| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00349/И |
| Дугаар | 130/ШШ2016/00370 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 130/ШШ2016/00370
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, утас *****, РД: ******* Б овогт Бн Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий Өлгий аймгийн Өлгий сумын ** дугаар багт оршин суух, /урьд нь У хотын Н дүүргийн ** дүгээр хороо, Т-ын *** дугаар гудамжинд оршин сууж байсан/ утас *******, РД:******* И овогт Хы Нд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэгийн мөнгө 5238300 /таван сая хоёр зуун гучин найман мянга гурван зуун/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр Х.Н, Б.Б бидний гэрлэлтийг албан ёсоор цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Н, М, Ө нарыг төрүлсэн эцэг нь Хы Наар тэжээн тэтгүүлэхээр болсон юм. Гэтэл Б миний бие амьдралын жам ёсоор 2011 оны сүүлчээр Б.Е гэдэг хүнтэй гэр бүл болсон. Ингээд охин Н, М, Ө нарыг 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Еээр овоглон үрчилж авсан юм. Одоо охин Н, М, Ө нар Б.Е, Б.Б бидний асрамжид байна. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 02-наас 2012 оны 01 дүгээр сарын 31-ныг хүртэл өөрөөр хэлбэл Б.Е миний хүүхдүүдийг үрчилж авах хүртэл охин Н, М, Ө нарт төрүүлсэн эцэг Х.Н нь нийт 5238300 төгрөгийг хүүхдийн тэтгэлэг төлөх ёстой юм. Охидуудын тэтгэлэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар авъя гэж Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргахад Таны хүүхдүүд Н, М, Ө нар 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийг 53.1.3-т зааснаар бусдад үрчлэгдсэн болох нь тогтоогдсон учраас тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон, хэрвээ Та Х.Еаас хүүхдийн тэтгэлэг авъя гэвэл шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэр гаргуулбал манайх ердийн журмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулна гэсэн утгатай хариу өгсөн юм. Иймд Хы Наас Н, М, Ө нарт олгох 5238300 /таван сая хоёр зуун гучин найман мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдөр буюу шүүхийн 194 дугаартай шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг болох 5238300 /таван сая хоёр зуун гучин найман мянга гурван зуун/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин дээрх тэтгэлгийн мөнгийг одоогийн байдлаар бэлэн төлөх боломжгүй байна. Учир нь надад өөрийн гэсэн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй , архаг хууч өвчтэй тул хөдөлмөр эрхлэх чадваргүй тул одоогоор төлөх боломжгүй, боломжтой болмогц төлж өгөх болно гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бын нэхэмжилсэн хүүхдийн тэтгэлэгийн мөнгө 5238300 /таван сая хоёр зуун гучин найман мянга гурван зуун/ төгрөгийг хариуцагч Х.Н сайн дураар төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд хүргүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-ийг баримтлан хариуцагч Х.Н нь хүүхдийн тэтгэлэгийн мөнгө 5238300 /таван сая хоёр зуун гучин найман мянга гурван зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Бт төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Н сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК