| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0396/Э |
| Дугаар | 383 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 383
2020 06 12 2020/ШЦТ/383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Б.Хурц,
хохирогч байгууллагын төлөөлөгч У.О,
шүүгдэгч Э.З , түүний өмгөөлөгч О.Солонго,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э З, Ц овогт Л-ийн Б нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910022710357 дугаартай 187/2020/0396/Э индекстэй хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....-нд Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт, Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо 21 дүгээр байр 62 тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Э З /РД:............/
Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-нд Завхан аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан, хүний нөөцийн мэргэжилтэй, ам бүл ....... хүүхдийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн .... хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ц овогт Л-ийн Б /РД:....../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.З нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дулааны цахилгаан станц-3 Төрийн өмчит хувьцаат компанийн агуулахын няраваар түр ажиллаж байхдаа тус байгууллагад жолооч ажилтай Л.Бтой бүлэглэн 962.075 төгрөгийн үнэ бүхий Ф-0.75 маркийн нийт 29 кг 2 ширхэг дамартай зэс утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч гарахыг завдсан,
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дулааны цахилгаан станц-3 Төрийн өмчит хувьцаат компанийн агуулахын няраваар түр ажиллаж байхдаа тус байгууллагад нярав ажилтай Э.З той бүлэглэн 962.075 төгрөгийн үнэ бүхий Ф-0.75 маркийн нийт 29 кг 2 ширхэг дамартай зэс утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч гарахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:
Шүүгдэгч Э.З нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дулааны цахилгаан станц-3 Төрийн өмчит хувьцаат компанийн агуулахын няраваар түр ажиллаж байхдаа тус байгууллагад жолооч ажилтай Л.Бтой бүлэглэн 962.075 төгрөгийн үнэ бүхий Ф-0.75 маркийн нийт 29 кг 2 ширхэг дамартай зэс утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч гарахыг завдсан,
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дулааны цахилгаан станц-3 Төрийн өмчит хувьцаат компанийн агуулахын няраваар түр ажиллаж байхдаа тус байгууллагад нярав ажилтай Э.З той бүлэглэн 962.075 төгрөгийн үнэ бүхий Ф-0.75 маркийн нийт 29 кг 2 ширхэг дамартай зэс утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч гарахыг завдсан болох нь:
1. Шүүгдэгч Э.З гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.....Надад хулгай хийх зорилго, сэдэл байгаагүй. Манай байгууллагын захирал намайг үндэслэлгүйгээр ажлаа хүлээлцэж дуусаагүй байхад ажлаас халж орны хүн томилсон. Үүнээс болж ажил хүлээлцэх акт үйлдэх үед миний Бид өмнө итгэлцлээр өгсөн зэс утас дутсан. Тэгээд намайг цагдаагийн байгууллагад хандаж хулгайн гэмт хэрэгт хийсэн эсэх талаар шалгуулсан. Манай байгууллагын ажилчид тухайн зэс утсыг зээлж авч хийж байгаа ажилд нь тухайн зэс утас таарсан тохиолдолд бичүүлж авдаг байсан. Би ДЦС-3 ТӨХК-д 10 жилийн хугацаанд ажиллаж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд би нярвуудыг орлож ажиллаж байна. Манай байгууллагын ажилчид өмнө зээлээр бараа материал авдаг байсан. Харин Б бид хоёр удаан хугацааны турш хамт ажилласан тул би түүнд итгэж тухайн зэс утсыг өгсөн. Тухайн зэс утсыг шуурхай үед бичүүлэхгүйгээр авч болдог..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Надад хулгай хийх зорилго, сэдэл байгаагүй. Би ДЦС-3 ТӨХК харуул, жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдээгүй. Учир нь би хууль зүйн мэдлэггүй байсан. Би зэс утсыг Згийн зөвшөөрлөөр авч 2 хоногийн хугацаанд өөр дээрээ байлгасан. Тэгээд тухайн зэс утсыг машины арын суудал дээр тавьж байгууллагын хашаанаас гарч байхдаа харуулд баригдсан...гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Ошүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б байгууллагын машиныг жолоодож явахдаа 2 ширхэг даамал утсыг авч яваад баригдсан байдаг. Бид тухайн барааг З өгсөн байсан. Улмаар манай харуул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Шүүгдэгч нар манай байгууллагад гэмт хэргийн улмаас нийт 962.075 төгрөгийн хохирлыг учруулсан. Харин хулгайн бараа биет байдлаар манай байгууллагад буцаж ирсэн болно. Тиймээс шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, санал, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
4. Хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн орчим агуулахаас нийт 29 кг, 2 ширхэг дарамтай, ф-0.75 маркийн зэс утсыг хөдөлгүүр ороолгох гэсэн юм гэсэн шалтгаанаар зөвшөөрөлгүй авч гарах гэж байгаад харуулын хэсэгт баригдсан байсан. Учир шалтгааныг тодруулахад байгууллагын няравын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Згоос дээрх утсыг авсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-43/
5. Гэрч Ж.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ДЦС-3 ТӨХК-ийн төв хаалган дээр гарч байсан дэд ахлагч Д.Шижир хаалгаар гарч байгаа тээврийн хэрэгслийг шалгахад зөвшөөрөлгүй дамартай утас байна гэж надад мэдэгдсэн. Жолооч Боос ямар шалтгаанаар дамартай зэс утас авч гарах гэж байсан юм гэж тайлбарласан. Үүний дагуу Згоос асуухад Б хүнд үзүүлээд ирье гэж авсан гэж хэлсэн. Хэрэв түр аваад байгууллагын хаалгаад гадагш гарч байгаа бол заавал зөвшөөрлийн бичиг шаарддаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/
6. Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байгууллагын шуурхай дээр харуулын албанаас танилцуулахдаа жолооч Б дамартай зэс утас авч гарах гэж байгаад саатуулагдсан талаар мэдээлэл хэлсний дагуу анхны мэдээлэл авсан. ...манай байгууллагын хашаанаас бараа материал гаргах тохиолдол байхгүй. Харин агуулахаас бараа материал гаргахдаа шаардах хуудсаар 3-4 хүнээр хянуулж байж гараад дотроо хэрэглэгддэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/
7. Гэрч Л.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...байгууллагын агуулахаас авсан бараа материал хашаагаар гарах тохиолдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/
8. Гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр 19-ний өдрийн 08 цаг 30 минутад үүрэг авч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ДЦС-3 станцын шалган нэвтрүүлэх 1 дүгээр цэгт үүрэг гүйцэтгэсэн. 10 цагийн орчим 8062 УБЦ улсын дугаартай тухайн байгууллагын эзэмшлийн автомашин шалган нэвтрүүлэх цэгээр гарахаар ирэхээр нь шалгаад жолоочийн суудлын хажуу талын аравчийг буулгаж шалгахад дамартай зэс утсыг дээр дээрээс нь давхарлаад тавьсан байсан. Ямар учиртай зэс утас болох талаар асуухад хэлэхгүй байсан цааш дарга руу мэдэгдэж байх үед зөвшөөрөлгүй авч гарах гэж байгаа юм, хүний амьдрал шүү дээ тохиролцъё, дээш нь мэдэгдээд яах вэ гээд байсан. ...машины хаалгыг нээхэд ил харагдаагүй ба суудлын арын хэсгийг буулгаж харахад сандлын араар хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/
9. Гэрч Д.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Бид ямар нэгэн ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх үүрэг өгөөгүй байсан. Хийгдэх ажлыг өдөр тутмын бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж давхар жолооч нарын замын хуудас дээр баталгаажуулж бичээд байгууллагын программд бүртгэдэг. ...ф-0.75 маркийн зэс утсыг автомашинд ашиглах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/
10. Дамно ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ХУ1-20-111 дугаартай “...2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 1 кг зэсийн ороомог 33.175 төгрөг, бидэнд ирүүлсэн мэдээллээр марк дугаараас хамаарч үнийн дүн өөрчлөгдөхгүй гэж үзэж байна...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 70-76/
11. Шүүгдэгч Э.З гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-81-86/
12. Шүүгдэгч Л.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-88-93/
13. Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн бараа материал хүлээн авах, хадгалах, олгох үйл ажиллагааны журам /хх-119-133/
14. Хууль ёсны төлөөлөгч Ц.Охүсэлт, хавсаргасан материалууд /хх-139-152/
15. Харуулчин Д.Ш илтгэх хуудас, хавсралт гэрэл зургийн үзүүлэлт /хх-139-152/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Э.З нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дулааны цахилгаан станц-3 Төрийн өмчит хувьцаат компанийн агуулахын няраваар түр ажиллаж байхдаа тус байгууллагад жолооч ажилтай Л.Бтой бүлэглэн зохих зөвшөөрөл авахгүйгээр, тэмдэглэл үйлдэхгүйгээр 962.075 төгрөгийн үнэ бүхий Ф-0.75 маркийн нийт 29 кг 2 ширхэг дамартай зэс утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч гарахыг завдсан,
шүүгдэгч Л.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дулааны цахилгаан станц-3 Төрийн өмчит хувьцаат компанийн агуулахын няраваар түр ажиллаж байхдаа тус байгууллагад нярав ажилтай Э.З той бүлэглэн 962.075 төгрөгийн үнэ бүхий Ф-0.75 маркийн нийт 29 кг 2 ширхэг дамартай зэс утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч гарахыг завдсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гарахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Э.З , Л.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гарахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарыг хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Ошүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, санал, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Б.Згийн хувийн байдал /...32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт амьдардаг.../, Л.Бийн хувийн байдал /...32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан, хүний нөөцийн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э З, Ц овогт Л-ийн Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э З, Ц овогт Л-ийн Б нарт шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Э.З , Л.Б нарт сануулъя.
Шүүгдэгч Э.З , Л.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э З, Ц овогт Л-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гарахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э З, Ц овогт Л-ийн Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э З, Ц овогт Л-ийн Б нарт шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Э.З , Л.Б нарт сануулсугай.
5. Э.З , Л.Б нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.З , Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР