| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/00301/И |
| Дугаар | 130/ШШ2016/00377 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2016/00377
| 2016 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 130/ШШ2016/00377 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багт оршин суух, Х овогт Б.С хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1950 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Б.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1950 оны 8 дугаар сарын 05-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Даян хэмээх газарт төрсөн. Тухайн үед эцэг эх маань төрсөн тухай ямар нэгэн бүртгэлд хамааруулаагүй байна. Үүний улмаас миний төрөлтийн бүртгэл гарахгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр нас тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1950 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.С хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Б.С нь 1950 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгөхийг шаарджээ. Б.С иргэний үнэмлэхэд 1941 оны 08 дугаар сарын 05-нд төрснөөр бичигджээ. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар БНМАУ-ын иргэний паспорт, Улаанхус сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт, Цэргийн батлах зэргийг гаргаж өгсөн байна. Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 248 дугаартай архивын лавлагааг гаргаж ирүүлсэн байна. Дээрх нотлох баримтаар Б.С нь 1950 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болохыг тогтоох боломжгүй байна. Хуучин иргэний паспортад 1950 оны 08 дугаар сарын 05-нд төрснөөр бичигдсэн боловч регистрийн дугаарыг БК 0000000002 гэж бичигдсэн, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 248 дугаартай архивын лавлагаанаас үзэхэд Бгэр бүлд С нэртэй хүн байсан талаар бичигдээгүй, нийгмийн даатгалын хэлтсээс авахуулсан хувийн хэрэг дотор багаа хөдөлмөрийн дэвтрүүдэд Б.С нь 1941 онд төрснөөр бичигдсэн байна. Б.С нь 1950 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрснийг тогтоох шууд нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Б.С 1950 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрснийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК