| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2020/0091/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 101
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Хохирогч Д.Л,
Шүүгдэгч Д.А, Г.Б, тэдний өмгөөлөгч И.Олонмөнх,
Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овгийн Энхбаярын Э.Э,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овгийн Г.Б, Т овгийн Д.А,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бо овгийн Д.С,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аовгийн Д.Э нарт холбогдох 2028000730051 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Биеийн байцаалт: эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Э.Э, регистрийн дугаар КЖ,
2. Монгол Улсын иргэн, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг, Говил хонхор 38 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор оршин суух хаягтай, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, А овгийн Д.Э, регистрийн дугаар ,
3. Монгол Улсын иргэн, эрэгтэй, 30 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овгийн Д А, регистрийн дугаар ,
4. Монгол Улсын иргэн, эрэгтэй, 22 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Л овгийн Г.Б, регистрийн КЖ 98081512,
5. Монгол Улсын иргэн, эрэгтэй, 45 настай, бүрэн дунд боловсролтой, булдозерын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Д.С, регистрийн дугаар ЙЮ 75052816.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд Э.Э, Г.Б нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга дээрээс 20 шуудай цемент хулгайлж, 220,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Д.Стой бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 22-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26-29 тоот “Гурван бухат” ХХК-ийн эзэмшлийн байрнаас 1 ширхэг гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 380,000 төгрөгийн хохирол учруулж, нийт “Гурван бухат” ХХК-д 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Б нь Э.Этой бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 17 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилгын 1 давхраас 20 шуудай цемент хулгайлж, 220,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд Д.А, Э.Э нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга дээрээс 20 шуудай цемент хулгайлж, 220,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Э.Этой бүлэглэн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26 дугаар байрны 5 давхарт байсан иргэн Д.Лийн эзэмшлийн “Самсунг галакси А-50” загварын гар утсыг хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.С нь Д.Атай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 22-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26-29 тоот “Гурван бухат” ХХК-ийн эзэмшлийн байрнаас 1 ширхэг гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Э нь Г.Бтэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 17 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилгын 1 давхраас 20 шуудай цемент хулгайлж, 220,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд Д.А Г.Б нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга дээрээс 20 шуудай цемент хулгайлж, 220,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө Д.Этой бүлэглэн, Ц.Гийн жолоодож явсан иргэн С.Цын эзэмшлийн 13-29 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн баригдаж байсан барилга руу нэвтэрч 28 ширхэг паар, 82 ширхэг цагаан төмөр, камерын дэлгэц, бичлэг хураагч хулгайлж, 7,255,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Г.Бтэй бүлэглэн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26 дугаар байрны 5 давхарт байсан иргэн Д.Лийн эзэмшлийн “Самсунг галакси А-50” загварын гар утсыг хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,
-Ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга дээрээс 23 боодол цахилгааны утас, 4 ширхэг интернетийн утас хулгайлж, 5,795,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 12 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга дээрээс 6 метрийн урттай 7 ширхэг турба, 20 ширхэг агааржуулалтын нимгэн цагаан төмөр,
-2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга дээрээс 6 метрийн урттай 6 ширхэг турба, агааржуулалтын нимгэн цагаан төмөр 38 ширхэгийг хулгайлж, нийт 2,801,400 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилгын цонхыг хагалан нэвтэрч 1 ширхэг жижиг радиатор /паар/, 5 ширхэг том радиатор /паар/ хулгайлж, 930,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Ц.Гийн жолоодож явсан иргэн С.Цын эзэмшлийн 13-29 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга руу нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан 14 ширхэг радиатор /паар/, 36 ширхэг цагаан төмөр хулгайлж, 3,190,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 04 цагийн үед Ц.Гийн жолоодож явсан иргэн С.Цын эзэмшлийн 13-29 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг ашиглан “Гурван бухат” ХХК-ийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотоос 2 ширхэг молдок, 2 ширхэг дриллыг хулгайлж, 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 02 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед “Гурван бухат” ХХК-ийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотоос сууринтасдагч хулгайлж, 250,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “Хүннүгийн говь” ХХК-д ажиллаж байхдаа Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6 дугаар багт баригдаж байсан барилгын контейнерээс гагнуурын аппарат, цахилгаан дрилл, гар тасдагч хулгайлж, нийт 270,000 төгрөгийн хохирол учруулсан,
-2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 7 дугаар багт баригдаж байсан “Хүннүгийн говь” ХХК-ийн “Арслан” спорт төвийн барилга дээрээс гагнуурын аппарат, молдок, гриндер хулгайлж, нийт 275,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэхдээ бусдад нийт 22,956,400 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө Э.Этой бүлэглэн Ц.Гийн жолоодож явсан иргэн С.Цын эзэмшлийн 13-29 ӨМҮ улсын дугаартай “Тоёото Приус-20” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга руу нэвтэрч 28 паар, 82 ширхэг цагаан төмөр, камерын дэлгэц, бичлэг хураагч хулгайлж, 7,255,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э, Д.Э, Д.А, Г.Б, Д.С нарын яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 12 цаг 40 минут болж байхад би орондоо орсон унтаж байсан. Э.Э 13-29 улсын дугаартай “Тоёота приус-20” загварын автомашинтай ирээд ах гараад ирээч, юм гаргая гэхээр нь гараад барилга дээр очоод машинаа явуулсан. Паарнуудаа барилгаас гаргачихаад машинаа дуудсан. 3 удаагийн үйлдлээр паарнуудаа ачаад гөлмөн төмөрнүүдийг нь ачаагүй үлдсэн. Э.Э хард дэлгэц зэргийг нь аваад эмнэлгийн урд талын хогийн саванд хийгээд би гэр рүүгээ явсан. Гэрийн ард 7 ширхэг паар хураасан байсан. Маргааш нь 10-26 улсын дугаартай “Портер” машин ачаад явсан. Тэр паарнуудыг хэнд, хаана зарсан талаар би мэдэхгүй. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж, гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Э.Этой нийлж 20 шуудай цемент гаргасан. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Д.Стой нийлж Гандирсийнн 26 дугаар байрны 29 тоотоос гагнуурын аппарат авсан. 10-26 гэсэн улсын дугаартай “Портер” загварын машинтай Төгөлийн 1 дүгээр гудамжны 12 тоотод 20 шуудай цемент буулгаад 40,000 төгрөг авсан. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Д.Стой нийлж Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотоос авсан гагнуурын аппаратаа 13-29 дугаартай “Тоёота приус-20” загварын машинд 100,000 төгрөгөөр өгсөн гэв.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Э.Этой нийлж ажлын байрнаас 20 уут цемент гаргасан. Э.Э мөнгийг нь бүгдийг нь авсан. Машин дуудсан байсан. А, Э.Этой нийлж дахин 20 уут цемент авсан. Дараа нь Э.Этой хамт инженер Д.Лийн утсыг хулгайлж аваад нуусан. Э.Э маргааш өглөө нь өөр утсаар сольсон гэв.
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 02 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Атай хамт Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотоос гагнуурын аппарат гаргаж 13-29 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын машинд 100,000 төгрөгөөр зарсан. 100,000 төгрөгөө бид хоёр 50,000 төгрөгөөр нь хувааж аваад архи, идэж уух юм аваад буцаад Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотод орж ирсэн. Маргааш өдөр нь 11 цаг өнгөрч байхад А гараад явсан байсан. Би байрандаа ганцаараа байж байхад Э.Э орж ирэхэд нь барилгын түлхүүр алга болчихлоо харсан уу гэхэд би мэдэхгүй, А мэдэж байгаа, би түлхүүр мэдэхгүй гэж хэлсэн. Д.Лоос хүлээж авсан барилгын 3 ширхэг түлхүүр байсан нь алга болчихсон. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед Э.Эоос алга болсон гэх 3 түлхүүр гарч ирсэн. Чамд түлхүүр байсан юм байна гэсэн чинь өчигдөр Аын найз нь надад өг гэсэн харин мартчихсан байна. Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотын цонхноос барилгын талбай харагдаж байсан. Би хашааны хаалга нь нурчихсан байна, хоёулаа очоод хашааг нь босгоё гэхэд би явахгүй та өөрөө яв гэсэн. Зүүн талаар нь тойрч очоод харахад зүүн талын урд цонхыг нь хагалаад доор нь барилгын олон нүхтэй төмөр тавьсан байсан. Буцаж гэр рүү ороход гэр дотор байсан камерын дэлгэц, бүх юм нь алга байсан. Тэгээд Э.Эыг ирэхээр нь цонхыг нь хагалчихсан байна, дотор нь байсан камерын дэлгэц, бүх юм нь алга болсон байна гэхэд би мэдэхгүй гэсэн. Байрны тагтад байсан молдокнууд нь гагнуурын аппарат авахад байсан болохоор Э.Эоос тэнд байсан юмнуудыг харсан уу алга болсон байна гэхэд ахаа би наад юмнуудыг чинь мэдэхгүй гэж хэлсэн. Тагтан дээр байсан багажнууд нь алга болсон байна гэж хэлэхэд тэр залуу гараад явсан. Гагнуурын аппаратыг нь 13-29 ӨМҮ улсын дугаартай машинд Атай нийлж 100,000 төгрөгөөр зарсан юм. Тэр машины эзэмшигчийг олоод амбаарт нь ороод харахад төмөр, паар зэрэг тагтан дээрээс алдсан багажнууд бүгд гараад ирсэн. Энэ юмнуудыг чи авсан байсан байна гээд Э.Эод хэлэхэд би авсан юм гэсэн. Би А түлхүүр аваад явсан гэж хэлээд байсан чинь ямар учиртай юм гэхэд Э.Э ахаа би өөрөө хэлнэ, тэр талд таны оролцоо байхгүй гэж хэлсэн. Би өөрөө гагнуурын аппарат авсандаа маш их гэмшиж байгаа. Миний үйлдэл буруу гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Анх Г.Б, Э.Э хоёр манай талбайн даамалтай ярьж, ажилд орох хүсэлтэй ирсэн. Манай компани туслах ажилтан авах хэрэгтэй байсан. Тухайн үед шалны бригадаар ажиллаж байсан Ганзоригийн бригадынхан туслах ажилтан байхгүй учир Э.Э, Г.Б хоёр эхний 10 гаруй хоног тэр бригадад ажилласан. Манай компаниас шалны бригадад хөлс мөнгөө өгсөн, ямар ч тооцоо байхгүй. Г.Б, Э.Э хоёр шалны бригадын хүмүүсээс мөнгө төгрөгийн авлагатай салсан. Ямар ч хоол ундны мөнгөгүй үлдсэн. Энэ хоёр Өмнөговь аймагт хамаатан, очих айл байхгүй гэж хэлж байсан. Барилгын гэр гэж ажилчид өдөр хоол ундаа иддэг, амардаг байр байсан. Тухайн үед шөнийн цагт харуул хамгаалалт байхгүй байсан учир бид нар өөрсдөө тэр гэртээ хонодог байсан. Г.Б, Э.Э хоёрыг тэр гэрт хонуулаад хоол ундыг нь компаниас гаргаж өгдөг байсан. Эхний хэд хоног барилгын материал зөөлгөөд өдрөөр нь цалинг нь өгч байсан. 7 хоногийн дараагаас 14 хоногоор цалинг нь өгнө гэж тохироод би өөрөө хот явчихаад 21 хоногийн дараа ирэхэд 14 хоноод өгнө гэж байсан цалинг манай даамлын хариуцлагагүй байдлаас болоод өгөөгүй байсан. Г.Б, Э.Э хоёрын хувьд 14 хоногоор биш 21 хоногоор нь цалингаа авах сонирхолтой байсан юм байна. Би аймагт ирээд 21 хоногийн цалинг нь бодоод ямар ч асуудалгүй болсон. Тэрнээс хойш туслах ажилтан ажиллуулаагүй. Аын хувьд материал татдаг байхад 2 өдөр ажиллуулсан. Орой буухад нь өдрийн ажилласан мөнгийг нь өгөөд гаргадаг байсан. Э.Э, Г.Б хоёр гэрт хүйтэн, гал түлэхэд хэцүү байна гэхэд нь Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотод өөрөө амьдардаг байж байгаад хажуу талын жижиг өрөөндөө байлгасан. Г.Б тэр гэрт нээх удаагүй, Э.Э сар орчим болсон. Энэ хэдийг итгэл даагаад, ажлаа хүлээлгэж өгсөн. Г.Б, Э.Э хоёрыг хоол ундгүй явж байна гэхэд нь адилхан Монгол хүн учир очих айлгүй байна гэхэд нь би хөөж чадаагүй, түлээ, нүүрс, хоол ундыг нь компаниас даагаад өгдөг байсан. Тийм байхад сүүлд нь хулгайн хэрэг гарсан. Цементийн асуудал яригдаж байна. Хэдэн тонн цемент орох талаар тооцоо гаргаад цементийг анх ирэхэд нь давхар давхарт нь хуваагаад тавьдаг байсан. Урьд нь цемент алга болж байгаагүй. Ямар ч асуудалгүй хар шалны ажил явдаг байсан. Харуул хамгаалалт байхгүй байсан ч хулгайн хэрэг гарч байгаагүй. Хар шал хийж байсан хүмүүс хулгай хийж байсан талаар ярьж байна. Хулгай хийж байхыг нь би өөрөө хараагүй, нотлох зүйл байхгүй, хэлж мэдэхгүй. Тийм байхад Э.Э, Г.Б хоёрыг ирсний дараа хулгайн хэрэг гарсан. Энэ хоёрын өөрсдийнх нь авсан зүйлүүдийг л хэлж байгаа. Манай компанид учирсан 14,925,000 төгрөгийн хохирлыг барагдуулвал гомдол, санал байхгүй болно. Д.Эоос бусад нь гэмт хэргийн улмаас манай компанид учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул гомдол, саналгүй байна. Харин Д.Э нь хохирол, төлөх санаачлага гаргаагүй тул гомдолтой байна гэв.
Хохирогч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоот хашаанд “Гурван бухат” ХХК-ийн 2018 оны 04 сараас барьж байгаа “Даланзадгад апартмент” барилгын инженерээр ажиллаж байгаа. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн манай барилга дээрээс барилгын материал бусад эд зүйлс хулгайд алдагдах болсон. Алдагдсан эд зүйлсээс салхивчны нимгэн төмөр 58 ширхэг, 1.33 сантиметрийн диаметртэй турба 5 ширхэг, 0.89 сантиметрийн диаметртэй турба 1 ширхэг, 0.76 сантиметрийн диаметртэй турба 1 ширхэг, 0.32 сантиметрийн диаметртэй турба 6 ширхэг, нийт 13 ширхэг турба, 58 ширхэг нимгэн цагаан төмөр зэрэг эд зүйлс хүлээн авсан. Одоо цемент кабелийн утаснууд олдоогүй байгаа..., ...манай барилга дээр барилгын туслах хийж байсан Э.Э, Г.Б, Д.Э гэх хүмүүс хулгайлсан байж болзошгүй гэж сэжиглэж байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/
“...Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 40 уут цемент, 4 хайрцаг интернетийн утас, 41 ширхэг цахилгааны утас, сангийн турба 79 ширхэг, агааржуулалтын нимгэн цагаан төмөр 233 ширхэг, паар 48 ширхэг, жижиг молдок 1 ширхэг, цохилттой дрилл 2 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, камерын дэлгэц буюу монитор 1 ширхэг, DVR буюу бичлэг хураагч 1 ширхэг, том молдок 1 ширхэг, том сууринтасдагч 1 ширхэг, 60 метрийн уртасгагч 1 ширхэг, 30 метрийн уртасгагч 1 ширхэг, “Самсунг галакси А50” загварын гар утас 1 ширхэгийг хулгайд алдсан. ...Жижиг молдок 1 ширхэг, цохилттой дрилл 2 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, камерын дэлгэц буюу монитор 1 ширхэг, том молдок 1 ширхэг, том суурин тасдагч 1 ширхэг, 60 метрийн уртасгагч 1 ширхэг, паар 21 ширхэг, агааржуулалтын нимгэн цагаан төмөр 136 ширхэг олдсон, өөр олдсон зүйл байхгүй. 27 ширхэг паар, агааржуулалтын нимгэн цагаан төмөр 97 ширхэг, 30 метрийн уртасгагч, камерын DRV, 40 уут цемент, цахилгааны утас 41 ширхэг, интернетийн утас 4 ширхэг, “Самсунг галакси А50” загварын гар утас 1 ширхэг олдоогүй байгаа тул нэхэмжилнэ. /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/
Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө “Хүннүгийн говь” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багт баригдаж байгаа “Арслан” спорт төвийн барилга дээр сантехникийн гагнуурыг хийж байгаад орой багажнуудаа уг барилгын дулааны узелийн өрөөнд хийж орхиод явсан байсан чинь маргааш өглөө ажилд ирэхэд алга болсон байсан. Нийт 1 ширхэг гагнуурын аппарат, том молдок, тасдагч гриндер 1 ширхэг хулгайд алдагдсан. ...Дээрх эд зүйлс алга болохоос 2 хоногийн өмнө Э.Э гээд залуу туслахаар ажиллана гээд ирсэн байсан. Тэгээд Э.Э шөнө ирж узелийн цонхоор орж ирж хоноод явахдаа дээрх зүйлсийг аваад явсан байсан. ...Би дээрх эд зүйлсээ хүлээж авсан. Надад санал гомдол байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас/
Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “ 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө “Хүннүгийн говь” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Монгол банкны ар талд шинээр баригдаж байгаа барилгын офисс, контейнерээс 1 ширхэг гагнуурын аппарат, цахилгаан дрилл, тасдагч гриндер 1 ширхэг хулгайд алдагдсан. Барилгын офиссын контейнерийн өрөөнүүд тухайн өдөр нь цоожгүй байсан. Барилгын ажилчид хэрэгтэй зүйлсээ орж авдаг байсан болохоор барилгын ажилчид дотроосоо авсан байх гэж бодож байсан юм. ... Дээрх эд зүйлсийг хүлээн авсан болохоор гомдол, санал байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч Я.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр оройн 21 цагийн үед ганцаараа “Халиун” дэлгүүрт сууж байтал нэг өндөр залуу орж ирээд паар худалдаж авах уу гэхээр нь ямар паар юм бэ гэхэд манай дэлгүүрийн гадаа хашаа түшүүлээд 1 ширхэг цагаан өнгийн паар тавьчихсан байхаар нь за за худалдаж авъя гэхэд өөрөө дэлгүүрийн гадаа 5 ширхэг паар нэмж авч ирэхээр нь би тэр залууд ямар нэгэн асуудалтай юм биш биз дээ гэхэд тийм зүйл байхгүй гэхээр нь 6 ширхэг паарыг 200,000 төгрөг бэлнээр өгөөд, тэр өндөр залуу бид хоёр дэлгүүр рүү зөөж оруулаад дараа нь үлдэгдэл мөнгөний оронд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай дэлгүүрээс 40,000, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 50,000, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 50,000 төгрөг, нийт 140,000 төгрөгийн үнэтэй бараа авсан. Тэгээд нилээд хэд хоногийн дараа цагдаагаас хүмүүс ирээд манай худалдаж авсан 6 ширхэг паарыг хулгайн эд зүйл байна гээд хураагаад аваад явсан. Надад паар зарсан хүнээс би 340.000 төгрөг нэхэмжилнэ.” /1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Э.Э надад 2019 оны 12 дугаар сарын сүүлээр, 2020 оны 01 дүгээр сарын эхээр нийт 2 удаа Аргалантад баригдаж байгаа барилгаас 12 ширхэг турба, 58 ширхэг гөлмөн төмрийг нийт 460,000 төгрөгөөр худалдаж авсан. Би өөрийн найз Батмөнх гэдэг хүний “Портер” загварын автомашиныг гуйж унаад Э.Эын ажиллаж байгаа Аргалантад баригдаж буй барилгаас 2 удаагийн үйлдлээр 12 ширхэг турба, 58 ширхэг гөлмөн төмрийг Э.Э зөөгөөд би машиндаа ачсан. ...Э.Э өөрийгөө Аргалантад баригдаж байгаа барилгын ХАБ-ын инженер, манай барилга дууссан, илүү гарсан бараа материалаа зарж байгаа гэж хэлсэн. Би Э.Эоос 12 ширхэг турба, 58 ширхэг гөлмөн төмрийг 460,000 төгрөгөөр авсан учраас энэ мөнгөө нэхэмжилнэ. /1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Намайг орой 23 цагийн үед таксины зогсоол дээр таксинд явах гээд зогсож байтал жоохон халамцуухан 2 залуу машины ард суугаад ах нэг наймаа хийе гэхээр нь юу наймаа юм бэ гэсэн чинь гагнуурын аппарат байна 300,000 төгрөгөөр авах уу гэхээр нь би үгүй гэхэд бид хоёрт хоол, тамхины мөнгө ч алга гээд авчих гээд гуйгаад байсан. Тэгээд за та авчих л даа гээд гуйгаад үнээ буулгаад 200,000 төгрөгөөр авчих гэхээр нь би үгүй авахгүй гэсэн чинь 150,000 авчих гэхээр нь би үгүй гэсэн чинь надаас гуйгаад байхаар нь би ахад нь 100,000 төгрөг л байна гэсэн чинь тэр хоёр залуу та 100,000 төгрөгийг нь одоо өгчих тэгж байгаад дараа нь 50,000 төгрөгийг нь өгчих гэхээр нь би за за бараг л барьцаанд аваад мөнгө зээлчихье дээ гэж бодоод гагнуурын аппарат нь хаана байгаа юм бэ гэхэд Гандирсийн 26 дугаар байранд очиж үзэхэд шар өнгийн хуучин гагнуурын аппарат байхаар нь аваад машиныхаа багаажинд хийсэн. ...Тэгээд 10 гаран хоногийн дараа цагдаа нар ирээд хураагаад аваад явсан. ...Д.Сид өгсөн 100,000 төгрөгөө нэхэмжилнэ.
Өмнөговь аймгийн Даланзадгад сум Зүүнсайханы 5-27 тоот гэртээ шинийн нэгний өдөр шинэлчихээд би жоохон унтаад өгсөн байсан. Маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сард шинийн хоёрны өглөө 09 цагийн үед бостол манай хашаан дотор гөлмөн төмөр, давхарлаад өрчихсөн, том жижиг молдок 2 ширхэг, цаасан хайрцагтай паар өрчихсөн, дрилл шиг зүйл, бас бус багажнууд байхаар нь би гайхаад Гоос юу хашаанд оруулаад тавьчихсан юм бэ гэтэл Г манай найз Э.Э зарах гэж байгаа юмаа гэхээр нь яагаад зарах гээд байгаа юм бэ гэтэл илүү гарсан материалаа зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал Э.Э ирэхээр нь би энэ ямар учиртай бараа материалууд юм гэхэд манай барилга баригдаад дуусчихсан, эд нар илүү гарсан материалууд гэхээр нь би тэгээд ийм их илүү гардаг юм уу гэтэл манайх илүү захиалчихсан байсан юмаа тэгээд үлдэгдлээ зарах гэж байна. Би тэр барилгын ХАБ-ын инженер гэж хэлээд ах та эд нарыг базаад авчихгүй юм уу гэхээр нь за тэгээд хэд юм гэхэд гайгүй 1 сая төгрөгийн дотор л өгчихнө гэсэн. Тэгээд сая дотроо хэд юм гээд 700,000 төгрөгөөр шууд өгнө гэхээр нь би тохиролцоод тэр оройдоо 100,000 төгрөг бэлнээр өгөөд, 2 хоногийн дараа хүнээс зээлээд 300,000 төгрөг бэлнээр өгөөд, нилээн хэд хоногийн дараа 200,000 төгрөг бэлнээр өгсөн. ...Би Э.Эод өгсөн 600.000 төгрөг нэхэмжилнэ." /1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шиг санаж байна, манай хүү Э миний эзэмшлийн 10-26 ӨМА улсын дугаартай “Портер” загварын автомашиныг унаад ачаанд явж байгаад надад ирээд сая ачаа зөөлгөсөн хүн 23 дугаар цэцэрлэгийн сангийн ажлыг хийх гээд материал аваад ирсэн чинь төсвөө буруу хийгээд хамаагүй их паар аваад ирлээ үүнийг одоо хямдхан ч гэсэн зарчихаад явах юмсан гэсэн хүн байна гэж надад хэлэхээр нь би Оюутын чичирхийллийн хажууд очоод паарнуудыг нь үзээд 1,200,000 төгрөгөөр 27 ширхэг паар, 60 ширхэг нимгэн цагаан төмрийг 300,000 төгрөгөөр авахаар тохиролцоод 500,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдсэн 1,000,000 төгрөгийг нь дансаар шилжүүлж худалдаж авсан. Тэгээд фейсбүүкэд барилгын материал зарна гэж 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зар тавиад маргааш нь билүү нөгөөдөр нь хотоос хүн ярьж байна гээд нэг залуу яриад 1 ширхэгийг 100,000 төгрөгөөр зарахаар тохиролцоод маргааш нь хотоос хүн ярьсан байх ёстой паар худалдаж авах гэсэн юм гээд Портертой залуу ирээд 27 ширхэг паарыг нь 2,000,000 төгрөг, 40 ширхэг төмрийг 540,000 төгрөгт базаж аваад явсан. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр цагдаа нар хүрч ирээд паар, төмөр авсан хэргээр явж байна, танаас мэдүүлэг авна гэхээр нь би мэдүүлэгтээ 10 ширхэг паар, 20 ширхэг нимгэн цагаан төмөр авсан гэж хэлчихсэн юм. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, би иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/
“...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед өндөр, намхан 2 залуу манай засвар дээр орж ирээд утас авах уу 400,000 төгрөгөөр зарна гэхээр нь утсыг үзэхэд А50 загварын утас байсан. Танд зарах утас байна уу гэж асуухаар S8 загварын утас байна гэж хэлэхэд худалдаж авья яаралтай мөнгөний хэрэг гараад гээд гуйгаад байхаар нь би нөгөө утсаа өгөөд S8 загварын утсанд 100,000 төгрөг өгье гэж хэлэхэд тэгье гээд утаснуудаа сольж би 2 залууд 100,000 төгрөг өгсөн. /1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар хуудас/
Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Э.Э гэх хүн манай гэрт ирж уулзаад паар зарна авах уу гэхээр нь би үзье гээд яваад орой гэртээ унтах гээд байж байхад Э.Э ирээд би паарнууд аваад ирлээ гэж хэлэхээр нь би паарнуудыг “Приус” машины ар талд ачсан байсан ба хэдээр зарах юм гэхэд ширхэг нь 80,000 төгрөг гэж хэлэхээр нь би авч чадахгүй гэж хэлсэн. Би унаа хөлслөөд аваад явж байна, танай хашаанд түр буулгачихъя гэхээр нь би гадна талд амбаарын урд буулгаад хураасан. Нийт 21 ширхэг паар байсан. Эхлээд буулгахад 10 ширхэг байсан чинь өглөө босоход 21 ширхэг болсон байсан. Дараа нь дахин авчирч буулгасан байх. Маргааш нь 10-26 улсын дугаартай цэнхэр өнгийн “Портер” машинтай ирээд ачиж аваад явсан. Ирэхдээ Э.Э жолоочтойгоо гурвуулаа ирсэн. Манай хашаанд 12 ширхэг паар үлдсэн байсныг сүүлд нь мэдсэн. ...Надад цагаан сараас өмнө Э.Э 30 орчим сантиметр өргөнтэй хуйлж бөөрөнхийлсэн 1 голтой цахилгааны утас 10 ширхэгийг, нэг нь 20,000 төгрөгөөр зарсан. Би Э.Эод 200,000 төгрөг бэлнээр нь өгсөн. Сүүлд нь паар авчирч буулгахад нь би 7 ширхэг утсыг нь өөрт нь буцаагаад өгөөд явуулсан. 7 ширхэг утасныхаа мөнгийг нь буцаагаад авсан.
2020 оны цагаан сарын өмнө яг он, сарыг нь санахгүй байна, ямар ч байсан 10 боодол цахилгааны утсыг 200,000 төгрөгөөр, 2020 оны 03 дугаар сард 1 ширхэг дриллийг 55,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би 10 боодол утаснаас 3 боодлыг хэрэглээд үлдсэн 7 боодол утсыг нь Э.Эод буцааж өгсөн. Харин 1 ширхэг дриллийг ахмад Өнөрбаярт хураалгасан. 10 боодол утас нь барилгаас илүү гарсан гэж хэлсэн, харин 1 ширхэг дрилл зарна гээд 2020 оны 03 дугаар сард ирэхээр нь би чамаас юм авахгүй, чи өмнө хулгайн эд зүйл надад зарсан гэсэн чинь одоо юу гэж дүү нь үнэхээр ядарч явж байна гээд гуйгаад байхаар нь л худалдаад авчихсан юм. ...2020 оны цагаан сарын өмнө Д.Э надад 2 боодол цахилгааны утас 1 ширхэгийг нь 20,000 төгрөгөөр бодоод 40,000 төгрөгөөр авчих гээд гуйгаад байхаар нь би худалдаад авчихсан юм. Тэрийг нь надаас нэг хүн зарчих гээд байхаар нь би зарчихсан. ...Э.Э өөрт нь буцааж өгсөн 7 ширхэг утасны мөнгө гэж 140,000 төгрөг өгсөн, мөн хураалгасан дриллний 55,000 төгрөгийг мөн буцаан өгсөн учраас надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 149-150, 183-184 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020 оны 03 дугаар сарын 27-28-ны үед Төрөө гэх хүнээр хашааны хаалга хийлгэж байх үед Э.Э гэх хүн Төрөөгөөр дамжуулж молдок авах уу гэж ярьсан. Тэгэхээр нь би үзэж харья гэж хэлээд дуудсан чинь машинд нь цахилгаан молдок, гагнуурын аппарат, гриндер зэрэг эд зүйл байсан. Тэгээд намайг тэдгээр зүйлсийг боломжийн үнээр авчих би зээл төлөх гээд байна гэхээр нь би ярилцаж байгаад бүгдийг нь 275,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэрнээс хойш 2 хоногийн дараа тэдгээр эд зүйлсийн эздүүд нь манайд ирээд юмаа асуухаар нь тухайн эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг нь үзүүлээд, тэгээд цагдаагийн ажилтан эд мөрийн баримтаар хураан авсан. /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/
Гэрч Д.Төрмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “... ажил дээр байж байхад үдээс хойш нэг танихгүй өндөр залуу цагаан өнгийн “Приус-20” загварын такси гэсэн симпортой, машинтай манай ажил дээр хүрч ирээд гагнуурын аппарат авах уу гэхээр нь ямар аппарат, хэдээр зарах уу юм бэ гэхэд 220-той Солонгос аппарат байна, 150,000 төгрөгөөр ав гэхээр нь үзье гэхэд тэр залуу яваад авчирсан. ...аппаратыг ажиллуулж үзээд ярих юм уу 140,000 төгрөгөөр авья гэхэд 130,000 төгрөгөөр ав гэхээр нь бэлэн 130,000 төгрөгөөр худалдаж авахдаа хулгайн эд зүйл биш биз дээ би олон хүний өмнө ил тавьж ажилладаг хүн шүү дээ гэхэд тийм зүйл байхгүй, манай ахын аппарат байгаа юм гэж хэлээд надад зарсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дугаар хуудас/
Гэрч Ж.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны цагаан сарын дараахан нэг залуу ирээд нимгэн цагаан төмөр авах уу, надад 22 ширхэг төмөр байна та хямдхан худалдаад авчихаач гэхээр нь би за гээд 22 ширхэг нимгэн цагаан төмрийг 225,000 төгрөгөөр худалдаж авсан. 4 билүү 5 хоногийн дараа цагдаа нар ирээд хулгайн эд зүйлийг худалдаж авсан байна гээд надаас 22 ширхэг нимгэн цагаан төмрийг хурааж авсан. Надад зарсан залуу 225,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. /2 дугаар хавтаст хэргийн 145 дугаар хуудас/
Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Он, сарыг нь сайн санахгүй байна, арай дулаан ороогүй байхад манай нөхөр Бямбажав нэг хүнээс 60,000 төгрөгөөр суурин тасдагч худалдаж авсан. Тухайн үед би ямар учиртай юм, хэнээс аваад ирэв ээ гэхэд манай нэг найзын таньдаг хүн нь авчих гээд гуйгаад байхаар нь авсан гэж хэлсэн. Нилээн хэд хоногийн дараа манай нөхөр эзгүй хөдөө явчихсан хойгуур нь цагдаа ирээд уг суурин тасдагчийг хураагаад аваад явсан. Харин суурин тасдагчийг зарсан хүн надад худалдаж авсан 60,000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 146 дугаар хуудас/
Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед 80065026 дугаарын утсаар над руу залгаад “Портер” мөн үү, жаахан ачаа ачуулах гэсэн юм гэхээр нь би нүүрс ачсан байсан болохоор за юу ачих юм бэ, машины тэвш нүүрсний хогтой байгаа гэж асуухад гайгүй болно гэж хэлээд Зүүнсайханы 2-28 тоотын хашааны гадна ирчихлээ гээд хэлэхэд тухайн хашааны урд талд байх урд талаараа хашаагүй 2 гэрийг зааж өгсөн. Тухайн 2 гэрийн баруун талын гэр дотроос 1 өндөр залуу миний тэвшин дээр цагаан өнгийн паарнууд ачсан байсан. Тухайн айлаас нөгөө залуу миний машинд суугаад очих газраа зааж өгөөд хүрмэний засмалын урд талд гагнуурчин Нэргүй гэх хүний хойд талын хашаанд очиж зогсоод дахин цагаан өнгийн паарнууд ачаад Дундсайханы чичирхийллийн баруун талд баруун тийшээгээ харсан цэнхэр өнгийн хаалгатай хашаан дээр ачсан паарнуудаа буулгасан. Тухайн өндөр залуу надад би 23 дугаар цэцэрлэгийн сангийн ажил ахтайгаа хамт аваад тооцоо өөрчлөгдсөнөөс болоод паар их илүү гарлаа, манай ах аваад ир гэсэн юм гэж хэлж байсан. Тэгээд тухайн хашаанд ачаагаа буулгаж дуусаад надад 20,000 төгрөг өгөөд, ажлаа хийгээд дууссан юм чинь энэ паарнуудыг хямдхан зарчихмаар байна гэж надад хэлэхээр нь ямар үнэтэй зарах гэж байгаа юм гэхэд гадуур 80,000 төгрөг гэж байдаг юм гэхээр нь би за за гэж хэлээд гэртээ ирээд аавдаа дээрх болсон асуудлыг хэлэхэд ямар паарнууд байгаа юм бол гээд бид хоёр нөгөө ачаа ачуулсан залуутай утсаар ярьсан. Тэгээд аав утсаар яриад нөгөө айлд очиход аав нөгөө залуутай хоорондоо тохиролцоод паарнуудыг авахаар болсон. Манайд байсан 20 ширхэг цагаан төмөрнүүдийг цагдаа нар хураагаад явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/
Гэрч Ж.Баттөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Даланзадгад сумын төвд таксинд явдаг юм. Цагаан сарын дараа 2020 оны 02 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Э.Э гэх залуу утсаар ярьж байгаад таксинд хэд хэдэн удаа байгаа газраасаа дуудаад Зүүнсайханы дээд үзүүрт хүргүүлдэг байсан. Тэгж байхдаа надтай танилцаад ахаа барилгын материал түр хураачих хашаа байна уу, та тус болооч, ямар нэг асуудалгүй шүү, миний юм байгаа юм гээд гуйгаад байхаар нь би өөрийнхөө эгчийн Дундсайханы чичирхийллийн баруун талд байх баруун тийшээгээ харсан цэнхэр хаалгатай хашаанд буулгачих гээд зааж өгсөн. Цагаан сарын шинийн 5-ны үдээс хойш намайг дуудаад Зүүнсайханд байх нэг айлаас 1 ширхэг паар гаргаж ирээд миний машины ард ачаад танай эгчийн хашаанд буулгачихья гээд байхаар нь би эгчийн хашаанд буулгасан. Тухайн өдрийн өмнөх өдөр нь барилгын материал буулгачих хашаа байна уу гээд гуйсныхаа дараа цагаан өнгийн “Портер” машинаар манай эгчийн хашаанд нимгэн цагаан төмөрнүүд буулгасан байсан юм. Би ямар учиртай материал байсан талаар мэдээгүй, асуухаар миний юм гэж хэлдэг байсан. Ямар нэг асуудал байхгүй, удалгүй хүн ирээд аваад явна гэж хэлж байсан. Тухайн өдрөө удалгүй цэнхэр өнгийн “Портер” машинаар буулгасан бүх паарнуудаа ачаад, нимгэн цагаан төмөрнүүдээ тухайн машинаар дахин ачаад аваад явсан. Тэгээд манай эгчийн хашаанд 22 ширхэг нимгэн цагаан төмөр үлдсэн байсныг та авах хүн байна уу, зараад надад мөнгийг өгөөч гэхээр нь би зүс мэдэх Мөнх-Эрдэнэ гэх хүнд 1 ширхэгийг нь 10,000 төгрөгөөр зарсан байхад цагдаа нар удалгүй хураагаад авсан. Энэ үед би Э.Эыг хулгайн эд зүйлс зараад байсан талаар мэдсэн. ...Зарчихаад Э.Эод өгөх гээд байж байтал цагдаа нар тухайн төмөрнүүдийг хураагаад авахаар нь мөнгийг нь буцаагаад Мөнх-Эрдэнэ гэх хүнд өгсөн.” /1 дүгээр хавтас хэргийн 162-163 дугаар хуудас/
Гэрч Л.Чулуунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Он, сар, өдрийг нь санахгүй байна, 11 сарын сүүлээр байх би “Марал” худалдааны төвийн үүдэнд өөрийн 00-83 ӨМӨ улсын дугаартай “Приус” загварын машинаар таксинд явах гээд зогсож байхад өндөр, нам 2 эрэгтэй хүн ирээд миний машинд сууж Баруунсайхан руу хүргүүлсэн. ...Маргааш нь намайг дахин дуудаад “Хайрхан” дэлгүүр дээр цемент авах уу гэж хэлэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэхэд 6,000 төгрөгөөр зарна, бид хоёр барилга дээр ажил хийдэг юм, хоол ундгүй болчихсон, цалин мөнгөө өгөхгүй байна, цемент зарах хэрэгтэй байна гэж хэлээд худалдааны төвд буугаад үлдсэн. Маргааш нь дахин над руу утсаар залгаад та цемент авчихаач гэж хэлэхээр нь би асуудалгүй юм уу гэж асуухад ямар нэг асуудал байхгүй гэхээр нь хаана очиж авах юм гэхэд би хүргээд өгье гэж хэлээд орой 18 цагийн үед Дундсайханы 1-34 тоот хашаанд хүргэж ирсэн. Манай аав, ээжийн хашаа байгаа юм. Би аав, ээжийнхээ хашаанд буулгуулаад 1 уутыг нь 6,000 төгрөгөөр бодож 20 уутыг 120,000 төгрөг өгч явуулсан. Түүнээс хойш намайг дуудахаар нь би дахин очоогүй. Дахиад надад юм зарах гээд байна байх гэж бодсон юм. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа миний утас руу өндөр залуу нь залгаад дахиад цемент авах уу гэхээр нь үгүй гэж хэлээд дугаарыг нь блоклочихсон юм. ...Манай аав, ээжийн хашаанд дэлгүүр бариад бүгдийг нь хэрэглэчихсэн.” /1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Э.Э барилгын хашаанд байсан 2 ширхэг молдок, 2 ширхэг дриллийг, нимгэн цагаан төмөр нилээд олон ширхэгээр гаргаж ирээд миний машинд бид хоёр ачсан, түүний дараагаар хайрцагтай 14 ширхэг паар болон цахилгааны хар утас гаргаж ирээд машины ард хэсэгт мөн л бид хоёр ачсан. Ачсан зүйлээ аваад бид хоёр Зүүнсайханы 5-27 тоотод байрлах манай гэрийн хашаанд буулгасан. Буулгаж дуусгаад цаг харахад үүрийн 05 цаг болж байсан. ...Харин өглөө нь би босоод гэртээ байж байгаад 16 цагийн үед Э.Э руу яриад чи манайд хүрээд ир, энэ барилгын материалаас чинь авъя гэхэд Э.Э за гэж хэлээд удалгүй манай гэрт ирсэн. Тэгээд манай аав Ц, Э.Э хоёр тохиролцоод манай хашаанд буулгасан 14 ширхэг паар, 2 ширхэг молдок, 2 ширхэг дрилл, 50 метр урттай цахилгааны утсыг нийт 600,000 төгрөгөөр бодоод урьдчилгаа 100,000 төгрөг өгч худалдан авсан. Мөн маргааш нь Э.Эод манай аав 300,000 төгрөг нэмж өгсөн. ... шинийн тавны орой би одоо цагийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан харанхуй болсон байх үед Э.Э гар утсаар над руу залгаж намайг дуудсан. ...Э.Э бид хоёр Д.Эыг аваад нөгөө барилга дээр очсон. Тэр үед Э.Э надад хэлэхдээ бид хоёр паар болон төмөр гаргаад бэлэн болохоороо чамд хэлье, чи таксиндаа явж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би таксиндаа явж байтал шөнийн 01 цагийн үед Э.Э над руу залгаад бид хоёр болчихлоо, чи хүрээд ир, харин ирж зогсохдоо “Халиун” дэлгүүрийн тэрүүгээр тойроод хашааны урд ирж зогсоорой гэж хэлсэн. Би тэр даруйдаа л нөгөө газарт нь очиж зогсоход Д.Э, Э.Э хоёр барилгын цонхоор паар болон никель төмөр гаргаж ирээд миний машинд ачсан. Би тухайн үед машинаасаа гараагүй болохоор хэдэн ширхэг ачсаныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан машины арын хэсгийг дүүртэл нь ачсан.Би мөнгө олох зорилгоор такси үйлчилгээнд явсан. ...Э.Э надад бензиний мөнгө гэж 40,000 төгрөг өгсөн, өөр ямар нэгэн мөнгө төгрөг би аваагүй. ...Э.Э Гандирсийн 26 дугаар байр руу хүргүүлээд гарч ирэхдээ 2 ширхэг молдок, 2 ширхэг цохилттой дрилл, 1 ширхэг тасдагч, мөн Аргалантад баригдаж байсан барилгаас 14 ширхэг паар, 36 ширхэг цагаан өнгийн гөлгөр төмөр, дараа нь Э.Э, Д.Э нартай хамт тоог нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан нилээд хэдэн ширхэг паар авсан тэгээд болсон.Би ер нь таксинд явдаг юм. Тэгээд анх цагаан сар дөхчихсөн байхад нэг дугаар залгаад таксинд явж байна уу гээд “Роял” гээд пабнаас тээврийн товчоо руу хүргүүлсэн. Тэгээд нэг хамгаалагч гээд залууг аваад Гандирсийн 26 дугаар байр руу хүргүүлсэн. Тэгээд маргааш орой нь “Очир” худалдааны төвийн үүдэн дээр таксинд явах гээд зогсож байхад Э.Э ирээд таксинд явах уу гээд Аргалантад байх барилгын талбай дээр хүргүүлэхдээ надад өөрийгөө энэ барилгын ХАБ-ын инженер манай барилгаас илүү гарсан материалыг хямд зарна шүү гэж хэлж байсан. Тиймээс би дээрх авсан барилгын материалуудыг илүү гарсан зарах материал л гэж бодож байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 202-204 дугаар хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 484 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Гагнуурын аппарат 1 ширхэг, нэгжийн үнэ 380,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 380,000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 380 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Вакум цонхны шил 2 ширхэг, нэгжийн үнэ 160,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 320,000 төгрөг, радиотор 47 ширхэг, нэгжийн үнэ 170,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 7,990,000 төгрөг, радитор 1 ширхэг, нэгжийн үнэ 80,000 төгрөг, зах зээлийн дундаж 80,000 төгрөг, агааржуулалтын нимгэн цагаан төмөр 175 ширхэг, нэгжийн үнэ 23,000 төгрөг, зах зээлийн үнэ 4,025,000 төгрөг, хяналтын камерын дэлгэц DVR маузе 1 ширхэг, нэгжийн үнэ 1,000,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 1,000,000 төгрөг, гагнуурын аппарат /жижиг/ 1 ширхэг, нэгжийн үнэ 570,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 570,000 төгрөг, молдок /жижиг/ 1 ширхэг, нэгжийн үнэ 300,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 300,000 төгрөг, цохилттой дрилл жижиг 2 ширхэг, нэгжийн үнэ 200,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 400,000 төгрөг, цахилгаан уртасгагч залгуур 60 м, нэгжийн үнэ 3000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 180,000 төгрөг, молдок том 1 ширхэг, нэгжийн үнэ 450,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 450,000 төгрөг, цахилгааны уртасгагч залгуур 30 м, нэгжийн үнэ 3,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 90,000 төгрөг, суурин тасдагч том 1 ширхэг, нэгжийн үнэ 250,000 төгрөг зах зээлийн дундаж дүн 250,000 төгрөг, нийт дүн 15,655,000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 210-211 дүгээр хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 381 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Цемент 40 уут, нэгжийн үнэ 11,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 440,000 төгрөг, кабелын утас 2,300 м, нэгжийн үнэ 2,250 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 5,175,000 төгрөг, кабелын утас 2,200 м, нэгжийн үнэ 700 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 1,540,000 төгрөг, кабелын утас 1,400 м, нэгжийн үнэ 550 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 770,000 төгрөг, кабелын утас /интернет/ 4 хайрцаг, нэгжийн үнэ 155,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 620,000 төгрөг, турба 72 м, нэгжийн үнэ 35,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 2,520,000 төгрөг, турба 60 м, нэгжийн үнэ 7,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 420,000 төгрөг, агааржуулалтын нимгэн цагаан төмөр 58 ширхэг, нэгжийн үнэ 22,500 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 1,305,000 төгрөг, турба 72 м, нэгжийн үнэ 3,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 216,000 төгрөг нийт дүн 13,006,000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 012 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Иргэн С.Цын эзэмшлийн 2005 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол улсад орж ирсэн “Toyota-Prius-20” загварын автомашин нь 2020 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 8,200,000 төгрөгөөр тогтоов гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ӨМ-20/12 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Samsung A50” гар утас 1 ширхэг, нэгжийн үнэ 600,000 төгрөг, зах зээлийн дундаж үнийг 600,000 төгрөгөөр тогтоов гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 221-226 дугаар хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 420 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Гагнуурын аппарат 1 ширхэг, нэгжийн үнэ 90,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 90,000 төгрөг, молдок /том/ 1 ширхэг, нэгжийн үнэ 100,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 100,000 төгрөг, гар тасдагч 1 ширхэг, нэгжийн үнэ 85,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 85,000 төгрөг нийт дүн 275,000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 232 дугаар хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 421 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Гагнуурын аппарат /ASEA-200/ 1 ширхэг, нэгжийн үнэ 100,000 төгрөг, зах зээлийн үнэ 100,000 төгрөг, цахилгаан дрилл 1 ширхэг, нэгжийн үнэ 80,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 80,000 төгрөг, гар тасдагч 1 ширхэг, нэгжийн үнэ 90,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 90,000 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 234 дүгээр хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 484 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Турба /1,33 см-ын диаметртэй/ 30 м нэгжийн үнэ 35,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 1,050,000 төгрөг, турба /0,89 см-ын диаметртэй/ 6 м нэгжийн үнэ 18,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 108,000 төгрөг, турба /0,76 см-ын диаметртэй/ 6 м нэгжийн үнэ 15,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 90,000 төгрөг, турба /0,32 см-ын диаметртэй/ 36 м нэгжийн үнэ 6,900 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 248,400 төгрөг, камерын дэлгэц /LCD 15 инч/ 1 ширхэг, нэгжийн үнэ 150,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 150,000 төгрөг, бичлэг хураагч /DVR 2 тра хардтай 1 ширхэг нэгжийн үнэ 500,000 төгрөг, зах зээлийн үнэ 500,000 төгрөг, агааржуулалтын нимгэн цагаан төмөр 1 ширхэг нэгжийн үнэ 22,500 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 22,500 төгрөг, нийт дүн 2,168,900 төгрөг гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 236 дугаар хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 024 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: 2000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол Улсад орж ирсэн “Hunidai Porter” загварын автомашин нь 2020 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 4,000,000 төгрөгөөр тогтоов гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлтэд: Шинжлүүлэгч Г.Б нь “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй. Энэ эмгэг нь төрөлхийн эмгэг болно. Шинжлүүлэгч Г.Б нь хэргийн талаар өөрийн сэтгэхгүйн хэмжээнд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болно. /1 дүгээр хавтаст хэргийн 228-230 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилгын 1 давхраас Г.Бтэй хамт 20 шуудай цементийг хулгайлж “Портер” хөлсөлж ачаад Г.Б хамт яваад би талбайд үлдээд түүнийг хүлээж байхад Г.Б нэг шуудайг нь 7,000 төгрөгөөр зарсан гээд 140,000 төгрөгтэй хүрээд ирсэн. 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд манай барилгын туслах хийж байгаад гарсан А, Г.Б бид 3 нийлж өмнө нь 20 цемент хулгайлаад “Портер” хөлслөөд шуудай цементийг ачиж Төгөл 1-12 тоотод 50 орчим насны хүнд 120,000 төгрөгөөр зарсан. 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед ганцаараа 20 гаран цахилгааны утас, 4 ширхэг утсыг хулгайлаад Доогий, Бадрах, Баярхүү гэдэг хүмүүст нэг боодлыг нь 20,000 төгрөгөөр зарсан. 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед Г.Б бид хоёр Бадрахад 6 м урттай 7 ширхэг турба, 20 ширхэг цагаан гөлмөн төмрийг 220,000 төгрөгөөр зарсан. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед ганцаараа Бадрахад 6 м урттай 6 ширхэг турба, цагаан төмөр 38 ширхэгийг 240,000 төгрөгөөр зарсан. ...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед баригдаж байгаа барилгын зүүн талын цонхыг хагалаад тухайн орой 21 цагийн үед ганцаараа очиж хагалсан цонхоороо ороод 6 ширхэг паар хулгайлж “Халиун” дэлгүүрт 400,000 төгрөгөөр зарсан. 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 00 цагийн үед ганцаараа 14 ширхэг паар, 36 ширхэг цагаан төмрийг барилгаас гаргаж хашаан дотор пүтгэнд хураагаад Гандирсийн 26 дугаар байранд очиж хоносон. 2020 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Г руу залгаад таксинд явж байна гэхэд Г таксинд явж байна гэхэд би Гийг барилгын хашаанд дуудаад пүүтгэнд хураасан 14 ширхэг паар, 36 ширхэг цагаан төмрийг 5 удаагийн зөөлтөөр Гийн хашаанд хураагаад 04 цагийн үед Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотоос 2 ширхэг молдок, 2 ширхэг дриллийг би тагтаар унжуулаад Г доороос нь тосож аваад бид хоёр хашаанд аваачсан. Маргааш 12 цагийн үед Гийнд очиж аавтай нь дээрх материалуудаа 600,000 төгрөгөөр тохироод зарсан. 2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө барилгын талбай дээрээс 28 ширхэг паар, 82 ширхэг цагаан төмрийг Д.Этой хулгайлаад Гийн машинаар 3 удаа зөөж Д.Э болон Доогийгийн хашаанд хувааж тавиад маргааш “Портер”-тэй залууд 1,200,000 төгрөгөөр 28 ширхэг паар, 60 ширхэг цагаан төмрөө зараад үлдэгдэл 22 төмрийг Төрөө гэдэг таксины жолоочид зүгээр өгсөн. 2020 оны 02 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед ганцаараа Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотоос суурин тасдагч хулгайлаад Төгөлийн нэг айлд 60,000 төгрөгөөр зарсан. ...2019 оны 12 дугаар сарын 27-ны орой 19 цагийн үед түрээслэж байсан Гандирсийн 26 дугаар байрны 29 тоот руугаа очтол 5 давхрын шатан дээр Д.Л тасарчихсан түүний эзэмшлийн “Самсунг галакси А-50” загварын гар утас хэвтэж байхаар Г.Б над дээр аваад ирэхээр нь би яах гэж байгаа гэхэд хоёулаа утасгүй гээд Г.Б бид хоёр хаана очиж нуух уу гэж ярилцаад Эмнэлгийн урд талд 9 давхар 57 айлын орон сууц Аргалантын 1-17 тоотод хашааны хаалганы хажууд газар булаад 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед “Түмэн” нэртэй дэлгүүрийн 2 давхарт гар утас засварын хүнд 280,000 төгрөгөөр зараад олсон мөнгөөрөө шинэ жилийн ширээний эд зүйл аваад цаана нь 120,000 үлдсэн. Тэр мөнгийг нь оны дараа Д.Л, Г.Б бид гурав аар саар зүйлд үрсэн. /2 дугаар хавтаст хэргийн 30-31, 35-36 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед Зүүнсайханы 1б-29 тоотод гэртээ унтах гээд байж байтал Э.Э орж ирээд ах гараад ир гэхээр нь би гараад очтол бор шар өнгийн “Пирус-20” загварын такситай хүрээд ирсэн байсан. Би таксинд суугаад “Гурван бухат” ХХК-ийн эмнэлгийн урд талд Аргалант гэр хороололд баригдаж байгаа барилга руу очъё жоохон юм гаргасан байгаа тэрийг очоод ачна гээд Э.Э, таксины жолооч бид гурав барилга руу явсан. Баригдаж байгаа барилгын хашааны гадаа таксинаас буугаад Э.Э бид хоёр барилгын хашаа руу орж уг такси явсан. Барилгын зүүн урд талын 1 давхрын хагархай цонхоор Э.Э эхэлж ороод дараа нь намайг татаад бид хоёр барилга руу орсон. Уг барилгын 1 давхарт давхарлаад өрсөн 20 гаран паарнуудаас Э.Э эхлээд 5 ширхэгийг цонхоор гаргаж шидээд наад паарнаасаа аваад 5-г шидчих гэхээр нь би 5 ширхэг паар шидээд бид хоёр нийт 20 гаран паарыг цонхоор шидэж хашааны гадагшаа буюу урагшаа шидэж дуусгаад таксины жолоочийг дуудаад Э.Э ганцаараа уг таксинд паарнуудаа ачаад зүүн талд байсан төмрөөс Э.Э тав таваар нь базаж шидээд би гадаа Э.Эын шидсэн төмрүүдийг хашааны хажууд тавиад ойролцоогоор 40-өөс 50 орчим гарсан байх. Э.Э Цоож гэдэг нэртэй таксинд явдаг залууг дуудаад “Приус-20” загварын автомашинтай ирэхээр нь Э.Э 3 удаагийн үйлдлээр бүх паараа ачаад дуусгасан. Тэр шөнө хаана буулгасныг мэдээгүй. 3 удаа ачиж явсныхаа дараа Э.Э ирээд барилгын хашаан дотор байх Монгол гэр рүү ороод компьютерийн дэлгэц, жижиг дөрвөлжин төхөөрөмжтэй хамт аваад эмнэлгийн урд талд хогийн саванд дөрвөлжин төхөөрөмжийг нь хаясан. Харин дэлгэцийг нь Э.Э өөрөө аваад явсан. Би тэндээс гэр рүүгээ алхаад очтол манай гэрийн ард 7 ширхэг паар хураасан байсан. Өглөө 11 цагийн үед 10-26 дугаартай цэнхэр өнгийн “Портер” ирээд паарнуудыг ачаад явсан. /2 дугаар хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Гурван бухат” ХХК-ийн Аргалант гэр хороололд барьж байгаа барилга дээр туслахаар ажилд ороод цалингаа хэлснээр өгөхгүй байхаар 2 хоног ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд Э.Э руу залгаад ах барилгын талбай дээр хүрээд ирэх үү эндээс хэдэн шуудай цемент гаргах гэсэн юм та хүн харж байгаач гэхээр нь би Аргалантад байрлах Даланзадгад апартмент барилгын талбайд очоод Э.Э, Г.Б бид 3 нийлж уг барилгын 2 давхраас нэлээн хэдэн шуудай цемент буулгаад нэг цэнхэр өнгийн “Портер” загварын машинд ачаад Төгөлийн 1-12 тоотод Баярхүүд 1 ширхэгийг 6,000 төгрөгөөр зараад Э.Э надад 40,000 төгрөг өгсөн. 2020 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн үед Гандирсийн 26 дугаар байрны 5 давхарт байх “Гурван бухат” ХХК-ийн байранд Д.Стой хамт архи ууж дуусаад мөнгөний хэрэг гараад уг байрны тагтан дээр байсан шар өнгийн хуучин гагнуурын аппаратыг Д.С бид хоёр аваад таксины зогсоол дээр очоод бараан өнгийн “Приус-20” загварын авто машины жолоочид гуйсаар байгаад 100,000 төгрөгөөр зараад олсон мөнгөөрөө архи, ойр зуурын идэж уух юм аваад буцаад 26 дугаар байранд ирж архиа ууж дуусаад маргааш нь Ноён сум руу явсан. /2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2 удаа нийт 40 уут цемент авсан шиг санагдаж байна. Тухайн үед Э.Э байсан, өөр хүн байсныг санахгүй байна. Э.Э бид хоёр Д.Лийн гар утсыг худалдааны төвд гар утас засвараас өөр утсаар солиод зөрүү гэж 100,000 төгрөгийг Э.Э авсан. /2 дугаар хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед А бид хоёр үлдэгдэл архиа ууж дуусгаад нэлээн юм ярьж сууж байгаад А надад барилгын ажилд гагнуур хийгээд дуусчихсан хоёулаа жижиг өрөөний тагтан дээр байгаа гагнуурын аппаратыг барьцаанд тавиад архи ууя гэхээр нь би наад аппаратыг хүлээж аваагүй гээд А бид хоёр худалдааны төвд байх таксины зогсоол руу очиж 13-29 ӨМҮ улсын дугаартай бор өнгийн “Приус-20” загварын автомашин дээр очиж 50 орчим насны эрэгтэй хүнд гагнуурын аппарат 300,000 төгрөгөөр авах уу гэхэд таксины жолооч надад байгаа нь 150,000 төгрөг байна гээд А бид хоёр 150,000 төгрөгөөр зарахаар тохиролцоод жолоочтой хамт Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотод ороод гагнуурынхаа аппаратыг үзүүлэхэд таксины жолооч худалдаж авахаар болоод гагнуурынхаа аппаратыг машиных нь ард багаажинд ачаад А бид хоёр уг такситай хамт АТМ ороод таксины жолооч А бид хоёрт 100,000 төгрөг гаргаж өгөөд үлдэгдэл мөнгийг нь дараа өгнө гэсэн. А миний халааснаас гагнуурын аппарат зарсан мөнгөө аваад явчихсан байсан. /2 дугаар хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 44-49, 51-57, 64-68, 71-74, 77-80, 82-83, 86, 88, 90, 92-97, 102-104 дүгээр хуудас/
Шүүгдэгч Э.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 80-89 дүгээр хуудас/
Шүүгдэгч Д.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/
Шүүгдэгч Г.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 110, 114-115 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Сийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 107, 120 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 105, 122 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 94-99 дүгээр руудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Э, Д.Э, Д.А, Г.Б, Д.С нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Аын хувьд 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан. Шүүгдэгч Г.Бийн хувьд 3 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан. Шүүгдэгч Д.Сийн хувьд 1 удаагийн үйлдлээр бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Э.Эын хувьд 13 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн болон ганцаараа тээврийн хэрэгсэл ашиглан агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан. Шүүгдэгч Д.Эын хувьд 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан агуулах саванд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагч нарын өөрсдийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Эыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Бийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Аыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Сийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Эыг бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэм буруутайд тус тус тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь үргэлжилсэн гэмт хэргийн шинжтэй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Иймд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн зүйл заалтаар нэгтгэн зүйлчлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй. Хохирол төлбөрийн хувьд Д.А Д.С нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Г.Бөөс гар утасны үнэлгээгээр тогтоогдсон 600,000 төгрөгийн 50 хувь буюу 300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Лид, шүүгдэгч Д.Эоос 3,627,500 төгрөгийг гаргуулж “Гурван бухат” ХХК-д, шүүгдэгч Э.Эоос 15,433,900 төгрөг гаргуулж “Гурван бухат” ХХК-д, 300,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Лид тус тус олгох тухай дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Д.А, Г.Б нарын өмгөөлөгч И.Олонмөнх дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэн орж Г.Б, А нар нь Э.Этой бүлэглэн “Гурван бухат” ХХК-ийн баригдаж байгаа барилгаас нийт 40 уут цемент хулгайлсан үйлдлүүд байгаа. Тусгайлан бэлтгэсэн байр, агуулах мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Хохирогч Д.Лийн мэдүүлгээр тухайн цементүүд 9 давхар барилгын давхар бүрт нь ил задгай байсан. Шүүгдэгч нар аваад цонхоор гаргаж хаясныхаа дараа тээврийн хэрэгслээ дууддаг. Тухайн 40 уут цементийг 2 удаагийн үйлдлээр 3 хүн авсан. Цементээ эхлээд 1 давхраас урд талын хашаагүй задгай талбайд гаргаж тавьснаар хулгайлах үйлдэл дууссан. Дээрх үйлдлээс үзэхэд А, Г.Б, Э.Э нарын үйлдэл машин механизм ашигласанд тооцогдохгүй. Шүүгдэгч Г.Б, А нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл нь тохирохгүй байх тул хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж мэтгэлцэв.
Шүүгдэгч Д.Сийн өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ “Яллагдагч Д.С нь Д.Атай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 22-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26-29 тоот “Гурван бухат” ХХК-ийн эзэмшлийн байрнаас 1 ширхэг гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт улсын яллагчийн зүгээс гэм буруутай гэж үзсэнтэй санал нэг байна. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хувьд “Гурван бухат” ХХК-д “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 380,000 төгрөгийн хохирлыг учруулсан. Өнөөдрийн байдлаар учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан учир хохирол төлбөрийн хувьд маргах зүйлгүй гэсэн дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ “Э.Эын хувьд 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “Хүннүгийн говь” ХХК-д ажиллахдаа Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар багт баригдаж байсан барилгын контейнероос гагнуурын аппарат, цахилгаан дрилл, гар тасдагч зэрэг нийт 270,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, 2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сум 7 дугаар багт баригдаж байсан “Хүннүгийн говь” ХХК-ийн барилга дээрээс гагнуурын аппарат, молдок зэргийг хулгайлж нийт 275,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн боловч энэхүү хэргүүд нь өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэнээс гадна бага хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул эдгээр үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох талаар дүгнэлт гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч И.Оюунгэрэл дүгнэлтдээ “Д.Эын хувьд Э.Этой бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө “Гурван бухат” ХХК-ийн барилгын талбайгаас паар, төмөр хулгайлсан үйлдэл байгаа. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учир маргах зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэлийн хувьд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг үндэслэж гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг. Тухайн үйлдлээс харахад Э.Э, Д.Э нар барилгын талбай руу орж паар, төмрийг өөрийн эзэмшилдээ авч барилгын талбайгаас гадагш нь гаргаснаар энэ гэмт хэрэг нь бүрэн төгссөн. Хүндрүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэдэг нь үндэслэлгүй. Учир нь хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх хялбар болгох зорилгоор машиныг ашиглаагүй. Тухайн хулгайлах үйлдэл бүрэн төгссөний дараа зөөх тээвэрлэх үйлдэл хийсэн байгаа. Иймд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирол төлбөрийн хувьд хулгайлах гэмт хэргийн субъектив талын нэмэлт шинж байдаг. Сэдэлт, зорилгын хувьд шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор үйлдэгддэг гэмт хэрэг. Д.Эын хувьд өөртөө ямар нэгэн ашиг хонжоо олъё гэсэн зорилго, санаа агуулж үйлдээгүй, энэ хүнд шунахайн сэдэлт ч байгаагүй. Зөвхөн Э.Эын гуйлтын дагуу энэ хэрэгт нь тусалж, хамтарч үйлдсэн. Тийм учраас хохирол төлбөрөөс хувьдаа хэрэглэсэн зүйл байхгүй учир хохирол төлбөрийг 100 хувь төлж барагдуулахгүй гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Д.А, Г.Б, Д.С, Э.Э, Д.Э нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд харин шүүгдэгч Э.Эын хувьд А.Д.Этой бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Гурван бухат” ХХК-иийн барилга руу нэвтэрч 28 ширхэг паар, 82 ширхэг цагаан төмөр хулгайлсан үйлдэлд Ц.Гийн оролцоо байсан талаар маргасан болно.
Шүүгдэгч Д.А, Э.Э, Г.Б нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд машин механизм ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга руу хууль бусаар нэвтэрч 20 шуудай цемент хулгайлж, 220,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Лийн “...Одоо 40 уут цемент хулгайд алдсан, олдоогүй байгаа..., шүүгдэгч Э.Эын “...2019 оны 12 дугаар 14-ний орой 17 цагийн орчимд манай барилгын туслах хийж байгаад гарсан А, Г.Б бид 3 нийлж 20 цемент хулгайлаад “Портер” хөлслөөд шуудай цементийг ачиж Төгөл 1-12 тоотод 50 орчим насны хүнд 120,000 төгрөгөөр зарсан...”, шүүгдэгч Г.Бийн “...2 удаа нийт 40 уут цемент авсан шиг санагдаж байна..., шүүгдэгч Д.Аын “...2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн орчимд Э.Э над руу залгаад ах барилгын талбай дээр хүрээд ирэх үү эндээс хэдэн шуудай цемент гаргах гээд та хүн харж байгаач гэхээр нь би Аргалантад байрлах Даланзадгад апартмент барилгын талбайд очоод Э.Э, Г.Б бид гурав нийлж уг барилгын 2 давхраас нилээн хэдэн шуудай цемент буулгаад нэг цэнхэр өнгийн “Портер” загварын машинд ачаад Төгөлийн 01-12 тоотод Баярхүү гэдэг хүнд 1 ширхэгийг 6,000 төгрөгөөр зараад Э.Э надад 40,000 төгрөг өгсөн...”, гэрч Л.Чулуунцэцэгийн “...өндөр, нам 2 эрэгтэй хүн ирээд миний машинд сууж Баруунсайхан руу хүргүүлсэн. ...Маргааш нь намайг дахин дуудаад “Хайрхан” дэлгүүр дээр цемент авах уу гэж хэлэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэхэд 6,000 төгрөгөөр зарна, бид хоёр барилга дээр ажил хийдэг юм, хоол ундгүй болчихсон, цалин мөнгөө өгөхгүй байна, цемент зарах хэрэгтэй байна гэж хэлээд худалдааны төвд буугаад үлдсэн. Маргааш нь дахин над руу утсаар залгаад та цемент авчихаач гэж хэлэхээр нь би асуудалгүй юм уу гэж асуухад ямар нэг асуудал байхгүй гэхээр нь хаана очиж авах юм гэхэд би хүргээд өгье гэж хэлээд орой 18 цагийн үед Дундсайханы 1-34 тоот хашаанд хүргэж ирсэн. Манай аав, ээжийн хашаа байгаа юм. Би аав, ээжийнхээ хашаанд буулгуулаад 1 уутыг нь 6,000 төгрөгөөр бодож 20 уутыг 120,000 төгрөг өгч явуулсан. Цэнхэр өнгийн “Портор” машин байсан. 2 залуугийн жижиг нь жолоочтойгоо хамт ирсэн. Цемент буулгаж дууссаны дараа том нь ирж мөнгөө авсан...”, гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 381 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Цемент 40 уут, нэгжийн үнэ 11,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 440,000 төгрөгийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.А, Д.С нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 22-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймаг Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26-29 тоот “Гурван бухат” ХХК-ийн эзэмшлийн байрнаас 1 ширхэг гагнуурын аппаратыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Лийн “...гагнуурын аппарат 1 ширхэг алдсан...”, гэрч С.Цын “...2020 оны 02 дугаар сарын сүүлээр 23 цагийн үед таксины зогсоолд зогсож байтал халамцуухан 2 залуу машины ард суугаад ах нэг наймаа хийе гэхээр нь юун наймаа гэхэд гагнуурын аппарат 300,000 төгрөгөөр авах уу гэхэд би авахгүй гэсэн чинь бид хоёрт хоол, тамхины мөнгө алга гээд гуйгаад 300,000 төгрөгөөс үнээ буулгаад 150,000 төгрөгөөр авчих гэхээр нь би үгүй гэсэн бүүр гуйгаад байхаар нь би ахад нь 100,000 төгрөг л байна гэсэн чинь тэр хоёр залуу та 100,000 төгрөгийг нь одоо өгчих гэхээр нь бэлэн мөнгөний машин /АТМ/ ороод 100,000 төгрөгийг гаргаж өгсөн...”, шүүгдэгч Д.Сийн “...2020 оны 02 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед А надад хоёулаа жижиг өрөөний тагтан дээр байгаа гагнуурын аппаратыг барьцаанд тавиад архи ууя гээд худалдааны төвд байх таксины зогсоол руу очиж 13-29 ӨМҮ улсын дугаартай бор өнгийн “Приус-20” загварын машинд очиж 50 гаран насны эрэгтэй хүнд А бид хоёр таксины жолоочид 150,000 төгрөгөөр зарахаар тохиролцоод таксины жолоочтой хамт Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотод ороод гагнуурынхаа аппаратыг үзүүлээд таксины жолооч худалдаж авахаар болоод гагнуурын аппаратыг машиных нь ард багаажинд нь ачаад А бид хоёрт 100,000 төгрөг бэлэн мөнгөний машин /АТМ/-аас бэлнээр гаргаж өгсөн..., шүүгдэгч Д.Аын “...2020 оны 02 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн үед Гандирсийн 26 дугаар байрны 5 давхарт байх “Гурван бухат” ХХК-ийн байранд Д.Стой хамт архи ууж дуусаад мөнгөний хэрэг гараад уг байрны тагтан дээр байсан шар өнгийн хуучин гагнуурын аппаратыг Д.С бид хоёр аваад таксины зогсоол дээр очоод бараан өнгийн “Приус-20” загварын авто машины жолоочид гуйсаар байгаад 100,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 484 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Гагнуурын аппарат 1 ширхэг, нэгжийн үнэ 380,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 380,000 төгрөгийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Г.Б, Э.Э нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 17 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга руу хууль бусаар нэвтэрч 20 шуудай цемент хулгайлж, 220,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Лийн “...Одоо 40 уут цемент хулгайд алдсан, олдоогүй байгаа..., шүүгдэгч Э.Эын “...2020 оны 12 дугаар сарын 09-ний орой 17 цагийн үед Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилгын 1 давхраас Г.Бтэй нийлж 20 шуудай цементийг хулгайлж “Портер” хөлсөлж ачаад Г.Б уг Портертой хамт яваад би талбайд үлдээд хүлээж байхад Г.Б нэг шуудайг нь 7,000 төгрөгөөр зарсан гээд 140,000 төгрөгтэй хүрээд ирсэн...”, шүүгдэгч Г.Бийн “...2 удаа нийт 40 уут цемент авсан шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 381 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Цемент 40 уут, нэгжийн үнэ 11,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 440,000 төгрөгийн үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Г.Б, Э.Э нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26 дугаар байрны 5 давхарт байсан иргэн Д.Лийн эзэмшлийн “Самсунг галакси А-50” загварын гар утсыг хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Лийн “...Самсунг галакси А50” загварын гар утас 1 ширхэгийг хулгайд алдсан..., гэрч Б.Аын “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 цагийн үед өндөр, намхан 2 залуу манай засвар дээр орж ирээд утас авах уу 400,000 төгрөгөөр зарна гэхээр нь утсыг үзэхэд А50 загварын утас байсан. Танд зарах утас байна уу гэж асуухаар S8 загварын утас байна гэж хэлэхэд худалдаж авья яаралтай мөнгөний хэрэг гараад гээд гуйгаад байхаар нь би нөгөө утсаа өгөөд S8 загварын утсанд 100,000 төгрөг өгье гэж хэлэхэд тэгье гээд утаснуудаа сольж би 2 залууд 100,000 төгрөг өгсөн..., шүүгдэгч Г.Бийн “...Э.Э бид хоёр Д.Лийн гар утсыг худалдааны төвд гар утас засвараас өөр утсаар солиод зөрүү гэж 100,000 төгрөгийг Э.Э авсан..., шүүгдэгч Э.Эын “...2020 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн үед Гандирсийн 26 дугаар байрны 5 давхарт 29 тоотод түрээслэж байсан байрлуугаа очтол 5 давхрын шатан дээр Д.Л тасарчихсан хажууд нь “Самсунг галакси А-50” загварын гар утас хэвтэж байхаар нь Г.Б над дээр аваад ирэхээр нь бид хоёр ярилцаж нуугаад 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед “Түмэн” нэртэй дэлгүүрийн 2 давхарт гар утас засварын хүнд 280,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлгүүд болон “Ашид билгүүн ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ӨМ-20/12 дугаартай дүгнэлтээр “Самсунг галакси А50” загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 600,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Э.Э, Д.Э нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө Ц.Гийн жолоодож явсан иргэн С.Цын эзэмшлийн 13-29 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приус”-20 загварын машин механизм ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн баригдаж байсан барилга руу нэвтэрч 28 ширхэг паар, 82 ширхэг цагаан төмөр, камерын дэлгэц, бичлэг хураагч хулгайлж, 7,255,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Лийн “...паар 48 ширхэг, агааржуулалтын нимгэн цагаан төмөр 233 ширхэг хулгайд алдсан...”, гэрч Ц.Гийн “...Э.Э над руу гар утсаар залгаж дуудсан. ...Д.Э, Э.Э хоёрыг аваад барилга дээр очсон. Тэр үед Э.Э надад хэлэхдээ бид хоёр паар болон төмөр гаргаад бэлэн болохоор чамд хэлье чи таксиндаа явж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би таксинд явж байтал шөнийн 01 цагийн үед Э.Э над руу залгаад бид хоёр бэлэн болчихлоо, чи хүрээд ирээрэй гэж хэлсэн. ...Д.Э, Э.Э хоёр барилгын цонхоор паар болон никель төмөр гаргаж ирээд миний машинд ачсан. Тухайн үед би машинаасаа гараагүй болохоор хэдэн ширхэгийг ачсаныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан машины арын хэсгийг дүүртэл нь ачсан...”, гэрч Н.Сийн “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Э.Э гэх хүн манай гэрт ирж уулзаад паар зарна авах уу гэхээр нь үзье гэсэн чинь яваад орой гэртээ унтах гээд байж байхад Э.Э ирсэн. ...Паарнуудыг “Приус” загварын машины ар талд ачсан байсан ба хэдээр зарах юм бэ гэхэд ширхэг нь 80,000 төгрөг гэж хэлэхээр нь би авч чадахгүй гэсэн чинь би унаа хөлслөөд аваад явж байна, танай хашаанд түр буулгачихья гэхээр нь би гадна талын амбаарын урд буулгаад хураасан. Нийт 21 ширхэг паар байсан...”, гэрч А.Эын “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хашаагүй 2 гэрийн баруун талын гэр дотроос нэг өндөр залуу гарч ирээд миний тэвшин дээр цагаан өнгийн паарнуудыг ачсан. Тэгээд тухайн айлаас нөгөө залуу миний машинд суугаад очих газраа зааж өгөөд, хүрмэний засмалын урд талд гагнуурчин Нэргүй гэх хүний хойд талын хашаанд очиж зогсоод дахин цагаан өнгийн паарнуудыг ачаад Дундсайханы чичирхийллийн баруун талд баруун тийшээгээ харсан цэнхэр өнгийн хаалгатай хашаанд дээрх ачсан паарнуудаа буулгасан...”, гэрч Б.Аын “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шиг санаж байна манай хүү Э миний эзэмшлийн 10-26 ӨМА улсын дугаартай “Портер” загварын автомашиныг унаад ачаанд явж байгаад надад ирээд сая ачаа зөөлгөсөн хүн 23 дугаар цэцэрлэгийн сангийн ажлыг хийх гээд материал аваад ирсэн чинь төсвөө буруу хийгээд хамаагүй их паар аваад ирлээ, үүнийг одоо хямдхан ч гэсэн зарчихаад явах юмсан гэсэн хүн байна гэж надад хэлэхээр нь ... очоод паарнуудыг нь үзээд 1,200,000 төгрөгөөр 27 ширхэг паар, 60 ширхэг цагаан нимгэн төмрийг худалдаж авсан...”, шүүгдэгч Д.Эын “...2020 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед Э.Э нь “Приус-20” загварын такситай хүрээд ирсэн. ... “Гурван бухат” ХХК-ийн эмнэлгийн урд талд Аргалант гэр хороололд баригдаж байгаа барилгын хашааны гадаа таксинаас буугаад Э.Э бид хоёр барилгын хашаа руу орж, уг такси явсан... би 5 ширхэг паар, бид хоёр нийт 20 гаран паарыг цонхоор шидээд, зүүн талд байсан төмрөөс тав таваар нь базаж шидээд, би гадаа Э.Эын шидсэн төмрүүдийг хашааны хажууд тавьсан, ойролцоогоор 40-өөс 50 орчим гарсан байх. Тэгээд бүх юмаа гаргачихаад Э.Э Цоож гэх нэртэй таксинд явдаг залууг дуудаад, “Приус-20” загварын автомашинтай ирэхээр нь Э.Э 3 удаагийн үйлдлээр бүх паараа ачсаныхаа дараа Э.Э барилгын хашаан дотор байх Монгол гэр рүү ороод компьютерийн дэлгэц, мөн жижиг дөрвөлжин төхөөрөмжтэй хамт аваад эмнэлгийн урд талд байдаг хогийн саваанд дөрвөлжин төхөөрөмжийг нь хаясан, харин дэлгэцийг нь Э.Э өөрөө аваад явсан. Манай гэрийн ард 7 ширхэг паар хураасан байж байгаад өглөө 11 цагийн үед 10-26 гэсэн дугаартай цэнхэр өнгийн “Портер” загварын автомашинтай ирээд тэр паарнуудаа ачаад явсан...”, шүүгдэгч Э.Эын “...2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө Г, Д.Э бид гурав барилгын талбайгаас 28 ширхэг паар, 82 ширхэг цагаан төмөр хулгайлаад Гийн машинаар 3 удаа зөөж, 28 ширхэг паараа Д.Э болон Доогийгийн хашаанд хувааж тавиад маргааш нь портертэй нэг залууд 1,200,000 төгрөгөөр 28 ширхэг паар, 60 ширхэг цагаан төмрийг зарсан...” гэсэн мэдүүлэг болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 381 дугаартай үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э нь:
1. 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга дээрээс 23 боодол цахилгааны утас, 4 ширхэг интернетийн утас хулгайлж, 5,795,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Лийн “...41 ширхэг цахилгааны утас, 4 хайрцаг интернетийн утас ... хулгайд алдагдсан боловч олдоогүй...”, гэрч Н.Сийн “...Э.Э 30 орчим сантиметр өргөнтэй хуйлж бөөрөнхийлсэн 1 голтой цахилгааны утас 10 ширхэгийг 200,000 төгрөгөөр худалдан авсан...”, шүүгдэгч Э.Эын “...2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед ганцаараа 20 гаран ширхэг цахилгааны утас, 4 ширхэг интернетийн утсыг хулгайлаад Доогий, Бадрах, Баярхүү гэдэг хүмүүс нэг боодлыг нь 20,000 төгрөгөөр зарсан бөгөөд нийт хэдэн төгрөг болсныг нь сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 381 дугаартай үнэлгээгээр кабелын утас 2,300 м, нэгжийн үнэ 2,250 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 5,175,000 төгрөг гэсэн нотлох баримтуудаар,
2. 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга дээрээс 6 метрийн урттай 7 ширхэг турба, 20 ширхэг агааржуулалтын нимгэн цагаан төмөр,
3. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга дээрээс 6 метрийн урттай 6 ширхэг турба, агааржуулалтын нимгэн цагаан төмөр 38 ширхэгийг хулгайлж нийт 2,801,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Лийн “...Алдагдсан эд зүйлсээс салхивчны нимгэн төмөр 58 ширхэг, 1.33 сантиметрийн диаметртэй турба 5 ширхэг, 0.89 сантиметрийн диаметртэй турба 1 ширхэг, 0.76 сантиметрийн диаметртэй турба 1 ширхэг, 0.32 сантиметрийн диаметртэй турба 6 ширхэг, нийт 13 ширхэг турба, 58 ширхэг нимгэн цагаан төмөр зэрэг эд зүйлс хүлээн авсан...”, иргэний нэхэмжлэгч Н.Цын “....Э.Э надад 2019 оны 12 дугаар сарын сүүлээр, мөн 2020 оны 01 дүгээр сарын эхээр нийт 2 удаа Аргалантад баригдаж байгаа барилгаас12 ширхэг турба, 58 ширхэг гөлмөн төмрийг нийт 460,000 төгрөгөөр авсан...”, шүүгдэгч Э.Эын “...2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед ганцаараа 6 метрийн урттай 6 ширхэг турба, 38 ширхэг нимгэн цагаан төмөр хулгайлж, Бадрах гэдэг хүнд 240,000 төгрөгөөр зарсан..., 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой 17 цагийн үед ...Бадрах гэдэг хүнд 6 метрийн урттай 7 ширхэг турба, 20 ширхэг цагаан гөлмөн төмрийг 220,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 381 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
4. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн үед Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилгын цонхыг хагалан нэвтэрч 1 ширхэг жижиг радиатор /паар/, 5 ширхэг том радиатор /паар/ хулгайлж 930,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Лийн “... паар 48 ширхэг паар алдагдсан...”, иргэний нэхэмжлэгч Я.Цын “...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр оройн 21 цагийн үед ганцаараа “Халиун” дэлгүүрт сууж байтал нэг өндөр залуу орж ирээд паар худалдаж авах уу гэхээр нь ямар паар юм бэ гэхэд манай дэлгүүрийн гадаа хашаа түшүүлээд 1 ширхэг цагаан өнгийн паар тавьчихсан байхаар нь за за худалдаж авъя гэхэд өөрөө дэлгүүрийн гадаа 5 ширхэг паар нэмж авчирсан. 6 ширхэг паарыг 200,000 төгрөг бэлнээр өгөөд, үлдэгдэл 140,000 төгрөгийн оронд бараа авсан...”, шүүгдэгч Э.Эын “...2020 оны 02 дугаар сарын 21-ний 16 цагийн үед баригдаж байгаа барилгын зүүн талын цонхыг хагалаад тухайн орой 21 цагийн үед ганцаараа очиж, уг хагалсан цонхоороо ороод 6 ширхэг паар хулгайлж “Халиун” дэлгүүрт 400,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 380 дугаартай үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
5. 2020 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Ц.Гийн жолоодож явсан иргэн С.Цын эзэмшлийн 13-29 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилга руу нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан 14 ширхэг радиатор /паар/, 36 ширхэг цагаан төмөр хулгайлж 3,190,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Лийн “...паар 48 ширхэг паар, нимгэн цагаан төмөр 233 ширхэг алдагдсан...”, гэрч Ц.Гийн “...Аргалантад баригдаж байсан барилгаас эхлээд 14 ширхэг паар, 36 ширхэг цагаан өнгийн гөлгөр төмрийг ачсан...”, шүүгдэгч Э.Эын “2020 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Г руу залгаад таксинд явж байна гэхэд Г таксинд явж байна гэхэд би Гийг барилгын хашаанд дуудаад пүүтгэнд хураасан 14 ширхэг паар, 36 ширхэг цагаан төмрийг 5 удаагийн зөөлтөөр Гийн хашаанд хураасан” гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 380 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
6. 2020 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 04 цагийн үед нь Ц.Гийн жолоодож явсан иргэн С.Цын эзэмшлийн 13-29 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотоос 2 ширхэг молдок, 2 ширхэг дриллыг хулгайлж 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Лийн “...2 ширхэг молдок, 2 ширхэг дрилл хулгайд алдсан...”, гэрч Ц.Гийн “...Э.Э Гандирсийн 26 дугаар байр руу хүргүүлээд гарахдаа 2 ширхэг молдок, 2 ширхэг цохилттой дрилл машинд ачсан...”, шүүгдэгч Э.Эын “...2020 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 04 цагийн үед Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотоос 2 ширхэг молдок, 2 ширхэг дриллийг би тагтнаас унжуулаад, харин Г доороос нь тосч аваад Г бид хоёр хашаанд аваачсан” гэсэн мэдүүлгүүд болон Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 380 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
7. 2020 оны 02 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед “Гурван бухат” ХХК-ийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотоос суурин тасдагч хулгайлж, 250,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Лийн “... том суурин тасдагч 1 ширхэг алдсан...”, гэрч М.Агийн “...манай нөхөр Бямбажав нэг хүнээс 60,000 төгрөгөөр суурин тасдагч худалдаж авсан. Тухайн үед би ямар учиртай юм, хэнээс аваад ирэв ээ гэхэд манай нэг найзын таньдаг хүн нь авчих гээд гуйгаад байхаар нь авсан гэж хэлсэн. Нилээн хэд хоногийн дараа манай нөхөр эзгүй хөдөө явчихсан хойгуур нь цагдаа ирээд уг суурин тасдагчийг хураагаад аваад явсан”, шүүгдэгч Э.Эын “... 2020 оны 02 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед ганцаараа Гандирсийн 26 дугаар байрны 29 тоотоос суурин тасдагч хулгайлаад Төгөлийн нэг айлд 60,000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлгүүд болон Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 380 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,
8. 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “Хүннүгийн говь” ХХК-д ажиллаж байхдаа Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар багт баригдаж байсан барилгын контейнерээс гагнуурын аппарат, цахилгаан дрилл, гар тасдагч хулгайлж, нийт 270,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Мийн “... 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө “Хүннүгийн говь” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Монгол банкны ар талд шинээр баригдаж байгаа барилгын офисс, контейнерээс 1 ширхэг гагнуурын аппарат, цахилгаан дрилл, тасдагч гриндер 1 ширхэг хулгайд алдагдсан. Барилгын офиссын контейнерийн өрөөнүүд тухайн өдөр нь цоожгүй байсан...”, гэрч Д.Төрмөнхийн “...танихгүй өндөр залуу цагаан өнгийн “Приус-20” загварын такси гэсэн симпортой, машинтай манай ажил дээр хүрч ирээд гагнуурын аппарат авах уу гэхээр нь ямар аппарат, хэдээр зарах уу юм бэ гэхэд 220-той Солонгос аппарат байна, 150,000 төгрөгөөр ав гэсэн. ...аппаратыг ажиллуулж үзээд ярих юм уу 140,000 төгрөгөөр авья гэхэд 130,000 төгрөгөөр ав гэхээр нь бэлэн 130,000 төгрөгөөр худалдаж авсан...”, шүүгдэгч Э.Эын “...гагнуурын аппарат, цахилгаан дриллийг ганцаараа зарж мөнгө олох гэж хулгайлсан...” гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 421 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар,
9. 2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын 7 дугаар багт баригдаж байсан “Хүннүгийн говь” ХХК-ний “Арслан” спорт төвийн барилга дээрээс гагнуурын аппарат, молдок, гриндер хулгайлж 275,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдэхдээ бусдад нийт 22,956,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч Д.Эийн “...2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө “Хүннүгийн говь” ХХК-ийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багт баригдаж байгаа “Арслан” спорт төвийн барилга дээр сантехникийн гагнуурыг хийж байгаад орой багажнуудаа уг барилгын дулааны узелийн өрөөнд хийж орхиод явсан байсан чинь маргааш өглөө ажилд ирэхэд алга болсон байсан. 1 ширхэг гагнуурын аппарат, том молдок, тасдагч гриндер 1 ширхэг хулгайд алдагдсан. Дээрх эд зүйлс алга болохоос 2 хоногийн өмнө Э.Э гээд залуу туслахаар ажиллана гээд ирсэн байсан. Тэгээд Э.Э шөнө ирж узелийн цонхоор орж ирж хоноод явахдаа дээрх зүйлсийг аваад явсан байсан...”, гэрч Ж.Аын “...2020 оны 03 дугаар сарын 27-28-ны үед Төрөө гэх хүнээр хашааны хаалга хийлгэж байх үед Э.Э гэх хүн Төрөөгөөр дамжуулан молдок авах уу гэж ярьсан. Тэгэхээр нь би үзэж харья гэж хэлээд дуудсан чинь машинд нь цахилгаан молдок, гагнуурын аппарат, гриндер зэрэг эд зүйл байсан. ...бүгдийг нь 275,000 төгрөгөөр худалдаж авсан...”, шүүгдэгч Э.Эын “...Би “Арслан” спорт төвийн барилга дээр ажиллаж байхдаа гагнуурын аппарат, молдок, гриндер хулгайлсан...” гэсэн мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 420 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Д.А, Д.С, Г.Б, Э.Э, Д.Э нарын дээрх бусдын өмчлөлд халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгч Д.А, Э.Э, Г.Б, Д.Э нарыг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн хэмээн прокуророос хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Э.Э, Г.Б нар нь бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 17 цагийн үед тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилгаас 20 шуудай цемент, шүүгдэгч Д.А, Э.Э, Г.Б нар нь бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед тээврийн хэрэгсэл ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн барилгаас 20 шуудай цементийг тус тус хулгайлахдаа уг барилгын 1 давхрын /үйлчилгээний төвийн зориулалттай хэсэг/ цоожтой байсан агуулахын түлхүүрийг Д.Сийн халааснаас мэдэгдэхгүйгээр авч, улмаар нэвтэрсэн болох нь хохирогч Д.Лийн “...Бараа материал хураалттай байдаг байсан агуулахын түлхүүр манай гэрт байдаг байсан...”, шүүгдэгч Д.Сийн “... Д.Л нь 26 дугаар байрны болон баригдаж байгаа барилгын складны 3 түлхүүрийг хүлээлгэж өгсөн. Би байрандаа ганцаараа байж байхад Э.Э орж ирэхэд нь барилгын түлхүүр алга болчихлоо харсан уу гэхэд би мэдэхгүй, А мэдэж байгаа, би түлхүүр мэдэхгүй гэж хэлсэн. Д.Лоос хүлээж авсан барилгын 3 ширхэг түлхүүр Э.Эоос гарч ирсэн.” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Э.Э, Д.Э нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө Ц.Гийн жолоодож явсан иргэн С.Цын эзэмшлийн 13-29 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Аргалантын 1-8 тоотод баригдаж байгаа “Гурван бухат” ХХК-ийн баригдаж байсан барилгаас 28 ширхэг паар, 82 ширхэг цагаан төмөр хулгайлахдаа уг байранд хууль бусаар нэвтэрсэн болох нь шүүгдэгч Д.Сийн “....Барилгын зүүн урд талын 1 давхрын хагархай цонхоор Э.Э эхэлж ороод дараа нь намайг татаад бид хоёр барилга руу орсон.”, шүүгдэгч Э.Эын “...би баригдаж байгаа барилгын зүүн талын цонхыг хагалсан юм” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдсон болно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд Д.А, Э.Э, Г.Б нар нь бүлэглэн “Портер” загварын машин механизм ашиглан “Гурван бухат” ХХК-ийн барилга руу хууль бусаар нэвтэрч 20 шуудай цемент, Г.Б, Э.Э нар нь бүлэглэн “Портер” загварын машин механизм ашиглан 20 шуудай цемент, Э.Э, Д.Э нар нь бүлэглэн Ц.Гийн жолоодож явсан иргэн С.Цын эзэмшлийн 13-29 ӨМҮ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын машин механизмыг ашиглан 2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө “Гурван бухат” ХХК-ийн барилга руу хууль бусаар нэвтэрч, 28 паар, 82 ширхэг цагаан төмрийг тус тус хулгайлсан үйлдлүүд нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.А, Э.Э, Г.Б нар нь бүлэглэн “Гурван бухат” ХХК-ийн 1 давхрын агуулахаас 40 шуудай цементийг, Э.Э, Д.Э нар нь бүлэглэн мөн барилгын агуулахаас 28 паар, 82 ширхэг цагаан төмрийг хашаан дотор гаргаж тавьснаар гэмт хэрэг төгссөн бус харин машинаар тээвэрлэж захиран зарцуулах боломжтой болсноор гэмт хэрэг төгс үйлдэгдсэн байх бөгөөд машин механизм хэрэглэхгүйгээр гэмт хэрэг төгс үйлдэгдэх боломжгүй байсан байна.
Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцно.
Иймээс дээрх үндэслэлээр өмгөөлөгч И.Олонмөнх, Э.Наранцацрал, И.Оюунгэрэл нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “шүүгдэгч Д.А, Г.Б, Э.Э, Д.Э нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэлт хийгээгүйн дээр машин механизм ашиглаагүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх” тухай агуулгатай дүгнэлтүүд няцаагдаж байна.
Мөн өмгөөлөгч Э.Наранцацралын зүгээс шүүгдэгч Э.Эын 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “Хүннүгийн говь” ХХК-ийн барилгын контейнерээс гагнуурын аппарат, цахилгаан дрилл, гар тасдагч хулгайлж, нийт 270,000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө “Хүннүгийн говь” ХХК-ийн “Арслан” спорт төвийн барилга дээрээс гагнуурын аппарат, молдок, гриндер хулгайлж, нийт 275,000 төгрөгийн хохирол учруулсан хэргүүд нь тус тусдаа бага хэмжээний буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байдлыг харгалзан эдгээр үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Гурван бухат” ХХК-ийн барилгаас 28 паар, 82 ширхэг цагаан төмөр хулгайлсан гэх үйлдэлд Э.Э, Д.Э нарт машин механизмаар үйлчилгээ үзүүлсэн Ц.Гийн үйлдлийг шалгах тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Эын дээрх хоёр үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжийг хангасан тул хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Э.Э, Д.Э нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Гурван бухат” ХХК-ийн барилгаас 28 паар, 82 ширхэг цагаан төмөр хулгайлахдаа Ц.Гийн жолоодож явсан иргэн С.Цын эзэмшлийн 13-29 ӨМҮ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын машин механизмыг ашигласан боловч энэхүү үйлдлийг хууль бус болохыг Ц.Г мэдээгүй, энэ талаар шүүгдэгч нар хэлээгүй болох нь Э.Э, Ц.Г, С.Ц нарын мэдүүлгээр нотлогдсон хэмээн дүгнэж, улмаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр прокурорын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Д.А нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.
Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Э, Г.Б, Д.А, Д.Э нарыг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахдаа машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Д.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Д.А нь Э.Э, Г.Бтэй бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цагийн үед “Гурван бухат” ХХК-ийн барилга руу нэвтэрч машин механизм ашиглан 20 шуудай цемент хулгайлан 220,000 төгрөгийн хохирол учруулснаас өөрт оногдох 74,000 төгрөгийг, Д.Стой бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 22-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гандирсийн 26-29 тоот “Гурван бухат” ХХК-ийн эзэмшлийн байрнаас 1 ширхэг гагнуурын аппарат хулгайлж, улмаар иргэн С.Цт 100,000 төгрөгөөр худалдсан байх ба энэхүү гагнуурын аппаратыг “Гурван бухат” ХХК-д биет байдлаар буцаан олгож хохиролгүй болгосон, иргэний нэхэмжлэгч С.Цт учруулсан 50,000 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлсөн нь өмгөөлөгч И.Олонмөнх, хохирогч Д.Л нарын шүүхэд гаргасан бичгийн тайлбараар тогтоогдсон тул бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.С нь дээрх үйлдлийг Д.Атай бүлэглэн үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч С.Цт учруулсан 100,000 төгрөгийн хохирлоос өөрт оногдох 50,000 төгрөгийг төлж барагдуулсан нь Хаан банкны орлогын баримтаар тогтоогджээ. /3 дугаар хавтаст хэргийн 25/
Шүүгдэгч Г.Б нь Э.Этой 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, Э.Э, Д.А нартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Гурван бухат” ХХК-ийн барилга руу тус тус нэвтэрч машин механизм ашиглан нийт 40 шуудай цемент хулгайлж 440,000 төгрөгийн хохирол учруулснаас өөрт оногдох 184,000 төгрөгийн хохирлыг, мөн Э.Этой бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хохирогч Д.Лийн эзэмшлийн “Самсунг галакси А-50” загварын гар утсыг хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулснаас өөрт оногдох 300,000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байна. /3 дугаар хавтаст хэргийн 16-18/
Шүүгдэгч Д.Эын хувьд Э.Этой бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө машин механизм ашиглан “Гурван бухат” ХХК-ийн барилга руу нэвтэрч 28 паар, 82 ширхэг цагаан төмөр хулгайлж, 7,255,000 төгрөгийн хохирол учруулснаас биет байдлаар 1 паар, 42 ширхэг цагаан төмрийг тус тус хохирогчид хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэх 27 ширхэг паарыг “Хас үнэлгээ” ХХК-ийн 380 дугаартай дүгнэлтээр нэгжийн үнийг 170,000 төгрөгөөр үнэлсэн үнээр тооцоход 4,590,000 төгрөг, 40 ширхэг цагаан төмрийг “Хас үнэлгээ” ХХК-ийн 381 дугаартай дүгнэлтээр нэгжийн үнийг 22,500 төгрөгөөр үнэлсэн үнээр тооцоход 900,000 төгрөг буюу нийт 5,490,000 төгрөгийн тооцоо гарч, улмаар уг хохирлыг хувь тэнцүүлэн 2,745,000 төгрөгийг Д.Эоос гаргуулан “Гурван бухат” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгчийн зүгээс төлөөгүй болно.
Шүүгдэгч Б.Э.Эын хувьд шүүгдэгч Д.А, Г.Б, А.Д.Э нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж 6,530,000 төгрөгийн /биет байдлаар буцаан өгсөн эд зүйлүүдийг хасаж тооцсон тооцоо/ хохирол учруулснаас өөрт оногдох /74,000 төгрөг+110,000 төгрөг+300,000 төгрөг+2,750,000 төгрөг/ 3,234,000 төгрөг, дангаараа 9 удаагийн үйлдлээр хулгайлсан эд зүйлээс биет байдлаар буцаан олгосон 1.33 см диаметрийн турба 5 ширхэг, 0.89 см диаметрийн турба 1 ширхэг, 0.32 см диаметрийн турба 6 ширхэг, 0.76 см диаметрийн турба 1 ширхэг, 94 ширхэг цагаан төмөр, 1 метрийн урт 18 ширхэг паар, 0.4 метрийн урт 1 ширхэг паар, жижиг молдок 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, том молдок 1 ширхэг, цохилттой дрилл 2 ширхэг, суурин тасдагч 1 ширхэг, 60 см уртасгагч 1 ширхэг, 30 см уртасгагч 1 ширхэг, камерийн дэлгэц 1 ширхэг зэргийг хасаж, 12,243,333 төгрөгийн хохирлыг гаргахдаа “Хас үнэлгээ” ХХК-ийн 380, 381 дүгээр дүгнэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 210, 215/, мөрдөгчийн гаргасан хохирлын тооцоо /1 дүгээр хавтаст хэргийн 142,143/, шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбар зэргийг хэрэгт цугларсан бусад нотлох баримттай харьцуулсны үндсэн дээр гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтүүдэд агааржуулалтын нимгэн цагаан төмрийн нэгжийн үнийг 22,500 төгрөг, 23,000 төгрөг гэж хоёр янзаар үнэлсэн боловч шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан 22,500 төгрөгөөр үнэлсэн 381 дүгээр дүгнэлтийг үндэслэсэн болно.
Мөн хэрэгт цугларсан баримтууд болон талуудын шүүх хуралдааны өгсөн тайлбараар “Гурван бухат” ХХК-ийн хулгайд алдагдсан хяналтын камерийн дэлгэц, DVR мауз нь шинэ болох нь тогтоогдсон тул 380 дугаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан 1,000,000 төгрөгөөр тооцож, биет байдлаар олдсон камерийн дэлгэцийн үнэ болох 150,000 төгрөгийг хасаж тооцсон болохыг дурдаж байна.
Энэхүү шүүгдэгч Э.Эоос 12,243,333 төгрөг гаргуулж “Гурван бухат” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан болох нь “Гурван бухат” ХХК-иас ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна. /3 дугаар хавтаст хэргийн 35/
Харин шүүгдэгч Э.Э нь дээрх хулгайн эд зүйлүүдээс иргэн Н.Цад худалдсан 12 ширхэг турба, 58 ширхэг гөлмөн цагаан төмрийн үнэ 460,000 төгрөг, С.Цт худалдсан том, жижиг молдок хоёр ширхэг, дрилл, гөлмөн төмөр, паар зэрэг эд зүйлийн үнэ 600,000 төгрөг, Я.Цад худалдсан 6 ширхэг паарны үнэ болох 340,000 төгрөгийг тус тус түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч зөвхөн Я.Цын 340,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ. /3 дугаар хавтаст хэргийн 32/
Мөн шүүгдэгч Э.Э нь иргэний нэхэмжлэгч Н.Цын 460,000 төгрөгийг, С.Цын 600,000 төгрөгийг тус тус төлөхөө илэрхийлсэн хүсэлтээ шүүхэд гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.А, Г.Б, Д.С, Э.Э, Д.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Э.Э, Г.Б, Д.А нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус бүрт 2 жилийн хорих ял, шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 2 сарын хорих ял, шүүгдэгч Д.Сид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч Д.Эоос бусад шүүгдэгч нар төлж барагдуулсан. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, Г.Б, Д.А, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих саналтай байна гэв.
Шүүгдэгч Д.А, Г.Б нарын өмгөөлөгч И.Олонмөнх дүгнэлтдээ “Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б, Д.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрч гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах хууль зүйн үндэслэлтэй. Д.А, Г.Б нар нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болдог. Д.А, Г.Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч Д.Сийн өмгөөлөгч Ц.Баярмаа дүгнэлтдээ “Яллагдагч Д.Сийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн улсын яллагчтай санал нэг байна. Маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд гагнуурын аппаратыг биет байдлаар хүлээлгэн өгсөн. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн ба нэг удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг анхааран үзнэ үү. Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгөхийг хүссэн агуулгатай дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ “Өсвөр насны шүүгдэгч Э.Эын хувьд ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Э.Эын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт холбогдсондоо харамсаж, хохирол төлбөр төлөгдсөн, зарим иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлууд ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэж байна. Улсын яллагчаас санал болгосон хорих ялыг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг заасан ба гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан. Миний үйлчлүүлэгч өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан. Энэ байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилсан. Мөн энэ зүйлийн 6 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүн шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн бол энэ хуулийн 8.6 дугаар зүйл хамаарахгүй. Энэ нь өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр биелүүлэхийг тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн бол хэрэглэж болохгүй болохоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж болно гэсэн заалт байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэхээр заасныг харгалзан үзэж, Э.Эод хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч И.Оюунгэрэл дүгнэлтдээ “Д.Эын хувьд эхнэр, 5-13 насны бага насны 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, бага насны 3 хүүхдээ харж асардаг. Д.Э хар бор ажил хийж, гэр бүлээ тэжээдэг. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд хулгайн гэмт хэрэг нь шунахайн сэдэлтээр ашиг хонжоо олох зорилгоор үйлдэгддэг. Д.Эын хувьд хулгайн үйлдлээс өөртөө ямар нэгэн ашиг хонжоо олъё гэсэн санаа зорилго агуулаагүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан. Иймд Д.Эын ар гэрийн нөхцөл байдал, гурван хүүхдийн эрх ашиг, ар гэрийнх нь амьдралын боломж зэргийг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт нь 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Д.А, Г.Б, Д.С, Э.Э, Д.Э нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай агуулгатай тайлбар гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Б нь “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн төрөлхийн эмгэгтэй байх боловч хэргийн талаар өөрийн сэтгэхгүйн хэмжээнд үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай гэж уг дүгнэлтэд дүгнэсэн учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ. Иймээс шүүгдэгч Г.Бт шүүгдэгч Д.А, Д.С, Э.Э, Д.Э нарын адил эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Ийнхүү Э.Э, Г.Б, Д.А, Д.Э нарыг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахдаа машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, шүүгдэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдэл, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан энэхүү хорих ялыг хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг хэрэглэхээр зохицуулахдаа уг зүйлийн 1.3 дахь хэсэгт “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар хуульчилсан шаардлагыг шүүгдэгч Д.А, Г.Б нар хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Бт 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Ат 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Д.Эын хувьд хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч “Гурван бухат” ХХК-д учруулсан 2,745,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй тул түүнд хорих ял хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна. Гэхдээ түүний шүүгдэгч Э.Этой бүлэглэн бусдын барилга руу хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нэг үйлдэлтэй байдал болон бага насны 3 хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хоёр жилээс найман жил хүртэлх хорих ялын доод хэмжээтэй дүйцэхуйц улсын яллагчийн санал болгосон 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ял оногдууллаа.
Шүүгдэгч Д.Сийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж дээрх хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэхүү хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнсэгдсэн 2 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Эын хувьд шүүгдэгч Д.А, Г.Б, Д.Э нартай бүлэглэн 4 удаа, дангаараа 9 удаа, нийт 13 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа барилга руу хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдэл, оролцоог харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахдаа бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялаас ялгамжтай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Эод 3 /гурав/ жил хорих ял шийтгэлээ.
Гэхдээ шүүгдэгч Э.Э нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэх үедээ Эрүүгийн хуульд заасан өсвөр нас буюу 17 настай байсан боловч шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө 18 насанд хүрсэн байх тул түүний энэхүү байдал нь ял оногдуулахад заавал харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн болно.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй өсвөр насны хүнд мөн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгайлан зааж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг хоёр дахин багасган эдлүүлэхээр зохицуулсан нь гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байсан боловч шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үед насанд хүрсэн хүнд мөн адил хамаарна гэж ойлгохоор байна.
Учир нь насанд хүрээгүй хүн гэмт хэрэг үйлдэх нь бусдыг хохироох, нийгэмд хор уршиг учруулахад чиглэсэн гэмт санааг удирдлага болгохоос илүүтэйгээр сэтгэхүй гүйцэд хөгжөөгүй болон ухамсарт оюун бүрэн төлөвшиж тогтоогүйн улмаас аливаа зүйлийн учир холбогдлыг бүрэн ойлгож ухамсарлахгүй байх, асуудалд гэнэн томоогүй байдлаар өнгөц хандах явдалтай холбоотой байдаг тул өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт хандсан хандлага, хэр хэмжээ нь насанд хүрсэн хүнээс ямагт бага байдаг учир гэм бурууд нь тохирсон буюу насанд хүрсэн хүнээс бага ял оногдуулах үндэслэл болдог. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоохдоо гэмт хэрэг үйлдэх үед уг этгээд хэдэн настай байсан, бие физиологи, сэтгэцийн онцлогийг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд энэ нөхцөл байдал хэргийг шүүхээр хэлэлцэх үед өөрчлөгдсөн нь ял хүндрүүлэх эсхүл хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхээс татгалзах шалтгаан болох учиргүй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журам үйлчлэхээр заасны дагуу шүүгдэгч Э.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.А, Г.Б, Э.Э, Д.Эт нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан билээ.
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ, тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
Ийнхүү шүүгдэгч Д.А, Э.Э, Г.Б нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд хөлсөлж ашигласан “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч болон улсын дугаарыг тогтоох ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгээгүй боловч уг тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг “Хас үнэлгээ” ХХК нь 4,000,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 1,333,333 төгрөг, мөн Э.Э, Д.Э нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэл нь иргэн С.Цын нэр дээр бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийн үнийг “Хас үнэлгээ” ХХК нь 8,200,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 4,100,000 төгрөг тус тус гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирүүлсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлого, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овгийн Энхбаярын Э.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ложи овгийн Гантөмөрийн Г.Б, Тайжууд овгийн Дэлгэрбаянгийн А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хөнгөрүүлэн нэгтгэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Буурал овгийн Энхбаярын Э.Э, Ложи овгийн Гантөмөрийн Г.Б, Тайжууд овгийн Дэлгэрбаянгийн А, Анчин овгийн Дашдоржийн Д.Э нарыг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахдаа машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Даваасамуугийн Д.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Эод 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Эт 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Бт 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Ат 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сид хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Сид тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Г.Б, Д.А, Д.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эоос 460,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Цад, 600,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Ц нарт, шүүгдэгч А.Д.Эоос 2,745,000 төгрөг гаргуулан хохирогч “Гурван бухат” ХХК-д тус тус олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Д.Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 13-29 ӨМҮ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн үнэ 8,200,000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Э, Д.Э нарын тус бүрээс хувь тэнцүүлэн 4,100,000 төгрөг, шүүгдэгч Э.Э, Д.А, Г.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 4,000,000 төгрөгийг шүүгдэгч Э.Э, Д.А, Г.Б нарын тус бүрээс хувь тэнцүүлэн 1,333,333 төгрөгийг тус тус гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, Г.Б, Д.А, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Д.Сид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шүүгдэгч Э.Э нь хохирогч Д.Лхагвдоржид 300,000 төгрөг, “Гурван бухат” ХХК-д 12,245,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Я.Цад 340,000 төгрөг, шүүгдэгч Г.Б нь хохирогч “Гурван бухат” ХХК-нд 184,000 төгрөг, хохирогч Д.Лид 300,000 төгрөг, шүүгдэгч Д.А нь хохирогч “Гурван бухат” ХХК-д 74,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Цт 50,000 төгрөг, шүүгдэгч Д.С нь иргэний нэхэмжлэгч С.Цт 50,000 төгрөгийг хохирол төлбөрт тус тус төлсөн болохыг дурдсугай.
12. Шүүгдэгч Э.Э, Г.Б, Д.А, Д.Э, Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ