| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0114/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/113 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 106.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мандахбаяр, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж Иргэдийн төлөөлөгч: А.Тарва
Шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Сд холбогдох эрүүгийн 201705000132 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1986 оны 07 сарын 04-ний өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт их эмч ажилтай, овогт Ш.С
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ш.С нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үүссэн 2 сар 7 хоногтой Ц.Дөлгөөний бактерийн гаралтай уушгины хатгалгаа өвчнийг оношлоогүй буюу өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд болох 2 сар 7 хоногтой Ц.Дөлгөөн нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх
хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ш.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
...Тухайн хүүхэд анх 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу 5 дахь өдөр Тоджаргал эмчийн жижүүрийн ээлж дээр эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед хоол боловсруулах замын эмгэг, ханиад шуухинаа гэсэн оноштой хүлээж авсан байсан. Маргааш нь н.Төмөрбаатар эмч жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Нөгөөдөр нь буюу 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Ээлж хүлээлцэхдээ ээлжинд гарсан 24 цагт үйл ажиллагаа хийгдсэн. Хэдэн хүүхэд хүлээн авахаар үзсэн, хэдэн хүүхэд хэвтсэн, ямар хүүхэд эрчимтийн тасагт хүнд байгаа болон зовиурласан, анхаарал татсан хүүхдүүдийг хүлээлцдэг. Н.Төмөрбаатар эмч бид 2 эрчимтийн тасагт байгаа хүнд хүүхдүүдтэй эхэлж танилцаад дараа нь тасагт байгаа болон зовиурласан хүүхдүүдтэй танилцаж хүлээж авсан. Тухайн хүүхдийг зовиурласан, ямар нэгэн эмчилгээ хийсэн талаар надад хэлж хүлээлгэж өгөөгүй. Жижүүр хийж байх хугацаандаа тухайн хүүхдэд 2 удаа үзлэг хийсэн. Эрчимтийн тасагт хэвтэж байгаа хүүхдүүдэд 2 цаг тутамд үзлэг хийдэг. Энгийн тасагт хэвтэж байгаа хүүхдүүдэд шаардлагатай гэвэл үзлэг хийдэг. Жижүүр хүлээлцэж байх үед хүүхдийн гэдэс дүүрсэн, уйлагнасан байдалтай байсан. Тухайн өдөр хүүхэд 21 цагаас хойш зовиурлаж, амьсгал дутмагшилын шинж тэмдэгүүд илэрч эхэлсэн. Ингээд энгийн тасгаас эрчимтийн хэсэг рүү шилжүүлж шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. Анх хүүхдийг хүлээж авсан эмч урьдчилсан онош тавьж, өвчнийг зөв тодорхойлж өгснөөр түүний дагуу эмчилгээ хийгдэнэ. Жижүүр эмч хүүхдийг үзээд шаардлагатай гэвэл багажийн шинжилгээг бүрдүүлээд эмч нарын хамтарсан зөвлөгөөн хийх боломжтой. Үүнийг аль ч жижүүр эмчийн ээлж дээр хийж болох байсан. Нэгэнт урьдчилсан онош тавигдаад эмчилгээ хийгдэж байсан учраас түүний дагуу эмчилгээ хийж, зовиурлах үед нь шаардлагатай эмчилгээнүүдийг шат дараалалтай хийсэн гэв.
Шүүгдэгч Ш.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн
...2017 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 09:00 цагт Хүүхдийн тасагт хуваарийн дагуу жижүүр эмчийн ажлыг хүлээж авсан... Тэр үед Төмөрбаатар эмч Дөлгөөний зовиурын талаар анхааруулж хэлж өгөөгүй орой 21:00 цагаас хойш Дөлгөөн гэх хүүхэд зовиурлаад уйлагнаад яраглаад ирсэн би эрчимт эмчилгээний хэсэг рүү хүлээж аваад амин үзүүлэлтийг нь бүгдийг нь хянаад эхлээд амин үзүүлэлтүүд нь тогтвортой байсан ба хүчилтөрөгч эмчилгээ, гормон эмчилгээ, цусархагшилийн эсрэг эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээнүүдийг хийсэн. Мөн антибиотик авсан амин үзүүлэлтүүдийг нь хянаад, тухайн үед нь тайвшруулах, өвдөлт намдаах эмчилгээнүүдийг дэс дарааллаар нь хийж байсан хүүхдийн гэдэс нь дүүрсэн, хэвлий цардгар дүүрэн байсан болохоор хий гаргах гуурс тавьсан зовиурлах бүрд нь шалтгааны эсрэг шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийж шөнөжингөө арга хэмжээ аваад хоносон. Уушигны хатгааг рентген зураг авч баталдаг,гол шалгуур нь рентген зургаар л баталж оношлоно. Мөн бодит үзлэг, ананиз, асуумжаар оношлож болно. Энэ өвчний үед юуны гаралтай хатгаа вэ, гэдгээс нь шалтгаалаад антибиотек эмчилгээг заавал авах ёстой, үрвэслийн эсрэг эмчилгээ, гормон эмчилгээ,шинж тэмдэг эмчилгээнүүд, шингэн сэлбэх, хордлого тайлах эмчилгээнүүд хийгдэнэ...би 24 цагийн турш хүүхдийг үзэж эмчилгээ хийж байх явцдаа хүүхдийг уушигны хатгаа байж магадгүй гэж сэжиглэж 2017 оны 03 дугаар сарын 27-ны өглөө яаралтай цээжний рентгэн зураг харуулахад уушигны хатгаа оношлогдсон тухайн үед хүүхдийг биеийн байдал нь муудсаар байгаад нас барсан... Талийгаач Ц.Дөлгөөн гэх хүүхэд нь олон хоног суулгаад олон хоног ханиалгаж эмч нарт үзүүлж эмчилгээ хийгдэж байсан учир тухайн үед уг хүүхдийг үзэхэд ушигний хатгааны шинж тэмдэг нь бүдэг байсан тул рентгэн зураг авч батлах шаардлагатай байсан, бодит үзлэгээр уушигны хатгаа гэдгийг оношлох боломжгүй байсан... 2017 оны 03 дугаар сарын 26-ны өглөө Ц.Дөлгөөнийг хүлээж авч үзэхэд Тоджаргалын эмч нь суулгалт ханиад гэсэн онош тавигдсан эмчилгээ хийгдсэн байсан мөн талийгаач Төмөрбаатар эмч жижүүрт гарч уг хүүхэдэд эмчилгээ хийсэн байсан бөгөөд би жижүүртэй өдрөө 3 удаагийн үзлэг буюу өглөө 7 09 цаг, өдөр 15 цаг, орой 21 цагуудын үзлэгээр уушигны хатгаа байж магадгүй гэж сэжиглсэн бөгөөд маргааш өглөө яаралтай цээжний рентгэнд авахуулж уг уушигны хатгааг онош тавьсан...” гэх мэдүүлэг /2-р 78-80, 94-96 /
Хохирогч Л.Цолмонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн
...2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ш.С эмч жижүүрт гарсан ба тэр эмч нь манай хүүхдэд амьсгалын аппарат залгаж өгөхөд жаахан уйлагнаад байсан, би гэртээ очиж байж байгаад ороход эмнэлэг дээр хүүхэд дээрээ очсон чинь амьсгал нь яраглаад унтаж чадахгүй болчихсон байхаар нь Ш.С эмчтэй уулзаад хүүхэд бүр улам дордчихсон байна гэсэн чинь чихрүү нь хатгаад байх шиг байна гээд чихрүү нь хөвөн хийсэн, бас седүксин судсаар нь хийсэн, тэгээд би эмчтэй нь дахиж уулзсан чинь эмч нь гэдсэн дээр нь ногоон тос түрхээд, дуслын систем тайраад гэдэснээс нь хий гаргана гээд дуслын ситем тайраад хийсэн чинь хий гараагүй, Ш.С эмч танай хүүхэд түгжирсэн байж магадгүй гээд 48-96 цаг хүртэл хоол сойно гээд одоо мээмийг битгий хөхүүл гэсэн. Тэгээд жаахан байж байгаад хүүхдийг өөр өрөөнд оруулсан.Тэгээд эмчилгээгээ өөрчлөөч хүүхэд улам муудаад байна гаднаас авах эм тариа хэрэгтэй юм юу байна гэсэн тэгээд танай хүүхдэд антибиотик бичигдээгүй байгаа маргааш өглөө эмч нарын зөвлөгөөнд орж байж шийднэ гэсэн. Мөн танай хүүхдийг чагнаж үзэхэд баруун зүүн уушгиндаа өөрчлөлт байхгүй, ханиад байхгүй, санаа зоволтгүй зүгээр болно гэсэн. Тэгээд өвчин намдаах эм, халуун бууруулах эм өгсөн. Тэгээд хүчилтөрөгчийн аппарат залгасан, мөн амьсгал, зүрхний цохилт хэмждэг аппарат залгаад үзүүлэлт нь унаад эхэлбэл хэлээрэй гэсэн, тэгээд би үзүүлэлт нь унаад байхаар нь хэлсэн чинь наад аппарат чинь буруу заагаад байдаг юм гээд салгаад аваад яваад өгсөн. Тэгээд тэр шөнөө эхнэр бид хоёр хүүхдээ ээлжилж тэвэрч хоносон. Манай эхнэр шөнө эмч нар дээр нь очоод та нар арга хэмжээ аваач одоо хүүхэд бүр муудлаа гэсэн чинь би дангаараа шийдвэр гагахгүй гэсэн, өглөө 09:00 цаг өнгөрч байхад Мэс заслын эмч, Сарантуяа эмч нар орж ирж үзээд хүүхдийн биеийн байдал нь муудсан байна гэж хэлсэн. Тэгээд би гарчихаад эргээд өрөөнд орж ирэхэд сувилагч нь рентген зураг авахуулчихаад ирсэн чинь амьсгал нь тасалдсан гээд сувилагч нь сандарчихсан гүйж орж ирсэн, тэгээд сандралдаад эмч нарыгаа дуудаад эмч нар нь эмнэлгийн хэллэгээр яриад эхэлсэн, жижүүртэй хоносон Ш.С эмч нь 2 уушгиндаа хатгаатай байсан байна гэж хэлж байсан, тэгээд эмчилгээ хийж байсан, ба эхнэр бид хоёрыг гарч бай гэсэн тэгээд эмчилгээ хийж байгаад нас барлаа гэж хэлсэн... Рентген зураг авахуулахаасаа өмнө эмч нар гэдэсний гүйлгэлттэй байна гэж байсан ... гэх мэдүүлэг /1- р хх-ийн 3 111-113/
Гэрч Б.Дарьсүрэнгийн өгсөн мөрдөн байцаалтад өгсөн
....2017 оны 03 дугаар сарын 27-ны едрийн 11:00 цагийн үед Ш.С эмч сувилагч болон ээжийнх нь хамт хүүхдийн цээжийг рентгенд харалт хийхэд хүүхдийн баруун талын уушгийг бүхэлд нь хамарсан тархмал нэвчдэс харагдаж байсан, өрцний контур тод бус, синус бүдэг байсан, би хүүхдээ дээш нь гарга гээд эмчид нь хүнд хатгалгаа байна гэж хэлээд, өвчний түүхийг авч үлдээд өвчний түух дээр харалтаа бичиж эмчид нь өвчний түүхийг өгч явуулсан. Баруун талын уушгийг бүхэлд нь хамарсан тархмал нэвчдэс харагдаж байсан гэдэг нь хүнд хэлбэрийн уушигны хатгаа байна гэсэн үг, өрчцний контур тод бус, синус бүдэг байсан гэдэг нь хүнд хэлбэрийн хатгалгаа байна гэсэн үг юм. Энэ нь хүүхэд хатгаа аваад хүндэрсэн байна гэсэн үг, би удсан хатгаа байх л гэж бодсон. Рентгенд харахад хатгааг оношлох боломжтой. Намайг хэвлийн тойм харахад гэдэсний гогцоонууд өргөссөн, түгжрэлийн болон хөндийт гэдэсний цоорол байхгүй байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/
...Ш.С эмч сувилагчийн хамт, мөн ээж нь нэг нялх хүүхэд тэвэрчихсэн ирээд цээж болон хэвлийн тойм харуулая гэж ирэхээр нь би хүүхдийг аппарат дээр тавиад хүүхдийн цээж болон хэвлийн тоймыг хараад хүүхдийг тасаг руу нь явуулсан. Хүүхдийн цээжийг рентгенд харахад баруун уушигны бүх талбайг хамарсан тархмал нэвчдэстэй байсан, баруун синус бүдэг байсан, гэдэсний гощоонууд нэлэнхүйдээ өргөссөн байсан, тэгээд би үүнийг нь өвчний түүх дээр бичээд өгч явуулсан. Цээжийг рентгенд харна гэдэг нь уушигны талбай болон зүрх судасны сүүдрийг үнэлнэ, хэвлийн тойм харна гэдэг нь гэдсийг харж үнэлнэ гэсэн үг юм. Баруун уушигны бүх талбайг хамарсан тархмал нэвчдэстэй байсан гэдэг нь баруун уушигны хатгааг илэрхийлнэ, хатгаатай байна гэсэн үг, баруун синус бүдэг байсан гэдэг нь бас хатгаатай байгаагийн нэг шинж, мөн баруун уушигны доод талбайд хатгаа байна гэсэн үг. Харин гэдэсний гощоонууд нэлэнхүйдээ өргөссөн байсан гэдэг нь хүүхэд хий ихтэй байна, гэдсэнд хий ихтэй байна гэсэн үг юм. Би хүүхдийг дүрс оношлогоогор хараад хатгаатай байна уу үгүй юу гэдгийг л тодорхойлж хэлнэ, тэрнээс биш архаг байна эсвэл шинэ авсан хатга байна уу гэдгийг би тодорхойлохгүй. Хүүхдийн биеийг дүрс оношлогоогоор харахад өөр ямар нэгэн өвчний шинж тэмдэг мэдэгдээгүй. Би л тухайн үед зарим хүүхдийг харсан зургаа өөрийн гар утсан дээрээ авч хадгалдаг юм тэгээд би тухайн үед энэ хүүхдийн биеийг харсан зургаа өөрийн гар утсан дээрээ хадгалж авсан байсныгаа би угаалгаж өгсөн байгаа. Тухайн эмчилж байгаа эмчээсээ л шалтгаална, тэрнээс биш яг тийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цээжийг рентгенд харна, зураг авахуулна гэсэн журам байхгүй....” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 114-116 /
Гэрч Ц.Бямбацэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн
...2017 оны 03 дугаар сарын 26-ны орой ээлж хүлээж авснаас хойш хүүхэд уйлагнаад байсан, эмч үзээд аналгин, демидрол хий гэхээр нь би тэрийг нь хийсэн, хүүхдийн биеийн байдал нь хүүхэд уйлагнасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р ххийн 117-119 /
Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн
...тэр үед хүүхдийн биеийн байдал уйлагнасан зовиурласан байдалтай байсан. Би хүлээн аваад амин үзүүлэлтүүдийг нь үзээд хүчилтөрөгчийн аппарат залгасан. Мөн гэдэс нь дүүрсэн байхаар нь хий гаргах гуурс тавьсан, хамар нь битүүрсэн байхаар нь хамрыг цэвэрлэж өгсөн. Ш.С эмчийн бичсэн эмчилгээний дагуу аналгин демдирол тариагаар хийсэн.,.2017 оны 03 дугаар сарын 27-ны өглөө жижүүрээс 80 цаг 30 цагт буусан бөгөөд жижүүрээс 4 буух үед хүүхдийн биеийн байдал хүнд байсан би Б.Нармандах гэдэг сувилагчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 120-123 /
Гэрч Б.Нармандахын мөрдөн байцаалтад өгсөн
...Би 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өглөө 08:30 цагт жижүүрийн үүргээ хүлээн авсан ба жижүүр хүлээн авахад эрчимтийн тасагт тэр Дөлгөөн гэх хүүхэд хэвтэж байсан ба хүүхдийн биеийн байдал нилээд хүнд харагдаж байсан. Уг хүүхдийг эмч эмчлэгч эмчээр хүлээн авсан байсан би жижүүр хүлээж авах үед уг хүүхдэд дусал хийгдэж хүчилтөрөгч өгсөн байсан. би хүүхдийг тэврээд Ш.С эмч бид хоёр
цуг яваад рентген дээр очоод цээжийг нь гэрэлд харуулсан, тэгээд тасагтаа ирээд хүчилтөрөгч залгаад гарч яваад стороо аваад эргэж орж ирэх үед хүүхдийн амьсгал тасалдаж эхэлсэн, Ш.С эмчийг дуудаад, мөн Сарантуяа эмч ирэхэд эмчилгээ хийсэн тэгээд сэхээн амьдруулалт хийж байхад нас барсан. Уг хүүхэд нь нярай хүүхэд
болохоор би тэвэрч байж рентгенд харуулсан..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 124-127 /
Гэрч Б.Чанцалдашийн мөрдөн байцаалтад өгсөн
...2017 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн 1:00 цагт жижүүртээ гарах үед уг хүүхдийг нас барсан гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 128-130 /
Гэрч Ц.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би хүүхдээ 2017 оны 03 дугаар сард өрхийн эмчдээ үзүүлсэн. Тэр үед 5 дахь өдрийн өрхийн эмч ирж үзэх ёстой байсан боловч ирж үзээгүй. Тэгээд аав ээжийг нь гаргаж бай гээд гаргасан тэгээд нилээд байж байгаад аав ээжийг оруулчих гэхээр нь орсон чинь Сарантуяа эмч хиймэл амьсгал хийж байсан ба ер нь найдваргүй болчихлоо өнгөрчихлөө гэсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-136 /
Гэрч Ч.Жавзангийн мөрдөн байцаалтад өгсөн
... би 2017 оын 03 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний жижүүртэй танилцахад Хүүхдийн тасагт Ш.С эмч жижүүртэй хоносон байсан ба жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн тухайгаа танилцуулахдаа Ц.Дөлгөөн дээрх оноштой хэвтсэн байгаа, энэ хүүхэд хүнд байна эход яаралтай харуулмаар байна, зөвлөгөөн яаралтай хийе гэсэн би ч зөвлөгөөнөө яаралтай хийе, өчигдөр зөвлөгөөн хийхгүй яасан юм гэж хэлсэн. Одоо яаралтай хэвлийн тойм харуулаад зөвлөгөөн хийе гээд би жижүүртэйгээ танилцчихаад 10:00 цаг гээд Хүүхдийн тасаг дээр очиход уг хүүхэд амьсгал тасалдсан, хөхөрсөн, маш хүнд байдалтай, маш хүнд үхлийн өмнөх байдалтай байсан. Намайг очиход эмчилгээ хийж байсан дусал залгасан, Ш.С, Б.Сарантуяа эмч нар эмчилгээ хийж байсан. Мөн тэр үед яаралтай сэхээн амьдруулах арга хэмжээ авч байсан. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2 дугаар шатлалын эмнэлэг бөгөөд иргэн Ц.Дөлгөөний нас барсан өвчнийг манай эмнэлэгт оношлож эмчлэх боломжтой. Энэ өвчний буюу ходоод гэдэсний үрэвсэлийг нь оношлосон, ханиад гэж оношлосон, яг хатгаа гэж оношлоогүй байсан. Хатгааг манай эмнэлэгт цээжийг рөнтгенд харах, зовиурыг үзэх үзлэгээр оношлоно. Хөнгөн зэргийг хатгааг мөн ханиад, дээд хэсгийн үрэвсэл гэж оношлох боломжтой байдаг. Мөн цээжийг зураг авахуулаад, шинж тэмдгээр оношлоно, мөн цэрний шинжилгээ өгнө. Тасгийн жижүүрийн эмч цээжийг гэрэлд харах, рентген зураг авахуулах зэрэг ажиллагааг шаардлагатай үед нь хэзээд ч авахад бэлэн байдаг, шөнө орой, амралтын өдрүүдэд авахгүй гэсэн юм байхгүй...Тасгийн жижүүр эмч нь тухайн тасгийнхаа хүүхдүүдийг жижүүрийнхээ хугацаанд бүрэн хариуцаж эмчилгээ хийх ёстой. Зөвлөгөөнийг ажлын, ажлын бус өдөр, өдөр, шөнө хамаагүй хийдэг, зөвлөгөөнийг тухайн өвчний эмчлэгч эмч, эсвэл жижүүр эмч, хариуцаж байгаа эмчийн санаачилгаар надад танилцуулан намайг байхгүй үед 5 эмнэлгийн дарга, чанарын албаны дарга нарын аль нэгэнд танилцуулаад хийж болно. Хүүхдийн өвчний үед хүүхдийн тасгийн зөвлөх эмч, тасгийн эрхлэгч нарын аль нэг нь, эмчлэгч эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, шаардлагатай нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулан хийдэг. Ц.Дөлгөөн нь 2017 оны 03 дугаар сарын 24-ны шөнө хэвтсэн байсан бөгөөд 25-ны өдөр Тоджаргал эмч жижүүрээ танилцуулахдаа зөвлөгөөн хийх шаардлагатай хүүхэд байхгүй гэж танилцуулсан, 2017 оын 03 дугаар сарын 27-ны өдрийн өглөө Ш.С эмч надад жижүүрээ танилцуулахдаа хүнд гэж танилцуулсан, зөвлөгөөн хийх шаардлагатай гэж танилцуулсан ба би очиж үзэхэд хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан ба би Ш.С эмчид урьд өдөр зөвлөгөөн хийхгүй яасан гэхэд сая рентген рүү зөөвөрлөх үед бие нь улам муудчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг/1- р хх-ийн 137-139 /
Гэрч Н.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн
...2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөө Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч талийгаач эмч Төмөрбаатар эмч жижүүрт хоносон тухайгаа танилцуулсан ба танилцуулахдаа Ц.Дөлгөөн гэх хүүхдийг зовиурлаж хоносон гэж танилцуулсан...Төмөрбаатар эмч хэлэхдээ хүүхэд зовиурлаж хонолоо, шинж тэмдгийн эмчилгээ, өвчин намдаах эмчилгээ хийж хонолоо л гэж танилцуулсан. Зөвлөгөөнийг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нарын аль байгаа нь жижүүр эмч санаачилсан тохиолдолд өдөртөө багтаж хийнэ, ажлын бус цагаар, шөнийн цагаар ч хамаагүй хийнэ. Тэгээд зөвлөгөөн хийсэн тохиолдолд зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлж шийдвэрээ гаргадаг. Өвчтөний цээжийг гэрэлд харах, цээжний рентген зураг авах зэрэг ажиллагааг манай эмнэлэгт ажпын бус цагаар, шөнийн цагаар ч хамаагүй яаралтай тусламж шаардсан үед хэзээд ч хамаагүй энэ үйлчилгээ, шинжилгээг хийнэ...Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2 дугаар шатлалын эмнэлэг бөгөөд уушигны хурц хатгалгааг манай эмнэлэгт оношлож, эмчлэх бүрэн боломжтой. Харин архаг хатгалгаа гэж байдаг, энэ нь олон хоногоор өвдсөн, өмнө хэд хэдэн удаа хатгалгаагаар өвдөж байсан, үе үе сэдэрдэг, бусад эрхтэн тогтолцооны эмгэгтэй хавсарсан байвал оношлох эмчлэхэд төвөгтэй байдаг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 140-141 /,
Шинжээч Ж.Ганцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн
...талийгаач Ц.Дөлгөөн нь ходоод гэдэсний замын хурц үрэвсэл вирусын гаралтай амьсгалын замын халдварт өвчин, түүний хүндрэл болох бактерийн гаралтай уушигны хатгаа үжилээр хүндэрч нас барсан байна...2017 оны 03 сарын 24-нд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэхэд хүлээн авсан эмчийн үзлэгт шингэн баана огиулна, шингэн нус гарна, найтаана, 6 хүүхдийн биеийн байдлыг хүнд гэж үнэлсэн. Онош нь ходоод гэдэсний замын хурц үрэвсэл хордлоготой тархины хүчилтөрөгчийн дутмагшил 1-р зэрэг, амьсгалын замын халдвар гэж онош тавьсан. Эмч хүлээн аваад хүлээн авахын эмч нь дээрх оношийг тавьж хүлээн авсан боловч уушигны хатгалгааг оношлоогүй, хүүхдийг 2017 оны 03 дугаар сарын 24-ны 23 цаг 14 миунтанд хүлээн авсан, хүлээн аваад дараагийн өдөр буюу 25-ны өдрийн 22 цагт дараагийн жижүүр эмчийн үзлэг хийгдсэн байна...Цаг хугацаа алдсаны улмаас өвчтөний биеийн байдалд тохирсон шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж чадаагүй учраас хатгаа нь хүндэрч нас барсан байна...хатгаа өвчин нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эмнэлэгт хэвтсэн өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд үүссэн байна. Түргэн тусламжийн эмч нь уг хүүхдийг үзээд хатгааг оношлоогүй дараагийн шатлалын эмнэлэгт оройтуулж явуулсан байна. Хүлээн авахын эмч гэдэг нь хүүхдийн тасагт анх хүлээн авсан эмч нь юм. Анх хүлээн авсан эмч нь шаардлагатай шинжилгээ оношолгоо рентген зураг авах зэрэг ажиллагааг хийх ёстой, мөн дараагийн жижүүр эмч нар нь хүүхдийн биеийн байдал, зовиур зэргийг үзэж шаардлагатай шинжилгээ рентген зураг авах ажиллагааг хийх ёстой. Ханиад нь гэдэс өвдөх, суулгах, хамраас нус гарах, биеэр юм гарах зэрэг нь ханиадны шинж тэмдэг байж болно. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өрхийн эмчийн үзлэгт эдгээр шинж тэмдэгүүд илэрч зэрэг нь ханиадны шинж тэмдэг байж болно. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өрхийн эмчийн үзлэгт эдгээр шинж тэмдэгүүд илэрч байгаа талаар бичигдсэн байсан. Уушигны хатгааг чагнахаас гадна рентгенээр л харна...Б.Сарантуяа эмч нь хүүхдийг үзээд шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлээгүй буруутай байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 30-36 /,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн
1. Нэр бүхийн эмч нар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан болон тэдний ажил мэргэжилд холбогдох хууль, журам, стандартын дагуу үзэж, зохих ёсоор эмчилгээ хийсэн байна уу гэхээс илүү үйлчлүүлэгчийг эмнэлгийн мэргэжилтнүүд хэрхэн хүлээлцэх, жижүүр эмч нар хэрхэн ажиллах, тэдний үүрэг хариуцлага, Хүнд, маш хүнд гэж биеийн байдлыг үнэлсэн үйлчлүүлэгчийг ямар хугацаанп давтан үзэх, эмч нарын хамтарсан үзлэгийг хэдийд ямар түвшинд хийж, оношлогоо эмчилгээний шийдвэр хавтаст хэрэгт байхгүй байна. 2.Нэгдсэн эмнэлгийн эмч М.Тоджаргал, Ш.С, н.Төмөрбаатар нарын бичсэн тэмдэглэлээс харахад үйлчлүүлэгчийн шингэн баана гэсэн өгүүлэмжид хэтэрхий их хөтлөгдсөн, хүүхдийн биеийн байдлыг хүнд, маш хүнд үнэлсэн хэрнээ хоногтоо 1 удаа үзлэг хийсэн, үйчлүүлэгчид онош тодруулах, эмчилгээний асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллаагүй байна.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 565 дугаар шинжээчийн
1. 2.Талийгаач Ц. Дөлгөөн нь ходоод, гэдэсний замын хурц үрэвсэл, вирусын гаралтай амьсгалын замын халдварт өвчин түүний хүндрэл болох бактерийн гаралтай уушигны хатгалгаа, үжилээр хүндэрч нас баржээ. Талийгаачийн эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс харахад ходоод гэдэсний замын хурц үрэвсэл нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өвдөж эхэлсэн байна.
10.11 .Талийгаач нь эмнэлэгт анх хэвтэх, мөн хэвтэн эмчлэгдэж байхдаа биеийн байдал нь хүнд байжээ, өвчтөнийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь өвчтөний биеийн байдалд нь тохирсон, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг, цаг тухайд нь үзүүлж чадаагүй байна. Харин эмчлэгч эмч нь хүлээж аваад уушгины хатгааг оношилсон байна. 12.13.14.Ц.Дөлгөөн нь бактерийн гаралтай уушигны хатгалаа өвчнийг оношлоогүйн улмаас амьсгалын хурц дутагдал, олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаач Ц.Дөлгөөнийг өрхийн эмч нь оройтуулж дараагийн шатны эмнэлэгт явуулсан, хүлээн авсан эмч нь хүүхдэд бүрэн шинжилгээ хийгээгүй оношийг зөв тогтоогоогүйн улмаас хүүхдийн биеийн байдал улам хүндэрч нас баржээ...гэх дүгнэлт
/1-р хх-ийн 174-192/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 316 дугаар шинжээчийн
эмчилгээг тогтоох тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж юм. Эмч нар хүүхдийг үзэхдээ тухайн менежментийн дагуу үнэлгээ хийдэг.
Эмч өвчтөний зовиур, илэрч буй шинж тэмдэг, өөрийн үзлэг болон лаборатори, багажийн (рөнтген зураг авах) шинжипгээг үндэслэж оношоо тавьдаг.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын Мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 03 дугаар шинжээчийн
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Л.Хишигжаргал, Б.Сарантуяа, М.Тоджаргал, Ш.С, С.Хатанбаатар нар нь албан үүргээ гүйцэтгэхдээ буюу амь хохирогч Ц.Дөлгөөнийг үзэхдээ дараах байдалтайгаар эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Үүнд:
2572 дугаартай өвчний түүхээс үзэхэд жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн эмч М.Тоджаргал нь хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ ХӨЦМ, “МЫЗ 5836:2008 Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээ”-ний “Суулгалт өвчний оношилгоо, эмчилгээ” улсын стандарт, ЭМС-ын 2013 оны 450 тоот тушаал “Эрүүл мэндийн статистик мэдээллийн талаар авах зарим арга хэмжээний тухай”-г тус тус мөрдөн, алдаа дутагдалгүй ажилласан байна.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / 1-р хх-ийн 3,7,10,14,18,/,
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 37/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 55-58/, эд зүйл хураан авсан тэмдэглэл
/1-р хх-ийн 59-60, 82-84/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 62-64/, гар утас, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-ийн 66-80 /, эд зүйл битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 87-109/, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийн хянах хуудас /1-р 188-248, 2-р 1-27/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 74-75/, шүүгдэгч Ш.Сгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / 2-р хх- ийн 124/, шүүгдэгч Ш.Сгийн оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт, мэргэжилийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 131-139/ депозит дансны хуулга /2-р хх- ийн 174-193/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Сд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106-2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д
....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана. , гэж , мөн хуулийн
1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив тал нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх эс үйлдэхүйгээр өвчтөнд эмнэлгийн дуудлагаар очихгүй байх, эмнэлэгийн байгууллагад өвчтөнийг хүлээн авахаас татгалзах гэх зэргээр илэрхийлэгдэнэ.
Субъектив тал нь гэмт хэрэг нь шууд санаатай гэм буруутай этгээд нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байна гэдгээ ухамсарлаж, хэдийгээр энэхүү тусламжийг үзүүлэх боломж байсан ч өөрийн үүргээ биелүүлэхээс зайлсхийхийг хүссэн байна.
Субъект нь өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэг бүхий ажилтнууд байна.
Үүнд: эмч, бага эмч , сувилагч… гэх мэт хамаарна.
Шүүгдэгч Ш.С нь өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд болох 2 сар 7 хоногтой Ц.Дөлгөөн нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд нас барсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Эрүүгийн хариуцлага тооцох үндэсгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Ш.Сгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. 2017 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 09:00 цагт Хүүхдийн тасагт хуваарийн дагуу жижүүр эмчийн ажлыг хүлээж авсан,…орой 21:00 цагаас хойш Дөлгөөн гэх хүүхэд зовиурлаад уйлагнаад яраглаад ирсэн би эрчимт эмчилгээний хэсэг рүү хүлээж аваад амин үзүүлэлтийг нь бүгдийг нь хянаад эмчилгээнүүдийг хийж шөнөжингөө арга хэмжээ аваад хоносон,... 24 цагийн турш хүүхдийг үзэж эмчилгээ хийж байх явцдаа хүүхдийг уушигны хатгаа байж магадгүй гэж сэжиглэж 2017 оны 03 дугаар сарын 27-ны өглөө яаралтай цээжний рентген зураг харуулахад уушигны хатгаа оношлогдсон тухайн үед хүүхдийг биеийн байдал нь муудсаар байгаад нас барсан... би жижүүртэй өдрөө 3 удаагийн үзлэг буюу өглөө 7 09 цаг, өдөр 15 цаг, орой 21 цагуудын үзлэгээр уушигны хатгаа байж магадгүй гэж сэжиглсэн бөгөөд маргааш өглөө яаралтай цээжний рентгэнд авахуулж уг уушигны хатгаа онош тавьсан,
...тухайн хүүхэд анх 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу 5 дахь өдөр Тоджаргал эмчийн жижүүрийн ээлж дээр эмнэлэгт хэвтсэн, маргааш нь н.Төмөрбаатар эмч жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн,.. нэгэнт урьдчилсан онош тавигдаад эмчилгээ хийгдэж байсан учраас түүний дагуу эмчилгээ хийж, зовиурлах үед нь шаардлагатай эмчилгээнүүдийг шат дараалалтай хийсэн... гэх мэдүүлэг /2-р 78-80, 94-96 /
Гэрч Б.Дарьсүрэнгийн ... хүүхдийн цээжийг рентгенд харалт хийхэд хүүхдийн баруун талын уушгийг бүхэлд нь хамарсан тархмал нэвчдэс харагдаж байсан, өрцний контур тод бус, синус бүдэг байсан, би хүүхдээ дээш нь гарга гээд эмчид нь хүнд хатгалгаа байна гэж хэлээд, өвчний түүхийг авч үлдээд өвчний түух дээр харалтаа бичиж эмчид нь өвчний түүхийг өгч явуулсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/
Гэрч Ч.Жавзангийн Ц.Дөлгөөн нь 2017 оны 03 дугаар сарын 24-ны шөнө хэвтсэн
байсан бөгөөд 25-ны өдөр Тоджаргал эмч жижүүрээ танилцуулахдаа зөвлөгөөн хийх шаардлагатай хүүхэд байхгүй гэж танилцуулсан, 2017 оын 03 дугаар сарын 27-ны өдрийн өглөө Ш.С эмч надад жижүүрээ танилцуулахдаа хүнд зөвлөгөөн хийх шаардлагатай гэж танилцуулсан, очиж үзэхэд хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан...” гэх мэдүүлэг/1- р хх-ийн 137-139 /
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн...Нэгдсэн эмнэлгийн эмч М.Тоджаргал, Ш.С, н.Төмөрбаатар нарын бичсэн тэмдэглэлээс харахад үйлчлүүлэгчийн шингэн баана гэсэн өгүүлэмжид хэтэрхий их хөтлөгдсөн, хүүхдийн биеийн байдлыг хүнд, маш хүнд үнэлсэн хэрнээ хоногтоо 1 удаа үзлэг хийсэн, үйлчлүүлэгчид онош тодруулах, эмчилгээний асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллаагүй байна... Их эмч М.Тоджаргал, Б.Сарантуяа, Ш.С, н.Төмөрбаатар, Л.Хишишжаргал нарын энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-т заалтыг зөрчиж байна. гэх дүгнэлт /3 дугаар ххийн 235-
238 /
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 316 дугаар шинжээчийн...Уушигны хатгаа өвчин нь дапд хэлбэрээр илрэхгүй. Өвчтөнд илэрч буй шинж тэмдгийн илрэлээс шалтгаалж хүнд, хүндэвтэр, хөнгөн гэж ангилна. Талийгаачийн хувьд амьсгалын замын хурц халдвар нь даамжирч уушгины бактерийн хатгаа үүссэн байна. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн талийгаачийг анх хүлээн авсан болон 2017-03-24, 25, 26-ны өдрүүдэд ажиллаж байсан жижүүр эмч
нар оношлоогүй байна. Харин 2017-03-27-ны өдөр эмчлэгч эмч нь багажийн шинжилгээнд үндэслэн оношийг тогтоожээ....гэх дүгнэлт /3-р хх-ийн 137-140/ зэргээс үзэхэд шүүгдэгч Ш.С нь тухайн хүүхэд анх Тоджаргал эмчийн жижүүрийн ээлж дээр эмнэлэгт хэвтсэн, маргааш нь н.Төмөрбаатар эмч жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн тасагт хуваарийн дагуу жижүүр эмчийн ажлыг хүлээн авч 24 цагийн турш хүүхдийг үзэж эмчилгээ хийж байх явцдаа хүүхдийг уушигны хатгаа байж магадгүй гэж сэжиглэж яаралтай цээжний рентген зураг харуулахад уушигны хатгаа оношлогдсон бөгөөд шаардлагатай эмчилгээнүүдийг шат дараалалтай хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.С нь талийгаач Дөлгөөнд буюу өөрийнхөө үүргийг ухамсарлаж өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлсэн, үзлэг шижилгээ хийж байсан бөгөөд уушигны хатгаа гэдгийг оношилсон зэргээр өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлсэн гэж үзэхээр байх ба өрхийн эмч нь оройтуулж дараагийн шатны эмнэлэгт явуулсан, хүлээн авсан эмч нь хүүхдэд бүрэн шинжилгээ хийгээгүй оношийг зөв тогтоогоогүй, түүнчлэн хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлж байхад жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа дараагийн эмчид хүнд хүүхдийн хүлээлгэж өгөөгүйгээс хүүхдийн биеийн байдал хүндэрч байсан байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-т...Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно. гэж хуульчилсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын
Учир нь Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гаргасан дүгнэлтийг 2 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т...Шинжилгээний үр дүнгийн талаар шинжээчид нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлт гаргах ба санал зөрсөн тохиолдолд санал зөрсөн шинжээч тусгай саналаа дүгнэлтэд хавсаргана… гэж заасныг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5-т
...шинжээчийн хэдэ хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд алийг нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ. гэж заасан байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018
оны 03 дугаар сарын 16-ны өдрийн № 316 дугаар шинжээчийн дүгнэлт, Баянхонгор аймгийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Оюунцэцэгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтүүдийг шүүхээс нотлох баримтыг хэмжээнд үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д...
шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно..., мөн хуулийн 13-д... шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж , бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ ... гэж заасны дагуу мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдалд өөрчлөгдөхгүй, шүүгдэгч Ш.Сгийн гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шүүгдэгч Ш.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт иргэний нэхэмжлэл, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураасан рентген зургийг хэрэгт хэвээр үлдээж, 0020644 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг Ш.Сд буцаан олгож, шүүгдэгч Ш.Сгийн эзэмшлийн ...IPhone 6 маркийн...гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд буцаан олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.С нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.8, 36.9 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.5, 2.6 , 36.9 дүгээр зүйлийн 5 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД М.МАНДАХБАЯР
Ч.БАЙГАЛМАА