Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2017/00007/И |
Дугаар | 130/ШШ2017/00026 |
Огноо | 2017-01-13 |
Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2017/00026
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын * дүгээр багт оршин суух, И овогт Р.У ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрснөөр тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Р.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1959 оны 11 дүгээр сарын 26-нд Алтай суманд төрсөн. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдахад 1957 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрснөөр БА00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэх олгосон байна. 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн маань Төрөлтийн бүртгэлийн лавлагаа, төрөгсдийн гэрчилгээний эх хувь зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд шүүхээс хүсэх нь 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн нь үнэн болохыг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Р.У шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би улсад 34 дэх жилдээ ажиллаж байна. 10-р анги төгсөөд Анагаахын дээд сургуульд 6 жил суралцаж ирээд Алтай сумын Сум дундын эмнэлэгт тогтвор суурьшилтай 34 дэх жилдээ ажиллаж байна. Үүнээс 31 дэх жилдээ тус эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байна. Би 36 сарын тэтгэмж авах учиртай. Өндөр насны тэтгэвэрт гарахад нас хүрээгүй, цахим иргэний үнэмлэх дээр байгаа төрсөн он, сар, өдөр зөрөөтэй байгаа учраас нас тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд хуулийн дагуу миний насыг тогтоож өгөхийг хүсье гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.У нь 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн болохыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагыг шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон Иргэний үнэмлэхэд: БА00000000 регистрийн дугаартай Р.У 1957 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн мөн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс албан бичгээр ирүүлсэн Р.Уы иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ИУБ-31, иргэний үнэмлэх олголтын ХААТР-21, иргэний паспорт олголтын ХААТР-7 дугаар маягтуудад Р.У РД:БА00000000, 1957 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн гэж тус тус бүртгэгдсэн боловч хүсэлт гаргагч Р.У 1957 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрснийг нотлох хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хүсэлт гаргагч Р.У нь 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:
-2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 231/0049311669 дугаартай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн Төрсний бүртгэлийн лавлагаанд: эцгийн нэр Р, эхийн нэр Д нарын гэр бүлд 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Алтай суманд төрүүлсэн хүү Рын Уыг 1959 оны 12 дугаар сарын 16-нд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 61-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэсэн байна.
-1972 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон хүсэлт гаргагчийн эх нь болох О.Дийн олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн 6 ба 7 дугаар хуудсанд: Эх О овогтой Д ийн хүүхдийн тодорхойлолт гэсэн ба Р А 1956 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, гэрчилгээний дугаар 20, Р.Октябарь 1957 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, гэрчилгээний дугаар 7, Р.У 1959 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, гэрчилгээний дугаар 61 ... гэж нийт 9 хүүхдийн нэр төрсөн огноо, гэрчилгээний дугаар тус тус бичигдсэн байдал,
-1959 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх хэлтсээс олгосон Төрөгсдийн гэрчилгээнд: Төрүүлсэн эцгийн овог М Р, эхийн овог Оын Д, Рын У, эрэгтэй, 1959 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн тул иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх дэвтрийн 61 дугаарт бүртгэж гэрчилгээ болон БА0000000 регистрийн дугаартай Р О, Р.Ж, Р.У нар нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан 1959 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон Г61 дугаартай Төрөгсдийн гэрчилгээ, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 231/004931/1669 дугаартай Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн Төрсний бүртгэлийн лавлагаа, 1972 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон О.Дийн олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс албан бичгээр ирүүлсэн Р.Уы иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ИУБ-31, иргэний үнэмлэх олголтын ХААТР-21, иргэний паспорт олголтын ХААТР-7 дугаар маягтууд зэрэг нотлох баримтад хүсэлт гаргагчийн эцгийн болон нэрийг Рын У, Рын У, Рын У гэж дуудлагаар янз бүрээр бичсэнийг иргэний үнэмлэхэд бичсэнээр Р У гэж зөв бичих нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн төрсөн өдөр нь хавтаст хэрэгт авагдсан 1959 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон Г61 дугаартай Төрөгсдийн гэрчилгээ, 1972 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр зэрэг нотлох баримтад төрсөн өдөр нь 16 гэж бичигдсэн ба хүсэлт гаргагчийн хүсэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 231/004931/1669 дугаартай Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн Төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэнээр төрсөн өдрийг 26-ны өдрөөр төрснөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Р.У нь 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-ыг баримтлан И овогт Р У нь 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Р.Уы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ