Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2017/00054/И |
Дугаар | 130/ШШ2017/00030 |
Огноо | 2017-01-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2017/00030
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт оршин суух, РД:БИ00000000, утас:000000000, У овогт Х ын А ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын * дүгээр багт оршин суух, У овогт С ын М д холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: С.Маас модон байшин буюу үнэ 3125000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн Х.А би Сагсай сумын уугуул иргэн ба Сагсай сумын Модон хөшөө гэдэг газарт 1990 оны дунд үед урт нь 11 метр, өргөн нь 5м, нийт 55 м.кв талбайтай, дор нь банзан шалтай модон байшин барьсан юм. Гэтэл энэ байшинг тус сумын 1 дүгээр багийн иргэн С.М надаас зөвшөөрөл аваагүй байхад 2012 оны намар буулгаад аваад өөр газарт өөрийн өвөлжөөнд байшин болгон шинээр барьсан байна. Х.А би С.Мд уурлаад Та хүний байшинг яагаад зөвшөөрөлгүй ачаад явсан вэ гэхэд тэрээр Би Даянгаас өөрийн байшинг авч ирэх хүртэл түр сууж байгаад удахгүй таны байшинг суллаж өгнө гэж хэлсэн. Гэтэл одоо хүртэл намайг өндөр настан, алс хол явж чадахгүй гэдгийг далимдуулан миний үл хөдлөх эд хөрөнгийг өгөхгүй намайг хохироож байна. Иймд иргэн С.Маас урт нь 11м, өргөн нь 5 метр буюу 55 м.кв модон байшин буюу 3,125,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.М Х.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аийн надаас нэхэмжилсэн 3125000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлж өгөхийг зөвшөөрч байна. Энэ хугацаанд төлж чадахгүй бол хуулийн дагуу албадан гаргуулахад гомдолгүй. Хуульд заасан эрх үүргээ ойлголоо. Миний энэхүү тайлбарын дагуу шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х.А Мы шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Миний мөнгийг М 2017 оны 6 дугаар сарын 01-нд төлж өгөхийг зөвшөөрч байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Хуульд заасан эрх, үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Аийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Мд холбогдох модон байшин буюу үнэ 3125000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.М нь нэхэмжлэгч Х.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Аийн надаас нэхэмжилсэн 3125000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлж өгөхийг зөвшөөрч байна. ... гэж шүүхэд бичгээр тайлбараа ирүүлсэн ба нэхэмжлэгч Х.А нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх талаар бичгээр тайлбар ирүүлсэн байна.
Иймд хариуцагч С.М нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.М нь нэхэмжлэгч Х.Аийн нэхэмжилсэн модон байшины үнэ 3125000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65000 төгрөгийн тал нь болох 32500 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 32500 төгрөг, мөн хариуцагч С.Маас 32500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ