| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0069/Э |
| Дугаар | 364 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 364
2020 06 04 2020/ШЦТ/364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Э-ын Т-д холбогдох эрүүгийн 1910019290000 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн 1998 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, дуудлагын жолооч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, найз охин, 3-н дүүгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШМ/170 дугаартай магадлалаар Э.Т д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 1 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулсан, Ж овогт Э-ын Т /РД:000000/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 8 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын орчимд Б.Б-ний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, гараараа зүүн хацар, хөхөнд цохиж, дотуур хувцсыг нь урж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн 19100192900000 дугаартай хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11-р хуудас/,
2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16-р хуудас/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/,
Хохирогч Б.Б-ний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч У.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №9743 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №4025 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-39-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны №4589 дугаартай биологийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №4937 дугаартай бактериологийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/,
Шинжээч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,
Шүүгдэгч Э.Т ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг 71-72-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч У.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Т ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны үүрээр 05-06 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Туул голын орчимд хохирогч Б.Б-ний нүүр болон цээж рүү нь цохиж хүч хэрэглэсний улмаас хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч зүүн хацар, зүүн хөхөнд цус хуралт бүхий гэмтэл учруулан, өмсөж явсан шилэн оймс болон дотоожийг нь урах зэргээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: ...уг газарт ягаан өнгийн Приус-20 маркийн багажийн хулдаасан шалавч, уг шалавчнаас ертөнцийн зүгээр чанх урд 10 метрийн зайд цагаан өнгийн салфетка байв. Хохирогч уг машины шалавч дээр тухайн залуу бэлгийн харьцаанд орсон. Би энэ цагаан салфетикийг хэрэглэсэн гэж байв. Приус-20 маркийн автомашины багажийн хулдаасан шалавч, 1 ширхэг цагаан өнгийн салфетка хураан авав... гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Машины суудал дээр шаргал өнгийн эмэгтэй хүний гар цүнх, цүнхний доод хэсэгт эмэгтэй хүний улаан өнгийн дотоож, машины голын хайрцагт бохирлогдсон салфетка, жолоочийн суудлын шал хэсэгт цагаан өнгийн бохирлогдсон салфетка байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Нийт 6 ширхэг бохирлогдсон салфетка, улаан өнгийн урагдсан дотоож 1 ширхэг, хар өнгийн шилэн трико 1 ширхэг, хар хөх өнгийн бохирлогдсон 1 ширхэг суудлын бүрээсийг тус тус хураан авав... гэжээ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16-р хуудас/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Б.Б-ний өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийхэд хар өнгийн трико байх ба триконы урд талын дээд хэсэгт цагаан өнгийн хатсан зүйлээр бохирлогдсон байдалтай триконы урд талын дээд хэсгээс 12 см зайд 0.5мм цоорсон түүнээс зүүн доод хэсэгт 1 см хэмжээтэй цоорсон байдалтай байв. Улаан өнгийн дотоож урагдаад хоёр хэсэг болсон байх ба улаан өнгийн даавуутай хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон торон хэсэгт ямар нэгэн биологийн гаралтай нүдэнд ил харагдах ул мөр үзэгдэхгүй байв... /хх-ийн 17-р хуудас/,
Хохирогч Б.Б-ний мөрдөн байцаалтад өгсөн: ... Би 2019 оны 08 сарын 09-10-нд шилжих шөнө 04 цагийн үед өөрийн Приус 20 маркийн 0000 улсын дугаартай автомашинтай 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр зогсож байтал 20 гаран настай эрэгтэй хүн ирээд “таксинд явах уу” гэхээр нь би явахгүй гэхэд цаашаа алхаж явж байснаа буцаж ирээд “Тааз дэлгүүр орох юм яваад өгөөч” гэхээр нь би гэртэйгээ ойртох юм байна гээд суулгаад явсан. Тэр залуу өөрийгөө Т гэж танилцуулаад “нэг пиво яаж ганцаараа ууна аа. Танай гэр ойрхон юм чинь хамт уух уу” гэхээр нь би “тэгье” гээд Т дэлгүүр ороод 2,5 литрийн савтай нэг ширхэг пиво аваад ирэхээр нь би машинтайгаа хөдлөөд өөрийнхөө гэрийн арын гудамжинд бид хоёр танилцангаа пивоо хувааж уусан. Т өөрийгөө дуудлагын жолооч хийдэг гэж танилцуулсан. Би өөрийгөө Бямба гэж танилцуулаад ярилцаж байтал пиво дууссан. Т дахиад пиво ууя гэхээр нь би тэгье гээд дэлгүүр ороод Т 2,5 литрийн савтай пиво аваад гарч ирэхэд 07 цаг өнгөрч байсан. Сүүлд авсан пивыг талд нь оруулаад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь Яармагт Туул голын эрэг дээр миний машины жолоочийн суудал дээр Т сууж байсан. Бид хоёр юм яриад сууж байгаад үнсэлцсэн. Тэгсэн миний хувцсыг тайлах гээд байхаар “хэрэггүй хүлээж бай” гэсэн чинь миний өмсөж явсан триког тайлаад дотоож тайлах гэж байгаад урчихаар нь би уурласан. Тэгээд надтай бэлгийн харьцаанд орсон. Би машинаас буугаад машины хажууд шалавч гаргаад тавьчихсан байхаар нь очоод суухад Т араас машинаас бууж ирээд миний өмсөж явсан даашинзыг тайлаад надтай дахиад бэлгийн харьцаан орох гэхээр би “хэрэггүй” гэсэн намайг гараараа зүүн шанаа тус газар хоёр удаа цээжин тус газар нэг удаа цохиж миний дээр гараад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд Т унтсан. Би машиныхаа түлхүүрийг хайхад Т дотоожиндоо миний машины түлхүүрийг зүүсэн байхаар дотоожтой нь хамт түлхүүрээ авсан. Тэгээд машиндаа суугаад 50 метр орчим газар яваад машиныхаа хаалгыг түгжээд унтсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №9743 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Б-ний биед зүүн хацар, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.Б нь бэлгийн замын халдварт өвчин болох архаг идэвхгүй тэмбүү өвчтэй байна. Б.Б-ний үтрээнд эр бэлгийн эс илрээгүй. Б.Б нь бэлгийн бойжилт гүйцсэн. Охин хальс үлдэц төдий байна гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн криминалистикийн шинжээчийн №4025 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хар триконд 10мм, 7мм, 10мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус шинэ урагдтал улаан дотоожинд 280мм, 130мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус шинэ урагдтал, ханзралдуут гарсан байна. Дээрх хувцсанд гарсан гэмтлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр болон ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй /хх-ийн 37-39-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн биологийн шинжээчийн №4589 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн дотоожинд цус болон эр бэлгийн эс илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Улаан өнгийн дотоожинд илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. Салфетка, хар өнгийн дотоожинд илэрсэн эр бэлгийн эс нь холимог дээж тул бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн бактериологийн шинжээчийн №4937 дугаартай дүгнэлтэд: Холбогдогч Э.Т нь тэмбүү өвчний хурц халдвартай байна. Э.Т ы цус нь ABO системээр O /I/ бүлгийн харьяалалтай байна. 2019 оны 08 дугаар сарын 13-ны №9743 дугаартай Б.Б-ний шинжилгээний хариуг, холбогдогч Э.Т ы шинжилгээний хариутай харьцуулан дүгнэхэд хохирогч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тэмбүү өвчний архаг халдвартай байсан учраас уг хэрэг явдал болсон өдөр холбогдогч Э.Т аас хохирогч Б.Б нь тэмбүү өвчний халдвар авах боломжгүй. Холбогдогч Э.Т нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны хэрэг явдал болсон өдрөөс хойш 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр буюу 4-н долоо хоногийн дараа шинжилгээнд хамрагдсан тул тэмбүү өвчний халдварыг хохирогч Б.Б авсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/,
Шинжээч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Архагшсан болон идэвхгүй хэлбэртэй байгаа тэмбүү өвчин нь бэлгийн замаар халдварлах боломжгүй. Тэмбүү өвчний халдвар авсан тохиолдолд 5-6 долоон хоногийн дараа бэлэг эрхтэн орчмоор дараа бэлэг эрхтэн орчмоор шинж тэмдэг илэрнэ. Онолын хувьд Т , Б хоёр нь хэн хэндээ халдаасан болохыг тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т “гэм буруугийн талаар маргахгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүчиндэх” гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч Э.Т гийн хувьд хохирогч Б.Б-ний нүүр болон цээж рүү гараараа цохиж, хохирогчийн өмсөж явсан шилэн оймс болон дотоожийг нь урах зэргээр хүч хэрэглэж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Т ыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Тухайн хэргийн хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Э.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан ...шүүхээр шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байна.
Шүүгдэгч Э.Т нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШМ/170 дугаартай магадлалаар Э.Т д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 1 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулсан байна.
Тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Т ыг энэ хэрэгт шилжүүлэн цагдан хорих захирамж гарсан боловч 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангиас шилжүүлэн авч, яллагдагчаар цагдан хорьсон байна. Шүүгдэгч Э.Т д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 05 сар 10 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь ялын тооцооны тодорхойлолтоор /хх-ийн 178-р хуудас/ батлагдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Т д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1252 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 05 сар 10 хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Э.Т д анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Э.Т ыг энэ хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба /хх-ийн 68-р хуудас/ шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 31 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ж овогт Э-ын Т ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Т д энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1252 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар 10 /арав/ хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Т ы биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 10 /арав/ хоногоор хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Т ы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 31 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР