Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2016/00392

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0-р хороолол, 00-р хороо 00г байр, 00 тоотын оршин суугч М А Б хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн Б овогтой С С.А үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, охин СБ овоглож өгөхийг хүсжээ.

Хүсэлт гаргагч А.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие А Б 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин болох С Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 11-ний өдрийн 03 тоот захирамжаар өөрийн эцэг болох М овогт С А үрчлүүлсэн нь үнэн болно. Миний эцэг болох С А болон ээж болох Ш Л нар Баян-Өлгий аймгийн Булган суманд амьдардаг. Харин миний бие А Б нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг ба 2011 онд Ж Бтэй гэр бүл болж хамтран амьдарч байна. Иймд миний охин болохС нь Улаанбаатар хотод намраас сургуульд орж суралцах болсон тул С Б овгоор овоглуулж, Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б нь охин болох С төрүүлж өөрөө Улаанбаатар хотод очиж амьдрахаар болсон. Охиноо орхиж яваад аав, ээждээ Булган сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот захирамжаар С А үрчлүүлсэн.С нь 5 нас хүртэл Б аав ээжтэй хамт амьдарч байсан. Улаанбаатар хотод авч очоод нэг жил цэцэрлэгт сургаж 2016 оны 9 дүгээр сараас эхэлж тэнд сургуульд оруулна гээд аав, ээжтэйгээ зөвлөлдөж байгаад тэдний зөвшөөрлийг аваад охиноо өөртөө авахаар шийдсэн. Б 2011 онд Б гэдэг хүнд нөхөрт гарсан. Тиймээс нөхрөөр овоглуулахаар хүсэлт гаргаад тэрний дагуу захирамжийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Б Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн Б овогтой С С.А үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, охин СБ овоглож өгөхийг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч А.Б хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

1.Хүсэлт гаргагч БД0000000 регистрийн дугаартай А.Б 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр охин Бийг төрүүлсэн болох нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 231/002210 дугаартай Б.С төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

-хавтаст хэрэгт авагдсан БД00000000 регистрийн дугаартай, М овогт С А, БД00000000регистрийн дугаартай Б овогт Ш Л нар нь хууль ёсны эхнэр нөхөр болох нь 1978 оны 10 дугаар сарын 07-ны өдөр олгосон №39 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байгаа ба охин А.Б охин С төрсөн эцэг С.А үрчлүүлсэн болох нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас олгосон 317 дугаартай архивын лавлагаа болон 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 231/002211/184 дугаартай Улсын бүртгэлийн хэлтсийн Үрчилсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

-2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин С үрчлэн авагч 1953 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн С А нь охин С асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхээс татгалзаж, С төрүүлсэн эх нь болох А.Бт буцааж, тэдний асрамжид үлдэхийг хүсэж байгаа болох нь С.А, Ш.Л нарын нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтээр нотлогдож байна.

БД0000000 регистрийн дугаартай С нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 18 дугаар хороо 35гбайр, 44 тоотод эхийн хамт амьдарч эрүүл өсөж бойжиж байгаа болон тус дүүргийн 162 дугаар цэцэрлэгт 2015-2016 оны хичээлийн жилд 1 жил суралцсан нь тус цэцэрлэгийн эрхлэгч ЦБ, тус дүүргийн эмч Ц.Ц нарын тодорхойлолтоор нотлогдож байна.

2.Хүсэлт гаргагч БД000000 регистрийн дугаартай А Б, КЮ0 000000регистрийн дугаартай Ж Б нар нь 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1107001258 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч А.Б нь охин СБ овоглож өгөх тухай хүсэлт гаргасан боловч Хууль зүйн сайдын 2014 оны А/61 дүгээр тушаалаар батлагдсан Иргэний овог, эцэг, /эх/-ийн нэр, нэр өөрчлөх тухай журам болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, нэрийг өөрчлөхөөр хуульчилсан байна. Иймд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг өргөдөл гаргагчийн оршин суугаа, эсхүл оршин байгаа болон төрснийг бүртгэсэн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан Засаг даргын захирамжийг үндэслэн бүртгэнэ гэж заасан тул хүсэлт гаргагчийн охин СБ овоглож өгөхийг хүссэн тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийн Б овогтой С төрсөн эцэг нь болох С А үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар охин С төрүүлсэн эх А.Бт буцааж, түүний асрамжид үлдээж, хүсэлтийн шаардлагын үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Булган сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийн Б овогтой С төрсөн эцэг нь болох С А үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, мөн Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, БД000000 регистрийн дугаартай охин С төрүүлсэн эх БД000000 гистрийн дугаартай, М овогт А Бт буцааж, түүний асрамжид үлдээж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ