| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00408/И |
| Дугаар | 130/ШШ2016/00429 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2016/00429
| 2016 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 130/ШШ2016/00429 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүрэг, Баян Монгол хороолол, 000 тоотод оршин суух, РД:БВ000000, утас:000000, Х овогт Т И нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух, РД:БЛ0000000, утас:0000000, С овогт А Хт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: А.Хээс 500000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Т.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т И нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Дара эмийн санд эм зүйчээр ажилладаг. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр надтай найзын холбоотой байсан Цэнгэл сумын иргэн А.Х нь өөртөө мөнгөний чухал хэрэг гарсан гээд надаас 500000 төгрөгийг зээлж авч байсан юм. Тухайн үед би түүнд итгэж 500000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Гэвч А.Х нь эр хүний жудаггүй нэгэн байжээ. Одоо хүртэл авсан зээлээ буцаан төлөөгүй бөгөөд түүнд залгахаар намайг танихгүй мэтээр доромжилж, хууль шүүхийн байгууллагуудад хандан олж долоогоорой хэмээдэг болсон. Намайг хохироосон явдалд миний бие их гомдолтой байна. Иймд Айпны Хээс 500000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Х И шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авч танилцлаа. И надаас нэхэмжилсэн 500000 төгрөгийг би төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар дахин гомдол гаргахгүй. Энэ талаар ямар нэгэн маргаангүй. Би хуульд заасан эрх, үүргээ ойлголоо. Миний энэхүү тайлбарын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.И нь хариуцагч А.Хээс 500000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Х нь нэхэмжлэгч Т.И нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг 500000 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч А.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 2811-д зааснаар хариуцагч А.Х нь 500000 /таван зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Т.Ид төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.И улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15650 төгрөгийн тал нь болох 7825 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 7825 төгрөг, мөн хариуцагч А.Хээс 7825 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ