Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 406

 

       

 

 

    2020        06            17                                       2020/ШЦТ/406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Ц-ийн Н-д холбогдох эрүүгийн 2010006650000 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Мал эмнэлэг, эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид малын эмч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Амралтын 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Ц-ийн Н  /РД: 00000000000/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг дээр эхнэрээ өмөөрч Ц.Г-ийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун гарын шуу, богтос ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г  эгч манай эхнэр Б  нар хамтдаа архи ууж байсан. Би эхнэрээ авахаар очоод энэ хэрэг болсон. Г  эгч манай эхнэрийг доромжлоод над руу 2-3 удаа нулимахаар нь би Г  эгчийг түлхсэн. Тэгтэл Г  эгч унасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Эрүүгийн 2010006650000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ц.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

Гэрч Б.Б ын мөрдөн байцаалтад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 3594 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Б ын мөрдөн байцаалтад өгсөн “Би өөрийн нөхөр болох Н тэй гэр бүл болоод 4 жил болж байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй манай нөхөр төлөв даруу, зантай хүмүүстэй, эелдэг харьцдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Н гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг дээр хохирогч Ц.Г-ийг түлхэж унагаасны улмаас хохирогчийн биед “баруун гарын шуу, богтос ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 3 дугаар сарын 12-ны орой 18 цагийн орчимд манай бага хүүгийн эцэг эх болох Г  над руу “ойрдоо уулзаагүй, уулзъя” гэж ярьсан. Бид нар дэлгүүрээс архи пиво аваад гол дээр очиж ууцгаасан.....Удалгүй уг архи задлаад хоёроос гурван хундага уусан. Тэгтэл Б гэх эмэгтэйн нөхөр Н  ирээд эхнэрийнхээ хацар руу алгадаад тэр хоёр хоорондоо зууралдаад байхаар нь “боль” гээд салгах гээд татсан. Тэгтэл Ц.Н намайг дов сондуул руу түлхэж унаган миний гарыг хугалчхаад хохичихно гэж хэлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

Гэрч Б.Б ын мөрдөн байцаалтад өгсөн “...манай охины ангийн эцэг эх болох Г , Г , О  гэх хүмүүстэй уулзсан. Бид нар голын эрэг дээр архи пиво ууцгаасан. ... Тэгтэл Г  гэх эмэгтэй манай хоёр ихэр хүүхдийн 1 насны төрсөн өдөрт ирээгүй гээд надад агсам тавьсан. Би төрөөд удаагүй тул очих боломжгүй гэж хэлтэл ойлгохгүй байсан. Тэгээд удалгүй байтал манай нөхөр Н , дүү М  нар бид нарыг авахаар ирсэн. Г  надад агсам тавиад байхаар нь манай нөхөр Н  “хэрүүл маргаанаа боль” гэтэл манай нөхөр рүү 2-3 удаа нулимсан. Манай нөхөр уурлаад Г ийг түлхсэн. Г  газар унах үедээ гэмтсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 3594 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Г ийн биед баруун гарын шуу, богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна... гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай эхнэр  охиныхоо ангийн эцэг эхтэй архи уугаад байж байсан. Тэгтэл охины ангийн хүүхдийн ээж Г  согтоод манай эхнэр Б д агсам тавиад байхаар нь би боль гэж хэлээд 2-3 удаа салгасан. Тэгтэл намайг “чи эхнэрээ өмөөрдөг хэн бэ” гээд 2-3 удаа нулимсан. Би “та одоо боль” гээд түлхэхэд газар унахдаа гэмтэл авсан байх. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогч Ц.Г , шүүгдэгч Ц.Н нарын хүүхдүүд хамт суралцдаг ба эцэг эхчүүд нь нийлж архидан согтуурсны улмаас энэ гэмт хэрэг гарчээ.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

 Шүүгдэгч Ц.Н нь хохирогч Ц.Г-ийг түлхсэний улмаас хохирогч  унаж “баруун гарын шуу, богтос ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

            Иймд шүүгдэгч Ц.Н г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

            Прокурорын яллах дүгнэлтэд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэрэг гарсан гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дээрх гэмт хэрэг гарсан болох нь нотлогдож байх тул шийтгэх тогтоолд зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 

           Шүүгдэгч Ц.Н нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч хор уршигтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй бөгөөд “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 39-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

          

           Шүүгдэгч Ц.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч Ц.Н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Н-д ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Н-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Ц-ийн Н г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Н-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР