| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00369/И |
| Дугаар | 130/ШШ2016/00378 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2016/00378
| 2016 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 130/ШШ2016/00378 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, утас 0000000, РД: БЮ0000000 М овогт Ж Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, утас 00000000, РД:БЮ0000000 Ш овогт З.Т холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 368150 /гурван зуун жаран найман мянга нэг зуун тавин/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б ХХК-д менежерээр ажилладаг бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр З.Т нь надаас 468150 төгрөгний барааг зээлээр авсан бөгөөд уг мөнгөнөөс 100000 төгрөгийг төлж үлдэгдэл 368150 төгрөгийг төлж өгөхгүй элдэв шалтгаан зааж өдий хүрлээ. Иймд Таас 368150 /гурван зуун жаран найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Наас 368150 төгрөгний бараа зээлээр авсан нь үнээн бөгөөд уг мөнгийг сайн дураар төлж өгөх болно. Иймд миний бие Ж.Наас нэхэмжилж буй 368150 /гурван зуун жаран найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н нэхэмжилсэн 368150 /гурван зуун жаран найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг хариуцагч З.Т сайн дураар төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд хүргүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11694 төгрөгийн тал нь болох 5847 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 5847 /таван мянга найман зуун дөчин долоон/ төгрөгийг, хариуцагч З.Т-аас 5847 /таван мянга найман зуун дөчин долоон/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-ад олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-ийг баримтлан хариуцагч ШЗ Т нь 368150 /гурван зуун жаран найман мянга нэг зуун тавин/ төгрөгийг нэхэмжлэгч М овогт Ж.Н-ад төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11694 төгрөгийн тал нь болох 5847 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 5847 /таван мянга найман зуун дөчин долоон/ төгрөгийг, хариуцагч З.Таас 5847 /таван мянга найман зуун дөчин долоон/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-ад олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З.Т сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК