Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2017/00047/И |
Дугаар | 130/ШШ2017/00017 |
Огноо | 2017-01-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2017/00017
2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 130/ШШ2017/00017 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, РД:БЮ0000000, утас:00000000, Б овогт Аийн Тын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын * дугаар багт оршин суух, РД:БЭ0000000, утас:000000000, Т овогт Аы Ад холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: А.А-оос 50000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А нь 2016 оны 12 дугаар сарын 13-нд надаас мустанг 150 маркийн улаан өнгийн мотоциклыг 750000 төгрөгөөр тохирч зарж авсан юм. Үүнээс 700000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо 50000 төгрөг өгөх ёстой боловч авч чадахгүй байна. Иргэн Аоос 50000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А нэхэмжлэгч А.Тын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би Таас 750000 төгрөгөөр үнэлж мотоцикл худалдаж авсан маань үнэн. Үүнээс 700000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тын надаас нэхэмжилж байгаа 50000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Энэ асуудлыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Т нь хариуцагч А.Аоос 50000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.А нь нэхэмжлэгч А.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг 50000 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.А нь 50000 төгрөгийг нэхэмжлэгч А.Тд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал нь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 2275 төгрөг, мөн хариуцагч А.А-оос 2275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Тд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ