Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2017/00038

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт байрлах, Р ХХК /захирал Н.Б, утас 0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын * дугаар багт оршин суух, утас 900000000, РД:БЗ0000000 О овогт М ы Т д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан түлшний үнэ 149400 төгрөг, алданги болох 74700 төгрөг нийт 224100 /хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ний захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3-р багийн иргэн М.Т нь манай компанитай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 9 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-92 маркийн 149400 /90 литр х 1660 төг/ төгрөгийн үнэ бүхий бензинийг хүлээж авсан билээ. Зээлийн гэрээний хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч М.Таас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 361 хоног хэтрүүлсний алдангыг тооцоход 149400 төг х 0,5%=747 х 361 хоног=269667 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 74700 төгрөг болж байна. Иймд иргэн М.Таас үндсэн зээл болох 149400 төгрөг, мөн алданги 74700 төгрөг нийт 224100 /хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ний захирал Н.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Манай компани Мы Таас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 149400 төгрөг, мөн алданги 74700 төгрөг нийт 224100 /хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун/ төгрөг гаргуулахаар тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрөө бүрэн төлж манай компанийг хохиролгүй болгосон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээс татгалзсанаас гарах үр дагаврыг сайн ойлгосон болно. Иймд тус компанийн нэхэмжлэлтэй, Мы Тд холбогдох Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 149400 төгрөг, мөн алданги 74700 төгрөг нийт 224100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч М.Т нь зээлээр худалдан авсан түлшний үнэ 149400 төгрөг, алданги болох 74700 төгрөг нийт 224100 /хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнээр нэхэмжлэгч Р ХХК-ний нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч Р ХХК-ний нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7373 төгрөгийн тал нь болох 3687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 3687 /гурван мянга зургаан зуун наян долоон/ төгрөгийг, хариуцагч М.Таас 3687 /гурван мянга зургаан зуун наян долоон/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан зээлээр худалдан авсан түлшний үнэ 149400 төгрөг, алданги болох 74700 төгрөг нийт 224100 /хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг хариуцагч РД:БЗ0000000 О овогт Мы Т нь төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч Р ХХК-ний нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7373 төгрөгийн тал нь болох 3687 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 3687 /гурван мянга зургаан зуун наян долоон/ төгрөгийг, хариуцагч М.Таас 3687 /гурван мянга зургаан зуун наян долоон/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК