Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2017/00025

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 02 дугаар багт оршин суух, БЮ0000000 регистрийн дугаартай, Б овогт Хын Ан хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябарь-39 дүгээр нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1975 оны 4 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31, 1977 оны 02 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 31, 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус нормчноор, Баян-Өлгий аймгийн Бөөний бараа бааз болон Худалдаа бэлтгэх удирдах газарт 1983 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл манаачаар, Бугат сумын Тэжээлийн аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 13-наас 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Х.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1955 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрж өссөн бөгөөд 1975 оны 4 дүгээр сараас 1977 оны 5 дугаар сар дуустал Дэлүүн сумын Октябрь-39 дүгээр нэгдэлд туслах үйлдвэрийн бригадад нормчноор ажиллаж байгаад 1977 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдан мордсон юм. Цэрэгт явахаас өмнө 1975 оны 4 дүгээр сараас 1977 оны 5 дугаар сар дуустал нийт 2 жил 1 сар тасралтгүй ажилласан боловч, тухайн үед Санхүүгийн баримтыг архивд бүрэн тушаагаагүйгээс болж 1976 оны санхүүгийн баримт олдоогүй. Нэгэнт Архивд тушаагдсан санхүүгийн баримтыг үндэслэж Дэлүүн сумын Октябрь-39 дүгээр нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор 1975 оны 4 дүгээр сараас 1977 оны 5 дугаар сар дуустал нийт ажилласан 1 жил 1 сарын хугацааг, 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 8 дугаар сарын 20-ны хооронд цэргийн алба хааж, халагдан ирээд 1981 оны 01 дүгээр сараас 1982 он дуустал нийт 2 жил, Дэлүүн сумын Октябрь-39 дүгээр нэгдэлд туслах үйлдвэрт нормчноор ажилласан 2 жилийн хугацааг, мөн 1983 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 5 дугаар сарын 01-ний хооронд нийт 6 жил 9 сар Баян-Өлгий аймгийн Худалдаа удирдах Газрын Бөөний бараа баазад манаачаар ажилласныг хөдөлмөрийн дэвтэр, Баян-Өлгий аймгийн архивын тасагт хадгалагдсан тус газрын даргын 1983 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 44 тоот ажилд томилогдсон болон 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал болон 570826 дугаар Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх зэрэг нотлох баримтаар батлагдана. 1991 оны 01 дүгээр сарын 13-наас 1992 оны 9 дүгээр сар дуустал хугацаанд 1 жил 8 сар Бугат сумын Тэжээлийн аж ахуйд мал малласан бөгөөд энэ хугацаа нь Хөдөлмөрийн дэвтэрт дарагдсан байгууллагын тамгаар батлагдана. Иймд шүүхээс хүсэх нь: Миний 1975 оны 4 дүгээр сараас 1975 оны 12 дугаар сар дуустал ажилласан 9 сар, 1977 оны 2 дугаар сараас 5 дугаар сар дуустал ажилласан 4 дүгээр сарыг архивын тасагт хадгалагдсан 70 дүгээр дансны түүвэрт зааснаар нийт 1 жил, 1 сар Дэлүүн сумын Октябрь-39 дүгээр нэгдэлд туслах үйлдвэрт нормчин, 1981 оны 01 дүгээр сараас 1982 он дуустал 2 жил мөн Дэлүүн сумын Октябрь-39 дүгээр нэгдэлд туслах үйлдвэрт нормчноор ажилласан байдал, 1983 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 5 дугаар сарын 01-ний хүртэл нийт 6 жил 9 сар Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэх удирдах газрын Бөөний бараа баазад манаачаар ажилласныг архивын тасгаас олдсон ажилд орсон, ажлаас чөлөөлөгдөх тушаал, Үйлдвэрчний бат илэрхийлэх, хөдөлмөрийн дэвтрийн бичилт зэрэг нотлох баримтыг үндэслэж мөн 1991 оны 01 дүгээр сарын 13-наас 1992 оны 9 дүгээр сарын 25-ны дуустал Бугат сумын ТАА-д малчнаар ажилласан 1 жил 8 сарын хугацааг хөдөлмөрийн дэвтэр, гэрчүүдийн тодорхойлолт зэргээр тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг харгалзан хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Х.Агийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябарь-39 дүгээр нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1975 оны 4 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31, 1977 оны 02 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 31, 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус нормчноор, Баян-Өлгий аймгийн Бөөний бараа бааз болон Худалдаа бэлтгэх удирдах газарт 1983 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл манаачаар, Бугат сумын Тэжээлийн аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 13-наас 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасныг шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябарь-39 дүгээр нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1975 оны 4 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31, 1977 оны 02 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 31, 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус нормчноор ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар:

-Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 531 дугаар архивын лавлагаанд: Дэлүүн сумын Октябрь 39 нэгдлийн хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн Х.Аийн 1975, 1977, 1981-1983 онуудад ажилласан жилийн хөлсний хүснэгтийг хүргүүлэв гэсэн ба Х.Агийн 1975 оны 4 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31, 1977 оны 02 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 30, 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх тус тус ажилласан хоног авч байсан хөлсний талаар хүснэгтээр ирүүлсэн байдал,

-1981 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нээлгэсэн улаан өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэл овог Х, нэр А 1955 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, Хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга Хулыбек гэж бичиж Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябрь-39 нэгдэл гэсэн бөөрөнхий тамга дарж баталгаажуулсан ба уг дэвтрийн 2 ба 3 дугаар хуудсанд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар тушаалаар нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор авч ажиллуулав гэж тамга дарж баталгаажуулж, 1981 оноос 1983 он хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийж тэмдэг дарж баталгаажуулсан байдал,

Хамт ажилласан гэх БЖ0000000 регистрийн дугаартай Т.Ө, БЖ00000000 регистрийн дугаартай К.Б, А.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие К.Б 1954 онд Дэлүүн сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж улмаар 1969 онд Өлгий хотын БТМСургуулийг 2 жил суралцаж төгссөн. 1972 оноос 1975 онд цэргийн алба хааж нутагт ирж мөн сумын Туслах үйлдвэрт Бригадын даргаар ажиллаж байх үед Х овогтой А нь мөн сумын Октябрь нэгдлийн туслах үйлдвэрт 1975 оны 4 дүгээр сараас 1977 оны 5 дугаар сар хүртэл, 1981 оноос 1982 он хүртэл манай Дэлүүн сумын Октябрь 39 нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор ажиллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолтоор,

2. Баян-Өлгий аймгийн Бөөний бараа бааз болон Худалдаа бэлтгэх удирдах газарт 1983 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл манаачаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан дараах:

-1984 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн 570826 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд: Овог Х, нэр А 1955 онд төрсөн, 1984 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гишүүнд элссэн, 1983 оны 8 дугаар сарын 01-нээс улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн гэж зургийг нааж, Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн дарга К.Х гэж бичиж тамга дарагдсан ба 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл татвар төлсөн байдал,

-1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн бор өнгийн хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Х А, 1955 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, бага боловсролтой, хөдөлмөрийн дэвтэр олгосон БХБ-ын И гэж бичиж тамга дарсан ба уг дэвтрийн 4 ба 5 дугаар хуудсанд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн даргын 44 тоот тушаалаар Бөөний бараа баазад манаачаар авч ажиллуулав гэж Баян-Өлгий аймгийн Бөөний бараа бааз гэж бөөрөнхий тамгыг дарж баталгаажуулсан байдал,

-2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазын даргын 1983 оны 44 дугаар тушаалаар А /А/-г 1983 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн манаачаар томилсон байдал,

-2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон 01 дүгээр тушаалын 1 хавсралт Худалдаа бэлтгэх удирдах газрын зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэрсийн жагсаалт гэсэн ба уг жагсаалтын 45 дугаарт А манаач ажилтай гэж бичигдсэн байдал,

-1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн бор өнгийн хөдөлмөрийн дэвтрийн 6 ба 7 дугаар хуудсанд Худалдаа бэлтгэх удирдах газрын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж Бугат сумын Тэжээлийн аж ахуйн мэдэлд шилжүүлэв гэсэн байдал,

Хамт ажилласан гэх БЭ00000000 регистрийн дугаартай Х.А, БЭ0 рег0000000 истрийн дугаартай С.А нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие Сембайн овогтой А нь 5 дугаар багт оршин суудаг ба би Бөөний бараа Баазын Бөөс бараанд нярваар ажиллаж байсан тэгэхэд Х.А нь 1983 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус газрын манаачаар ажиллаж байсан нь үнэн болно гэсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар,

3. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаар архивын лавлагаанд: Бугатын ТАА-н баримтыг архивд шилжүүлээгүй тул иргэн Х.Ад холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэсэн боловч Х.А нь Бугат сумын Тэжээлийн аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 13-наас 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан даарах:

-1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн бор өнгийн хөдөлмөрийн дэвтрийн 6 ба 7 дугаар хуудсанд Худалдаа бэлтгэх удирдах газрын 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж Бугатын Тэжээлийн аж ахуйн мэдэлд шилжүүлэв гэсэн уг дэвтрийн 8 ба 9 дүгээр хуудсанд Бугатын Тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 тоот тушаалаар Бугатын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллуулав гэж бичилт хийж тамга дарж баталгаажуулсан байдал,

-Хамт ажилласан гэх БЮ00000000 регистрийн дугаартай А.Сы нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Х.А нь 1991-1992 онуудад Бугатын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажилласан байсан нь үнэн болно. Тэр үед би Бугатын Тэжээлийн аж ахуйн малын их эмчээр ажиллаж байсан гэх тодорхойлолт,

-2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр олгосон А ХХК-ийн захирал Н.Мгийн 02 дугаар тодорхойлолтод: Бугат ТАА-тай холбогдолтой баримтыг шүүн үзэхэд Б овогт Х А нь 1991, 1992 онуудад Бугатын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж цалин хөлс авч байжээ. Мөн 1991, 1992 онуудад ямаа малыг түрээсийн гэрээгээр маллаж байсан байна. Х.А нь 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 9 дүгээр сар дуустал Бугат ТАА-д ямаа маллан ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.

-1984 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн 570826 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхээр 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл татвар төлсөн байдал,

-1991 онд Бугатын Тэжээлийн аж ахуйн дарга Х.А болон малчин Х.А нар мал маллах түрээсийн гэрээ хийсэн ба 1991 оны 7,8,9,11,12 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгтүүд зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан 1984 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн 570826 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэх,1981 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нээлгэсэн улаан өнгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн Хөдөлмөрийн дэвтэр, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон Баян-Өлгий аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын Бөөний худалдааны баазын даргын 1983 оны 44 дугаар тушаал, мөн аймгийн архивын тасгаас хуулбарлаж олгосон 01 дүгээр тушаалын 1 хавсралт Худалдаа бэлтгэх удирдах газрын зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэрсийн жагсаалт зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагчийн нэрийг А, А А, А гэж дуудлагаар янз бүрээр бичсэнийг түүний иргэний үнэмлэхэд бичсэнээр А гэж зөвтгөн бичих нь зүйтэй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч Х.А нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябарь-39 дүгээр нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1975 оны 4 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31, 1977 оны 02 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 31, 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус нормчноор, Баян-Өлгий аймгийн Бөөний бараа бааз болон Худалдаа бэлтгэх удирдах газарт 1983 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл манаачаар, Бугат сумын Тэжээлийн аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 13-наас 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар БЮ00000000 регистрийн дугаартай, Б овогт Хын А нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Октябарь-39 дүгээр нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1975 оны 4 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31, 1977 оны 02 дугаар сарын 01-нээс 5 дугаар сарын 31, 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус нормчноор, Баян-Өлгий аймгийн Бөөний бараа бааз болон Худалдаа бэлтгэх удирдах газарт 1983 оны 8 дугаар сарын 01-нээс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл манаачаар, Бугат сумын Тэжээлийн аж ахуйд 1991 оны 01 дүгээр сарын 13-наас 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ