Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2016/00561

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2016/00561

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 00, Х ХХК /захирал Ч.Г, утас 0000000000000/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Ховд гол, 00-00 тоот, Д ХХК /захирал Ж.А, утас 00000000000/-д холбогдох иргэний хэргийг сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ш.Б, хариуцагч Д ХХК-ний захирал Ж.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ат, Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Д ХХК-наас 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефьтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдсэн бензиний үнэ 29695 ам доллар, хугацаа хэтэрсний алданги 31531,5 ам доллар бүгд 61226,5 ам доллар гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 1.Х ХХК-аас шатахууны үнэ 57386000 төгрөг, тээврийн хөлс 21503772 төгрөг, нийт 78889772 төгрөг гаргуулах, 2.Х ХХК болон Д ХХК-ний хооронд байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай.

Нэхэмжлэгч Х ХХК-ний захирал Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах №14/05 тоот гэрээгээр Д ХХК нь манай компанид 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцож, энэ гэрээний хавсралт болох 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр 2014 оны 8 дугаар сарын 27-ноос 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд 86795 литр буюу 62926 кг А80 бензинийг 1 тооныг нь Бийск нөхцөлөөр 1001 доллар, тээврийн хөлс Бийс Баян-Өлгий литр нь 2 рубль, Бийск Ховд 1 литр нь 2,4 рубль тус тус нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд манай компанид барааны үнэ 63063 долларыг 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шилжүүлгээр 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний хавсралтын 2-т заасны дагуу /Д ХХК-ний хүсэлтээр/ ОХУ-ын Бийск хотын Н Трейд компанид 63063 доллар шилжүүлсэн. Гэтэл хариуцагч Д ХХК нь захиалсан бараа болох 86795 литр буюу 62926 кг А80 бензинийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй тул удаа дараа нэхсээр байж 2014 оны 01 дүгээр сарын 10-наас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 40990 литр бензин Баян-Өлгий нөхцөлөөр авсан. Үлдэгдэл 45805 литр бензин буюу 32980 долларыг одоо болтол төлөөгүй байгаа тул гэрээнд заасан тээврийн хөлсөнд 3285 долларыг тооцон, хасаж өнөөдрийн байдлаар 41243 литр А80 бензин өгөөгүй байна. Энэ үлдэгдэл бензинийг эсхүл бензиний үнэ болох 29695 долларыг өгөхийг удаа дараа шаардаж байгаа боловч төлөхгүй байгаа тул дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 141243 литр А80 бензиний үлдэгдэл 29695 доллар, 2.Барааг гэрээнд заасан хугацаанд буюу 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нийлүүлээгүй тул энэ өдрөөс эхлэн алдангийг 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот гэрээний 6.6-д заасны дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг болох 63063 ам долларт хоногийн 0,5%-иар тооцоход биелүүлээгүй үүргийн 50%-иас хэтэрч байгаа тул шилжүүлсэн 63063 долларын 50%-иар тооцож алданги 31531,5 ам доллар, бүгд /29695+31531,5/ 61226,5 ам долларыг хариуцагч Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д ХХК-ний захирал Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х ХХК нь бензиний үлдэгдэл төлбөр 29695 доллар, алданги 31531,5 доллар, нийт 61226,5 ам доллар гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгд: Нэхэмжлэгчийн өргөдөлд...барааны үнэ 63063 долларыг Д ХХК-ийн хүсэлтээр ОХУ-ын Бийск хотын Н Трейд компанид шилжүүлсэн...гэтэл Д ХХК нь захиалсан барааг нийлүүлээгүй гэжээ. Нэхэмжлэлийн дээрх үндэслэл нь хоорондоо зөрчилтэй, агуулгын хувьд ойлгомжгүй болжээ. Х ХХК нь ОХУ-ын нэгэн компанид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийнхөө хариу төлбөрийг хариуцагч Д ХХК-иас нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ОХУ-ын Н Трейд ХХК нь нэхэмжлэгч Х ХХК-ийн шатахуун нийлүүлэх үүрэг хүлээсэн учраас төлбөрийн шилжүүлэг хийсэн гэж ойлгогдохоор байна. Гэтэл манай компанийн зүгээс шатахууны төлбөрийг бусдад шилжүүлэх талаар хүсэлтийг нэхэмжлэгчид тавьж байгаагүй, хөндлөнгөөс оролцоогүй бөгөөд ингэх шаардлага байхгүй юм. Хэрэв нэхэмжлэгч компани нь манай компаниас шатахуун нийлүүлэхээр шаардах эрхтэй байсан бол төлбөрийг манай компанид шууд шилжүүлэх байсан. Д ХХК нь шатахуун нийлүүлэх биш харин шатахууныг тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм. Манай компани нь Х ХХК-иас шатахуун тээвэрлэсний тээврийн хөлс 21503772 төгрөг, шатахууны үнэ 57386000 төгрөг нийт 78889772 төгрөгийн авлагаа сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ. Харин 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14/05 дугаартай шатахуун нийлүүлэх гэрээний хавсралтад ОХУ-ын Бийск хотын Н компанийн өмнөөс хариуцлагыг Д ХХК хариуцан гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэл гаргана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч Д ХХК-ний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х ХХК-иас 78889772 төгрөг гаргуулах тухай. Д ХХК нь шатахуун импортлох, жижиглэнгээр борлуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм. Манай компани нь 2015 оны 01 дүгээр сард Х ХХК-нд А-80 маркийн бензинийг 1 литрийг нь НӨАТ-гүйгээр 1272 төгрөгөөр бодож 52169090 төгрөг, 5216909 төгрөгийн нэмэгдэл өртгийн албан татварыг тооцож нийт 5738600 төгрөгийн бензинийг Х ХХК-нд нийлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөрөө авч чадаагүй байна. Манай Д ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 02-24-ний өдрийг дуустал 22 хоногийн хугацаанд ОХУ-ын Бийск хотоос Монгол Улсын Ховд аймгийн Жаргалант сум Х ХХК-ний шатахууны агуулах хүртэл 6 удаагийн тээвэрлэлтээр 136.8 сая төгрөгийн өртөгтэй 103305 литр дизель түлш, 129.6 сая төгрөгийн өртөгтэй 56880 литр бензинийг өөрийн компанийн өмчлөлийн 2218 БӨТ, 0137 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн бөгөөд 21505772 төгрөгийн тээврийн хөлс бодогдсон. Уг 6 удаагийн тээврийн хөлс болох 21503772 төгрөгийг Х ХХК-иас өнөөдрийг хүртэл төлөлгүй манай компанийг хохироосоор байна. Х ХХК-иас ОХУ-ын Бийск хотын Н Трейд компани руу 63063 доллар шилжүүлсэн үйлдэл нь манай компанид ямар нэг хамааралгүй бөгөөд Х ХХК-ний буруутай үйл ажиллагаанаас үүдэн манай компани шатахууны үнэ 57386000 төгрөг, тээврийн хөлс 21503772 төгрөг, нийт 78889772 төгрөгөөр хохироод байна. Иймд Х ХХК-иас 78889772 төгрөгийг гаргуулж манай компанид олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ №14/05, Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралтыг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай. Иргэний хуульд бараа худалдан авах нийлүүлэх гэрээний талуудын эрх үүргийг заасан журмын дагуу худалдан авагч нь зөвхөн худалдан авах барааны үнийг бэлтгэн нийлүүлэгчийн дансанд төлөх нөхцөлд уг бэлтгэн нийлүүлэгчээс барааг эсвэл барааны үнийг шаардах эрх үүсэх үндэслэлтэй. Гэтэл Х ХХК нь Д ХХК-ний дансанд барааны үнэ 63063 долларыг шилжүүлж байгаагүй мөртлөө шүүхэд Д ХХК нь 29695 долларын барааг дутуу нийлүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргаж улмаар манай компанийн хэвийн үйл ажиллагаанд халдаж нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү эд хөрөнгийг шүүгчийн захирамжаар, шүүхийн тогтоолоор битүүмжлүүлж хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ №14/05 Шатахуун нийлүүлэх үнэ тохирох хавсралт, 2014 оны 8 дугаар сарын 26-ны Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралтын 2.Х ХХК нь захиалсан бензиний Д ХХК-аас зөвшөөрсний дагуу ОХУ-ын Бийск хотын Н компани дансанд шилжүүлж өгнө. ОХУ-ын Бийск хотын Н компани өмнөөс бүх хариуцлагыг Д компани хариуцана...гэсэн байна. Гэтэл Х ХХК нь Д ХХК-аас ОХУ-ын Бийск хотын Н компани руу мөнгө шилжүүлэх ямар ч зөвшөөрөл аваагүй бөгөөд Д ХХК нь ОХУ-ын Бийск хотын Н компанийн дансанд мөнгө шилжүүлэх нэхэмжлэл Х ХХК-д өгч байгаагүй, мөнгө шилжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Х ХХК-ний зүгээс Н трейд ХХК-нд 63063 доллар шилжүүлсэн баримт хавсаргасан байна. Манай Д ХХК-ны хувьд Н ТрейдХХК-ны тухай бүр ч мэдэхгүй юм. Мөн Н Трейд ХХК, Н Компани 2 өөр компани болохыг нотолсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг хавтаст хэрэгт хавсаргасан. 2014 оны 8 дугаар сарын 26-ны Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралтын нэмэлт нөхцөлийн 2-д бүх хариуцлага гэдгийг Х ХХК нь төлбөр төлөгч гэж андуу ташаа ойлгож нэхэмжлэл гаргах зэргээр манай Д ХХК-ыг чирэгдүүлж байгаад маш гомдолтой байна. Н ХХК нь анх 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ВТБ24 банкны дансанд 5444 дугаар салбарт 10702810117140001992 тоот данс нээлгэсэн юм. Өөрөөр хэлбэл 2014 оны 2 дугаар сарын 26-нд Н хязгаарлагдмал эрхтэй компани байгуулагдаагүй байсан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр анх Х ХХК-тай 01 тоот гэрээ байгуулсан байна. Дээрх гэрээ болон нэмэлт хавсралтууд нь ойлгомжгүй, байгуулагдаагүй компанийн нэрийг дурдсан байна. Тэгээд ч ОХУ-ын Бийск хотын Н компанийн өмнөөс хариуцлагыг ДХХК нь хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ 14/05, Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт, 2014 оны 8 дугаар сарын 26-ны Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт нь гуравдагч этгээд Н ХХК нь байгуулагдаагүй, оролцоогүй хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: а/2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14/15 тоот болон энэ гэрээний хавсралт болох 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу Д ХХК нь манай компанид 2014 оны 8 дугаар сараас 2014 оны 9 дүгээр сарын 2-ыг хүртэлх хугацаанд 86795 литр буюу 62926 кг А80 бензинийг 1 тонныг Бийск нөхцөлөөр 1001 ам.доллар, тээврийн хөлс Бийскээс Баян-Өлгий хүртэл 1 литрийг нь 2 рубль, Бийскээс Ховд аймаг хүртэл 1 литрийг нь 2,4 рублийн хөлс төлөхөөр тохирч, манай компани 63063 ам.долларыг тус компанийн хүсэлтээр, улмаар 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу Н Трейд компанид шилжүүлсэн. Захиалсан бараа үнийг Н Трейд компанид хариуцагчийн хүсэлтээр мөн гэрээний 2-рт заасны дагуу шилжүүлсэн бөгөөд гэрээнд заасан 86795 литр А80 бензинийг хугацаанд нь нийлүүлээгүйгээс удаа дараа нэхэж улмаар 40990 литр бензинийг Бийск-Баян-Өлгий нөхцөлөөр 2014 оны 12 дугаар сарын 10-аас 2015 оны 1 дүгээр сарын 05-ны хооронд авсан. Одоо нэхэмжлэлдээ аваагүй байгаа үлдэгдэл 86795-40990=45805 литр бензинийг үнэ 32990 ам.доллароос дээрх 40990 литр бензинийг Бийскээс Баян-Өлгийд тээвэрлэн хүргэж өгсөн зардлыг гэрээний нөхцөлөөр тооцож 3285 ам.долларыг хасаж 29695 ам.долларыг, гэрээний хугацаанд барааг нийлүүлээгүй тул гэрээний үнэ болох 63063 ам. доллароос алдангийг тооцож 31531,5 ам.доллар бүгд 61226,5 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч ДХХК нь нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ мөнгийг Н Трейд компанид шилжүүлсэн тул хариуцахгүй гэсэн үндэслэл заажээ. Н Трейд компанид 63063 ам.доллар шилжүүлэхийг хариуцагч өөрөө хүссэн тул энэ асуудлыг баталгаажуулахын тулд 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14/15 тоот гэрээний хавсралт болох 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний 2 дахь заалтад Х ХХК нь захиалсан бензиний төлбөрийг Д ХХК-аас зөвшөөрсний дагуу ОХУ-ын Бийск хотын Н Трейд компанийн дансанд шилжүүлж өгнө. ОХУ-ын Бийск хотын Н Трейд компанийн өмнөөс хариуцлагыг Д компани хариуцана гэж тодорхой бичиж, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсны дагуу төлбөрийг шилжүүлсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд заасан гэрээнд заасан этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх гэснийг зөрчөөгүй. Иймд энэ нь нэхэмжлэлээс татгалзах үндэслэл болохгүй. б/ Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар: Хариуцагч 2 үндэслэл зааж 78889772 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан нь хуулийн ямар ч үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2015 оны 1 дүгээр сард нийлүүлсэн бензиний үнэ, НӨАТ гэж 52.1 сая төгрөг, түүнийг тээвэрлэсний хөлс 21.5 сая төгрөг гэж тайлбарлан баримтыг хавсаргасан гэх боловч эдгээр баримт нь манай нэхэмжлэлд заасан байгаа гэрээний дагуу авах ёстой байсан 86795 литр А80 бензинийг хугацаанд нь нийлүүлээгүйгээс удаа дараа нэхэж улмаар 40990 литр бензинийг Бийск-Баян-Өлгий нөхцөлөөр 2014 оны 12 дугаар сарын 10-аас 2015 оны 1 дүгээр сарын 05-ны хооронд авсан тухай баримтууд бөгөөд нэхэмжлэлд 40990 литр бензинийг авсан хугацаа, хэмжээний тухай баримтыг хавсарган өгсөн юм. Энэ тухай дээр тодорхой тайлбарласан байгааг анхаарна уу. Гэрээний дагуу өгөх ёстой бензинийг нэхүүлж байж хугацаа хэтрүүлэн хагас дутуу өгсөн атлаа уг бензиний баримтыг, өөр бензин нийлүүлсэн мэтээр төлбөр нэхэмжилсэн нь огт үндэслэлгүйгээс гадна манай хоёр компанийн хооронд 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 14/15 тоот болон энэ гэрээний хавсралт болох 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үүргээс өөр ямар нэг гэрээ, төлбөрийн асуудал байхгүй юм. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл буюу бензиний үнэ тээврийн хөлс нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд хариуцагч ямар гэрээний үүргийн үндсэн дээр дээрх мөнгийг нэхэмжлээд байгаагаа нотлоогүй байх тул манай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Манай компани тус шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тайлбар гарган хариуцагчийн 78889772 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл нь хуулийн ямар ч үндэслэлгүй гэдгийг тайлбарласан болно. Харин одоо хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж тайлбарлан уг үндэслэлээ 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Н компани байгуулагдаагүй байсан, зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцно уу гэсэн агуулгатай шаардлага гаргасныг нь мөн зөвшөөрөх боломжгүй. Манай компани хариуцагч компаниас 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14/15 тоот болон энэ гэрээний хавсралт болох 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу худалдаж авсан 86795 литр буюу 62926 кг А/80 бензинийг дутуу өгсний үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт тус компаниас нэхэмжилсэн. Энэхүү үүрэг үүсгэж буй гэрээ нь Д ХХК болон манай компанийн хооронд байгуулагдсан байхад, уг гэрээний тал биш Н компанид хамааралгүй юм. Иймд Н компани байгуулагдаагүй гэсэн үндэслэлээр хэлцэл хүчин төгөлдөр бус гэх нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй. 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14/15 тоот болон энэ гэрээний хавсралт болох 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд тохирсноор манай компани 63063 ам.долларыг хариуцагч ДХХК-ийн хүсэлтээр /Н/ Н Трейд компанид шилжүүлсэн нь гэрээнд заасан хариуцагчийн зөвшөөрсөн этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хуулийн заалтыг зөрчөөгүй болохыг өмнө нь тайлбарласан байгаа. Хариуцагч Д ХХК нь Н Трейд компанид бензиний үнийг шилжүүлэхийг өөрөө зааж энэ тухайгаа 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээний 2 дах заалтаар баталгаажуулан улмаар тус Н Трейд компани нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бензиний үнэ 63063 ам.доллар шилжүүлэх тухай баримтыг худалдан авагч, ачаа хүлээн авагч Д ХХК гэсэн хаягаар ирүүлсний дагуу манай компани 63063 ам.доллар шилжүүлсэн. Энэ баримтаас үзэхэд бензинийг оросын талаас илгээгч нь Н трейд, худалдан авагч нь Д ХХК болох нь батлагдана. Уг баримт нь тухайн үед факсаар ирсэн үүний дагуу бензиний үнэ 63063 долларыг Н Трейд компанид Д ХХК-ийн өмнөөс шилжүүлсэн юм. Харин манай компанийн хувьд Д ХХК-аас бензин худалдан авахдаа хариуцагчийн өөрийнх нь зааж зөвшөөрсөн этгээдэд үнийг шилжүүлж, улмаар хагас бензинээ хариуцагчаас авсан боловч үлдэгдэл бензинийг өгөхгүй байгаа тул үнийг гэрээнд заасан алдангийн хамт шаардсан байхад гэрээний үүрэг өөрт нь хамааралгүй гэж хариуцагч тайлбар гаргаж байгаа нь үнэн байдалтай нийцэхгүй байна. Гэрээг байгуулсан гэдгээ хариуцагч зөвшөөрөн гэрээний үүрэг болох 86795 литр бензиний зарим хэсэг болох 40990 литр бензинийг өгч гэрээний үүргийн зарим хэсгийг биелүүлж байсан нь бодит үнэн юм. Одоо өгөөгүй үлдэгдэл 45805 литр бензин буюу үнэ 32980 ам.долларыг, гэрээний үүргийг хугацаанд биелүүлээгүй алданги 31531,5 ам.долларын хамт бүгд 61226 доллар гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Гэрээнд заасан хугацаанд үүрэг огт биелүүлээгүй, иймд алдангийг үндсэн төлбөрөөс нь тооцсон байгааг нэхэмжлэлдээ тодорхой тусгасан болно. Хавсралт гэрээний 2 дахь заалтад ...төлбөрийг Д ХХК-аас зөвшөөрсний дагуу ОХУ-ын Бийск хотын Н компанийн дансанд шилжүүлж өгнө... гэж Н Трейдийн нэрийг бүтэн бичээгүй байгаа нь тухайн үед хариуцагчийн хэлснээр бичигдсэн бөгөөд харин мөнгө шилжүүлж болохоор тус Н Трейд компани нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн бензиний үнэ 63063 ам.доллар шилжүүлэх талаарх баримтыг ачаа хүлээн авагч Д ХХК гэсэн хаягаар ирүүлсний дагуу хариуцагчаас лавлаж мөнгийг нь шилжүүлсэн, энэ тухай хариуцагч сайн мэдэж гэрээний үүргийн зарим хэсгийг биелүүлж бензинийг өгч ... тухайн гэрээг байгуулах үед Н гэж компани байгуулагдаагүй байсан, Н компанийн дансанд мөнгө шилжүүлэх нэхэмжлэл Х ХХК д өгч байгаагүй, мөнгө шилжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Х ХХК-ийн зүгээс Н Трейд ХХК-д 63063 доллар шилжүүлсэн баримт хавсаргасан байна. Манай Д ХХК-ны хувьд Н Трейд ХХК-ны тухай бүр ч мэдэхгүй юм... гэсэн утгагүй мэдэн будилсан тайлбар хийж манай компани Д ХХК-тай байгуулсан нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээг хүчин төгөлдөр бус гэж байгаа нь ямар ч үндэслэл байхгүй юм. Мөн дээрх төлбөр шилжүүлэх баримтад Н Трейд компанийн захирал нь Б Н.В гэж гарын үсэг зурсан байгаа бөгөөд энэ эмэгтэй нь Н Трейд, Н компанийн аль алиных нь захирал, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр энэ хэрэгт асуугдсан, хариуцагчтай хамтран ажилладаг эмэгтэй мөн болохыг шүүх анхаарна уу. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Манай компани нь Д ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай 14/05 тоот гэрээ байгуулсан. 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хавсралт гэрээгээр Д ХХК-ны зааж өгсөн Оросын Холбооны улсын Н компанид 63063 доллар шилжүүлсэн. 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр 86795 литр буюу 62926 кг А80 авахаар гэрээ байгуулсан. Тэр гэрээний дагуу Д ХХК нь бензинээ нийлүүлээгүй. Бид нар удаа дараа нэхсээр 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл байгаад 40990 литр бензинийг авсан. Үлдсэн 45805 литр бензин буюу 32 980 долларыг Д ХХК нь манайд гэрээний дагуу одоо хүртэл нийлүүлээгүй. Авсан 40 990 литр бензинийг хүргэж ирэх тээврийн хөлс 3285 долларыг хасаад одоогийн байдлаар 41243 литр бензиний үнэ 29695 доллар, гэрээний үүргээ биелүүлээгүйн үеийн алдангийг 0,05 хувиар тооцож 31531 доллар, бүгд 61226 долларыг Д ХХК-аас гаргуулж өгнө үү. Д ХХК нь манайд шатахуун нийлүүлдэг компани биш тээвэрлэлтийн компани юм гэж байна. Гэхдээ 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай 14/05 тоот гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хавсралт гэрээнд тодорхой заасан байгаа. 14/05 тоот гэрээний 1 дүгээр зүйлд Д ХХК нь Х ХХК-нд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 86795 литр буюу 62926 кг А/80 бензинийг, 1 литрийг 1001 доллароор, шатахууны тээврийн хөлсөнд Вийск-Баян-Өлгий аймаг чиглэлд 1 литрийг 2 рублээр, Баян-Өлгий аймаг-Вийск чиглэлд 1 литрийг 2.4 рублээр тус тус нийлүүлнэ гээд гэрээ байгуулсан байгаа учраас шатахуун нийлүүлэх ёстой. Тиймээс бид нар шаардах эрхтэй. 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14/05 тоот гэрээний хавсралт гэрээний 2 дугаар зүйлд Х ХХК нь захиалсан бензиний төлбөрийг Д ХХК-наас зөвшөөрсний дагуу ОХУ-ын Вийск хотын Н компанийн дансанд шилжүүлж өгнө. ОХУ-ын Вийск хотын Н компанийн өмнөөс хариуцлагыг Д компани хариуцна гэж заасан. Тийм учраас Д ХХК-ны зөвшөөрсний дагуу манай компани шатахууныхаа үнийг шилжүүлж өгсөн гэж ойлгож байгаа. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд 78 сая төгрөг гэж нэхэмжилж байгааг манайхаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14/05 тоот гэрээгээр Д ХХК нь манайд шатахуун нийлүүлэх үүрэгтэй. Гэрээний дагуу 86795 литр бензинийг Д ХХК-аас манайх авах ёстой байсан. Манайх удаа дараа шаардсаар 86975 литрээс 40990 литр бензинийг авсан. Тэрнээс 40990 литр бензинийг авсан. Манайх бензиний төлбөрийг Д ХХК-ний зөвшөөрснөөр ОХУ-ын Н трейд ХХК-нд шилжүүлсэн. Гэрээнийхээ дагуу өгөх ёстой бензинийг өгчхөөд тэрийгээ давхар нэхээд байна гэж ойлгож байна. Мөн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14/05 тоот гэрээ, энэ гэрээний хавсралт гэрээ 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ба энэ хоёр гэрээ хүчин төгөлдөр байгаа. Д ХХК-ний захирал Ж.А, Х ХХК-ний захирал Ч.Г нар гарын үсэг зураад тамга дарсан учраас хүчин төгөлдөр гэрээ байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Д ХХК нь авах ёстой шатахууныхаа талыг нийлүүлсэн. Бид нар одоо үлдэгдэл шатахууныхаа үнийг л нэхэмжилж байгаа. Гэрээ байгуулаагүй гэж байна. А, Г гэсэн гарын үсгээ зурсан бүх зүйл нь баталгаажсан гэрээ байж байгаа. Үүнийг л бид нар нэхэмжилж байгаа. Энэ асуудлыг аль болох хурдан шуурхай шийдэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Д ХХК-ний захирал Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлд тайлбарыг миний өмгөөлөгч нар өгнө. Би яагаад сөрөг нэхэмжлэл гаргах болсон юм вэ гэхээр 2015 оны 1 дүгээр сард оруулж ирсэн А/80 литр бензиний 1 литрийг НӨАТ-гүйгээр 1272 төгрөгөөр 52 169 090 төгрөг, НӨАТ оролцуулаад 57 386 000 төгрөг болж байгаа. Яагаад ингэж тохирч өгсөн юм гэхээр Г дарга өөрөө Хятад явж байна. Хэрэв 1 литрийг НӨАТ оролцуулаад 1400 төгрөгөөр өгвөл тохиолдолд наад бензинийг чинь чанартай бол бид нар авна гэсэн. Тэгээд чанарыг өөрсдөө үзээд 1400 төгрөгөөр тохирч өгсөн. НӨАТ-ын падаан болон бүх баримтуудаа хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Н трейд ХХК-тай Х ХХК болон Д ХХК хоёр хоёулаа гэрээтэй ажиллаж байгаа. Энэ тохиолдолд Н трейд ХХК-аас манай компанийн нэр дээр орж ирээд би өөрөө гаалийн бүрдүүлэлтээ төлөөд Х ХХК-д нийлүүлсэн. Н трейд ХХК-аас нийлүүлсэн бензинийг Х ХХК нь өөрсдөө гаалийн бүрдүүлэлтээ хийж оруулж авна гээд гэрээнд тодорхой заасан байгаа. Манайх зөвхөн чанарыг хариуцаад авчирч өгөх ёстой байсан. Яагаад гэвэл бид нар чанартай бензин авчирч өгөх ёстой. Чанаргүй бензин авчирч өгсөн тохиолдолд эд нар өөрсдөө шалгаж авч байгаа. Энэ гэрээнд тээврийн зардлаа нэхэж авах ёстой байсан. Сөрөг нэхэмжлэл дээр давхар оруулаад ирсэн 21503772 төгрөг гэдэг бол 6 удаа Ховд аймаг руу өөрийнхөө тэргээр тээвэр гүйцэтгэсэн. 6 удаагийн тээврийг маань бас л барьцаалж авсан. Н трейд ХХК-аас авлагатай бензинийг танайд оруулж өгөх ёстой. Танайх хариуцаж оруулах ёстой юмыг танайх оруулаагүй юм чинь энэ бол манайх гээд өөрсдөө бүртгээд авсан. Үндсэндээ Н трейд ХХК-аас оруулж ирсэн бензинийг эд нар өөрсдөө бүрдүүлэлт хийгээд оруулсан тохиолдолд эднийх байх ёстой. Манай компанийн бүрдүүлэлт хийсэн бензинийг авчхаад одоогийн байдлаар Н трейд ХХК-д адилхан өглөгтэй болчхож байгаа. Эдний мөнгийг манай дансанд оруулж ирээд энэ мөнгийг би авчхаад бензинээ өгөхгүй байгаа асуудал байхгүй. Эд нар мөнгөө Н трейд ХХК рүү шилжүүлнэ. Д ХХК нь Н трейд ХХК-ны өмнөөс хариуцлага хүлээнэ гэж тодорхой заасан байгаа. Гэтэл Н компани руу ямар ч мөнгөө ороогүй. Зөвхөн Н трейд ХХК-тай холбоотой байгаа. Тийм учраас Н трейд ХХК-аас Арбитрын шүүхээр мөнгө олж авах ёстой. Яагаад гэвэл миний дансанд мөнгө орж ирээгүй учраас хариуцах ёсгүй. Би эд нарт ийм компани руу мөнгө шилжих ёстой гээд албан бичиг өгөөгүй. Тэгж бичсэн албан бичиг өгсөн бол нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөх ёстой гэв.

Хариуцагч Д ХХК-ний өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Би хариуцагчийг төлөөлж тайлбар өгье. Миний бие Д ХХК-ны өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа. Мөн хариуцагч бас тодорхой бус байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Д ХХК /захирал Ж.А/, менежер Тоноян.М.В гэдэг хүмүүсийг заасан байдаг. Өнөөдрийн байдлаар шүүхээс Тоноян.М.В гэдэг хүнд нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй орж ирж байгаа. Яагаад гэвэл Д ХХК юм уу, эсвэл захирал Ж.А юм уу, Тоноян.М.В юм уу гэдгийг зайлшгүй тодруулах шаардлагатай байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс хариуцагчаа зөв тодорхойлж ирэхгүй байна. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлага маань тодорхой бус байгаа. Яагаад гэвэл 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай 14/05 тоот гэрээгээр манай компанид 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон гэсэн. Энэ гэрээний үндсэн дээр нэмэлт хоёр гэрээ байгуулсан. 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд 86795 литр А/80 бензинийг 1001 доллароор, тээврийн хөлсийг тохирч үүрэг хүлээсэн. Энэ дээр дараах тайлбарыг гаргая. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж орж ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар нотлох баримтаа өөрөө цуглуулах үүрэгтэй. Хавтаст хэрэгт маш их хэмжээний эд хөрөнгө битүүмжлэгдсэн байсан. Битүүмжлэлийн дагуу шүүгчийн захирамжид гомдол гаргахдаа шүүхийн тогтоолд дурдсан 72, 78 хуудас нотлох баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн. Ямар баримтууд гаргаж өгсөн юм вэ гэхээр нэмэлт гэрээ гээд хоёр дахь гэрээний талаар ярьдаг. Энэ гэрээний дагуу Х ХХК-ны захирал Г нэхэмжлэл гаргалаа гэж тайлбарладаг. Энэ дээр ийм алдаатай зүйлүүд явж байгаа. Яагаад гэвэл нэмэлтээр А80 бензин нь стандартын дагуу шаардлага хангасан байх бөгөөд хурц эвгүй үнэргүй, өнгөний хувиралгүй байна. Хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол Х ХХК-д учирсан хохирлыг 100 хувиар тайлбаргүйгээр барагдуулна гэсэн. Дараа нь Х ХХК нь захиалсан бензиний төлбөрийг Д ХХК-наас зөвшөөрсний дагуу ОХУ-ын Вийск хотын Н компанийн дансанд шилжүүлж өгнө. ОХУ-ын Вийск хотын Н компанийн өмнөөс хариуцлагыг Д ХХК хариуцана гэсэн. Нэмэлтээр А/80 бензийн татварын тооцоо, гаалийн бүрдүүлэлтийг Х ХХК хариуцна гэсэн. Энэ компанийн хооронд гэрээ байгуулагдсан байдаг. Нэмэлт, хавсралтуудаа 8, 9 дүгээр хуудаснуудад оруулж ирсэн байдаг. Гэтэл энэ дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж орж ирээгүй байдаг. Яагаад гэвэл энэ дээр ойлгомжгүй хэд хэдэн асуудал байж байгаа. Энэ Н трейд ХХК-д 630630 доллар шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Энэ материалын дагуу 8 дугаар сарын 18-нд юм уу, 8 дугаар сарын 26-нд шилжүүллээ гээд доор нь одоо хүртэл гаргацгүй баримт ороод ирсэн байгаа. Тамга тэмдэг, тэмдэглэгээ хийсэн он нь 8 дугаар сарын 18-нд, доор нь банкны хоорондох шилжүүлэг 8 дугаар сарын 26-нд хийсэн байж байгаа. Гэрээгээ 8 дугаар сарын 26-нд хийсэн. Ийм нэг алдаа байна. Гэрээний нэмэлтээр А80 бензин нь стандартын дагуу шаардлага хангасан байх бөгөөд хурц эвгүй үнэргүй, өнгөний хувиралгүй тохиолдолд энэ хариуцлагыг 100 хувь төлнө гэж байгаа. Гэтэл нэмэлтээр А80 бензин татварын тооцоо, гаалийн бүрдүүлэлтийн тооцоог Х ХХК хариуцна гэсэн байдаг. Н ХХК нь татан буугдсан гэсэн баримт оруулж ирсэн. Энэ татан буугдсан компанийн өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэг зүйл байхгүй. А80 бензин татварын тооцоо, гаалийн бүрдүүлэлтийн тооцоог Х ХХК хариуцна гэсэн мөртлөө нэг ч нотлох баримт орж ирээгүй байгаа. Хэрэв энэ бүрдүүлбэр орж ирчхээд хурц эвгүй үнэргүй, өнгөний хувиралгүй бензинийг ОХУ-ын хилээс Монгол улсад орж ирсэн гэдэг баримтыг оруулж ирээгүй. Өнөөдөр Н трейд ХХК нь Д ХХК-д шатахуун нийлүүлсэн гэдэг нь тодорхой бус явж байгаа. 63063 долларыг Д ХХК-ны данс руу биш, Д ХХК нь Н трейд ХХК-д шилжүүлсэн гэсэн баримтын хуулбарыг оруулж ирсэн байгаа. Тэгчхээд эргүүлээд энэ компани нь дундаас шатахууныг аваад хэрэглэсэн байна гэсэн баримтыг энэ компаний зүгээс ерөөсөө оруулж ирээгүй. Дараа нь Х ХХК нь захиалсан бензиний төлбөрийг Д ХХК-наас зөвшөөрсний дагуу гэсэн ганц ойлголт явж байгаа. Зөвшөөрсөн гэдэг баримтыг өнөөдөр хүртэл хавтаст хэрэгт оруулж ирээгүй байдаг. Ямар журмаар зөвшөөрчхөөд энэ хүмүүс 63063 долларыг шилжүүлсэн юм вэ? Шилжүүлээд эргүүлээд гаалиар ямар шатахуун, түлш орж ирсэн юм вэ? Орж ирээд Х ХХК ямар бүрдүүлбэр хийгээд татвар төлсөн. Үүнийг Д ХХК авч хэрэглэсэн гэдэг талаар нэг ч нотлох баримт оруулж ирээгүй. Зөвхөн гэрээн дээр л явж байгаа. Дараа нь бас гэрээнд тодорхой бус зүйл явж байгаа. 0,05 хувийн алданги гэж оруулж ирсэн. Гэтэл энэ бол хууль бус юм. Өөрөөр хэлбэл хариуцагчаа зөв тодорхойлж орж ирэхгүй байгаа шигээ 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр энэ 63063 долларын гэрээ чинь 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр буюу Д ХХК-тай 8 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө Н трейд, Х ХХК-ны захирал нарын хооронд гэрээ байгуулагдсан байгаа. Хавтаст хэрэгт миний зүгээс орчуулгатайгаар оруулж ирсэн. Энэ гэрээний 7-д талуудын хариуцлага гэсэн заалт явж байгаа. Энэ дээр торгуулийн үнийн дүнг хоног тутамд 0.05 хувиар тооцож торгууль төлнө гэсэн. Энэ заалтаар Н трейд ХХК-тай Х ХХК гэрээ байгуулаад хэрэв чи тухайн үед бензинээ оруулж ирээгүй бол 0.05 хувиараа торгууль, алдангаа төлөх юм байна гэсэн гэрээ байгуулаад Д ХХК-аас нэхэмжилж байгаа нь хуулийн шаардлага хангаагүй. Ийм байдлаар гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Өнөөдөр 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний төлбөр 63063 долларыг 8 дугаар сарын 26-нд шилжүүлсэн юм шиг харагдаж байгаа. Гэхдээ шилжүүлэг нь Монгол улсаас 8 дугаар сарын 16-ны өдөр Орос руу илгээгээд 8 дугаар сарын 26-ны өдөр банк хүлээж авсан байдаг. Нэмэлт өөрчлөлтөө энэ компанитай байгуулахаас өмнө 8 дугаар сарын 16-нд Монголоос шилжүүлсэн ойлголт харагдаж байгаа юм. 3 дугаар сарын 03-ны өдрийн 0,05 хувийн алданги гэдэг чинь юу гэсэн үг юм вэ?. Хуулийн заалтад нийцээгүй гэрээ байгуулсан. Д ХХК бол зөвхөн тээвэрлэгч компани юм. Гэрээний хувьд Х ХХК нь зохих шаардлагаа тавьж чадсан. Яагаад гэвэл Н трейд ХХК-аас шатахуун авахдаа өнгөний хувиралгүй, хурц үнэргүй бензин авна шүү гэдэг талаар гэрээ байгуулсан. Хэрэв энэ асуудал чинь зөрчигдөх юм бол оруулж ирсэн шатахууныхаа 100 хувийн төлбөрийг төлөх юм байна гэсэн. Д ХХК-ны зөөвөрлөж байгаа бензиний гаалийн бүрдүүлэлтийн төлбөрийг Х ХХК өөрөө төлөх үүрэгтэй явж байгаа. Гэтэл энэ гурвалсан компаниудын хооронд гэрээ байгуулаад Х ХХК нь Н трейд ХХК-аас шатахуун оруулж ирснийхээ гаалийн бүрдүүлэлтийг өнөөдөр хүртэл оруулж ирээгүй байгаа нь угаасаа 63063 долларын бензинийг орж ирсэн гэдэг баримт нь харагдахгүй байгаа. Яагаад гэвэл нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлж өгч чадахгүй байна. Хоёрдугаарт Д ХХК-ний маш их хэмжээний хөрөнгийг битүүмжилсэн байгаа. үнийн дүнгээс 100-аад сая төгрөгийн илүү хөрөнгийг битүүмжилсэн шүүгчийн захирамж гарсан байгаа. Энэ шүүхийн тогтоолыг бас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Уг нь үнийн дүнгээр эд хөрөнгө битүүмжлэх ёстой байсан. Дээр нь хэвийн үйл ажиллагаа нь алдагдалтай явж байгаа. Яагаад гэвэл эргүүлээд үнийн дүнгээс илүү эд хөрөнгө битүүмжилсэн явж байгаа. Шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй учраас энэ компани цаашид энэ гэм хороо нэхэх магадлал өндөртэй явж байгаа. Дээрээс нь шүүхийн харьяалал андуурсан. Өөрөөр хэлбэл улс хоорондын маргаан учраас Арбитрын шүүхэд хандах ёстой байсан. Н трейд компани татан буугдаад өв залгамжлагч нь хэн болсон юм вэ? Н компани болсон. М, Виланова гэдэг хүн ороод ирсэн байж байгаа. 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээ шиг ийм гэрээ биш ээ. Н трейд компанийн өмнөөс Д ХХК нь гэрээ байгуулах ёсгүй юм. Дээрээс нь нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхой бус бас нэг зүйл байгаа. Хавсралт дээр Н трейд компани гэдэг зүйлийг нэхэмжлэгч талаас гаргаж ирэхгүй байгаа. Н трейд гэдэг компани өөр компани руу шилжүүлчхээд Д ХХК-наас гаргая гэдэг. Тухайн үед Н трейд компани ОХУ-д байгаагүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдөр хүртэл нэхэмжлэгч талаас тодруулж өгөхгүй байгаа. Тэгээд Н ХХК-тай байгуулсан гэсэн гэрээ орж ирсэн. Мөн Н трейд ХХК-тай байгуулсан гэрээ орж ирсэн. Гэтэл энэ гэрээний хугацааны дараа Н трейд ХХК нь Н ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш Н компанитай Х ХХК нь гэрээ байгуулж эхэлсэн. 2014 оны 3 дугаар сарын 03-наас Н трейд ХХК-тай 63063 долларын 0.05 алдангитай гэрээгээ байгуулж эхэлсэн. Энэ Н компани нь ямар учиртай компани юм вэ гэдгийг Г гэдэг хүний зүгээс өнөөдрийг хүртэл тодруулж ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ хоёр компани чинь нэг эзэнтэй гэдэг тайлбар хэлээд байдаг. Нэг эзэнтэй юм гэхээр нэг эзэнтэй байж болно. Гэтэл хариуцлагыг яагаад Д ХХК төлөх гээд байгаа юм вэ? Нэг компанийн өмнөөс энэ компани хариуцлага хүлээнэ гэдэг гэрээ огт байгуулагдаагүй. Энэ компани нь Н трейд юм уу, Н ХХК юм уу?. Тодорхой бус хоёр компанитай гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулаад яваад байгаа. Тэгээд өөрсдөө А80 бензиний татварын тооцоо, гаалийн бүрдүүлэлтийг Х ХХК хариуцна гэсэн байдаг. Энэ баримт бүрдүүлээд орж ирчхээд хоёр дахь заалтаар шаардах ёстой байсан. Оруулж ирчхээд байхад энэ бензинийг яагаад Х ХХК-д өгөхгүй байгаа юм вэ гэвэл манайд хэлэх зүйл байхгүй, зөвшөөрөөд явчих байсан. Энэ баримтаа оруулж ирээгүй болохоор энэ бензин орж ирсэн гэдэг нь тодорхой бус байна. Дээрээс нь Арбитрын шүүхээр явсан бол энэ маргаан аль хэдийнээ шийдэгдээд дуусчих байсан. Өнөөдөр хугацаа алдаж байгаа нь харьяаллын бус, мөн нэхэмжлэлийн шаардлага буруу оруулж ирээд, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлж орж ирсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д ХХК-ний өмгөөлөгч Б.Ат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний үйлчлүүлэгч өөрийнхөө мөнгөөр оруулж ирсэн шатахуун өнөөдөр Д гэдэг компани Н гэдэг компанид мөн адил 78 сая төгрөгийн өглөг үүсгэсэн байгаа. Гэрээн дээр тодорхой заасан. Д ХХК нь ОХУ-ын Вийск хотоос тээвэрлэлт гүйцэтгэсэн тохиолдолд Х ХХК нь Монгол улсын хил дээр өөрийнхөө гаалийн бүрдүүлэлт хийнэ. Гаалийн бүрдүүлэлтээ төлсний дараа нэмэгдсэн өртгийн албан татвараа төлнө гэсэн агуулга бүхий гэрээ хийсэн байгаа. Гэтэл миний үйлчлүүлэгч 78 сая төгрөгийн шатахууныг ОХУ-аас оруулж ирээд өөрийнхөө нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд, нэмэгдсэн өртгийн албан татвараа төлөөд Х ХХК-ны татварын тайланд ч, Д ХХК-ны татварын тайланд ч хооронд худалдаж, худалдан авсан Д ХХК-ны татварын тайланд Х ХХК-аас 78 сая төгрөгийн авлагатай, Х ХХК нь Д ХХК-аас 78 сая төгрөгийн шатахуун авсан өглөгтэй гээд тайландаа тусгаад өнөөдрийг хүртэл явж байгаа. 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг бүхэлд нь биш зөвхөн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хавсралтыг хүчингүй болгож өгөөч гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгож байна. Яагаад энэ 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралтад гарын үсэг зурахад энэ хоёр хүн Улаанбаатар хотод байгаагүй юм. Энэ хоёр хүний маршрутыг шалгаад үзвэл Г гэдэг хүн өөрөө ч Хятад улсад, А, Тоноян гэдэг хүмүүс ОХУ-д байсан. Энэ бол гадаад паспортаар хангалттай нотлогдоно. Ж.А нь Улаанбаатар хотод энэ үед байгаагүй. Өөрөөр хэлбэл сүүлд буюу 9 дүгээр сар гаргаж байж гарын үсэг зурагдсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл энэ мөнгө, төгрөгийг Н трейд ХХК руу шилжүүлчхээд Н трейд ХХК болон Х ХХК-ны хооронд маргаан үүсээд ирэхээр хоорондоо нэг барих юмтай байя гэж тохиролцоод Х ХХК-ны зальдаж хийсэн гэрээ юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр байгуулагдсан гэрээ учраас хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд шүүхээс үүнийг үнэн зөв үнэлж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хангаж Х ХХК-наас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Х ХХК-ний нэхэмжлэл болон хариуцагч Д ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ. Учир нь,

Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Д ХХК-ний хооронд 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан, мөн өдөр талууд Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт-ыг үйлдэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

Мөн талууд 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт-ыг 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үйлдэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч Х ХХК болон хариуцагч Д ХХК-ний хооронд 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 6.5-д энэхүү гэрээ нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүчинтэй, 6.6-д аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй бол биелүүлээгүй үүргийн дүнд хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр, заасан ба үүгээр нэхэмжлэгч Х ХХК нь биелүүлээгүй үүргийн дүнгийн хувиар алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт-ын 2 дугаар заалтад Х ХХК нь захиалсан бензиний төлбөрийг Д ХХК-аас зөвшөөрсний дагуу ОХУ-ын Бийск хотын Н компанийн дансанд шилжүүлж өгнө. ОХУ-ын Бийск хотын Н компанийн өмнөөс хариуцлагыг Д компани хариуцана гэж заасан боловч захиалсан бензиний төлбөр гэх 63063 ам.долларыг ОХУ-ын Бийск хотын Н компанийн дансанд биш 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ОХУ-ын Бийск хотын Н трейд ХХК-ний дансанд шилжүүлсэн болох нь 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны гадаад гуйвуулгын даалгавраар нотлогдож байна. /хх-10, 276 хуудас/

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ОХУ-ын Бийск хотын Н ХХК болон Н трейд ХХК нь хоёр өөр тусдаа компани болох нь 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №5632В/2015 дугаартай Н ХХК-ний Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-142-148;149-152 хуу/, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №5633В/2015 дугаартай Н Трейд ХХК-ний Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-161-169; 182-184 хуудас/, мөн нэхэмжлэгч Х ХХК-ний 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ОХУ-ын Бийск хотын Н ХХК-тай байгуулсан Гэрээ №01, мөн 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ОХУ-ын Бийск хотын Н-Трейд ХХК-тай байгуулсан Гэрээ №1/9 болон гэрч Б Н.В-ийн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. /хх-134-141; 153-160; 21 хуудас/

Мөн нэхэмжлэгч Х ХХК нь захиалсан бензиний төлбөрийг хариуцагч Д ХХК нь ямар хэлбэрээр яаж зөвшөөрснийг болон хариуцлагыг ямар байдлаар хариуцахаар тохиролцсоныг нотлох баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 63063 ам долларыг хүлээн авсан гэх Б Н.В-ийн бичсэн гэх баримт нь гарын үсэггүй, тамга тэмдэггүй, Б Н.В бичсэн эсэх нь эргэлзээтэй, мөн Д ХХК-ний менежер Тоноян М.В бичсэн гэх тэмдэглэлийн дэвтрийн хуудас нь, хэзээ хэнд юуны тухай бичиж өгсөн нь тодорхой бус, Тоноян М.В бичсэн эсэх нь тодорхойгүй байгаа тул тус тус нотлох баримтын шаардлагыг хангахгүй учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно. /хх-329-330; 278 хуудас/

Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлдээ Д ХХК-ний менежер Тоноян М.В нь энэ хэрэгт хариуцагчаар татагдаагүй нь буруу болсон гэж маргаж байгаа боловч улсын бүртгэлийн дугаар 211227003, регистрийн дугаар 3061256, Улсын бүртгэлийн гэрчилгээтэй Д ХХК-нийг төлөөлөх эрх бүхий этгээд тус компанийн захирал Ж.А гэдэгт талууд маргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй тул менежер гэх Тоноян М.В нь Д ХХК-нийг төлөөлөх эрх бүхий этгээд биш болно.

Нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 61226,5 ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшийг үндэслэн 1 ам.долларыг 1992.65 төгрөгөөр тооцон /61226.5 ам.долларыг х 1992.65 төгрөг = 122002985 төгрөг/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 61226.5 ам.доллар буюу 122002985 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 767967 төгрөгийг төлсөн байна. /хх-4 хуудас/

Иймд нэхэмжлэгч Х ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767967 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Х ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Д ХХК-наас 40990 литр бензин авсан гэдгээ анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тэмдэглэн бичсэн ба

энэ нь Д ХХК-ний гаргаж өгсөн 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримтаар А-80 бензин 8100 л нэгжийн үнэ 1400 төгрөгөөр нийт 11340000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зарлагын баримтаар А-80 бензин 6340 л нэгжийн үнэ 1400 төгрөгөөр нийт 8876000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн зарлагын баримтаар А-80 бензин 10350л нэгжийн үнэ 1400 төгрөгөөр нийт 14490000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримтаар А-80 бензин 8100 л нэгжийн үнэ 1400 төгрөгөөр нийт 11340000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлагын баримтаар А-80 бензин 8100 л нэгжийн үнэ 1400 төгрөгөөр нийт 11340000 төгрөг, бүгд 40990 л буюу 57386000 төгрөгийн А-80 бензинийг Х ХХК-нд хүлээлгэн өгсөн нь давхар нотлогдож байна.

Х ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 5.1-д нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг Монголын гаалийн бүрдүүлэлт хийсний дараа нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ, гэрээний 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт-ын 2-т Х ХХК нь захиалсан бензиний төлбөрийг гаалийн бүрдүүлэлт хийсний дараа нэхэмжлэл хүлээн авснаас хойш ажлын 1 хоногт багтаан худалдагчийн дансанд шилжүүлэхээр тус тус заасан байхад Д ХХК нь Монголын гаалийн бүрдүүлэлт хийсэн гэх баримтгүй, мөн тухайн үед Х ХХК-наас нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэл үйлдсэн эсэхийг нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан Д ХХК-ний гаргаж өгсөн №09000909 хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт Х ХХК-ний нефтийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн тухай бичигдээгүй учир энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадахгүй болно. /хх-53 хуудас/

Мөн 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний гэрээний 5.5-д худалдагч нь худалдсан нефтийн бүтээгдэхүүнд НӨАТ-ын падаан олгоно, гэрээний 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт-ын 3-т худалдагч нь худалдан авагчид НӨАТ-ын баримт олгоно гэж заасан байхад Д ХХК нь Х ХХК-нд худалдсан гэх 40990л бензинд НӨАТ-ын падаан олгож байсныг нотолж чадаагүй болно.

Д ХХК нь худалдсан нефтийн бүтэгдэхүүнийг тээвэрлэлтийн талаар Х ХХК-тай хийсэн гэрээ байхгүй ба 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-нд тээвэрлэлтийн хөлсийг хэрхэн тооцох талаар тусгаагүй байна. Мөн Д ХХК нь Х ХХК-иас авах тээврийн хөлсний тооцоо гаргаж өгсөн боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. /хх-45 хуудас/

Хариуцагч Д ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт-ыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг Улаанбаатар хотод хийгээгүй, дараа нь нөхөж зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх боловч нэгэнт хоёр тал гарын үсэг зурж, тус тусын тамгыг дарж баталгаажуулснаар талуудын зөвшөөрлийн дагуу хийгдсэн хуулийн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэх нь зүйтэй байна. /хх-9 хуудас/

Иймд Х ХХК-аас шатахууны үнэ 57386000 төгрөг, тээврийн хөлс 21503772 төгрөг, нийт 78889772 төгрөг гаргуулахыг хүссэн, мөн 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралт-ыг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д ХХК-ний сөрөг нэхэмжлэлд төлсөн 622600 төгрөгийг /552400 төгрөг+70200төгрөг=622600 төгрөг/ улсын орлого болгох нь зүйтэй байна. /хх-43; 228 хуудас/

Хариуцагч Д ХХК-ний гаргаж өгсөн №12 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Н ХХК-ний захирал М С.П тодорхойлолт нь /хх-229 хуудас/ энэ хэрэгт хамааралгүй баримтууд болно.

Энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Д ХХК-ний эд хөрөнгийг битүүмжилсэн Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1942 дугаар захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. /хх-95;190-193 хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан Д ХХК-наас 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефьтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдсэн бензиний үнэ 29695 ам доллар, хугацаа хэтэрсний алданги 31531,5 ам доллар бүгд 61226,5 ам доллар гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х ХХК-ний нэхэмжлэлийг, мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-ийг баримтлан Х ХХК-аас шатахууны үнэ 57386000 төгрөг, тээврийн хөлс 21503772 төгрөг, нийт 78889772 төгрөг гаргуулан, Х ХХК болон Д ХХК-ний хооронд байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн №14/05 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Шатахуун нийлүүлэх, үнэ тохирох хавсралтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн Д ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767967 төгрөгийг, Д ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Д ХХК-ний эд хөрөнгийг битүүмжилсэн Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1942 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй

4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК