| Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 08 дугаар багт оршин суух, БЛ000000 регистрийн дугаартай, С овогт Нурасылын Розагийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Роза, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нийтийн Ахуй үйлчилгээний төвд 1981 оны 8 дугаар сарын 05-наас 1984 оны 6 дугаар сарын 18-ны хүртэл, мөн аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1984 оны 6 дугаар сарын 25-наас 1990 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тус тус эсгүүрчнээр, Баян-Өлгий аймгийн Ардагер хоршоод эсгүүрчин бөгөөд эд шалгагчаар 1990 оны 6 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл, мөн аймгийн мах боловсруулах үйлдвэрт үйлчлэгчээр 1992 оны 10 дугаар сарын 02-ноос 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ. Хүсэлт гаргагч Н.Роза шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвд 1981 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилласан. Мөн 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад эсгүүрчнээр ажиллаж байгаад орон тооны цомтголоор ажлаас гарч, 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ардагер хоршоонд ажилласан. Мөн 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл мах боловсруулах үйлдвэрт үйлчлэгчээр ажилласан. Гэтэл миний зарим ажилд орсон, гарсан тушаал байхгүй учраас ажилласан жилийг маань шүүхэд тогтоолгох шаардлага гараад байна. Иймд миний Цэнгэл сумын нийтийн Ахуй үйлчилгээний төвд 1981 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 18-ны хүртэл, мөн аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад эсгүүрчнээр 1984 оны 6 дугаар сарын 25-наас 1990 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Ардагер хоршоонд 1990 оны 6 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, мөн мах боловсруулах үйлдвэрт 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улсад нийт 13 жил ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. Хүсэлт гаргагч Н.Роза шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би 1981 онд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс эсгүүрчин, оёдолчноор төгсөж ирээд 1981 оны 8 дугаар сарын 05-наас 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл аймгийн Цэнгэл сумын нийтийн ахуй үйлчилгээний төвд эсгүүрчнээр, 1984 оны 6 дугаар сарын 25-наас 1990 оны 5 дугаар сарын 27-ны хүртэл аймгийн ахуй үйлчилгээний комбинатад эсгүүрчнээр ажиллаж байгаад орон тооны цомхтголоор гарч, 1990 оны 6 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Ардагер хоршоонд ажилласан. "Ардагер" хоршоонд ажилласан жил маань хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа боловч архиваас ажилд орсон, гарсан тушаал гарахгүй байна. Мөн Баян-Өлгий аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажилласан болно.Иймд миний ажилласан жилийг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь: Хүсэлт гаргагч Н.Роза нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нийтийн Ахуй үйлчилгээний төвд 1981 оны 8 дугаар сарын 05-наас 1984 оны 6 дугаар сарын 18-ны хүртэл, мөн аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1984 оны 6 дугаар сарын 25-наас 1990 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тус тус эсгүүрчнээр, Баян-Өлгий аймгийн Ардагер хоршоод эсгүүрчин бөгөөд эд шалгагчаар 1990 оны 6 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл, мөн аймгийн мах боловсруулах үйлдвэрт үйлчлэгчээр, 1992 оны 10 дугаар сарын 02-ноос 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь: 1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 271 дугаартай архивын лавлагаанд: Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвийн баримтыг архивд шилжүүлээгүй тул иргэн Н.Розад холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэх боловч Н.Роза нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нийтийн Ахуй үйлчилгээний төвд 1981 оны 8 дугаар сарын 05-наас 1984 оны 6 дугаар сарын 18-ны хүртэл, мөн аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1984 оны 6 дугаар сарын 25-наас 1985 оны 4 дүгээр сарын 16-ны, 1986 оны 10 дугаар сарын 24-нээс 1990 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тус тус эсгүүрчнээр ажиллаж байсан нь доорх нотлох баримтаар: -1981 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Нурасыл, нэр Роза, 1962 онд төрсөн, бүрэн бус боловсролтой, эсгүүрчин, оёдолчин мэргэжилтэй, Хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч Роза, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Нийтийн аж ахуйн үйлчилгээний Техник мэргэжил сургууль гэж бичиж тамга дарагдсан ба уг дэвтрийн 6-7 дугаар хуудсанд Баян-Өлгий Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1981 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 44 тоот тушаалаар Цэнгэл сумын НААҮ төвд оёдлын эсгүүрчнээр авч, 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 50 тоот тушаалаар мөн өдөрт Цэнгэл сумын Ахуй үйлчилгээний төвийн оёдлын эсгүүрээс чөлөөлж, НААҮ-ний газрын комбинатын мэдэлд шилжүүлэв гэсэн бичилтээр, -1980 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгосон №442582 дугаартай Монголын үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхэд: Нурасыл Роза, гишүүнд элссэн 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, улсад биеийн хүчин үнэлж эхлэсэн 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, Улаанбаатар хотын ҮЭ-ийн Зөвлөлийн даргын гарын үсэгтэй ба 1980 оны 01 дүгээр сарын 01-нээс 1984 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл татвар төлж байсан байдал, -Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 274 дугаартай архивын лавлагаанд: АҮК-ны даргын 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 126 тоот тушаалаар Н.Розаг эсгүүрчнээр авч ажиллуулсан байдал, -1981 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд АҮК-ын даргын 1985 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 126 тоот тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 25-наас АҮК-д эсгүүрчнээр авч ажиллуулав гэсэн ба уг дэвтрийн 10-11 дүгээр хуудсанд 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мөн даргын 246 тоот тушаалаар группээс хасагдсан тул эсгүүрчнээр томилон ажиллуулав, 1990 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Ахуй Үйлчилгээний удирдах газрын даргын 232 тоот тушаалаар мөн оны 5 дугаар сарын 27-ны өдөр орон тооны цомхтголоор эсгүүрчин ажлаас чөлөөлсөн байдал, -Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний Комбинатын захиргаа, ҮЭХороо зэргээс 1982 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон 10 дугаартай талархалд: Нурасол овогтой Роза та 1982 оны 10 дугаар сарын төлөвлөгөө уралдаанд авсан үүргээ 100,1 хувь биелүүлж оёдол тасгийн хамт олны дотроос 1-р байр эзэлж амжилт гаргасан явдалд хамт олны өмнөөс халуун талархлыг илэрхийлж Октябрийн хувьсгалын 65 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж захиргаа, ҮЭ-ийн хорооноос талархлын хуудсыг дурсгасан байдал, -хамт ажилласан гэх БИ60100507 регистрийн дугаартай Х.Азат, БЭ57112704 регистрийн дугаартай Т.Хуандаг нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Н.Роза нь бидэнтэй хамт 1984 оноос 1990 он хүртэл аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад эсгүүрчнээр ажиллаж байсан үнэн болно гэх тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. 2. Баян-Өлгий аймгийн мах боловсруулах үйлдвэрт үйлчлэгчээр 1992 оны 10 дугаар сарын 02-ноос 1994 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар: -1981 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн 14-15 дугаар хуудсанд Баян-Өлгий аймгийн Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1992 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 37 тоот тушаалаар мөн оны 10 дугаар сарын 02-ноос тус үйлдвэрт үйлчлэгчээр авч ажиллуулав, мөн даргын 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 26 тоот тушаалаар мөн оны 8 дугаар сарын 01-ний өдөр өөр газар ажиллах болсон учир үйлчилгээний ажлаас чөлөөлөв гэж тухай үйлдвэрийн тамгыг дарж баталгаажуулсан байдал, -Баян-Өлгий аймгийн Засаг, даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 274 дугаартай архивын лавлагаанд: Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1994 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 26 тоот тушаалаар үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн байдал, -хамт ажилласан гэх УЗ66010317 регистрийн дугаартай З.Кадирханы нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Нурасыл овогтой Роза нь 1992 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 1994 оны 8 дугаар сарын 01-ний хооронд Баян-Өлгий аймгийн Мах боловсруулах үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов. Миний бие тухайн үед тус үйлдвэрт технологичоор ажиллаж байсан гэх тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. 3. Хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1984 оны 4 дүгээр сарын 16-наас 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл эсгүүрчнээр, мөн Ардагер хоршоод эсгүүрчин бөгөөд эд шалгагчаар 1990 оны 6 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь, 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд АҮК-ын даргын 1985 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 126 тоот тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 25-наас АҮК-д эсгүүрчнээр авч ажиллуулав гэсэн ба мөн даргын 1985 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 81 тоот тушаалаар 1984 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Тахир дутуугийн 3-р групп тогтоолгосон тул ажлаас нь чөлөөлж, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мөн даргын 246 тоот тушаалаар группээс хасагдсан гэсэн үндэслэлээр хүсэлт гаргагч Н.Розаг ажилд эгүүлэн томилсон тул түүний 1984 оны 4 дүгээр сарын 16-наас 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад эсгүүрчнээр ажилласан жилийг тогтоолгох хэсгийг, мөн дэвтрийн хүсэлт гаргагч 12-13 дугаар хуудсанд Ардагер хоршооны даргын 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 06 тоот тушаалаар мөн өдөрт тус хоршооны эсгүүрчин бөгөөд, эд шалгагчаар авч ажиллуулав, мөн даргын 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаар тушаалаар орон тооны цомхтголоор эсгүүрчин бөгөөд эд шалгагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэж бичилт хийгдсэн боловч уг тушаалуудад Ардагер хоршооны тамга биш, дарсан тамга нь улаан өнгийн бөөрөнхий Баян-Өлгий аймгийн Ахмадын хоршоо гэсэн тамгыг дарж тус тус нөхөж үйлдсэн нь эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул хүсэлт гаргагчийн аймгийн Ардагер хоршоод эсгүүрчин бөгөөд эд шалгагчаар 1990 оны 6 дугаар сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл ажиллаж байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч Н.Розагийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нийтийн Ахуй үйлчилгээний төвд 1981 оны 8 дугаар сарын 05-наас 1984 оны 6 дугаар сарын 18-ны хүртэл, мөн аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1984 оны 6 дугаар сарын 25-наас 1985 оны 4 дүгээр сарын 16, 1986 оны 10 дугаар сарын 24-нээс 1990 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тус тус эсгүүрчнээр, Баян-Өлгий аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1992 оны 10 дугаар сарын 02-ноос 1994 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар БЛ62080106 регистрийн дугаартай, Санырау овогт Нурасылын Роза нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нийтийн Ахуй үйлчилгээний төвд 1981 оны 8 дугаар сарын 05-наас 1984 оны 6 дугаар сарын 18-ны хүртэл, мөн аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1984 оны 6 дугаар сарын 25-наас 1985 оны 4 дүгээр сарын 16, 1986 оны 10 дугаар сарын 24-нээс 1990 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тус тус эсгүүрчнээр, Баян-Өлгий аймгийн мах боловсруулах үйлдвэрт 1992 оны 10 дугаар сарын 02-ноос 1994 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Розагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ |