Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 368

 

 2020         06         04                                       2020/ШЦТ/368

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мичидмаа,   

улсын яллагч Ц.Ганчимэг,   

шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэрэгт _________ овогт ___________холбогдох эрүүгийн _________ дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ____ дүгээр хороо _______ хорооллын 1029 дүгээр байрны гадна “согтуу машин барьж байна” гэх дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж очсон Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, хууль сахиулагч _________ “машиныг нь ачиж шалгана” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн түүний биед халдаж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч  нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ___ дүгээр хороо ______ 1029 дүгээр байрны гадна “согтуу машин барьж байна” гэх дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж очсон Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, хууль сахиулагч __________ “машиныг нь ачиж шалгана” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн түүний биед халдаж хүч хэрэглэсэн болох нь:

  1. Шүүгдэгч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн

байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэв.

  1. Шүүгдэгч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“Би тэр цагдаад бид хоёр согтуу машин барьж яваагүй. Зогсоол сольж 300 метр газар явсан гэж хэлсэн. Тэгсэн цагдаа машиныг чинь ачна гэхээр нь манай найз 300 метр газар миний машиныг бариад энд авчирсан зогсоолд байгаа юм чинь ачихгүй байж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгээд би тэр цагдаатай бага зэрэг маргалдсан. Цагдаа миний гарыг урд талд гавлахаар нь би цагдаатай зууралдаад нэг хоёр удаа түлхсэн. Тэгсэн бид хоёрыг машиндаа суулгасан. Гар өвдөөд байна гэж хэлсэн чинь тэр цагдаа миний гарт байсан гавыг тайлсан. Машинаас буугаад зогсож байсан чинь ачилтын машин ирээд ачих гэхээр нь би ачуулахгүй гэж маргалдсан. Тэр цагдаа миний гарыг ард гавлаад машинд суулгах гэж зууралдаж байсан чинь хажууд байсан нэг эрэгтэй хүн цагдаад туслаад намайг машинд суулгах гэсэн цагдаа бид хоёр давхарладаад газар унасан. Миний буруу би архи уусан байсан. Цагдаатай зууралдаж байгаад санаандгүй гараараа цохичихсон. Яг хаана нь цохисоноо сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/

            3. Хохирогч __________ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...”2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цагаас 20 цагийн хооронд Туул-13 үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрээс “Табаар” 17:04 цагт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороолол 1029 дүгээр байрны гадаа _______ улсын дугаартай автомашины жолооч согтуу машинтайгаа яваад байна гэх дуудлага хүлээн авч ганцаараа албаны _______ улсын дугаартай Аксент маркийн машинтай очоод дуудлага өгсөн _______ дугаарын утас руу залгаад нөгөө машин чинь байна уу гэж асуухад сая баруун тийш хөдлөөд явчихлаа гэсэн. Тэгээд 1020 дугаар байрны хажуугаар явж байхад 1029 дүгээр байрны хойд талд _________ машин зогсож байхаар нь очоод бичиг баримт асуухад жолооны ард сууж байсан хүн өөрийгөө _________, нөгөө талд сууж байсан хүн өөрийгөө _________ гэж хэлж байсан. ...________ хэл амаар доромжилж гөлөгнүүд минь, миний машиныг ачиж явахгүй та нар гээд шаардлага эсэргүүцээд биелүүлэхгүй байхаар нь ачигчийн жолоочид 102-т дуудлага өгчих гэж хэлсэн. Тэгсэн ________ хэл амаар доромжилж байгаад миний цээжин хэсэгт хүчтэй цохихоор нь би доошоо суугаад нэг гараараа гарнаас нь бариад байсан. Миний гарыг тавиулах гээд хоёр гараараа намайг заамдаад доош нь дарсан чинь ачилтын машины жолооч _______ мөн танихгүй нэг эрэгтэй хүн гүйж ирээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/

            4. Гэрч _________ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр хүн машинаас бууж ирээд миний машиныг ачихгүй шүү гээд цагдаа руу агсам тавиад хэл амаар доромжилоод гөлөг минь гэх зэргээр хэлж байсан...Тэгсэн замын цагдаа согтуу хүнд олон удаа шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй эсэргүүцээд цагдаагийн гарыг барьчихаад байсан...Би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлж байхад согтуу хүн цагдаагийн цээж рүү хүчтэй цохисон. Цагдаа доош суусан чинь заамдаад доош нь дараад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

            5. Гэрч ________ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр хоёр маргалдаад байхаар нь согтуу хүнд хандаад чи цагдаагийн шаардлага биелүүл гэж хэлээд өөрийнхөө машин руу явж байсан цагдаа яая гээд дуугарахаар нь яваад очсон чинь энэ хүн намайг энд цохичихлоо гээд баруун хөхний орчимд цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

            6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5075/-ний дүгнэлт: “____________ биед хүзүү, буглагад цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/ зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 /-аар тогтоогдлоо.

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Хэрэг учрал болсон өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүгдэгч  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ____дүгээр хороо _______ хорооллын 1029 дүгээр байрны гадна “согтуу машин барьж байна” гэх дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж очсон Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, хууль сахиулагч __________ “машиныг нь ачиж шалгана” гэх хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн түүний биед халдаж хүч хэрэглэсэн болох нь:

          Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч _________ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...”2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цагаас 20 цагийн хооронд Туул-13 үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрээс “Табаар” 17:04 цагт Хан-Уул дүүргийн ______ дүгээр хороо _______ хороолол 1029 дүгээр байрны гадаа ______ улсын дугаартай автомашины жолооч согтуу машинтайгаа яваад байна гэх дуудлага хүлээн авч ганцаараа албаны ______ улсын дугаартай Аксент маркийн машинтай очоод дуудлага өгсөн ____ дугаарын утас руу залгаад нөгөө машин чинь байна уу гэж асуухад сая баруун тийш хөдлөөд явчихлаа гэсэн. Тэгээд 1020 дугаар байрны хажуугаар явж байхад 1029 дүгээр байрны хойд талд ________ машин зогсож байхаар нь очоод бичиг баримт асуухад жолооны ард сууж байсан хүн өөрийгөө _______, нөгөө талд сууж байсан хүн өөрийгөө О____ гэж хэлж байсан. ..._______ хэл амаар доромжилж гөлөгнүүд минь, миний машиныг ачиж явахгүй та нар гээд шаардлага эсэргүүцээд биелүүлэхгүй байхаар нь ачигчийн жолоочид 102-т дуудлага өгчих гэж хэлсэн. Тэгсэн ________ хэл амаар доромжилж байгаад миний цээжин хэсэгт хүчтэй цохихоор нь би доошоо суугаад нэг гараараа гарнаас нь бариад байсан. Миний гарыг тавиулах гээд хоёр гараараа намайг заамдаад доош нь дарсан чинь ачилтын машины жолооч ______ мөн танихгүй нэг эрэгтэй хүн гүйж ирээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/, гэрч _________ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр хүн машинаас бууж ирээд миний машиныг ачихгүй шүү гээд цагдаа руу агсам тавиад хэл амаар доромжилоод гөлөг минь гэх зэргээр хэлж байсан...Тэгсэн замын цагдаа согтуу хүнд олон удаа шаардлага тавьсан боловч биелүүлэхгүй эсэргүүцээд цагдаагийн гарыг барьчихаад байсан...Би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлж байхад согтуу хүн цагдаагийн цээж рүү хүчтэй цохисон. Цагдаа доош суусан чинь заамдаад доош нь дараад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч _________ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр хоёр маргалдаад байхаар нь согтуу хүнд хандаад чи цагдаагийн шаардлага биелүүл гэж хэлээд өөрийнхөө машин руу явж байсан цагдаа яая гээд дуугарахаар нь яваад очсон чинь энэ хүн намайг энд цохичихлоо гээд баруун хөхний орчимд цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

          Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 200.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  нь “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал /... дээд боловсролтой, телевизийн инженер мэргэжилтэй, “__________ ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ______ овогт __________-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч -т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал тухайн хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч -т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч _______ овогт ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ овогт ___________-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _____ овогт ___________ хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. ______ холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хадгалахаар тогтсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг __________ овогт ___________-т сануулсугай.

  1. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  2. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг

эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  1. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл

бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ______________-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                               Д.ДОРЖСҮРЭН