| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0080/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 83
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Ө.А,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овгийн Ө.Ад холбогдох 2028000000094 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 8, эцэг, эх, 5 дүүгийн хамт, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овгийн Өнөрсайханы Ө.А, регистрийн дугаар,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Ө.А нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг дэвсгэрт 16 настай О.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 07-нд 14 цагийн үед бид хэд ус авах гээд Хавцгайтад байдаг худаг руу явсан. Мотоциклоор явах гэхэд мотоциклийн бензин дууссан байсан. Машинаар яваад Эрдэнэбатын гэдэг айлд очсон. Айлд байхад О.Э ороод ирсэн. О.Э урьд нь намайг усан дээр таарчихаад өдөөд байдаг байсан. Хоёулаа үзчихье, чи намайг барах уу, тэрийг барах уу, амжих уу гээд өдөөд байдаг байсан учир дургүй хүрээд сууж байсан. Тэр үед ээж хажуугаас нь чи ахмад настай хүний өөдөөс яах гэж тэгж байдаг юм гэхэд О.Э би яасан юм гэж хэлээд гарсан. Аав намайг гараад учраа олчих гэж хэлсэн. Араас нь гараад ирсэн чинь би чамайг яасан юм гэхээр нь нэг алгадаж аваад, нэг өшиглөсөн гэв.
Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 04 сарын 07-ний өдөр Жаргалсайхан ахын хөдөө гэрт 14 цагийн үед ямааны арьс самнаж байгаад гэр рүү орж цай уугаад сууж байхад Өнөрсайхан ах, хүү болох Ө.А руу наад О.Эыг алгадаад ав гэж хэлсэн, тэгэхээр нь би гэрээс гарсан, тэгсэн араас Ө.А ах гарч ирээд над руу ирээд миний нүүрэн тус газар гараараа алгадаад унасан тэгсэн Ө.А миний нүүрэнд ахиад өшиглөсөн, тэгсэн Өнөрсайхан ах наадахаа гэрт оруулаад ир гээд дотроос хашгираад байсан, тэгээд би тэр айлын гаднаас Туул эгчийнх рүү зугтаасан гэжээ.../хх-25/,
Гэрч Э.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь О.Э манай хүү Ө.Атай худаг усан дээр таараад чи намайг барах уу? гээд л байдаг гэсэн, танай муу аавтай таарвал аавыг чинь батирна, зодно гэж хэлсэн гэсэн тэгээд тэр болсон асуудал 2020 оны 4 сарын 07-ны өдөр бид хэд худаг дээр очиж ус авчихаад урд айл руу очиход О.Э тэр айлд ямааны арьс самнаад байж байсан, тэгэхээр нь би О.Э руу нөгөө өдөөд байдаг хүүхэд мөн үү? Ямар учиртай хүүхэд вэ? гээд Ө.А хүү рүүгээ энэ хүүхдийг алгадаад ав, эсвэл гэрээс гараад учир зүйгээ олоо гэж хэлсэн, тэгсэн манай хүүхэд Ө.А тэр хүүхдийг дагаад гэрээс гарсан, тэгээд удаагүй би гэрээс гарах гээд хаалга нээгээд хартал манай хүүхэд Ө.А тэр хүүхдийг алгадаад нэг өшиглөсөн юм шиг байгаа юм. Тэр О.Э гэдэг хүүхэд нь цаашаагаа гүйж байгаа харагдсан тэр хоёр гэрээс гараад удаагүй би араас нь хаалгаар хартал О.Э нь зугтааж байгаа харагдсан гэжээ. /хх-28/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 243 дугаартай дүгнэлтэд: О.Эын биед тархины доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-32/
Шүүгдэгч Ө.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 сарын 07-ны өдөр өглөө бид нар босоод би усанд явах гэсэн чинь мотоцикль асаагүй, тэгээд аав ээж дүү нарын хамтаар бүгдээрээ худаг явж ус авах гээд машинаараа явцгаасан, тэгээд усаа авчихаад өдөр .14-15 цагийн хооронд байсан байх Өлгийт гээд эгчийнх рүү яваад тэднийд очсон тэгээд тэднийд цай уугаад сууж байсан чинь О.Э гаднаас орж ирсэн зүүн гэрт нь ямаа самнаж байгаад орж ирсэн, тэгтэл О.Э руу манай ээж Буяндэлгэр юу болоод байна ахмад настай хүмүүс рүү юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн чинь О.Э манай ээж рүү хачин авгай чинь юу солиороод байгаа юм бэ гэж хэлсэн тэгтэл хажуунаас аав Өнөрсайхан над руу чи гараад учир зүйгээ ол гээд хэлсэн, тэгээд би О.Эын араас гараад очтол О.Э гэрийн зүүн урд ханиалгаад тонгойгоод байж байхаар нь би зүгээр үү гэсэн чинь О.Э над руу би чамайг яаж өдсөн юм бэ? гэхээр нь би, чи худаг дээр таараад өдөөд байснаа санаж байна уу гэхэд О.Э би худаг таараад чамайг барилдъя л гэдэг байсан биз дээ гэж хэлсэн, тэгэхээр нь чи усан дээр таараад намайг барах уу? хоёулаа үзэх үү? гээд өдөөд байдаг байсан биз дээ гэж хэлэхэд О.Э юм дуугараагүй, тэгээд О.Э ханиалгах гээд тонгойх гэхэд нь нүүрэнд гутлынхаа шилбэ хэсгээр өшиглөсөн чинь Шагай ахаа уучлаарай гээд хажуу тийшээгээ нүүрээ дараад унахаар нь баруун хөл гуя хэсэг рүү нь тийрээд мөр эгэм хавьд нь нэг өшиглөчхөөд гэр рүү орсон гэрт орчхоод буцаад гарч ирээд О.Э ахын дүү зүгээр үү? гэсэн чинь цаашаагаа зугтаасан. Тэгээд би гэр рүү орж цайгаа уучихаад бид нар бүгдээрээ гэр рүүгээ харьсан гэжээ. /хх-43-44/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-66/,
Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн засаг даргын тодорхойлолт /хх-65/,
Мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-69
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-84-91/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө.А гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч Ө.Ан нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ө.А нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн орчимд Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг дэвсгэрт 16 настай О.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-25/, гэрч Э.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-28/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 243 дугаартай: О.Эын биед тархины доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-32/, шүүгдэгч Ө.Ан мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх-43-44/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Ө.А нь насанд хүрээгүй хохирогч О.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний бие эрх чөлөөнд нь халдан зодож байгаа үйлдлээ хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан ч түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ө.А нь 21 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 8, эцэг, эх, 5 дүүгийн хамт урьд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-66/, Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн засаг даргын тодорхойлолт /хх-65/, Мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-69/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-84-91/ зэргээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу насанд хүрээгүй хохирогч О.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нар нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.Агаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч О.Эын мөрдөн байцаалтын шатанд “...Эм 50.000 төгрөг, замын зардал 20.000 төгрөг болсон. Нийт 70.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.
Насанд хүрээгүй хохирогч О.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нар нь эмчилгээний төлбөр, замын зардалд нийт 70.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч О.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нарт олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.А нь гэм буруугийн хуралдаанаас шийдвэрлэсэн 70.000 төгрөгийн хохирол төлбөрийг насанд хүрээгүй хохирогч О.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нарт шүүх хуралдааны дараагаар төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүх шүүгдэгч О.Ө.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч Ө.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч Ө.А нь “миний эрүүл мэндийн байдал муу байгаа, элэг цоорхой. Мөрдөн байцаалтын шатанд энэ өвчин илрээгүй, саяхнаас ийм болсон. 2, 3 хоног юм идэж чадахгүй, огиод байсан болохоор ЭХО-оор үзүүлэхэд элэг цоорхой гэсэн. Иймд торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал гаргасан.
Шүүх шүүгдэгч Ө.Агийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ө.А 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.А өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар эрүүгийн хуульд заасан тул шүүгдэгч Ө.Агийн гэмт хэрэг үйлдсэн он, сар, өдөр, цаг хугацааг хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтад үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагийн орчимд гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж шийдвэрлэсэн ба энэ нь хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хөндөхгүй гэж дүгнэлээ.
Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан он, сар, өдөр цаг, хугацааг бичээгүйг цаашид анхаарах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баяжих овгийн Ө.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ад 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ө.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ө.А 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Агаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 70.000 /далан мянга/ төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.А нарт олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ө.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ