Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 77

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 16 хорооны Туулын 12-216 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Хөндий овгийн Гаваапэрлийгийн Дулмаагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга П.Доньддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Дулмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Г.Дулмаа Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.Дулмаа нь Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 45 тоот архивын лавлагаа, гэрч Л.Эрдэнэбат, П.Дэмбэрэлсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Дулмаа өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарХөндий овгийн Гаваапэрлийгийн Дулмааг Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА