Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 81

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 51настай, Шуунхтай овгийн Пүрэвдоржийн Дарийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Дарь, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Дарь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

П.Дарь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч П.Дарь нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 740 тоот болон 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 79 тоот архивын лавлагаанууд, Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 тоот тушаалын хуулбар, гэрч Д.Адъяа, Б.Шийлэгмаа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарШуунхтай овгийн Пүрэвдоржийн Дарийг Өвөрхангай аймгийн Уянга сумын Өрнөлт нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныгтогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хурамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА