Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 89

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Т.Нансалмаа,

Шинжээч Т.Түмэнжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т,

Шүүгдэгч, иргэний хариуцагч Л.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Иргэний нэхэмжлэгч Б.Б,

Гэрч Ц.Д,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Л.П-д холбогдох 2028000720061 дугаартай хоёр хавтаст хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Омбо овгийн Л.П, регистрийн дугаар

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.П нь 2020 оны 03 дугаар сарын 04- ний шөнө 23 цаг 30 минутын орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас зүүн тийш засмал замын 20 дахь километрт Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2 дахь хэсэгт заасан “ харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажууд шороон зам дээр байрлуулсан Mitsubishi airtrek маркийн 08-24 өмү улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн стүцний шарик сольж байсан 49 настай, эрэгтэй Г.Ц нас барсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ц.Т дүүд хандаж хэлэхэд намайг үнэхээр уучлаарай. Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажлын хамт олонтойгоо Өмнөговь руу явж байгаад ийм зүйл болсон. Би ийм хэрэг гаргасандаа маш их харамсаж байна. 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажлынхаа 3 хүнтэй хамт Өмнөговь руу гарах гээд Улаанбаатар хотоос өөр компанийн 1 хүн суулгаад тавуулаа гарсан. Айдсын даваан дээр зогсож дэлгүүрээс тэр хэд нэг шил архи аваад би ундаа, идэх юм авсан. Дундговь дээр ирээд чанасан махаа идчихээд хөдлөөд явж байгаад Цогт-Овоогийн гэрэл харагдаад Цогт-Овоо сум руу дөхөж байна гээд явж байхад урдаас маш хурц гэрэлтэй том тэрэг ирж байсан. Ямар аймаар хурц гэрэлтэй юм бэ? гэж бодоод тормсоо гишгээд, хурдаа багасгаад зөрөөд өнгөртөл тас няс гэсэн. Нүүр рүү аймаар хүчтэй цохиод зогсоод машинаасаа буух гэтэл бүс маань таталдаад буулгахгүй байхаар нь бүсээ 2, 3 татахад бүс сулраад буухад ааваа гээд хүн орилох чимээ гарсан. Би юу болов гээд гүйгээд очиход хүн мөргүүлсэн байсан. Намайг гүйж очиход хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дүү Давааням бас гүйгээд ирсэн. Давааням очоод өргөхөөр нь ахын дүү битгий хөдөлгөөрэй, түргэн дуудъя гээд буцаж гүйгээд утсаа гаргаж ирэхэд сүлжээ байхгүй, машиныхаа гэрэл рүү дөхөөд очиход сүлжээ ороод 103 руу залгахад хотын түргэн рүү залгагдаад Өмнөговь Цогт-Овоо сумтай ойролцоо осол гарчихлаа гэхэд би Өмнөговь аймаг руу хэлье гэсэн. Удалгүй 88-тай утаснаас хүн залгаад Цогт-Овоо сум руу цагдаа түргэнд хэлчихлээ гэсэн. Ийм л зүйл болсон гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 03 дугаар сарын 04-ний шөнө ажлаасаа тараад амрах гээд гэртээ эхнэртэйгээ хоёулаа байсан. 23 цаг 30 минутад манай ээж залгахаар нь авсан чинь манай дүү аав осолд орсон гэнээ Цогт-Овоо суманд гэж хэлсэн. Утас нь тасарчихаар нь эрүүлээд залгахад манай ээж утсаа авахгүй байсан. Дүү рүүгээ ярихад аав осолд орсон гэнээ, ямар ч сураг байдаггүй, залгахаар утсаа авахгүй байна гэсэн. Давааням хамт байгаа, утсаа авахгүй байна гэхээр нь эхнэртэйгээ хамт гэрээсээ гараад хамаатны эгчийнд очиход эгч юу болсныг нь сайн тодруулж байж хотоос гар гэсэн. Дүү рүүгээ залгаад байхад утсаа авахгүй, холбоо барьж болохгүй байсан. Хамаатны эгчийн нөхрийн дүү нь Өмнөговь аймагт байдаг. Тэр хүн рүү яриад осол гарсан эсэхийг асуугаад өгөөч гэхэд Цогт-Овоо сумын цагдаа руу нь залгахад эхнэр нь утсыг нь аваад одоогоор мэдээлэл байхгүй гэж хэлсэн. Эхнэртэйгээ, аавынхаа дүүтэй өглөө 06 цагийн орчимд ирэхэд манай дүү цагдаагийн машинд сууж байсан. Аав хаана байна гэж асуухад аав нас барсан, эмнэлгийн машинаар аваад явсан гэж хэлээд бид нар Цогт-Овоо сумын эмнэлэг дээр ирэхэд аав моргт байгаа гэсэн. Осол гаргасан хүмүүс эмнэлэг дээр байсан. Манай дүү баруун гар, хөл өвдөөд гээд Цогт-Овоо сумын эмчид нь үзүүлэхэд хугарал гэмтэл байхгүй, булчингийн гэмтэл байж магадгүй гэсэн. Өглөө манай ээж, дүү, аавын найзуудтай хамт Цогт-овоо суманд очсон. Ер нь гомдолтой байгаа. Манай аав Баянхонгор аймгийн хүн байсан. Аав нутагтаа сүүлийн хэдэн жил очоогүй, очмоор байна гэж ярьдаг байсан. Гурван тэс суманд очоод оршуулга хийе гэж бодсон боловч дүү нар, ах дүү нарынх нь саналаар Баянхонгор аймгийн Баянцагаан суманд нутаглуулсан. Тэр үед Л.П гэдэг хүн ээж, дүүтэйгээ очсон. Тухайн үед 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш би дандаа холбогдож ярьдаг байсан. Мардан байцаагчтай ирж уулзах бүртээ та хаана байна, хэрвээ хохирлоо барагдуулчихвал санамсаргүй зүйл болсон гэдгийг ойлгож байгаа тул залуу хүн учир хэн хэндээ удаан хугацаагаар явах шаардлагагүй гэж хэлсэн. Би айлын том, дүү нар маань ийм байдалтай, аав маань өр зээлтэй гээд байгаа байдлаа хэлсэн. Би дандаа түрүүлж ярьж байсан. Сүүлд машиныг нь хот руу авч очсон. Засварын газар нь нэлээн хэдэн удаа очиход янзлаагүй байхаар нь уурлаад та машиныг нь хурдан янзлаад өгөөч, бид нар ядаж машиныг нь зараад өрөнд нь өгмөөр байна гэдгээ удаа дараа хэлсэн. Гэвч өөдөөс би сар гаруйн хугацаанд мөрдөнд байж байгаад ирлээ гэсэн зүйл ярьж байсан. Засварын газрын хүн ажилтай байна гэдэг байсан. Янзлаагүй байхаар нь хурдан хугацаанд янзалж өгөхгүй бол та өөрөө машиныг нь аваад мөнгийг нь өг, бид нар өр зээлийг нь төлмөөр байна гэсэн. Тэр үед засаж байгаа хүн нь машиныг нь худалдаж авъя гэж хэлсэн. Тэр хүнтэй хамт яваад машиныг нэр дээр нь шилжүүлж өгсөн. Намайг очих үед ганц хаалгыг нь сольсон байсан. Л.П зүгээс 8,500,000 төгрөг өгсөн. Оршуулгын зардал баримттайгаар 9,000,000 төгрөг байсан. Хол замд явсан, буяны үйл гээд 10,000,000 төгрөг болсон. Баримттай зүйлсээ бид нар хавсаргаж өгсөн. Манай аав тэтгэврийн зээлтэй, ээж маань цалингийн зээлтэй байсан. Манай хамгийн бага дүү оюутан, аав дүүгийн сургалтын төлбөр төлөөд, тэтгэврийн зээлээ төлдөг байсан. Оршуулгын зардал 9500,000 төгрөг, дүүгийн сургалтын төлбөр 8,700,000 төгрөг нэхэмжилж байгаа. Оршуулгын зардал гэж 8.500.000 төгрөг өгсөн учир энэ мөнгийг оруулж тооцож байгаа. Сэтгэл санааны хувьд гомдолтой байгаа. Анхнаасаа бид нартай яриад боломжгүй байна гэдгээ хэлсэн бол өөр байх байсан. Хүний сэтгэл гэдэг чинь өөр. Бид нараас албан ёсоор уучлалт гуйгаагүй. Би дандаа хойноос нь ярьдаг байсан гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Л.П гэдэг хүнийг танихгүй, автомашин худалдан авах гэсэн фэйсбүүкийн группэд 31-61 УНЕ улсын дугаартай аллион маркийн авто машинаа зарна гэх зарын дагуу Л.П гэдэг хүн надтай утсаар холбогдоод чиний машиныг сонирхож байна, үзье гэхэд нь Налайх дүүрэгт ирээд үзэж болно гэсэн. 12 дугаар сарын 03-ны өдөр Л.П ирээд машин үзээд хувь лизинг хийгээд сард 500,000 төгрөг төлөөд авъя гээд нийт 6,300,000 төгрөг болсон. Урьдчилгаа 2,500,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь сард 500,000 төгрөгөөр төлөөд хамгийн сүүлийн мөнгөө хийхэд нь нэр шилжүүлнэ гээд тохиролцоод машиныг өгч явуулсан. Уг машиныг зарахдаа гэрчилгээ банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа гэж анхнаасаа хэлсэн. Л.П энэ талаар мэдэж байсан. Анхнаасаа ингээд тохиролцсон учир асуудалгүй сар сардаа мөнгөө төлөөд байвал төлбөр дуусаад нэр шилжүүлэхэд ямар ч асуудалгүй болгосон байна гэж хэлсэн. Хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг өгсөн. Одоо нийт 2,000,000 төгрөг үлдсэн байгаа. Л.П өөрөө 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ийм асуудал болсон, байцаагч чам руу ярина би чиний дугаарыг өглөө шүү гэхэд нь миний дугаарыг өг өг гэж хэлсэн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Байцаагч надтай яриад машины ослын үнэлгээ 3,000,000 төгрөг дөхсөн байсан гэж хэлсэн. Тэр талаар Л.Птой ярих гэхэд Л.П утас нэг хэсэг холбогдоогүй, дараа нь холбогдох үедээ энэ талаар яриагүй. Мөн хохирогчийн хэлснээр би машиныхаа мөнгийг өгөхгүй юм уу гэхэд байшин, газар зарах гээд байгаа гэж хэлсэн. 2,000,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Иргэний хариуцагч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Машиныг авахад урьдчилгаа 2,500,000 төгрөг өгөөд авсан. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллагад байгаа гэдгийг нь мэдээгүй, бичиг баримтыг нь үзэхэд Тайгын булаг ХХК-ийн нэр дээр байхаар нь ямар учиртай юм гэхэд мөнгөө төлөөд дуусвал би нэр дээр чинь асуудалгүй шилжүүлж өгнө гэсэн. Би сар сардаа мөнгөө өгөөд явж байсан. Осол болсноос хойш нэгэн хүний машиныг авсан юм чинь гээд 03 дугаар сарын 15-нд би өгөх ёстой мөнгөө өгсөн. 04 дүгээр сарын 10-ны өдөр гараад энэ хүний мөнгийг өгөхгүй бол болохгүй гээд боломжоороо мөнгө өгсөн. 03 дугаар сарын 15-наас хойш намайг мөнгө өгөөгүй гэж хэлж байна. Би 04 дүгээр сарын 15-нд 300,000 төгрөг шилжүүлсэн гэв.

Шинжээч Т.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Аюул саад гээд таслал тавьсан байгаа. Аюул гэдэг нь жолоочид гэрэл гялбаж байгаа нөхцөл, гэрэл гялбасан гэж бусдад буруугаа тохсон нөхцөл байдал нэлээдгүй байдаг учир замын хөдөлгөөний дүрэмд аюул гэж ярьж байгаа. Жолоочийн яриад байгаа гүвээг аюул гэж үзэж байгаа. Гүвээ давж гарч ирэхэд гэрлийн гялбаанд орсон гэдгийг мөн аюул гэж үзэж байгаа. Гэрлийн гялбааны цаана мал амьтан байж болох учир жолооч нэн даруй тээврийн хэрэгслийг зогсоох ёстой. Үзэгдэх орчин харагдахгүй байгаа учир аюул саад учирсан гэж ярьж байгаа. Өөрийнх нь мэдүүлэгт мөн байдаг. Зайлшгүй тохиолдолд зогсоох ёстой. Суурингийн гадна зам учир Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуулийн 12.2 дахь заалт бол чухал зүйл заалт, тийм учраас замын зорчих хэсэгт зогсож байгаа хүнийг хараад зогсоох ёстой байсан. Хавтаст хэргийн нотлох баримтыг бүх талаас нь авч үзэж шинжээчийн хувьд дүгнэлтээ гаргаж байгаа. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт дээр талийгаачийг амьдрах боломжгүй, эд эрхтэн задарсан гэсэн учир тээврийн хэрэгслээ зогсоогоогүй, мөн хурдтай мөргүүлсэн байх боломжтой гэж үзсэн. Тууш зам биш, суурингийн гаднах замд 80 километр цагийн хурдтай явах ёстой байсан. Шүүгдэгч 80 километр цагаас илүү хурдтай явсан байх боломжтой. Бид нар өөрсдөө тухайн цаг үед нь саатуулж зогсоогоогүй. Тухайн авто машины жолооч өдөр 15 цагийн үед машин нь эвдрээд, зайлшгүй зогсолт хийсэн талаар яригддаг. Энэ талаар хэрэгт байгаа эсэхийг мэдэхгүй байна. Бид нар тухайн үед өндөржүүлсэн зэрэгт шилжин ажиллаж байсан. Тэр дундаа аймаг сумдууд дамжин өнгөрч байгаа хяналтын постуудыг гарган ажиллаж байсан. Дундговь аймаг дахь цагдаагийн газартай осол гарсны дараа холбогдоод асуусан. Энэ тохиолдолд дамжин өнгөрөөд явж байсан хүмүүс 15 цагийн үед зайлшгүй зогсолт хийж байсан гэж ярьдаг гэв.

Гэрч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг очиход машинд сууж байсан. Би машинд ч суугаагүй, цүнхээ тавиад машины ард талаар дөнгөж ороод дөнгөж тонгойсон. Манай аав машинаа янзална гэж бууж ирээд машиныхаа зөв талд гараад данхраадандаа юм ивнэ гэсэн. Намайг очиход дугуйгаа салгаад, данхраадчихсан байсан. Данхраадныхаа хажуугаар эвүүр хийнэ гэж байсан. Би дөнгөж очсон учир тэмдгийг анзаараагүй, аваарын дохио бол асаалттай байсан. Машин өөрөө асаалттай байсан. би шороон дээр данхраадчихсан байхаар нь энэ шороо руу шигдчих юм биш үү засмалын үзүүр дээр данхраадаж болохгүй юм уу? гэхэд тэгж болдоггүй юм, замаа чөлөөлөх ёстой гэсэн. Тийм учраас зам чөлөөлснийг би мэдэж байна. Хурдыг бол мэдэхгүй. Машины доогуур тонгойгоод суучихсан байсан. Салхи дуугарах шиг болсон. Тар няр гээд явчихсан. Тухайн үед би өөрөө урагшаа унасан, би босоогүй учир сайн мэдэхгүй байна. Миний бодлоор машин 6-7 метр хөдөлсөн гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай аав Баянхонгор аймгийн хүн байгаа юм. Манай аав 2020 оны 01 дугаар сарын 30-мы өдөр Баянхонгор аймаг руу явсан юм. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан юм. Манай аав Баянхонгор аймагт байна гээд утсаар ярьж байсан. Яг хэзээ Баянхонгороос гэр рүүгээ явах талаар бол юм яриагүй. 2020 оны 03 дугаар сарын 04-ны орой 23 цаг 38 минутад манай ээжийн дугаараас дуудлага ирсэн би авсан чинь аав нь осолд орсон гэнэ холбоо барьж болохгүй байна гэж хэлсэн тэгээд би ээж рүү эргүүлээд залгасан чинь манай дүүгийн эхнэр утсыг нь аваад Цогт-Овоо сумын тэнд осолд орсон гэнэ гэж хэлсэн тэгээд Өмнөговь аймаг руу эхнэр болон айвын дүүгийн хамтаар гарсан юм. Тэгээд өглөө 06 цагийн үед Цогт-Овоо суманд ирсэн юм. Бид нарыг манай аавыг моргт оруулчихсан байсан юм гэжээ. /1-р хх-65-66/

Иргэний нэхэмжлэгч Ц.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...уг автомашин нь миний нэр дээр байдаг боловч манай аавын машин байгаа юм. Энэ хэрэгт миний төрсөн ах Ц.Т хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа учир автомашинтай холбоотой асуудал болон бусад нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг манай ах шийдвэрлэх учир надад санал хүсэлт байхгүй... аавыгаа алдсандаа гомдолтой байгаа.” гэсэн мэдүүлэг /1-р хх-68/

Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тиймээ би 2019 оны 11 сард 31-66 УНЕ Тоёота Алион маркийн тээврийн хэрэгслийг эгч Алтанцэцэгийн нэр дээр Тайгын булаг ХХК-ны барьцаанд тавьж худалдаж авсан юм. Тухайн үед мөнгөний хэрэг гараад машинаа зарах болсон цахим зарын группт зар тавьсны дагуу Л.П гэх хүн холбогдож яриад урьдчилгаа 2,500,000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг сард 500,000 төгрөгөөр сар бүрийн 10-нд өгч байхаар тохиролцож гэрээг 2020 оны 12-р сарын 03-ны өдөр дуусахаар хийсэн юм. Автомашин авсанаас хойш 2019 оны 12-р сарын 12-ны өдөр 230,000 төгрөг, 2019 оны 01-р сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 02-р сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 03-р сарын 15-ны өдөр 525,000 төгрөг, 2020 оны 04-р сарын 25-ны өдөр 300,000 төгрөг өгсөн байгаа одоо 2,000,000 төгрөг үлдэгдэлтэй байгаа... Би Л.П гэх хүнээс автомашин зарсан үлдэгдэл мөнгө, болох 2,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөнгөө өгөхгүй гэвэл автомашинаа авмаар байна. Уг машины ломбардыг би өөрөө төлж байгаа одоо Л.П нь осол гаргаад хэрэг шүүх рүү шилжих гэж байгаа гэж мөрдөгч нь хэлж байна лээ тийм учраас би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож Л.П гэх хүнээс өр төлбөр, машинаа нэхэмжилмээр байна Л.П нь цаг тухайд нь мөнгөө өгч байсан боловч авто осол гаргасан гэдэг шалтгаанаар мөнгөө өгч чадахгүй байдалд хүрсэн гэж ярьж байна лээ. Энэ машиныг захиран зарцуулах, эдэлж хэрэглэх эрх Л.Пид байхгүй миний эзэмшлийн машин учраас би үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байна гэжээ. /1-р хх-71-72/,

Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр сүүлийн 1 жил гаруй хугацаанд Шивээ хүрэн хилийн боомтоор нүүрс тээвэрлэдэг шланз машин барьдаг байсан юм. Тэгээд 2020 оны 01 дугаар сард өвчний улмаас хил хаасантай холбогдуулан манай нөхөр нутагтаа очоод ирнэ гээд 2020 оны 01 дугаар сарын 30-ны өдөр Гурвантэс сумаас Баянхонгор руу явсан юм. Тэгээд Баянхонгор аймгийн төв дээр байж байхад нь хөл хорио тогтоогоод цагаан сараар гэртээ ирж чадаагүй юм. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өглөө Баянхонгор аймгаас Өмнөговь аймгийн чиглэлд гарлаа гэж хэлсэн юм.Тэгээд тухайн өдрийн орой 22 цагийн үед Дундговь аймгийн Хулд суманд ирсэн чинь машины дугуй хагарсан нөхүүлэх гэсэн чинь нөхөх газрууд хаасан байна эндээ хоноод маргааш өглөө дугуйгаа нөхүүлээд явна гэж хэлсэн тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 03 дугаар сарын 04-ны өглөө 09 цагийн орчимд талийгаач залгаад одоо дугуйгаа нөхүүлэх гэж тэгээд гарлаа гэж хэлсэн тэгээд 10 цагийн үед дахин залгаад дугуйгаа нөхүүлчихээд одоо гараад явж байна гэж хэлсэн тэгээд өдөр 12 цагийн үед залгаад Цогт-Овоо сумаас хойш 20 орчим км газарт машины дугуйны шарик нурчихсан байж байна. Аймаг руу найз Мөнгөнбат руугаа ярьсан шарик олчихлоо гэж байна. Тухайн үед манай дунд хүү Ц.Д аймагт явж байсан юм./ хүүтэйгээ ярьсан унаа олоод ирнэ гэсэн гэж хэлсэн тэгээд түүнээс хойш байн байн яриад байсан дугуйгаа салгаад тавьчихлаа нэг боолт салахгүй байна гэх мэтээр, яриад байсан тэгээд хамгийн сүүлд 21 цаг 35 минутад залгаад хүү ирж байна гэнэ одоо машинаа янзлаад эндээс хөдлөхөөрөө ярина гэж хэлсэн тэгээд дахин ярихгүй байсан тэгээд 23 цаг 30 минутын үед манай хүний мобигоос дуудлага ирэхээр нь авсан чинь манай дунд хүү байсан тэгээд аав машинд дайруулчихлаа гээд уйлаад байсан. Тэгээд бид нар Гурвантэс сумаас гарсан юм гэжээ. /1-хх-73-54/

Гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Манай аав 2020 оны 01 дугаар сарын сүүлээр Баянхонгор аймаг руу ах дүү нартайгаа уулзана. Нутгаараа ормоор байна гээд өөрийн машинаараа ганцаараа Баянхонгор аймаг явсан юм. Тэгээд одоогоос 10 гаруй хоногийн өмнө ирэх гэсэн боловч хөл хорио тогтоосон гээд ирж чадахгүй байсан юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгаас Өмнөговь аймаг руу гарлаа гэж над руу ярьсан би тэр үед нь аймагт ирчихсэн байсан учраас би Өмнөговь аймагт ирсэн байна гэсэн чинь ашгүй би аймаг ороод чамаар машинаа бариулаад явна хөл гар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 03-ны орой Дундговь аймгийн Хулд сумын ойролцоо дугуй хагарчихлаа би эндээ хоноод өглөө дугуйгаа нөхүүлээд гарна гэж ярьсан. Тэгээд маргааш өглөө нь би юу болж байна гээд залгасан чинь Хулд суманд байна дугуйгаа нөхүүлээд одоо хөдлөх гэж байна гэж хэлсэн. Тэгээд нэг их удаагүй 10 өнгөрөөгөөд аав залгаад Цогт-Овоо сумаас хойш 20 км газарт машины стүцны шарик нураад уначихлаа гэж хэлсэн намайг ажлаа амжуулчихаад шарик аваад ир гэж хэлсэн. Тэгээд би өдөр ажлаа амжуулчихаад үдээс хойш шарик хайсан чинь дэлгүүрүүдээс олдохгүй байсан. Тэгээд аавын найз Мөнгөнбат ах руу ярьсан чинь шарик олсон гэж хэлсэн тэгээд би найз Гантигмааг гуйгаад Цогт-Овоо сум руу 21 цаг өнгөрч байхад явсан юм. Тэгээд яваад 23 цаг болж байх үед аавын машин суусан газарт очсон намайг очиход аав машиндаа намайг хүлээгээд сууж байсан юм. Аавын машин ертөнцийн зүгээр баруун урагшаа харсан байдалтай зам чөлөөлөөд шороон дээр гараад зогссон байсан. Тэгээд би хамт, ирсэн найзыгаа буцааж явуулчихаад аавын машин дээр очиход аав машинаасаа буугаад ирсэн аав за сэлбэгээ аваад ирсэн үү гэж хэлсэн би тэглээ гэж хэлээд өөрийн цүнхээ машинд хийсэн тэгсэн аав данхраад найдваргүй байж магадгүй данхраадандаа ивүүр хийгээтхэе гэж хэлсэн. Тэгээд аав машины зөв талын хойд талд суугаад данхраадны хажууд машины дугуйгаа хийгээд дээр нь модоор ивүүр хийж байсан тэгж байх үедээ намайг машин доогуур ороод стүцны шарик цаанаас нь цохиж гаргана шүү гэж хэлсэн тэгэхээр нь би машин доогуур аавын дээлийг дэвсээд машин доогуур орж хэвтээд стүцны шарик байдаг гарыг түлхсэн чинь тар, няр гээд харанхуй татаад явчихсан аав нэг үг хэлэх шиг болсон юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд би аавын дээлэн дээр ганцаараа хэвтэж байсан. би машины байхгүй болсон байсан босч ирээд харсан чинь машин миний урьд талд зогсож байсан хажуугаар баахан эд зүйл бутарсан байсан. Тэгээд аавыг хайсан чинь аав машинаас урагшаа нэлээд зайтай толгой хэсэг нь засмал дээр хөл хэсэг нь шороон дээр хөндлөн хэвтэж байсан. Би аав дээр очиход аав, нэг үг хэлэх гээд чадахгүй тэгээд амнаас нь цус гараад тэгээд хөдөлгөөнгүй болсон би аавын хажууд нь уйлаад сууж байхад нэг хүн ирээд яанаа гэж хэлсэн тэгэхээр нь хурдан түргэн дуудаач ээ гэж хэлсэн тэгсэн нэг залуу ирээд чи яагаад баашлаад байгаа юм бэ гээд хөлөөрөө нидэрсэн тэгэхээр нь чи юу гээд байгаа юм бэ гээд боссон чинь нэг залуу нь ирээд чи болиоч тэгж болохгүй гээд аваад явсан юм. Тэгээд хэсэг хугацааны даргаагаар эмнэлэг, цагдаа ирсэн юм гэжээ. /1-хх-75-76/

Гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:”... Би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх Ханбогд ХХК-д жолооч ажилтай. Би 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр амраад гэр лүүгээ буюу Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явсан юм. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажлаас дуудаад гэрээсээ гарсан юм. 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод ирээд Өмнөговь аймгийн Цогтцэций сум явах автобусанд суух гэсэн чинь хүн дүүрсэн байсан тэгээд унаа хараад байж байсан чинь хэдэн залуучууд Цогтцэций сум явна нэг авна гээд байж байсан тэгэхээр нь ашгүй гээд машинд суучихсан юм.Тэгээд Улаанбаатар хотоос 16 цагийн үед гарсан тэгээд айдсын даваа даваад байдаг дэлгүүрийн гадаа зогсоод бүгдээрээ дэлгүүр орж ууж идэх зүйл авсан юм. Сугаржав гэдэг хүн 0,5 граммын Хараа архи авсан байсан тэгээд бид нар зогсоогүй яваад Дундговь аймаг дээр ирээд зогссон нэг хоолны газар дээр ирэхэд нь би орж хоол идсэн нөгөө хэд машиндаа мах идэж байсан. Би хоол идэж гарч ирээд машинд суухад машин хөдлөөд жоохон яваад зогссон тэгээд тэндээ нөгөө 0.5 граммын архиа хувааж уугаад дуусгасан тэгээд хөдөлсөн би ч унтаад өгсөн нэг мэдэхэд түс, тас гэх чимээнээр би урагшаа сандал мөргөөд сэрсэн тэгээд машинаас буугаад ирсэн чинь машины хойд талд нэг хүн ааваа ааваа гээд орилоод байсан би очоогүй манай жолооч тэрүүгээр яваад уулзаад байсан тэгж байхад зам дээр тэмдэг алга байна гээд би тийшээ очиж чулуу өргөлцөж тавьсан юм. Манай жолооч түргэн дуудъя яах уу гээд тэрүүгээр яваад байсан юм. гэжээ. /1-р хх-78/

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:”... Би 2020 оны 03 дугаар сарын-04 -ны өдөр ажилдаа явах гээд, хамт ажилдаг Л.Птой, Энхтөр, Сугиррагчаа нарын хамт ажил руугаа явахаар болоод, Хан уул дүүрэгт байх Лавай захын зогсоол дээрээс, Цогтцэций сум руу явах гээд зогсож байсан чинь Танихгүй нэг залуу ирээд Л.П, Энхтөр , Сугаррагчаа нарын хамт 16:00 цагийн үед Улаанбаатар хотоос гараад “Айдсын давааны дэлгүүр дээр зогсоод бид хэд дэлгүүр ороод, дэлгүүрээс тамхи ус ундаа авсан манай хэд нэг шил 0,5 граммын Хараа нэртэй архи аваад хөдөлсөн тэгээд 21:00 цагийн орчимд Дундговь дээр ирээд нэг цайны газрын гадаа зогсоол дээр Сугираа ахын гэрээсээ авч гарсан хуурсан мах байсныг хувааж идчихээд замд авсан 0,5 граммын хараа архи аа жолоочоос бусад нь хувааж уучихаад хөдөлсөн тэгээд замд явж байгаад би унтаад өгсөн байсан, тэгээд тухай үед зүүрмэглэх явцад гэрэл зөрөх шиг болсон чинь түс тас хийх дуу чимээ гараад машины хурд саарч зогсохоор нь Л.Поос юу болсон бэ гэтэл замын хажуу талд нэг юм шүргэчих шиг боллоо гээд Л.П буухаар нь араас нь буутал машинаас нэлээд зайд нэг хүн ааваа гээд орилоод байхаар нь дөхөөд очтол өмнөөс Пүүжээ гүйж ирээд түргэн дууд гээд машин дээрээ очоод утсаа асаатал миний утас сүлжээгүй байсан. Тэгээд Л.П утас сүлжээтэй байхаар нь 103 дугаар руу залгаад, Улаанбаатар талаас Цогт-Овоо орох замд осол гарчихлаа холбогдох байгуулагт нь хэлж өгөөч гэж хэлчхээд осол болсон машины ард буцаж очоод хартал уг машины ард ослыг зогсолтын тэмдэг энэ тэр тавиагүй байхаар нь замын хажуугаас чулуу зөөж овоолоод Л.П машинаас ослын зогсолтын тэмдэг авч ирж тавьсан тэгээд хэсэг хугацаа өнгөрсөн дараа эмнэлэг цагдаа ирээд бид хэд машиндаа сууж байгаад шөнө нь Эмнэлгийн машинаар Цогт-Овоо суманд ирсэн гэжээ. /1-р хх-79-80/

Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ”... Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш нүүрс тээвэрлэлтийн 25 дахь км-т байдаг “Далангол” ХХК-д Нүүрс тээвэрлэлтийн жолооч хийдэг юм. 2020 оны 03 дугаар сарын-03 -ны Өдөр ажилдаа явах гээд, хамт ажилдаг Л.Птой хамт ажил руугаа явахаар болоод, Сонгинохайрхан дүүрэг дахь “Сутай” авто сэлбэгийн зах дээр 15:00 цагийн орчимд Пүүжээтэй уулзаад тэндээсээ Хан уул дүүрэгт байх Лавай захын зогсоол дээрээс, Цогтцэций сум руу явах нэг хүн аваад, Жолоод Л.П, Б, Сугаррагчаа нарын хамт Улаанбаатар хотоос гараад “Айдсын давааны дэлгүүр дээр зогсоод бид хэд хэд дэлгүүр ороод, дэлгүүрээс ус ундаа нэг шил 05 граммын Хараа нэртэй архи аваад хөдөлсөн тэгээд би Дундговь аймаг ортол би унтаад явсан тэгээд Дундговь дээр сэрээд нэг цайны газрын гадаа зогсоод бид хэд гэрээсээ авч гарсан мах хоол ундаа идээд замд авсан 0,5 граммын хараа архи аа жолоочоос бусад нь хувааж уучхаад хөдөлсөн тэгээд зам д явж байгаад би унтаад өгсөн байсан, тэгээд осол аваар болоход түс хийсэн дуу чимээ гараад хамт явсан хэд машинаас буугаарай гээд машинаас буутал машины ард талд нэг хүн ааваа гээд орилоод байсан. Тэгээд Пүүжээ надад болохоор машин мөргөчихлөө гээд Л.П, түргэн цагдаад дуудлага өгсөн хэсэг тэгээд хугацааны дараа нэг машин ирээд нэг эмэгтэй хүн уг цогцсыг очиж үзчихээд бид нар дээр ирээд нас барчихсан байна нүүрийг нь бүтээх юм байна уу гэсэн тэгээд Л.П нэг юм авч өгсөн, бид хэд машиндаа сууж байтал цагдаа нар ирээд ослын газрын хамгаалалт аваад бид хэд шөнө нь Эмнэлгийн машинаар Цогт-Овоо суманд ирсэн гэжээ. /1-р хх-81-82/

Гэрч Ө.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...миний холын хамаатны дүү болох Б.Б нь машин авсан тэгээд мөнгөний хэрэг болоод байна гээд ломбарданд миний нэр дээр тавьсан юм. Одоо миний нэр дээр Тайгын булаг ломбарданд зээлийн барьцаанд тавьсан хэвэндээ байгаа. Би сонсоход дүү Б.Б 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөр хүнд зарж борлуулсан гэсэн. Тэгээд эргэн төлөлтөө хийхгүй надаас ломбард нэхээд залгаад байгаа. Би Б.Бд хэлэхээр би барьцаатай чигт нь хүнд зарчихсан тэр хүн өөрөө чөлөөлөөд авна гэж хэлсэн гэсэн. Одоо хэдэн төгрөгний үлдэгдэл байгааг мэдэхгүй байна. 2 сая гаран төгрөг авах ёстой гэж байсан. Ямар ч байсан ломбарднаас мөнгөө нэхээд залгахаар нь Б.Бд хэлэхэд миний машиныг худалдаж авсан хүн Өмнөговь аймагт авто аваарын хэрэгт шалгагдаж байгаа машин нь эвдэрсэн гээд мөнгөө төлөхгүй байна гээд байна лээ. Тийм учраас бид нарт хохиролтой байгаа тул гомдолтой байна. Надад бол энэ машины асуудал хамаагүй харин ломбарданд миний нэр дээр байгаа учраас энэ худалдаж авсан хүнээс мөнгөө бүрэн авч бид зээлээ хаамаар байна гэжээ. /1-р хх-89-90/

Гэрч М.Ц өрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тус тээврийн хэрэгслийн зээлдэгч нь Ө.Алтанцэцэг тус тээврийн хэрэгслийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа тул манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэжээ. /1-р хх-86-87/,

Яллагдагч Л.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Цогтцэций сумын чиглэлд гарахаар болсон юм. Би явахдаа өөрийн машинаар явсан юм....хамт ажилдаг Энхтөр, Сугаррагчаа, Б, Пунцагдаш нарыг аваад Улаанбаатар хотоос 16 цаг өнгөрч байхад гарсан юм...тухайн осол болох үед би Цогт-Овоо сум руу дөхөж явсан юм. Ард сууж явсан Энхтөр, Сугаррагчаа, Пунцагдаш нар унтаж явсан юм. Миний хажууд сууж явсан Б унтаж сэрээд хааяа нэг юм яриад явж байсан юм. Тэгээд цаанаас жижигхэн гөвгөр дээгүүр гарч ирэхэд өмнөөс хурц гэрэлтэй том машин гарч ирсэн тэр машиныг ямар хурц гэрэлтэй юм бэ гэж бодоод тооромзоо бага бага 2 гишгээд хурдаа сааруултал тас гээд явчихсан. Тэгсэн өмнөөс дэр гарч ирээд нүүр рүү цохиод өмнөөс утаа гараад явчих шиг болсон тэгээд би машинаас буух гэсэн бүс чангарчихсан татагдаад байсан тэгээд бүсээ суллаад машинаас буухад хүн орилоод явчихсан тэгээд юу болов гээд гүйгээд очсон тэгсэн нэг хүн зам дээр хөндлөн хэвтэж байсан. Цаад машинаас нэг хүн гүйгээд ирсэн тэгээд би гар утсаа гаргаж ирээд түргэн дуудсан тэгсэн Улаанбаатарын түргэн рүү орсон байсан тэгээд Өмнөговьт ийм асуудал болчихлоо гэж хэлсэн... 31-66 уне улсын дугаартай Тоёота аллион маркийн машин байсан. Би тухайн машиныг 2019 оны 11 дүгээр сарын эхээр Б.Б гэдэг хүнээс хувь лизенгээр урьдчилгаа 2.500.000 төгрөг өгөөд авсан би сар болгон Б.Бд 500.000 төгрөг өгдөг байсан юм. Би тухайн машиныг би 6.300.000 төгрөгөнд бодож авсан байсан юм. Би одоо Б.Бд 2.300.000 төгрөг өгөх дутуу байгаа юм. Б.Б энэ машиныг “Тайгын булаг” ББСБ-ын нэрээр авсан юм байна лээ... Талийгаачийн гэр бүлд учирсан хохиролыг өөрийн хэмжээнд барагдуулна... Би хүлээн авсан жолооны үнэмлэхийг авч явж байгаад Даланзадгад сумын төвд гээчихсэн юм. Би Даланзадгад сумын төвд байх узелээр зарлуулсан боловч олдохгүй байна гэжээ. /1-р хх-159-161, 162-163/

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дүгнэлтэд: Тоёота алион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “.. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...” гэсэн заалтуудыг зөрчсөн. Mitsibishi airbek маркийн 08-24 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талийгаач Г.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь хэсэгт заасан “ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 митрээс, суурин газрын гаднах замд 30 митрээс, тууш замд 50 митрээс багагүй зайд байрлуулна. Зам тээврийн осол гарахад зам, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.П нь монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг, талийгаач Г.Ц мөн дүрмийн 9.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Шүүх эмнэлгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай цогцост үзлэг хийсэн шинжилгээний дүгнэлттэй танилцахад талийгаач Г.Цийн биед биед олон тооны ясны хугарал, зүрх задрал, амьдрах боломжгүй олон тооны гэмтлийг нэг агшинд авсан гэж дүгнэсэн байна. Иймд 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол гарах үед хурд ихтэй хөдөлгөөнд оролцож явсан гэж үзэхээр байна” гэжээ.  /1-р хх-96/,

2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04-01 дугаартай Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн дүгнэлтэд: Тоёота алион маркийн 31-66 уне улсын дугаартай авто машины урд салхины шилэнд цууралт бяцралт үүссэн, баруун талын хаалга хонхойсон, баруун талын толь байхгүй, баруун талын урд кирлон буюу их бие нь хэв гажилт үүсэж урагдсан, баруун талын урд их гэрэл, дохио байхгүй, урд гупр, нүүр, хөндлөвч төмөр, кобудны түгжээ байхгүй, кобуд урагдаж хонхойсон, зүүн талын урд гэрэл, дохио сууринаасаа салсан хөндийрсөн, усны радиатор хагарсан байсныг сольсон, баруун талын амортизаторт гулзайлт үүссэн, зүүн талд урд босоо тэнцүүлэгч сул, жолооны механизмын баруун талын дугуйны хөндлөн татуурга / шарнер / хугарсан байсныг сэргээн засварлаж гагнасан, зүүн талын урд дугуйны под кирлон урагдсан зэрэг эвдрэл гэмтэлттэй бүрэн бус тээврийн хэрэгсэл байна. Тухайн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслийн техникийн хяналт үзлэгт ашигладаг суурин тоног төхөөрөмжөөр тоормосний системийн үйл ажиллагаа болон жолооны механизмд хэмжилт хийж үзэхэд илэрсэн зөрчил байхгүй тэнхлэг тохиргоо буюу урд дугуйны дэрвийлт хумийлтийн өнцөг, урд болон хойд тэнхлэгний дугуйнуудын тоормосны хүчний зөрүү нь МЫ85011:2003 стандарт заагдсан хэмжээнээс хэтрээгүй байна. Хэмжилтийн үр дүн стандарт хэмжээг хангаж байх тул жолооны механизм, тоормосны системд ямар нэгэн гэмтэл байхгүй гэж үзэж байна. Хариулт а-д дурдагдсан эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн гэж үзэж байгаа ба осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна” гэжээ.  /1-р хх-98/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны цогцост үзлэг хийсэн  шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай дүгнэлтэд:  Талийгаач Г.Цийн бие цогцост гавлын ясны дагзны зүүн хэсэг, зүүн чамархай, суурийн хэсгийн хугарал, цус хуралт, цээжний баруун талын 5, зүүн талын 4 хавирганы хугарал, цээжний дотуур цус алдалт, зүрх задралт, мөчдийн олон ясны хугарал, зөөлөн эдийн няцралт, цээж, хэвлийн баруун хэсэг, баруун суганы ар, баруун гарын сарвууны ар, бугалга, тохойн үе ба шууны дотор тал, зүүн гарын бугуйн үе, сарвууны ар, хуухнагны урд доод хэсэг, 2 гуя, өвдөгний урд хэсэг, цогцосны ар ууц болон 2 өгзөгний дээд хэсгийг хамарсан их хэмжээний няцралт, зулгаралт, шалбаралт, шарх үүссэн гэмтлүүдтэй байна. Талийгаач Г.Цийн биед урьд нь нас баралтанд хүргэх болон нөлөөлөхөөр ямар нэгэн өвчингүй, гэмтэлгүй байсан байна. Талийгаач Г.Ц нь зүрх задралт,'' гавлын суурь яс, олон хавирга, мөчдийн том яснууд зэрэг хугарч, дотуур цус алдсанаас болсон шокийн шалтгаанаар нас барсан байна. Талийгаач Г.Ц нь амьдрах боломжгүй олон гэмтлийг нэгэн агшинд авсан учир гэмтсэн даруйдаа нас барсан байна. Иймд түүнд эмнэлгийн тусламж үзүүлэх цаг хугацааны боломжгүй. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гэсэн түүний амь насыг аврах боломжгүй байсан байна гэжээ. /1-р хх-102/,

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1740 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Г.Ц 50н/эр Цогт-Овоо 5/III" гэж хаягласан цусанд 1,8 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,8 (промилли спирт нь согтолтын дүнд зэрэгт хамаарна. Цусанд өөр төрлийн шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. /1-р хх-104-105/,

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 814 дугаартай үнэлгээний тайланд: Mitsibishi airbek маркийн 08-24 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 1.403.000 төгрөг гэжээ. /1-р хх-108/,

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Дын биед баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /1-р хх-113/,

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Энхтөрийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /1-р хх-117/,

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1739 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Д.Энхтөр РЭ68082178 гэж хаягласан цусанд 1,0 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,0 (промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Цусанд өөр төрлийн шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. /1-р хх-118-119/,

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Пунцагдашийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /1-р хх-123/,

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1737 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Б.Пунцагдаш ИЭ72060132 гэж хаягласан цусанд этилийн спирт илрээгүй. Цусанд өөр төрлийн шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. /1-р хх-125-126/,

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Б биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /1-р хх-130/,

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1736 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Ц.Б  ...80011215 гэж хаягласан цусанд этилийн спирт илрээгүй. Цусанд өөр төрлийн шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. /1-р хх-132-133/,

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Сгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /1-р хх-137/,

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1734 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “С.С НИ74062011 гэж хаягласан цусанд 1,7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,7 (промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд өөр төрлийн шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. /1-р хх-139-140/,

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Л.П биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /1-р хх-144/,

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1738 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Л.П  РС83072810 гэж хаягласан цусанд этилийн спирт илрээгүй. Цусанд өөр төрлийн шинжилгээ хийхэд дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байна. /1-р хх-146-147/,

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 813 дугаартай үнэлгээний тайланд: Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2.585.000 төгрөг гэжээ. /1-р хх-150-151/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/,

Хэргийн газрын үзлэг хйисэн тэмдэглэл /хх-7-9/,

Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-47/,

Жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-49/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-50/,

Жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-51/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-52/,

Жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-53/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-54/,

Жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-55/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-56/,

Жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-57/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-58/,

Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт /1-р хх-166/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-167/,

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-168/,

Жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-169/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-170/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-177/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Пид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Пийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Пийн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.П нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас зүүн тийш засмал замын 20 дахь километрт Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “ харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажууд шороон зам дээр байрлуулсан Mitsubishi airtrek маркийн 08-24 өмү улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Г.Цийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн мэдүүлэг /1-р хх-65-66/, гэрч Ц.Дын  мэдүүлэг /1-хх-75-76/, гэрч Б.П мэдүүлэг /1-р хх-78-/, гэрч Ц.Б мэдүүлэг /1-р хх-79-80/,  гэрч Д.Э мэдүүлэг /1-р хх-81-82/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6 /, Хэргийн газрын үзлэг хйисэн тэмдэглэл /хх-7-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байхыг ойлгодог.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж заасан шүүгдэгч Л.П нь гэмт хэрэг гарах үед Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан В, С, Е ангиллын 2027 оны 04 дүгээр сарын 25-ны  өдөр хүртэл хүчинтэй үнэмлэхтэй  жолооч болох нь жолоочийн цахим сангаас авсан дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-169/, шүүгдэгч Л.Пийн “ би гэмт хэрэг гарах үед жолооны үнэмлэхтэй явсан BCE ангиллын жолооч гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон ба шүүгдэгч Л.П нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас зүүн тийш засмал замын 20 дахь километрт Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хажууд шороон зам дээр байрлуулсан Mitsubishi airtrek маркийн 08-24 өмү улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Г.Цийн амь насыг хохироосон үйлдлийг зам тээврийн осол гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Л.П нь уг зам тээврийн ослыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэг “ харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3 дахь хэсэг “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан  болох нь  2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн: Тоёота алион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “.. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ...” гэсэн заалтуудыг зөрчсөн. Mitsibishi airbek маркийн 08-24 өмү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талийгаач Г.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь хэсэгт заасан “ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 митрээс, суурин газрын гаднах замд 30 митрээс, тууш замд 50 митрээс багагүй кайд байрлуулна. Зам тээврийн осол гарахад зам, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй. Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.П нь монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг, талийгаач Г.Ц мөн дүрмийн 9.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Шүүх эмнэлгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай цогцост үзлэг хийсэн шинжилгээний дүгнэлттэй танилцахад талийгаач Г.Цийн биед биед олон тооны ясны хугарал, зүрх задрал, амьдрах боломжгүй олон тооны гэмтлийг нэг агшинд авсан гэж дүгнэсэн байна. Иймд 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол гарах үед хурд ихтэй хөдөлгөөнд оролцож явсан гэж үзэхээр байна” гэх дүгнэлтээр  /1-р хх-96/ тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04/01 дугаартай  дүгнэлтээр Зам тээврийн ослын үед  шүүгдэгч Л.Пийн унаж явсан Тоёота аллион маркийн 31-66 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үйл ажиллагаанаас шалтгаалсан нөхцөл байдал бий болоогүй болох нь тогтоогдож байна.

Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтээр талийгаач Г.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь хэсэгт заасан “ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс, суурин газрын гаднах замд 30 метрээс, тууш замд 50 метрээс багагүй зайд байрлуулна.” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх хэдий ч шүүгдэгч Л.П нь тээврийн хэрэгслийн хурдыг сонгож яваагүйн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан байх тул шүүгдэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй харин  хариуцлагыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал болохоор байна.

Шүүгдэгч Л.П шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд 70 орчим километр цагийн хурдтай явсан гэх боловч талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь ясны хугарал, няцрал, зүрхний задрал гэмтлүүдийн улмаас нас барсан болох нь  Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны цогцост үзлэг хийсэн  шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 31 дугаартай:  Талийгаач Г.Цийн бие цогцост гавлын ясны дагзны зүүн хэсэг, зүүн чамархай, суурийн хэсгийн хугарал, цус хуралт, цээжний баруун талын 5, зүүн талын 4 хавирганы хугарал, цээжний дотуур цус алдалт, зүрх задралт, мөчдийн олон ясны хугарал, зөөлөн эдийн няцралт, цээж, хэвлийн баруун хэсэг, баруун суганы ар, баруун гарын сарвууны ар, бугалга, тохойн үе ба шууны дотор тал, зүүн гарын бугуйн үе, сарвууны ар, хуухнагны урд доод хэсэг, 2 гуя, өвдөгний урд хэсэг, цогцсын ар ууц болон 2 өгзөгний дээд хэсгийг хамарсан их хэмжээний няцралт, зулгаралт, шалбаралт, шарх үүссэн гэмтлүүдтэй байна. Талийгаач Г.Цийн биед урьд нь нас баралтанд хүргэх болон нөлөөлөхөөр ямар нэгэн өвчингүй, гэмтэлгүй байсан байна. Талийгаач Г.Ц нь зүрх задралт, гавлын суурь яс, олон хавирга, мөчдийн том яснууд зэрэг хугарч, дотуур цус алдсанаас болсон шокийн шалтгаанаар нас барсан байна. Талийгаач Г.Ц нь амьдрах боломжгүй олон гэмтлийг нэгэн агшинд авсан учир гэмтсэн даруйдаа нас барсан байна. Иймд түүнд эмнэлгийн тусламж үзүүлэх цаг хугацааны боломжгүй. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гэсэн түүний амь насыг аврах боломжгүй байсан байна гэх дүгнэлт /1-р хх-102/, хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, цогцсын гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Л.Пийг 70 км цагийн хурдтай явсан, тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Л.Пийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-1-177/-аар, хохирогчийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус зааснаар  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.П нь хувийн байдлын хувьд:  37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, ял шийтгэлгүй  болох нь Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолт /1-р хх-166/, Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-167/, Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-168/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тухай хуудас /хх-177/ зэргээр тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...шүүгдэгч Л.Пийн согтуурлыг шалгахад 0.00 байна...” гэх /хх-49/, гэрэл зургийн үзүүлэлтээр 0.00 гэх /хх-50/, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Д.Л.П биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /1-р хх-144/ зэргээр шүүгдэгч Л.П гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэл  тогтоогдохгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.

Тус гэмтхэргийн улмаас Г.Цийн амь нас хохирч хор уршгийг арилгах боломжгүйбайдал бий болсонхэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Поос гэмт хэргийн улмаас учирсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх  хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардалд 9.500.000 төгрөг, дүүгийн 3 жилийн сургалтын төлбөр 8.700.000 төгрөг, талийгаачийн өр төлбөр, зээлд 14.500.000 төгрөг, сэтгэл санаа болон эд хөрөнгийн хохиролд 20.000.000 төгрөг нийт 52.700.000  төгрөгийн нэхэмжлэлийг хавтаст хэргийн 194-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-53 дугаар талд  авагдсан нотлох баримтаар нэхэмжилсэн.  

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж оршуулгын болон буяны  ажилд зарцуулсан 9.500.000 төгрөгийг хангаж шүүгдэгч Л.Поос гаргуулахаар,

Сэтгэл санааны хохирлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

Талийгаачийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь иргэний нэхэмжлэгч Ц.Д болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон ба тус тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Т нэхэмжлэх эрхтэй болох нь  иргэний нэхэмжлэгч Ц.Дын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.

Иймд хохирогч  Г.Цийн жолоодож явсан Mitsibishi airbek маркийн 08-24 өмү улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1.403.000 төгрөгийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ  гарсан болох нь   Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 814 дугаартай үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон  /1-р хх-108/ ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Т шүүх хуралдаанд “...тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлөгдсөн гэж үзэж болно. Уг тээврийн хэрэгслийн худалдан борлуулсан ...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Л.Пийг эд хөрөнгөд учруулсан хохирол төлбөргүй гэж үзсэн болно.

Мөн Цэдэвдорж овогтой Алтанбагана нь Сити дээд сургуульд Эрх зүйч мэргэжлээр 2 дугаар курст суралцдаг болох нь Сити их сургуулийн тодорхойлолт /1-р хх-211-212/-оор тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т өөрийн төрсөн дүү болох Цэдэвдорж овогтой Алтанбаганын сургалтын төлбөр 8.700.000 төгрөг, талийгаачийн өр, зээл 14.500.000 төгрөг нийт 23.200.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Л.П уг хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Ттэй 5.000.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор, үлдэх 18.200.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2 жилийн хугацаанд сард 760.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож баталгаа гарган баримтыг шүүхэд өгснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Б нь шүүгдэгч, иргэний хариуцагч Л.Поос  Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийн үлдэх үнэ 2,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.  

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар иргэний нэхэмжлэгч Б.Б нь иргэн Ө.Алтанцэцэгийн нэр дээр Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж зээл авсан болох нь зээлийн гэрээний хуулбар 2-р хх-58-65/, гэрч Ө.Алтанцэцэгийн мэдүүлэг /1-р хх-89-90/, гэрч Б.Бийн мэдүүлэг /1-р хх91-93/, автомашин худалдсан гэрээний хуулбар /1-р хх-94/-аар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд өгсөн иргэний нэхэмжлэгч Б.Б, иргэний хариуцагч Л.П нарын мэдүүлгээр тус тээврийн хэрэгслийг харилцан тохиролцож худалдсан, мөн хүчин төгөлдөр гэрээ хавтаст хэрэгт авагдсан байна.

Иймд гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг гэмт хэргээс учирсан хохирол, хор уршиг гэж үзэх хуулийн үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Пийн жолоодож явсан Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Тайгын булаг кредит ХХК байх боловч гэрч М.Цэдэндамбын “..тус тээврийн хэрэгслийн зээлдэгч нь Ө.Алтанцэцэг тус тээврийн хэрэгслийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа тул манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-86-87/-ээр тогтоогдсон тул тус тээврийн хэрэгслийн өмчлөгчийг иргэний хариуцагч, шүүгдэгч Л.П гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Л.П нь оршуулга, буяны зардалд нийт 9.500.000 төгрөг төлсөн болох нь хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Т, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч Ц.Дын биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний 192 дугаар дүгнэлтээр тогтоогдсон боловч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Л.Пийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хөнгөн  гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Л.Пийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Ттэй харилцан тохиролцсон нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2  жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.  

Шүүгдэгч Л.Пийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.П цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Пид буцаан олгож, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.  

Мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар жолоочийн үнэмлэхийг хураан аваагүй атлаа шүүгдэгч Л.П нь жолооны үнэмлэхээ мөрдөгчөөс буцаан авч яваад гээгдүүлсэн гэх тайлбар гаргасан. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтаар  жолооны үнэмлэхээ гээгдүүлж зарлуулсан гэх боловч энэ талаарх баримт нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байдал байх тул шүүгдэгч Л.Пийг жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн. Энэ нь хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй тул хэргийг хянан шийдвэрлэснийг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахаар хуульчилсан байх тул шүүгдэгч Л.П нь BCE ангиллын жолооч болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдсон тул үнэмлэхтэй эсэхээс үл хамааран тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Омбо овгийн Л.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Л.Пид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа  өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн  бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пийн 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.

7. Шүүгдэгч Л.П цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн, иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 20.000.000 /хорин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Шүүгдэгч Л.П нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Ц.Тд 23.200.000  /хорин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхөө илэрхийлж 5.000.000 /таван сая/ төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны дотор, үлдэх 18.200.000 /арван найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр 760.000 /долоон зуун жаран мянга/  төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

11. Шүүгдэгч Л.П хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Тд оршуулгын болон буяны зардалд 9.500.000 /есөн сая таван зуун мянга/  төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.    

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжилсэн 2.000.000 /хоёр сая / төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

13. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Тоёота аллион маркийн 31-66 уне улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Пид буцаан олгохыг шүүгчийн туслах М.Хүрэлбаатар даалгасугай.

14. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцсын үзлэгийн дуу, дүрсний бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбогдох хэсэгтээ 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Л.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ