Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0717

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Г.Г, Д.Ж, тэдгээрийн өмгөөлөгч Б.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар: 1986) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Г.Г, Д.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008007940633 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ..... оны .. дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, эмэгтэй, .. настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл-4, эцэг, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Г-ын Г (РД: .........).

2. Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, эрэгтэй, ... настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл-3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Ар гүнт шархад .. дүгээр гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Ар гүнт энгэр ... дүгээр гудамж .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овгийн Д-ын Ж (РД:..................).

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.Г нь Д.Ж-тай бүлэглэж 2020 оны 01 сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн энгэр 1 дүгээр гудамж 4 тоот гэртээ иргэн П.Б-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зуухны хажууд байсан төмөр галын хайчаар хамран тус газарт нь 3-4 удаа цохисны улмаас П.Б-ийн эрүүл мэндэд хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Ж нь Г.Г-тай бүлэглэж  2020 оны 01 сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн энгэр 1 дүгээр гудамж 4 тоот гэртээ иргэн П.Б-ийг “эхнэр Г.Г-тай хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой, нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас П.Б-ийн эрүүл мэндэд хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Би П.Бийн биед галын хайчаар халдаж эрүүл мэндэд нь гэмтэл учруулаагүй. П.Б худал мэдүүлэг өгсөн. П.Б хэрэг гарсан өдрийн 12 цагийн үед манай гэрт орж ирээд, хоёр хүүхдийн маань дэргэд намайг хэл амаар доромжилж байгаад гарсан. Би гар хүрээгүй. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагаанд: “... дуудлага өгсөн огноо: 2020-01-27 17:51:42, дуудлагын утга: авгай нөхөр хоёр намайг зодчихлоо...” гэх тэмдэглэл бүхий хэсэг (хавтаст хэргийн 4 дүгээр тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2150 дугаар дүгнэлт: “...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхийг хамарсан хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хамрын нурууны баруун талд 1.2х0.2 см зах ирмэг тэгш бус хүрэн тав бүхий шархтай, хамрын нурууны тэмтрэлтээр эмзэглэлттэй.

1. П.Б-ийн биед хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2,4,5 Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),

3. Хохирогч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 01 сарын 27 ны өдрийн 12 цагийн орчим Ар гүнтийн гудамжинд өөрийн эзэмшлийн жижиг цагаан амьжиргаа цагаан машинтайгаа явж байхад танил Г ах согтуу явж байхаар нь би машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгсөн.... гэрт охин Г хүүхдүүдээ хараад байж байсан. Г ах орон дээрээ хэвтээд үлдсэн. Харин охин Г намайг муу архичин энэ тэр гээд доромжлоод байсан... би гэрээс нь гараад гадуур ажилтай явж байгаад орой 18 цагийн орчим би Т ах Г ахад хромон гутал аваачаад өгчихсөн байсан. Уг гутлыг авах санаатай Т ахыг дагуулаад очсон. Г ах, охин Г, хүргэн Ж нарын хамт байж байсан. Би Г ахад хандаж Нямаа ах гутал аваад ир гээд байна. Т ахын сая өгсөн гутлыг авмаар байна гэж хэлэхэд охин Г аавдаа хандаж өмсөх гуталгүй юм шиг та яах гэж хүний гутал гуйж байдаг юм бэ гэж хэлсэн... Т ах бид хоёрыг муусайн архичид энэ тэр гээд хэл амаар доромжпоод байсан. Би Гд чи одоо юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн... бид хоёр хоорондоо маргалдан хэрүүл болсон. Г зуухны тэнд байсан төмөр галын хайчийг аваад миний хамран тус газарт 3-4 удаа цохьсон. Тэгтэл нөхөр Ж босож ирээд миний толгойн тус газарт 2 удаа гараараа цохьсон. Ж намайг цохих үед эхнэр Г нь намайг зодохоо больчихсон... нөхрийнхөө ард зогсож байгаад галын хайчаар дахин нэг удаа цохьсон ...”,

“...Г намайг галын хайчаар 3-4 удаа нүүрэн тус газарт, ...Ж миний шанаан тус газарт 2 удаа цохьсон ... миний биед учирсан гэмтлийг Г, Ж нар учруулсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44, 109-110 дугаар тал),

4. Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт энгэр 1-4 тоотод байрлах гэртээ байхад өдрийн 12 цагийн орчим... П.Б, манай аав хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн...Би П.Б-д хандаж “чи одоо ямар учраас миний аавыг дагуулаад архи уулгаад байгаа юм бэ” гэж хэлэхэд “хуц пизда минь, чамд ямар хамаатай юм бэ” гэж доромжлоод...гэрээс гарахгүй байхаар нь би төмөр галын хайчаа бариад “та одоо манай гэрээс гар, гарахгүй бол цагдаа дуудлаа гэж” хэлсэн... П.Б гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дугаар тал),

5. Шүүгдэгч Д.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 01 сарын 27-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан... үхэр малаа хариулаад, усалж байгаад 17 цагийн орчим гэртээ ирсэн...Т ах гаднаас орж ирээд манай хадам аавд түрийтэй хромон гутал өгчхөөд гараад явсан. Удалгүй П.Б ах, Т ах хоёр манай гэрт орж ирээд эхнэр Гтай П.Б ах хэрүүл хийгээд байхаар нь би орон дээр сууж байснаа босож очоод П.Б-д хандаж “чи одоо юу вэ. Манай гэрт 12 цагт намайг байхгүйд орж ирээд эхнэртэй маань хэрүүл хийсэн байсан” гэж хэлээд гэрийн хаалганы үүдэнд баруун гараараа хоёр удаа нүүрэн тус газарт цохьсон ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дугаар тал),

6. Шинжээч эмч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Галын хайчаар 3-4 удаа цохиход үүсэх боломжтой. Галын хайч нь мохоо зүйлд орно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105 дугаар тал),

7. Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 18 цагийн орчим 102 дугаараас Ар гүнт Энгэр 1-1 тоотод эхнэр, нөхөр хоёр намайг зодчихлоо гэх дуудлага хүлээн авч ахлах, ахлагч Өнөрсайханы хамт дуудлагын дагуу П.Б-ийн гэрт очиход эхнэрийн хамт байсан... нүүрэн тус газар баруун нүдний доод талд нь шалбараад цус гоожсон байдалтай байсан... нөхөр нь нүүр лүү цохиод, эхнэр нь галын хайчаар цохьсон  гэж хэлж байсан... бид хоёр Ж, Г нарын гэр лүү очиход 5 ханатай гэрийн хаалга нь онгорхой ямар ч хүн байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дүгээр тал),

8. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 20, 29 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32, 92 дугаар тал), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 93 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 34, 97 дугаар тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 35, 95 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 36, 94 дүгээр тал), Д.Ж нэр дээрх Хаан банкин дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 38 дугаар тал), шүүгдэгч Г.Г-ийн нэр дээрх Хаан банк дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 98-104 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г, Д.Ж нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчид төлөх төлбөргүй талаар дүгнэлтийг гаргасан,  

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Д.Ж-ы хувьд гэм буруу дээр маргах зүйлгүй, харин шүүгдэгч Г.Г-гийн үйлдэл нь тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Г.Г, Д.Ж нар нь бүлэглэн, 2020 оны 01 дүгээр сарын 27- ны өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн энгэр 1 дүгээр гудамж 4 тоот гэртээ иргэн П.Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, шүүгдэгч Г.Г нь төмөр галын хайчаар, шүүгдэгч Д.Ж нь толгой, нүүрэн тус газарт нь гараараа тус тус цохиж зодсоны  улмаас П.Б-ийн эрүүл мэндэд хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагаанд: “... дуудлага өгсөн огноо: 2020-01-27 17:51:42... дуудлагын утга: авгай нөхөр хоёр намайг зодчихлоо...” гэж тэмдэглэсэн хэсэг (хх-4),

-  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2150 дугаар: “... П.Б-ийн биед хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх 7-8),

- шинжээч эмч Т.Ч-ын“...хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Галын хайчаар 3-4 удаа цохиход үүсэх боломжтой. Галын хайч нь мохоо зүйлд орно...” гэх мэдүүлэг (хх-105),

- гэрч Г.Н-ийн ”...2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 18 цагийн орчим 102 дугаараас Ар гүнт Энгэр 1-1 тоотод эхнэр, нөхөр хоёр намайг зодчихлоо гэх дуудлага хүлээн авч ...П.Б-ийн гэрт очиход..баруун нүдний доод талд нь шалбараад цус гоожсон байдалтай... нөхөр нь нүүр лүү цохиод, эхнэр нь галын хайчаар цохьсон  гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх 113-114)

 -хохирогч П.Б-ийн “...2020 оны 01 сарын 27 ны өдрийн 18 цагийн орчим би Г ахынд...очсон. Г, Г, Ж нар байсан. Би Г ахад хандаж Нямаа ах гутал авиад ир гээд байна. Т ахын сая өгсөн гутлыг авмаар байна гэж хэлэхэд охин Г...Т ах бид хоёрыг муусайн архичид энэ тэр гээд хэл амаар доромжлоод ...хоорондоо маргалдсан...Г зуухны тэнд байсан төмөр галын хайчийг аваад 3-4 удаа нүүрэн тус газар цохьсон . Тэгтэл нөхөр Ж босож ирээд толгой, шанаа хэсэгт 2 удаа гараараа цохьсон . Миний биед учирсан гэмтлийг Г, Ж нар учруулсан... ” гэх мэдүүлэг (хх 43-44, 109-110) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж нь гэм буруугийн талаар маргаагүй ба, шүүгдэгч Г.Г нь гэм буруугийн талаар маргаж, хохирогч П.Б-ийн биед гэмтэл учруулаагүй гэж мэтгэлцсэн.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар хохирогч П.Б Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн энгэр 1 дүгээр гудамж 4 тоотод очиход шүүгдэгч Г.Г нь түүнийг үг хэлээр доромжилсон байх ба, улмаар гэрээс гар гэх шалтгаанаар галын хайчаар түүний хамран тус газарт нь удаа дараа цохьсон , энэ үед шүүгдэгч Д.Ж нь манай эхнэртэй хэрүүл хийлээ гэх шалтгаанаар хохирогчийн толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсон тэдний энэхүү үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх ба, хохирогч П.Б-ийн биед учирсан гэмтлүүд нь бүгд тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл, галын хайч мохоо зүйлд орох ба 3-4 удаа цохиход үүсэх боломжтой талаар шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид хууль сануулж авсан анхны болон дахин өгсөн мэдүүлэгт “... Г.Г галын хайчаар цохьсон , Ж гараараа цохьсон ...” гэж тогтвортой мэдүүлэг өгсөн, гэрч Г.Н-ийн ”...нөхөр нь нүүр лүү цохиод, эхнэр нь галын хайчаар цохьсон  гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.Г-гийн галын хайчаар цохиж гэмтэл учруулаагүй гэж маргасан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” байх эрхтэй болно.

Мөн тухайн хэрэг гарах үед хохирогчтой хамт байсан “Т” гэх этгээдийг гэрчээр тогтоож, мэдүүлэг аваагүй боловч хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөх гол нөхцөл биш, дээрх нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх талаар ... урьдчилан үгсэн үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, улмаар хөнгөн гэмтэл учруулсан байх тул тэдний үйлдлийг бүлэглэж үйлдсэн гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч Г.Г, Д.Ж нарыг үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд хохирогч П.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Иймээс Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь шүүгдэгч нар бүлэглэж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч П.Б-ийн эрүүл мэндэд хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын  шарх гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Б нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд дээрх зүйл, хэсэгт зааснаар тус бүрт 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

 шүүгдэгч өмгөөлөгч Б.Б “... Торгох ялыг хэмжээг 500.000 төгрөг болгож багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэднийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, бага насны хүүхэдтэй, хамтран амьдрагч нар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 1.000.000 төгрөгийн, шүүгдэгч Г.Ж-д 800.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэж, тэдний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008007940633 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ын Г, Ш овогт Д-ын Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр, шүүгдэгч Д.Ж-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуу мянга) төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Г, Д.Ж нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш таван сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 2008007940633 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Д.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР