| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0082/Э |
| Дугаар | 85 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 85
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Д.Б,
Нарийн бичгийн дарга ирГ.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овгийн Д.Б-д холбогдох 2028000000085 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эс жи эс” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Жигжид залан овгийн Д.Б , регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Давааням овогтой Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв Урт баг бригадын байранд гэртээ эхнэр Т.Ттай маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн, зөв өгсөн учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Миний нөхөр болох Д.Б нь намайг 2020 оны 05 сарын 11-ний өдөр миний биед халдаж гэмтэл учруулсан. Ер нь бол хүүхдээсээ болж тухайн өдөр муудалцсан юм. Машинтай явж байгаад хүчтэй гэнэт тормослоод тэгээд манай хүүхэд урагшаа унахдаа машины урд талыг мөргөсөн тэгээд жавжнаас нь цус гарсан зөөлөн яв гэж нөхөртөө хэлэхэд над руу уурласан... Одоогоор бол ам бүл 5, Би нөхөр З хүүхдийн хамт амьдарч байгаа. Миний дагавар хүү нь манай ам бүл дээр бүртгэлтэй боловч Дорнод аймагт өвөө эмээ дээрээ амьдардаг юм. Би Д.Бийн дагавар хүү охин болон бид 2-н дундаас гарсан хүүгийн хамтаар амьдарч байна. Би Д.Бтэй 2014 онд гэр бүл болж амьдарч байгаад бага хүү төрхөд нь гэр бүлээ 2018 онд батлуулсан юм. Миний том охин 13 натай, дунд хүү нь 11 настай, бага хүү 2 настай, Дорнодод амьдарч байгаа хүү бол 12 настай... гэжээ. /хх-8-9/,
Гэрч Т.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би Гурвантэс сумын төвд бригадын байранд нөхөр 3 хүүхдийн хамт ам бүл /6/ амьдардаг. 2020 оны 05 сарын 11-ний өдөр нөхрийнхөө хамт машинтай адуу тууж байсан юм тэгэхэд манай нөхөр машинаа унаж явж байхдаа гэнэт хүчтэй тормослоод тэгээд машины голд сууж явсан бага хүү маань урагшаа унаад жавжаа хазаад амнаас нь цус гарсан тэрнээс болоод хэрүүл болсон юм бага хүүхэдтэй явж байж зөөлөн яв гэхэд уурлаад энэ миний машин яаж ч явсан яадаг юм бэ гээд жалга руу орж 2 тийш нь хүчтэй дараад байсан тэгэхээр нь би зогс хүүхдээ аваад бууя гэхэд зогсохгүй явж байгаад зогссон би хүүхдээ тэврээд машинаас буугаад гэр рүү алхаж ирсэн. Тэгээд манай нөхөр гэртээ орж ирээд хүүхдээ тоохгүй байхаар нь би уурлаж чи хүүхдээ хар ам нь ийм болсон байна гэхэд уурлаж Дорнодын муу сайн юмнууд ингэдэг байхгүй гээд өмнөөс уурлаж намайг цохих гээд гараараа далайхаар нь би цээж рүү нэг гараараа түлхсэн тэгэхэд улам өөдөөс дайраад бага хүүхдийг авах гээд байсан тэгээд би зүүн гараараа түлхсэн тэгэхэд миний зүүн гарын дунд хурууг хазсан. Тэгээд гараараа цохих гээд далайгаад цээжээрээ түлхээд байсан тэр болгонд нь цаашаа гээд гараараа түлхээд байхад өөдөөс дайраад байсан. Тэгээд гэрийн голд баганын хажууд миний 2 гарыг барьж авчихаад тавихгүй байсан тэгэхэд 2 хүүхэд ааваа болилдоо гээд гэрээс гарчихсан тэгээд би хүн дууд гэж хэлэхэд хүүхдүүд уйлаад байсан. Тэгээд би бага хүүгээ унтуулчихаад байж байхад 2 том хүүхдээ гэрт орж ирсэн. Тэгэхэд нь би юу ч яриагүй Д.Бийг бас уучлалт гуйх юм болов уу гэж харсан тэгэхэд юу ч дугарахгүй байхаар нь би гэрээс гарч яваад Бадмаа гэх эмэгтэй дээр очиж хоносон. Яагаад гэвэл намайг гараараа чичээд манайхаас, миний гэрээс зайл чи юутай ирсэн юм гээд хөөхөөр нь би явсан юм. Өглөө нь би гэртээ очиход хүүхдүүдээ аваад явчихсан байсан тэгээд би гэр рүүгээ орчоод хувцсаа өмсөөд гарч ирсэн гэжээ. /хх-10-11/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 308 дугаартай дүгнэлтэд: Т.Тгийн биед зүүн талын бугалга, баруун гарын шуу хэсэг дэх хөхрөлт, зүүн гарын дунд хуруунд үүссэн шарх зэрэг гэмтэл учирсан байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл болно. Т.Тгийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-21-22/
Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 сарын 11-ний өдөр би эхнэр хүүхдүүдтэйгээ адуугаа тэжээгээд хашаанаас гаргаад бэлчээр рүү нь машинаараа тууж явсан. Тэгэхэд машинтай ойрхон адуу тулаад ирэхээр нь мөргөхгүй гэж огцом тормос гишгэсэн тэгэхэд машины урд талын суудал дээр сууж явсан манай бага хүү машины урд салоныг мөргөсөн тэгэхэд хүүхдийн хамарнаас цус гарсан тэрнээс болж л тухайн өдөр муудалцсан юм. Яагаад гэвэл манай эхнэр уурлаад аятайхан явсангүй гээд хүүхдийн хамарнаас цус гарлаа гээд байсан тэгээд машинаас буугаад гэр рүүгээ хүүхдээ тэврээд явсан. Тэгээд би адуугаа засмал зам өнгөртөл хүүтэй туучихаад эргээд гэртээ иртэл манай эхнэр уурлаж хүү Бг барьж аваад ганцаараа байхдаа адуугаа туудаг байсан байж аавыгаа хараад эрхэллээ гээд зодсон тэгэхээр нь би уурлаж хүүхдээ өмөөрч чи яагаад хүүхэд зодож байгаа юм харанхуй болчихсон болохоор айна гэж хэлсэн. Тэгээд би хүүхэд битгий зод хэлж ярьж ойлгуул гэхэд над руу модон сандал авч шидсэн тэгэхэд нь би хорьж 2 гарыг нь барьж авсан цааш нь түлхсэн тэгэхэд манай эхнэр над руу дайрч баганын 2 талаар намайг заамдаж цамц фудволк урсан тэгээд бага хүү аваад явна гээд хүүхэд тэврээд зогссон тэгэхэд бага хүүхэд уйлаад байхаар нь би очиж хүүхдээ гараас нь авсан тэгэхэд хүүхэд надтай булаацалдаад гар, хуруугаа амруу хийсэн тэгэхэд нь би гарыг тавиулах гэж дунд хурууг нь хазсан тийм л зүйл болсон тэрнээс хойш дахин хэрүүл маргаан хийгээгүй...” гэжээ. /хх-41-42/
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн “Д.Б нь ам бүл 6, Баясах багт оршин суудаг нь үнэн болно гэх засаг даргын тодорхойлолт /хх-25/,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-26/,
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-27/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28/,
Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-29/,
Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-30/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-32/,
Иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-33/,
Улсын бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаагаар КИ87072413 регистрийн дугаартай үйлчлүүлэгчийн үл хөдлөх хөрөнгө олдсонгүй гэжээ. /хх-34/,
Автотээврийн үндэсний төвийн 8196 Өмө улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгсэл Д.Бийн нэр дээр бүртгэлтэй байна гэх лавлагаа /хх-36/,
Хохирогч Т.Тгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-38-40, 42/,
Д.Бийн зээлийн данс болон харилцах дансны банкуудаас авсан тодорхойлолт /хх-44-49/,
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-51/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багийн засаг дарга Л.Пүрэвдоржид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мөрдөгчийн мэдэгдэл /хх-56/,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалд “ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-58/,
Хохирогч Т.Тгийн Өмнөговь аймгийн Прокурорын газарт шүүгдэгч Д.Бийг ямар нэгэн торгууль хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлт /хх-59/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай тогтоол /хх-60/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-61/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Бийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Бөд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.Бийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Д.Бөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв Урт баг бригадын байранд гэртээ эхнэр Т.Ттай маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний нөхөр болох Д.Б нь намайг 2020 оны 05 сарын 11-ний өдөр миний биед халдаж гэмтэл учруулсан. Ер нь бол хүүхдээсээ болж тухайн өдөр муудалцсан юм. Машинтай явж байгаад хүчтэй гэнэт тормослоод тэгээд манай хүүхэд урагшаа унахдаа машины урд талыг мөргөсөн тэгээд жавжнаас нь цус гарсан зөөлөн яв гэж нөхөртөө хэлэхэд над руу уурласан... гэх мэдүүлэг /хх-8-9/, шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.
Шүүгдэгч Д.Б нь Т.Ттай 2014 оноос гэр бүл болж 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь иргэний гэрлэлтийн лавлагаагаар /хх-33/ тогтоогдож байх тул хууль ёсны гэр бүл гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч Д.Б нь эхнэр Т.Ттай хүүхдээсээ болж маргалдсны улмаас хохирогч Т.Тгийн биед зүүн талын бугалга, баруун гарын шуу хэсэг дэх хөхрөлт, зүүн гарын дунд хуруунд үүссэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “...Д.Б миний бие нь хохирогч Т.Ттай эвлэрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-58/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь прокуророос санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Т шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Т.Тгийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдснийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Б нь хувийн байдлын тухайд 33 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эс жи эс” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд нь Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн засаг даргын тодорхойлолт /хх-25/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-26/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-27/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-28/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-29/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-32/, иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-33/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-51/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Д.Бөд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Д.Б торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоон тодорхой бичих нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жигжид залан овгийн Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бөд 600 /зургаан зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Д.Бөөс хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Т гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ