Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 576

 

 

 

 

 

 

 

 

    2020        06           10                                      2020/ШЦТ/576

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч М.Э,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Анхтуяа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас М.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005009450744 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “ХХХ” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 1, 0000тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М.Э /РД:0000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Э нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах Маркет” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүний борлуулсан мөнгийг завшиж 2.538.111 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ:“...Мөнгийг байрны түрээсээ төлөх гээд хэрэглэчихсэн...Хохирол төлбөр төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Анхтуяа мэдүүлэхдээ “М.Энь худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа компанийн борлуулалтын орлогоос 2.538.111 төгрөгийг хувьдаа авч ашигласан байсан. Үүнтэй холбоотой компаний дотоод хяналт шалтгалтаар шалгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Шүүгдэгч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. М.Эөөрийн санаачилгаар хохирол төлбөр төлөхөөр компанитай холбоотой байсан. Компаний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Боломжит хөнгөн ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Э нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах Маркет” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүний борлуулсан мөнгийг завшиж 2.538.111 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Анхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”Мах Маркет” ХХК-ийн борлуулалтын ажилтан нарт дотоод хяналт шалгалт хийхэд худалдааны төлөөлөгч ажилтай М.Э дээр дутагдал гарч ирсэн. Худалдааны төлөөлөгч М.Э борлуулсан барааны орлогыг бэлнээр болон хувийн дансандаа авч завшсан байсан. М.Э аудитын дүгнэлтээр 2.538.111 төгрөг хохирол учруулсан нь тогтоогдсон. Энэ байдал нь санхүүгийн баримт, акт, өөрсдийнх нь гаргаж өгсөн тайлбар зэргээр нотлогдсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,

 

Гэрч У.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...”Мах Маркет” ХХК-ийн худалдааны төлөөлөгч М.Этой хамт явж борлуулсан бараа, харилцагч нарт нийлүүлсэн бараа материалын тооцоог нийлэхэд идэвхгүй дэлгүүр дээр бараа нийлүүлсэн гээд шивж оруулсан байсан. М.Эын шивсэн 6 дэлгүүр дээр очиж уулзахад “танайхаас сүүлийн 3 сар бараа аваагүй” гэж хэлсэн. ...М.Этой тухайн үед тооцоо нийлэхэд хүлээн зөвшөөрсөн. Тооцоо нийлээгүй 3 дэлгүүр, зээлийн үлдэгдэлтэй 3 дэлгүүр, нийт 6 дэлгүүрийн тооцоог нийлж бодоогүй нь үнэн. Гэхдээ энэ 6 дэлгүүрүүд дээр нь очиж уулзахад танай компаниас бараа аваагүй гэдэг хариулт өгсөн. М.Эын бараа материал  нийлүүлсэн зарлагын падаан дээр харилцагч бараа хүлээн авсан гарын үсгээр зураагүй байсан. Авлагын тайлан дээр нэр гарсан 6 дэлгүүрийн бараа хүлээн авсан гэх зарлагын падаан дээр гарын үсэг байхгүй байсан. “Таван цэрэн” дэлгүүртэй тооцоо нийлэхэд 150.000 төгрөгийг М.Этой холбоотой хүний данс руу шилжүүлсэн байсан. “Айраг” дэлгүүртэй 3.150.000 төгрөгөөр тооцоо нийлэхэд 315.420 төгрөгийн зөрүү үүссэн. Үүнийг тухайн дэлгүүр худалдааны төлөөлөгчид бэлнээр өгсөн гэж байсан. 315.420 төгрөгийг бэлнээр авсан гэдгээ М.Э хүлээн зөвшөөрсөн. ...Үлдсэн “Танил”, “Цагаан дэглий”, “Эх ундрага” дэлгүүрүүдтэй уулзахад манай компаниас бараа аваагүй байсан. Тэгэхээр М.Э энэ 3 дэлгүүрийн нэрийг ашиглан мөнгийг завшсан гэж үзсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр худалдааны төлөөлөгч залуугийн хэлсэн Т.Чулуунцэцэг гэдэг хүний Хаан банкны 5598143509 данс руу 150.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Чулуунцэцэг гэх хүнийг худалдааны төлөөлөгч гэх залуу мэдэх байх...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,

 

Б.Хонгорзулын эзэмшлийн “Хаан банк” ХХК-ийн 00000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

“Нью Капитал Тэнцэл Аудит” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн “...худалдааны төлөөлөгч М.Эын учруулсан хохирлыг 2.538.111 төгрөгөөр тооцсон” дүгнэлт /хэргийн 40 дүгээр хуудас/,

 

Тооцоо нийлсэн акт болон зарлагын падааны хуулбарууд /хэргийн 73-84 дүгээр хуудас/,

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б-288/19 дугаартай “Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал болон хөдөлмөрийн гэрээний хуулбар /хэргийн 66-72 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6-288/19 тоот гушаалаар “Мах маркет” ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. ...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 90,000 төгрөгийн мах махан бүтээгдэхүүн зээлээр нийлүүлснээс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 90,000 төгрөгийг бэлнээр авсан “Дээж” дэлгүүрт 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2,385,300 төгрөгийн мах махан бүтээгдэхүүн зээлээр нийлүүлж, тооцоо нийлээд 315,420 төгрөгийг Тзгшээгийн Чулуунчимэгийн Хаан банкны 5598143509 дансаар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авсан. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Шөнийн захын “Эх ундарга” гэх дэлгүүрийн лангууг түрээслэн ажиллаж байсан хүнд 504,095 төгрөг, “Их алаг хайрхан” дэлгүүрийг түрээслэн ажиллаж байсан Энхбат гэх хүнд 2019 оны 12 дугаар сарын 04, 05-ны өдөр дараалан 1,034,045 төгрөгийн мах махан бүтээгдэхүүн зээлээр нийлүүлээд 236,050 тэгрөгийн мах махан бүтээгдэхүүнийг буцааж аваад 797,995 төгрөг, “Цагаан дэглий” гэх дэлгүүрт 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 250,341 төгрөгийн мах махан бүтээгдэхүүн зээлээр нийлүүлж, тооцоо нийлээд 80,061 төгрөгийг тус тус авсан. “Таван цэрэн” гэх дэлгүүрийн нэрээр “Их замын түвшин” гэх дэлгүүрт 2019 оны 12 дугаар сард 491,330 төгрөгийн мах махан бүтээгдэхүүн нийлүүлснээс Тэгшээгийн Чулуунчимэгийн Хаан банкны 5598143509 дансаар 2020 оны 01 дүгээр сарын 04- ний өдөр 150,000 төгрөгийг шилжүүлэн авсан. “Билгүүн сайхан” дэлгүүрт 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 847,300 төгрөгийн мах махан бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлж, 135.000 төгрөгийн бараа буцааж, 111.760 төгрөгийг компани авч, 600.540 төгрөгийг би авсан. Ингээд нийтдээ 2,538,111 төгрөгийг би авч завшсанаа хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. ...“Мах маркет” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хувийн байр түрээслэн, сарын 350,000 төгрөгийн төлбөртэй байранд амьдарч байсан, байрны түрээсийн төлбөр 2019 оны 12 дугаар сард нэхэгдээд 350,000 төгрөгний хэрэг болоод өөрийн борлуулсан барааны мах махан бүтээгдэхүүний төлбөрөөс авч, байрны түрээсэнд өгсөн. Дээрхи дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлээд мөнгийг бэлнээр болон дансаар авсан. Зарим мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Бэлэн мөнгөтэй харьцаж байсан болохоор мөнгөний хэрэг болохоор авч хэрэглэсэн. Би дээрхи авсан мөчгийг өөрийн цалингаас буцаагаад төлчихнө гэсэн бодолтой байсан боловч шалгалтаар илэрч, цагдаагийн байгууллагад шалгагдсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-58 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Анхтуяагийн “...М.Энь үлдсэн хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 92 дугаар хуудас/, Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 95 дугаар хуудас/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 96 дугаар хуудас/, Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 97 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хэргийн 59 дүгээр хуудас/, Асап сангийн лавлагаа /хэргийн 60 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл М.Э нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшиж “Мах маркет” ХХК-д 2.538.111 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Э нь хохирогч “Мах маркет” ХХК-ийн бараа бүтээгдэхүүний борлуулсан мөнгийг завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.Эын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт, тооцоо нийлсэн акт, зарлагын падаан зэргээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч М.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “Мах маркет” ХХК-д баримтаар 2.538.111 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч М.Э нь уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан /хэргийн 92 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч М.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан үйлдэлд нь 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч М.Э нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Мөн шүүгдэгч М.Э нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан бөгөөд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Эт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Эт мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. М.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.Эт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Эт мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО