| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0417/Э |
| Дугаар | 413 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 413
2020 06 19 2020/ШЦТ/413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дайриймаа,
улсын яллагч Н.Нарангэрэл,
хохирогч ______, Э.__________
шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт ___ овогт _______ийн ________т холбогдох эрүүгийн _________ дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Мөн “Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн ___________ 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 315.400 төгрөгийг Бүгд найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамны гадна, мөн иргэн ___________ 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 135.400 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамны гадна, 600.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Амгаланд залилан авч тус тус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Яллагдагч нь “Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б________ 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 350.000 төгрөгийг мөн иргэн ___________ 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1.550.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамны гадна тус, тус залилан авч нийт 1.900.000 төгрөгийн,
Мөн “Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн __________ 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 315.400 төгрөгийг Бүгд найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамны гадна, мөн иргэн ___________ 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 135.400 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамны гадна, 600.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Амгаланд залилан авч тус тус хохирол учруулсан болох нь:
ний өдөр манай эгч Бүгд Найрамдах Солонгос улсруу виз гарах эрхтэй цагдаагийн хошууч байна ирээд уулз гэж ярихаар нь тус улсын элчийн сайдын газрын гадаа бүх материалаа бүрдүүлэд 110,400 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 105,000 төгрөг, 100,000 төгрөгийг тус тус өгсөн. Мөн ____________ 600,000 төгрөгийг өгсөн гэв.
3. Хохирогч ________ шүүхийн хэлэлцүүлэгт: Бүгд Найрамдах Солонгос улс руу эмчилгээний зорилгоор явахаар __________ 2019 оны 11 дүгээр сарын 10-нд Бүгд Найрамдах Солонгос улсын элчин сайдын газарт уулзаж, гадаад паспорт болон 145.400 төгрөгийг өгсөн. Манай нөхөр тус улс руу 3 сарын визээр гараад хугацаа нь дуусаад хууль бусаар амьдарч байгаа бөгөөд бид хоёр гэрлэлтийн баталгаатай учир миний виз гарахгүй байгаа гэж хэлтэл танай нөхрийн регистрийн дугаарын үсгийг соливол болно. 600.000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн. Удалгүй хүргэн ах нөгөө хүн бүтээчихлээ гэж ярихаар нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 600.000 төгрөгийг өгсөн байгаа гэв.
4. Шүүгдэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би утсаар БНСУ-ын визний талаар ярьж байтал уг таксины жолооч _____ гэх залуу нь миний яриаг сонсоод чи Солонгос улсын визийг гаргаж өгч туслаач гэсний дагуу миний бие ________ эхнэрийн дүү гэх эмэгтэйн гадаад паспорт болон бэлнээр 350.000 төгрөг авсан. Удалгүй 450.000 төгрөгийг бэлнээр авч баримт бичиж өгсөн. Гадаад паспортыг нь олохгүй байгаа ба өгсөн мөнгийг нь ойр зуурын хэрэглээнд дуусгасан. ...эмнэлгийн журмаар яаралтай виз гаргаж чадна гэхэд __________нь өөрийн эхнэрийн дүү ________ гэх хүнтэй танилцуулж өгсөн ба надаар виз гаргуулахаар болсон юм. Ингээд миний бие _____ гэгчээс 150.000 төгрөг 7 хоногийн зайтай 550.000 төгрөгийг тус тус авсан юм. Гадаад паспортыг нь алга болгосон, олсон мөнгөө идэж, уугаад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 54, 173/
5. Хохирогч ________ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э__________ уулзахад за найдвартай явна гэвэл би таны нэрийг найзтайгаа яриад Солонгос явуулах хүмүүсийн нэрэнд оруулъя” гэж хэлэхээр нь итгээд мөн _________ өөрийгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч хийдэг, хошууч цолтой гэж хэлэхээр нь улам итгэл төрж маргааш нь уулзахаар болж салсан. ...бид хоёрын визний материал, гадаад паспортыг аваад уг элчингийн газар руу ороод жижүүрт үлдээчихлээ, манай найз дотроос бууж ирээд авъя гэсэн гээд гар хоосон бууж ирсэн. Мөнхцэцэг бид хоёр яг 1.800.000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. ...би өөрөөсөө 350.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг хадам дүү ________ өгсөн 1.550.000 төгрөгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамны гадна өөрийнхөө машин дотроо уг _______ гэх хүнд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21/
6. Хохирогч ___________ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: _________ гэх хүнд бичиг баримтаа бэлнээр өгөөд бэлнээр 1.550.000 төгрөгийг өгсөн. _______ дансаар шилжүүлж болохгүй, заавал бэлнээр авдаг гээд бэлнээр авсан. ...тэрнээс хойш виз гарах нь хойшлоод байсан, яасан, юу болсон бэ гэсэн чинь “шалгалт орчихсон байна” гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25/
7. Хохирогч ________ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..._________ гэж залуу өөрийгөө танилцуулахдаа эрүүгийн төлөөлөгч, хошууч, шинжээч гэж танилцуулаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст ажиллаж байгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаа руу шилжих гэж байгаа гэж хэлсэн. ...манай найз БНСУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байгаа ба би нэг хэрэг дээр нь ажиллаж өгөөд оронд нь нэг хүний виз гаргаж өгнө гэж ойлгуулаад улмаар яаралтай 2-3 хоногт эмчилгээний журмаар гаргуулна гэж хэлсэн. Ингээд миний гадаад паспорт, иргэний үнэмлэхний лавлагаа, цээж зураг болон өргөдөл бичүүлж аваад элчингийн материал бүрдүүлэх мөнгө гээд 110.400 төгрөгийг надаас бэлнээр Элчингийн гадна талд авсан. Энэ мөнгийг өгөх үед хажууд эгч ________ байсан. ...улмаар манай эхнэрийн дүү __________ _________ гадаад паспорт болон бэлнээр 135.000 төгрөгийг мөн элчингийн гадна өгсөн. ...Хадам дүү ______15:30 минутад миний өөрийн Хаан банкны _________ дугаарын данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн. ...уг мөнгийг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Батоник Амгалангийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 15 цаг 40 минутад авч тэр доороо _________ бэлнээр өгсөн. ...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 110.400 төгрөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах БНСУ-ын элчин сайдын яамны гадна өгсөн, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 105.000 төгрөгийг мөн элчин сайдын яамны гадна өгсөн, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 100.000 төгрөгийг БНСУ-ын элчин сайдын яамны гадна өгсөн. Ингээд би нийт т 315.400 төгрөгийг Солонгос улсын виз гаргуулахаар өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158, 160/
8. Хохирогч __________ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...БНСУ-ын элчин сайдын яамны гадна миний бичиг баримтыг бэлнээр 135.000 төгрөгийг авч уг элчин сайдын яам руу ороод 20 минут орчмын дараа гарч ирээд 3 хоногийн дараа виз чинь гарна гэж хэлсэн. ...би нөхрийгөө БНСУ-д ажил хийхээр харласан байгаа гэж хэлсэн учир нөхрийн чинь регистрийн дугаарын үсэг юм уу тоог нь солиод янзлахаар болох юм байна. Тэгж янзлахад 600.000 төгрөг болох юм байна. ...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед хүргэн ах Буриад залгаад нөгөө регистр солиулах ажил болчихлоо мөнгөө өг гэж байна гэсэн. Тэгээд хүргэн ахтай ярьж байгаад 600.000 төгрөгийг өгөхөөр болж уг мөнгийг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33-911 тоот гэрээсээ өөрийн Хаан банкны ________ дугаарын данснаас хүргэн ах Буриадын _______ дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...нийтдээ 735.400 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 164/
9. Гэрч _________ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө буюу Бямба гаригт БНСУ-ын элчингийн гадна 13 цагт миний бие нөхөр, дүү _________, _________нарын хамтаар очтол элчингийн ямар ч хүн гарч ирээгүй ба _________ нь утсаар ярьж байгаад БНСУ-д гараараа эмчилгээнд явах өргөдөл, бичиг баримт болон хураамжийн мөнгө, орчуулга гэх зардал нийт 110.400 төгрөгийг дүү _________ аваад _________ нь элчинд оруулж өгөөд гараад ирье гээд явсан. ...хамаатан садангаас нь гадаад паспорттой хүн дагаж явна гээд “хүнээ ол, одоо өргөдөл бич” гээд хэлэхээр нь бэр ________маань төрсөн дүү ___________ дуудаж өргөдөл бичүүлж 135.000 төгрөг хураамж гэж аваад маргааш виз гарчих байх, та хоёртой холбогдоно гээд салцгаасан байсан. ...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр _________ нь манай дүүтэй холбогдоод цусны бичиг болон регистрийн дугаар сольж өгсөн 600.000 төгрөгөө өгчих гэсэн. ...АТМ-с 600.000 төгрөгийг нь авч өгсөн. ...__________ нь болчихлоо цусны бичгийг майл хаягаар нь явуулчихлаа, одоо явуулчихлаа, маргааш нөгөөдрөөс виз гарна гэж хэлсэн. “Та тэр хүнтэйгээ сайн ярьж өгөөрэй, хоолонд ор” гээд 105.000 төгрөг өгөөд салсан” гэх мэдүүлэг /хх-ийн 168-169/
10. _______ дипозит дансны хуулга /хх-ийн 213/ шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э-н гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь “Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн ______ 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 350.000 төгрөгийг мөн иргэн __________ 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1.550.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамны гадна тус, тус залилан авч нийт 1.900.000 төгрөгийн,
Мөн “Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн __________ 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 315.400 төгрөгийг Бүгд найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамны гадна, мөн иргэн ____________ 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 135.400 төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд найрамдах Солонгос Улсын элчин сайдын яамны гадна, 600.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Амгаланд залилан авч тус тус хохирол учруулж, өөрт олгогдоогүй эрх, боломжгүй байдлыг болох мэтээр хохирогч __________, __________, ___________, ___________ нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, хохирогч ___________ 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийн, хохирогч __________ 315.400 /гурван зуун арван таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн, хохирогч _________ 735.000 /долоон зуун гучин таван мянга/ төгрөгийн нийт 2.950.400 /хоёр сая есөн зуун тавин мянга дөрвөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгч нь хохирогч ________, _________, __________ нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 2.950.400 /хоёр сая есөн зуун тавин мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлтэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ыг хуурч, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ____________ 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийн, хохирогч ___________ 315.400 /гурван зуун арван таван мянга дөрвөн зуу/ төгрөгийн, хохирогч _________ 735.000 /долоон зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон ба шүүгдэгч нь дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч аар нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгч аас 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч _________, 315.400 /гурван зуун арван таван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч _______, _______ /долоон зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э_________ тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүх, шүүгдэгч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгчийн хохирол төлбөр төлж барагдуулаагүй зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ________ овогт ______________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч аас 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч ________, 315.400 /гурван зуун арван таван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч _________, 735.000 /долоон зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э_______ тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд -т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ