| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0671/Э |
| Дугаар | 337 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 337
2020 05 28 2020/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Б.Батболор, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтөлж,
иргэдийн төлөөлөгч Б.Зол-Отгон,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл,
шүүгдэгч Д.Чинзориг, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Давагсүмбэрэлийн Чинзоригт холбогдох эрүүгийн 1810017560681 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Өлзийт хороолол Уяачдын задгайн 000000 тоотод оршин суух хаягтай, Чөдөр-Эрдэнэ гэх айлд туслах уяачаар ажилладаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Д.Ч /РД:0000000/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын Уяачдын задгай гэх газарт 14 настай Н.Г-ыг согтуурсан байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
Эрүүгийн 1810017560681 дугаартай хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Н.Г-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 12-14, 20-22-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 29-30-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Г-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-38-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Г-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 31-32-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч А.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 24-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №9100 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 48-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №7872 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 51-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №4642 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 53-55-р хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын №803 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №770 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 67-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Н.Г-н нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 68-р хуудас/
Насанд хүрээгүй хохирогч Н.Г, Ц.Б нарын цахим хэрэгсэлээр харилцсан зурвасууд /хх-ийн 1-р хавтас 92-101-р хуудас/
Шүүгдэгч Д.Ч мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 108-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 43-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 79-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 78, 80-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Чинзоригийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын Уяачдын задгайд өөрийн гэртээ насанд хүрээгүй, 14 настай хохирогч Н.Г-н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Н.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Надад 30,000 төгрөг байснаасаа Гантуяагийн хамт дэлгүүр орж идэх юм аваад явж байхад Гантуяагийн яриад байсан мотоциклтой залуучуудтай тааралдсан. Манай найз Билгүүнбаяр над руу залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь Гантуяагийн гэрт байна гэж хэлсэн. Билгүүнбаяр 23 цаг өнгөрч байхад Ганбатын хамт ирээд дуудахаар нь Гантуяа бид хоёр хамт гарч очсон. Ингээд Гантуяа, Билгүүнбаяр, Г.Ганбат бид дөрөв хамт явж байхад мотоциклтой залуучууд ирээд Билгүүнбаяр Г.Ганбат хоёрыг ташуурдах гээд дээрэлхээд явуулахгүй байхаар нь Гантуяа бид хоёр гэрт нь буцаад орсон. ...Уг автомашиныг Д.Чинзориг жолоодож байсан ба Жак гэх залуу автомашины урд талд сууж байсан. Гантуяа, Г.Ганбат, Билгүүнбаяр бид 4 автомашины хойд суудалд суугаад дэлгүүр орохоор явцгаасан. Тухайн үед 23 цаг нэлээн өнгөрч байсан. Г.Ганбат, Д.Чинзориг хоёр дэлгүүр ороод 2 литрийн пиво 6 сав мөн ундаа, шоколад зэргийг авч ирсэн. Бид нар Д.Чинзоригийн гэр рүү явах замд би буух гэсэн боловч Г.Ганбат “өнөөдөр чиний төрсөн өдрийг тэмдэглэе” гэхэд хажуугаас Билгүүнбаяр “чи 01 цаг гээд гэртээ орооч дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гээд зөвшөөрөөд Д.Чинзоригийн гэрт хамт очсон. Тэр үед Г.Ганбат худалдаж авсан 6 сав пивоноос 2-ыг гадаа үүдний хажууд үлдээгээд 4 сав пивыг гэр рүү авч орсон. Д.Чинзориг гэртээ оролгүйгээр Жак-д мөнгө өгөөд “машинд бензин хийгээрэй” гэж хэлчхээд яваад өгсөн. Билгүүнбаяр, Г.Ганбат, Жак, Гантуяа бид 5 хамтдаа Чинзоригийн гэрт пиво уусан. Намайг пиво уухгүй гэхэд “төрсөн өдрийн эзэн уухгүй бол болохгүй ш дээ” гэж Г.Ганбат хэлэхээр нь би уусан. Бид тав хамтдаа 3 сав пиво уусан. Тэр үед найз охин Гантуяа “гэртээ хариад ирье, ээж, дүү нараа унтуулчхаад ирье” гэхээр нь “би хамт явъя, согтоод байна” гэж хэлэхэд Гантуяа “чи ийм согтуу байдалтай гэртээ яаж орох гээд байгаа юм бэ, би буцаад ирнэ, чи энд байж бай” гэж хэлсэн. Билгүүнбаяр ч бас намайг байж бай гэж хэлсэн. Тэгээд би үлдсэн. Гантуяа гэртээ харихаар явсан. Харин хэсэг хугацааны дараа Гантуяагийн таньдаг гэх мотоциклтой залуучууд ирээд Билгүүнбаяр, Г.Ганбат нартай маргалдаад байсан. Д.Чинзориг ах ирээд тэд нарыг явуулчхаад өөрөө буцаад гараад явсан. Тухайн үед манай найз Билгүүнбаяр нь Гантуяатай айлгүйтэйд байхаар миний уур хүрээд гэрээс гарч Билгүүнбаяртай маргалдсан. Билгүүнбаяр надаас уучлалт гуйгаад намайг дагуулаад гэрийн зүүн талд байх амбаар руу орсон. Билгүүнбаяр намайг хүзүүн дээр үнсээд хөхнөөс базаж байгаад өмд дотоожийг хамтад нь тайлаад өөрөө өмдөө тайлаад зогсоо байрлалаас бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед би “өвдөөд байна болиоч” гэхэд Билгүүнбаяр больсон. Миний бэлэг эрхтнээс доошоо шингэн зүйл гараад байхаар нь гэрэлд хартал цус гарсан байсан. Би Билгүүнбаярт хандаж “миний доороос цус гараад байна” гэхэд “зүгээр зүгээр наадах чинь угаасаа гардаг юм, угаагаад өгье” гээд хашаан дотор байх худаг руу очоод миний гаран дээр ус хийж өгөхөөр нь Билгүүнбаярыг “чи Гантуяаг дуудчих” гэхэд яваад өгсөн. Тэр үед гэрээс Г.Ганбат гарч ирээд “чи одоо унтаж амар, их согтсон байна” гэхэд нь би гэр рүү очоод үүдэнд зогсож байгаад “би унтаж амрахгүй, найз Гантуяаг дуудаж ир” гэхэд Д.Чинзориг өөрийнхөө утсыг чанга яригч дээр тавьж байгаад Жак гэх найзтайгаа яриад “Гантуяа байна уу” гэхэд “байна” гэж хариулж байсан. Тэгэхэд “Гантуяагаа хурдан авчир, Гансаруул нь хурдан авчир” гээд утсаа тасалсан. Би гэрт ороод баруун талын орон дээр Билгүүнбаяр, Г.Ганбат хоёртой хамт суусан. Харин Д.Чинзориг авдрынхаа урд талд сууж байсан. Бид пиво уусан ба миний ээлж болоход Билгүүнбаяр миний хажуугаас пиво аваад “одоо чи уухгүй, би ууна” гээд уусан. Тэр үед Д.Чинзориг Г.Ганбат хоёр “одоо та хоёр унт, их согтсон байна” гэж хэлээд гэрээс гарсан. Тэгсэн Билгүүнбаяр босоод гэрлийг унтраахаар нь “битгий унтраа асаа” гэхэд асаахгүй байсан. Билгүүнбаяр надтай хамт баруун талын орон дээр хэвтсэн ба миний хөхийг базаад хүзүүн дээр үнсэж байгаад дахиад миний өмд дотоожийг тайлаад бэлгийн харьцаанд орсон. Гаднаас Д.Чинзориг, Г.Ганбат хоёр орж ирээд суухад Билгүүнбаяр орноос босоод гэрээс гараад явсан. Тэр үед Д.Чинзориг миний хажуугаар орж ирээд хэвтээд Г.Ганбатыг “гарч бай” гээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд бэлгийн харьцаанд орж эхлэхээр нь би “болиоч зайлаач” гээд цохиод эсэргүүцсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд удалгүй миний дээрээс босоод суусан. Би өмдөө өмсөөд гэрээс гарахад Д.Чинзориг гарч ирээд “цагдаад хэлэх юм бол амьдралаар чинь наадна шүү” гэж хэлсэн. Тэр үед миний өрөөсөн гутал олдохгүй байсан тул “гутал аваад ир” гэж Билгүүнбаярт хэлэхэд гэрээс миний гутлыг аваад ирсэн. Би гутлаа өмсөөд явах гэхэд Д.Чинзориг, Билгүүнбаяр хоёр “чи яах гэж байна, юу гэж хэлэх гэж байна” гэхээр нь найз охинуудтайгаа хамт уусан гэж хэлээд Гантуяагийн гэрт очсондоо гэж хэлээд явсан. Билгүүнбаяр намайг араас дуудахаар нь тоохгүй гүйгээд явсан. Би Гантуяагийн гэрт очиход ээж аав хоёр нь гэртээ унтаж байсан. Харин Гантуяа гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь Гантуяагийн ээжид болсон асуудлын талаар хэлээд гар утсаа цэнэглээд Гантуяатай ярьсан. Тэдний гэрээс гарах үед Гантуяа Жак-ийн машинаас бууж байгаа харагдсан. Гантуяагийн ээж манай ээж рүү залгаад болсон явдлын талаар хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 12-14, 20-22-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … Гантуяа, Н.Гансаруул, Б.Жанцандорж, Билгүүнбаяр бид 5 нийлээд пиво уусан. Шөнө 23 цагийн үед Гантуяа гэртээ хариад ирнэ гээд Б.Жанцандорж хүргэж өгөхөөр явсан. Шөнө 01 цагийн үед Гантуяа найзууд руугаа явна гээд Б.Жанцандорж хүргэж өгөхөөр явсан. Гэрт Билгүүнбаяр, Н.Гансаруул бид гурав үлдсэн. Тэр үед Билгүүнбаяр, Н.Гансаруултай хамт гэрийн зүүн хойд талын амбаарын үүдэнд зогсож байсан. Намайг очиход Билгүүнбаяр “цаанаа байж бай” гэхээр нь би шууд гэрт орсон. Тэгээд 5-10 минутын дараа Билгүүнбаяр Н.Гансаруул хоёр гэрт орж ирсэн ба Д.Чинзориг ах тэр үед гэртээ ирсэн. Билгүүнбаяр Н.Гансаруулд “ус уулгаадахъя” гээд худаг руу явахад би араас нь очиж шанага өгсөн. Тэгтэл Н.Гансаруул орилж чарлаад “Гантуяа хаана байна, намайг яриул” гээд байсан. Билгүүнбаяр Н.Гансаруулыг гэрт оруулаад ирсэн. Д.Чинзориг ах “чи битгий хашхираад бай, гэртээ харь эсхүл унтаж амар” гэхэд Н.Гансаруул баруун талын орон дээр хэвтээд өгсөн. Билгүүнбаяр тэр хоёрыг унтаж амраг гээд гэрээс гарсан ба хэсэг хугацааны дараа гэрт буцаад ороход гэрэл унтраасан харанхуй байсан. Н.Гансаруул унтсан харин Билгүүнбаяр бие заслаа гээд гэрээс гарсан. Тэгсэн Д.Чинзориг ах “намайг гарч бай” гэхээр нь би гэрээс гарсан. Удалгүй Н.Гансаруул “хэн бэ, болиоч зайлаач” гээд орилоод байхаар нь Билгүүнбаяр бид хоёр гэр рүү ороод Д.Чинзориг “ахыг болио” гэхэд юу ч дуугаралгүй сууж байсан. Тэр үед Н.Гансаруул босоод өмдөө татаад нэг гутлаа хайж байхад гутлыг нь Билгүүнбаяр аваачиж өгсөн. Билгүүнбаяр бид хоёр гэр рүү орчоод гарахад Н.Гансаруул хашаагаар гараад явсан. Д.Чинзориг ах гэртээ үлдээд унтсан....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 33-38-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №9100 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Н.Гансаруулын биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. Н.Гансаруулын охин хальс 6-7 цагийн түвшинд шинэ урагдалтай байна.
3. Н.Гансаруулын үтрээний арчдас наалдцад биологийн шинжилгээгээр бэлгийн эс илрээгүй байна.
4. Н.Гансаруул нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
5. Н.Гансаруул нь O/I/ бүлгийн цустай байна. /хх-ийн 1-р хавтас 48-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №7872 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн дөрвөлжин хээтэй хүрэн өнгийн бүтээлэг, ягаан өнгийн бэлтгэлийн цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, цайвар шар өнгийн оруулгатай хүрэн өнгийн эрэгтэй дотоож зэрэгт цус илэрч байна. Үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй.
2. Дөрвөлжин хээтэй хүрэн өнгийн бүтээлэг, ягаан өнгийн бэлтгэлийн цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, цайвар шар өнгийн оруулгатай хүрэн өнгийн эрэгтэй дотоож зэрэгт илэрсэн цус нь O /I/ бүлгийн харьяалалтай байна.
3. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, DL3S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 51-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №4642 дугаартай дүгнэлтэд:
Насанд хүрээгүй гэрч Г.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Гансаруул удахгүй юм чинь гээд бид хоёр суугаад явсан. Тэд нар нэг дэлгүүрийн гадаа очоод зургаан 2.5 литрийн хэмжээтэй пиво авсан. Би Гансаруулыг явъя гэхэд найзууд нь явуулахгүй байсан. Би түрүүлээд явлаа гэж хэлээд Жанцандоржоор гэртээ хүргүүлсэн. Би Гансаруулд санаа зовоод буцаад очиход Гансаруул байхгүй байсан. Би гэрээс гараад Гансаруулын дугаар руу залгахад манай гэрт очсон байсан. Тэгээд ээжтэй нь уулзаад Гансаруулыг ээжид нь хүлээлгэж өгсөн. А.Билгүүнбаяртай одоогоос сарын өмнө танилцаад үерхэж эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 31-32-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч А.Билгүүнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...Гансаруул намайг хамт гаръя гээд байхаар нь хамт гараад хашаан дотор байх саравч дотор орж нэг бэлгийн харьцаанд удаа орсон. Бид хоёр хамт баруун талын орон дээр хэвтэж байгаад дахин бэлгийн харьцаанд орсон. Би Ганбатыг аваад бие засах гээд гарсан. Бие засчхаад буцаад ирсэн чинь Гансаруул уйлаад гараад ирсэн би өөдөөс нь очоод юу болсон талаар асуухад чи л мэдэхгүй байв гэж гээд надад уурлаад байсан. Би “юу яриад байгаа юм бэ, яасан юм” гэж асуусан чинь би одоо харилаа гээд миний гутлыг олоод өг гээд байхаар нь би гутлыг нь олж өгсөн чинь би харилаа гээд гараад явсан. Гансаруул намайг бэлгийн харьцаанд орох гэхэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Харилцан зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. Бид хоёрыг бэлгийн харьцаанд орж байх үед гэрийн хаалга дугарсан хажуу талын орон дээр Чинзо ах байх шиг байсан. Бид бэлгийн харьцаанд орж дуусаад би гэрээс гарч бие засчхаад буцаад ирэхэд Ганбат гэрийн гадаа байсан. Гансаруул гэрт болиоч гараад зайлаач гээд орилоод байсан. Удалгүй Гансаруул гараад ирсэн. Гансаруул над руу уурлаад байсан. Чинзо ах Гансаруул нар бэлгийн харьцаанд орж байсныг би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 24-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Жанцандоржийн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд Билгүүнбаяр найз охин Н.Гансаруултай уулзах гэж байгаа гэж хэлэхээр хамт очсон. Н.Гансаруул, Гантуяатай нартай “Зөөлөн Эгшиг” дэлгүүрийн хойд талд уулзацгаасан. Д.Чинзориг ах “Гансаруулын төрсөн өдөр болж байгаа юм уу. Ахаасаа ямар бэлэг авах уу” гэж асуухад Гансаруул дуугарахгүй байсан. Д.Чинзориг ах дэлгүүр рүү ороод 2 литрийн Боргио, Сэнгүр пиво 6 ширхэг, шоколад, нэг ундаатай аваад гараад ирсэн. Д.Чинзориг ахын гэрт хүн байхгүй гээд гэрт нь очсон. Тэр үед Д.Чинзориг ах бид нарыг гэртээ үлдээгээд өөрөө найзуудтайгаа уулзана гээд явсан. Гантуяа, Н.Гансаруул, Г.Ганбат, Билгүүнбаяр нар нийлээд 4 сав пиво уусан, харин би уугаагүй. Шөнө 00 цагийн үед Гантуяа гэртээ хариад ирнэ гээд явахад би хүргэж өгсөн. Бид 2 Гантуяаг авчраад байж байхад 02 цаг 30 минутын үед Гантуяа нь найз Энхболд, Баярхүү, Билгүүн, Баянхангай нартай уулзана гэхээр би хүргэж өгөхөөр гарах үед Чинзориг ах зөрөөд гэртээ орж байсан. Гантуяа бид хоёр үүрээр 04 цагийн үед Чинзориг ахын гэрт ирэхэд Билгүүнбаяр, Ганбат, Чинзориг гурав байсан. Гансаруул явсан байсан. Би Гантуяаг гэрт нь хүргэж өгөхөөр явж байхад Гансаруул явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 29-30-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №803 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.Н.Гансаруул нь одоогоор сэтгэцийн хувьд DS: F43,1 Гэмтлийн дараах дарамтад эмгэгтэй байна. Н.Гансаруулын дээрх эмгэг нь хэрэг учрал үүссэний дараа үүссэн байх боломжтой.
2. Н.Гансаруулын дээрх эмгэг нь олдмол эмгэг болно.
3. Н.Гансаруул нь юмыг зөвөөр ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Н.Гансаруул нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна.
5. Н.Гансаруул нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 61-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №770 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.Д.Чинзориг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Д.Чинзориг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3. Д.Чинзориг нь юмыг зөвөөр тусган ойлгож үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна.
4. Д.Чинзориг нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна.
5. Д.Чинзориг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 1-р хавтас 67-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Н.Гансаруулын нас тоолсон тэмдэглэлд:
Шүүгдэгч Д.Чинзориг мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 20-21 цагийн үед би Жанцандоржийнд очиж ээжээр нь урагдсан байсан монгол цамцныхаа урагдсан хэсгийг оёулчхаад Сургуулийн урд талын сагсан бөмбөгийн талбай дээр тоглох гэж очоод Билгүүнбаяр, Г.Ганбат нартай таарсан. Бид нар 1-2 цаг сагс тоглосон. Билгүүнбаярын “найз охиныд очно” гэхээр нь би машинаараа хүргэж өгсөн. Билгүүнбаяр найз охины төрсөн өдөр гэж ярьж байсан. Би тухайн үед ахынхаа 74-55 УНТ улсын дугаартай, цагаан өнгийн Чезер маркийн машинтай явж байсан. Билгүүнбаяр, Г.Ганбат хоёр машинаас буугаад Билгүүнбаярын найз охин Гансаруул, түүний найз Гантуяа нарыг дагуулаад машинд суусан. Тэд нарт мөнгө байхгүй гэхээр нь би Г.Ганбатыг дагуулж дэлгүүр орсон. Би найз нартайгаа уулзах байсан учраас өөрөө 2 том савтай пиво, нөгөө хэдэд 4 том савтай пиво авсан. Тэд нар хаана очихоо мэдэхгүй байсан учраас би эзэнгүй байсан аавынхаа гэрт тэд нарыг оруулж “энд жаахан сууж байгаад явцгаагаарай” гэж хэлээд өөрөө 2 сав пивоо аваад найз нартайгаа уулзахаар явсан. Би найз Доржоо, Улаакаа, Баагий нартай уулзаж пиво хувааж уугаад юм ярьж байгаад шөнө 02-03 цагийн орчимд салцгаасан. Гэртээ ирэхэд Жанцандорж, Гантуяа хоёр гэрээс явсан байсан. Гэрт Г.Ганбат, Билгүүнбаяр, Гансаруул гурав пивоо ууж дуусаагүй сууж байсан. Би пивоноос 2 аягыг уусан. Манай найз Бондоок надтай уулзахаар гэрийн гадаа ирэхэд Г.Ганбат араас гарч ирсэн. Билгүүнбаяр, найз охинтойгоо гэрт үлдсэн. Би Бондооктой уулзчихаад гэрт ороход гэрэл унтраасан харанхуй байсан. Ганбат гэрт ороод шууд зүүн талын ор руу явсан, би гэрийн баруун талын орны хажуугаар өнгөрч гэрийн хойморт очих үед Билгүүнбаяр найз охинтойгоо баруун талын орон дээр бэлгийн харьцаанд орж байсан. Намайг гэрийн хойморт очих үед Билгүүнбаяр орноос босоод гэрээс гарсан. Би Билгүүнбаярыг гарангуут орон дээр очиж найз охиных нь хажуугаар орж хэвтээд Г.Ганбатад хандаад “гарч бай” гэж хэлээд Билгүүнбаярын найз охиныг тэвэртэл өөдөөс орилж босоод гэрээс гараад гүйсэн. Энэ үед гэрт хэн нэгэн хүн байгаагүй. Гансаруулыг гэрээс орилоод гартал Билгүүнбаяр, Г.Ганбат хоёр зөрөөд гэрт орж ирээд буцаад гараад явсан. Тэр хоёрыг орж ирэхэд нь би гэрийн баруун талын орон дээр хэвтэж байсан. Намайг Н.Гансаруулыг тэврэхэд дээгүүрээ цамцтай байсан, доогуураа хувцастай байсан үгүйг мэдэхгүй байна, анзаараагүй. Би Билгүүнбаярыг найз охинтойгоо бэлгийн харьцаанд орсныг нь мэдсэн. Би Н.Гансаруултай бэлгийн харьцаанд ороогүй. Би өөрийнхөө хувцсаа тайлаагүй. Түүнийг тэвэрч авснаас өөр үйлдэл хийгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 108-р хуудас/ гаргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт “... өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүчиндэх” гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо “... хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэж гэмт хэргийн обьектив талыг хуульчилсан.
Хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцсон ба насанд хүрээгүй хохирогч Н.Гансаруул нь 14 нас 11 сар 30 хоногтой байжээ.
Шүүгдэгч Д.Чинзоригийн хувьд 14 нас 11 сар хоногтой насанд хүрээгүй Н.Гансаруулын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан байдлыг далимдуулан, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Зол-Отгоноос “шүүгдэгч Д.Чинзоригийг гэм буруутай” гэсэн санал гаргасан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримтад нийцсэн үндэслэл бүхий байна.
Шүүгдэгч Д.Чинзориг, түүний өмгөөлөгч Энхбаатар нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Шүүгдэгч Д.Чинзориг нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 1.700.000 төгрөг нөхөн төлсөн байна. /хх-ийн 2-р хавтас 90-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Чинзоригоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Чинзориг нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 770 тоот дүгнэлтээр нотлогдож байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Чинзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “....хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тухайн зүйл хэсэгт оногдуулах ял шийтгэлийг “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан байна.
Энэ гэмт хэрэг 2018 оны 7 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө гарсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “....хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Чинзоригт ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Чинзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Чинзоригт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 21 /хорин нэг/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Чинзориг нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 4/дөрөв/ жилийн хорих ял, тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр эрээн өнгийн бүтээлэг, саарал биеийн тамирын өмд, ягаан өнгийн цамц, эрэгтэй хүний дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Боржигон овогт Давагсүмбэрэлийн Чинзоригийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан үедээ биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Чинзоригийг 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чинзоригт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Чинзоригт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Чинзоригийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 21 /хорин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Д.Чинзориг нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 1.700.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч Д.Чинзоригоос гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр эрээн өнгийн бүтээлэг, саарал өнгийн биеийн тамирын өмд, ягаан өнгийн цамц, эрэгтэй хүний дотоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Чинзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧИД Б.БАТБОЛОР
С.БАЗАРХАНД