  о намайг би чамайг алчихмаар байхын гэж хэлсэн тэгээд унтаж амарсан бөгөөд маргааш өглөө нь буюу 2019 оны 6-р сарын 23-ны өглөө боссон чинь С  о уурлаад байсан бөгөөд намайг яв гээд байхаар нь би гарах хаалгаа цоожилчихоод нээж өгөхгүй байсан бөгөөд би явмаар байна гэтэл хаалгаа тайлж өгөхгүй байсан ба 21-ний өдөр намайг хардсан хэрүүлээ хийгээд над руу дайраад намайг цохихдоо гараа хөхрүүлсэн ба над руу дайрхаар нь би хоёр гар дээрээс нь атгаад автал бас хөхөрсөн би С  ог санаатай зодож цохьсон зүйл байхгүй тэгж байтал цагдаад С  о дуудлага өгсөн ба цагдаа ирээд С  о бид хоёрыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирч мэдүүлэг авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/

            10. Гэрч Т.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архины шилээр Ц ийн толгой руу цохиж байсан, Ц ийн фудволк урагдсан, нүүр цээж хүзүү хумсаар маажуулсан шархтай, толгой хэсэг нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/  

            11. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7804/-ний дүгнэлт:

            “…Э.Цийн биед зүүн чамархайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихэнд цус хуралт, зүүн нүдний зовхи, хүзүү баруун хацар, цээжинд зулгаралт гэмтэл тогтоолоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр шинэ гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 47/

              Хохирогч А.Солонгыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийн талаар:

            12. Хохирогч А.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хоёр гараараа миний хоёр гараас атгаад авсан тэгээд буйдан дээр дараад миний баруун гуян дээр өвдөгөөрөө өвдөглөсөн миний хөл дээр хөлөөрөө гишгэсэн, миний биед учирсан гарны гэмтэлүүдийг Ц  гараараа базаж, атгажучруулсан баруун гуяны гэмтлийг бол өвдөгөөрөө өвдөглөсөн, хөл дээр гишгэж гэмтэл учруулсан, ...2019 оны 01 дүгээр сард Ц  намайг зодсон ба би Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж шүүхээс Э.Цийг 15 хоног баривчилсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 137-138/

            13. Гэрч Б.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сард Ц  согтуу архи ууж ирчихээд С  отой хэрэлдээд байсан, ...тухайн өдөр С  ог зодоод байх шиг байсан...гар хөл нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/

           14. Шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 119 дугаартай шийтгэвэр “...зөрчилд холбогдогч Э.Ц нь А.Солонгыг машин жолоодож явахад машиныг нь зогсоон түлхүүрийг нь булаан авч хугалаад цээж хэсэгт нь тохойгоороо цохиж зодсон, ...15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай..."  /хх-ийн 139/

15. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№785/-ний дүгнэлт:

“...А.С  биед баруун бугалга, шуу сарвуу, зүүн шуу, баруун гуя, өвдөг зүүн тавхайанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 56/

            16. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Ц, А.С нар нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68, 121/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамаарА , агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7823, 7804/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А  овогт А-ийн  С  д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...гэмт хэргийн шинжгүй...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон.

Хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн довтолгоон үйлдэж дээр нь гарч хэвтээд өмдийг нь тайлахад босгож дийлэхгүй байсан тул биеэ хамгаалах зорилгоор Э.Цийг самардсан үйлдэл нь өөртөө бодитой аюул учрах эрсдэл бий болох тэр цаг хугацаанд тухайн үйл явцыг таслан зогсоож бусдын амьд явах халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг хамгаалж, улмаар хохирогчийн өөрт нь халдсан довтолгооны эсрэг чиглэсэн үйлдэл хийсэн болох нь гэрч М.А  мэдүүлэг, хохирогч А.С  мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7804/-ний дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

Иймд хохирогч Б.С   хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хууль бус халдлагаас өөрийгөө, бусдыг хамгаалах аргагүй хамгаалалтын явцад халдагч этгээдэд хөнгөн гэмтэл учруулсан түүний санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит байдлаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хэрэгт хамаарА  бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...гэмт хэргийн шинжгүй...” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Яллах дүгнэлтэд Э.Цийг гэр бүлийн хамаарал бүхий өмнө нь хамт амьдарч байсан А.Солонгыг байнга буюу 2019 оны 2 дугаар сарын 09, 2019 оны 6 дугаар сарын 23, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж зодсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Э.Ц нь тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 119 дугаартай шийтгэвэр “...зөрчилд холбогдогч Э.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 09-ний өдөр А.Солонгыг машин жолоодож явахад машиныг нь зогсоон түлхүүрийг нь булаан авч хугалаад цээж хэсэгт нь тохойгоороо цохиж зодсон, ...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ...15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай..."  /хх-ийн 139/-ээр шийтгүүлж байжээ.

Харин шүүх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж, прокуророос Э.Цийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийн үндсэн шинж нь тоогоор буюу давтамжийн хувьд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхаас гадна гэрлэгчдийн хэн нэг гэр бүлийн харилцаанд давуу эрх олж авах гэсэн, өөрийн эрхшээл дарамтанд байлгах зорилготой нөгөө этгээдийнхээ бие махбодод халдаж буй идэвхтэй үйлдэл ба энэ үйлдэл удаан хугацаагаар дадал зуршил болсон, тогтмол байхыг ойлгоно.   

Шүүгдэгч   Б овогт  Э Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Э.Ц нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 87 дугаар байрны 36 тоот гэрт нь А.Стой хэрүүл маргаан хийж улмаар түүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, цээж, баруун, зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, зүүн гуя, зүүн шилбэ, баруун зүүн тавхайд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдА гаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Өөрөөр хэлбэл хохирогч А.С нь шүүгдэгч Э.Цтэй 1 жил хамтран амьдарсан, хэрэг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 87 дугаар байрны 36 тоот байранд болсон, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт зэргээс шүүгдэгч Э.Ц нь хохирогч А.Стой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Э.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Цийг гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч А.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Э.Цийн хувийн байдал /... 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн ар талын офицер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн ар талын хангалт хариуцсан орлогч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар   Б овогт  Э Ц ийг 1500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хохирогч А.С  гэрт очих, мөн түүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цд оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.   

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.С  гэрт очих, мөн түүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.      

            А.С, Э.Ц нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цээс 2.144.940 /хоёр сая нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөг гаргуулж, А.Сд олгохоор заалаа.

            Хохирогч нь гэм хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэе.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Цд сануулав.

Шүүгдэгч Э.Цийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар   Б овогт  Э Ц д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А  овогт А-ийн  С  д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч   Б овогт  Э Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар   Б овогт  Э Ц ийг 1500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хохирогч А.С  гэрт очих, мөн түүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цд оногдуулсан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.С  гэрт очих, мөн түүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.      

 

            7. А.С, Э.Ц нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цээс 2.144.940 /хоёр сая нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөг гаргуулж, А.Сд олгосугай.

 

            9. Хохирогч нь гэм хор хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.  

 

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Цд сануулсугай.

 

            11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохын мэдэгдсүгэй.

 

            12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            13. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

  

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР