Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 76

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 7-7 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай Тайж овгийн Гаваадоржийн Пүрэвжавын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Доньддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Пүрэвжав шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл угаагч, зөөгчөөр ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл угаагч, зөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Пүрэвжав Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.Пүрэвжав нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүтэл угаагч, зөөгчөөр ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 188 тоот архивын лавлагаа, гэрч Б.Лхагвасүрэн, О.Ганбат нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Пүрэвжав өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарТайж овгийн Гаваадоржийн Пүрэвжавыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүтэл угаагч, зөөгчөөр ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА