| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/00351/И |
| Дугаар | 130/ШШ2016/00376 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2016/00376
| 2016 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 130/ШШ2016/00376 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух, Ш овогт Х Р хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ХР, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч ХР шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Бугат сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар 1981 оноос 1990 он хүртэл 9 жил ажилласан юм. Одоогоор танайд хандаж байгаа учир гээвэл миний улсад ажилласан жилийг шүүхээр тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Хүсэлт гаргагч ХР шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би Бугат сумын Улаан толгой багийн Жаргалын зам нэгдэлд 1972 оноос эхэлж малчнаар ажилласан. 1975 онд цэрэгт явсан. Тухайн үед манай дарга Смагул гэдэг хүн байсан. Дараа нь М, Ж гэдэг хүмүүс байсан. Иймд 1981 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Р хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүсэлт гаргагч Х.Р нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:
-Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 296 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч ХРд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1980, 1991 онуудад ажилласан жилийн хөлсний хүснэгт,
-Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдлээс 1981 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, түүний бичилт,
-Хамт ажиллаж байсан РД:БГ000000, Ш овогт И С, РД:0000000 Ш овогт Х.М, РД:0000000, Ж овогт С Ж нарын ХР нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тодорхойлов хэмээн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд, мөн хүсэлт гаргагч Х.Р шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч ХР нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ХР нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Жаргалын зам нэгдэлд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Р улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК