Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2017/00040

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт үйл ажиллагаа явуулах, УБД:00000000, РД:00000000, Р ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух, РД:БЭ0000000, утас:0000000, С овогт Х ы Ш т холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Шаас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 1497075 төгрөг гаргуулахыг хүсжээ

Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Х.Ш нь тус компанитай 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 2 сар 14 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-92 маркийн 38000 (20 литр х 1900 төг) төгрөгийн үнэ бүхий бензинийг, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 30 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас Дизель маркийн 107400 (60 литр х 1790 төг) төгрөгийн үнэ бүхий түлшийг, мөн өдөр дахин зээлийн гэрээ байгуулж нөөцийн агуулахаас А-80 маркийн 133200 (90 литр х 1480 төг) төгрөгийн үнэ бүхий бензинийг, 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 28 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-92 маркийн 82170 (49,5 литр х 1660 төг) төгрөгийн үнэ бүхий бензинийг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 26 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас Дизель маркийн 340100 (190 литр х 1790 төг) төгрөгийн үнэ бүхий түлшийг, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 21 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-92 маркийн 24900 (15 литр х 1660 төг) төгрөгийн үнэ бүхий бензинийг, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 15 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-92 маркийн 93690 (56,44 литр х 1660 төг) төгрөгийн үнэ бүхий бензинийг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-92 маркийн 91890 (55,355 литр х 1660 төг) төгрөгийн бензинийг, 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 43 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас А-92 маркийн 86700 (52,22 литр х 1660 төг) төгрөгийн үнэ бүхий бензинийг, нийт 998050 үнэ бүхий шатахууныг тус тус хүлээж авсан билээ.

Зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч Х.Шаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. Тийм учраас хариуцагчаас гэрээнд заасны дагуу алданги нэмж шаардаж байна.

1. 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 594 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (38000 төг х 0,5%=190 х 594 хоног = 112860 төгрөг,

2. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 318 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (107400 төг х 0,5%=537 х 318 хоног = 170766 төгрөг,

3. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 318 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (133200 төг х 0,5%=666 х 318 хоног = 211788 төгрөг,

4. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 318 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (82170 төг х 0,5%=410,85 х 318 хоног = 130650,3 төгрөг,

5. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 318 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (340100 төг х 0,5%=1700,5 х 318 хоног = 540759 төгрөг,

6. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 318 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (24900 төг х 0,5%=124,5 х 318 хоног = 39591 төгрөг,

7. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 318 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (93690 төг х 0,5%=468,45 х 318 хоног = 148967,1 төгрөг,

8. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 310 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (91890 төг х 0,5%=459,45 х 310 хоног = 142429,5 төгрөг,

9.2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 289 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (86700 төг х 0,5%=433,5 х 289 хоног = 125281,5 төгрөг нийт, 1623092.40 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь нийт 499025 (19000+53700+66600+41085+170050+12450+46845+43350+45945) төгрөг болж байна. Иймд иргэн Х.Шаас үндсэн зээл болох 998050 төгрөг, мөн алданги 499025 төгрөг, нийт 1497075 /нэг сая дөрвөн зуун ерэн долоон мянга далан тав/ төгрөгийг гаргуулан өгч компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани Хы Ш /РД:бэ0000000/-аас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 998050 төгрөг, мөн алданги 499025 төгрөг нийт 1497075 /нэг сая дөрвөн зуун ерэн долоон мянга далан тав/ төгрөг гаргуулахаар тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж төлбөрөө бидний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилж төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт бүрэн төлж, манай компанийг хохиролгүй болгосон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээс татгалзсанаас гарах үр дагаврыг сайн ойлгосон болно. Иймд тус компанийн нэхэмжлэлтэй, Хы Шд холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 998050 төгрөг, мөн алданги 499025 төгрөг, нийт 1497075 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Шт холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 1497075 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шалгах явцад хариуцагч Х.Ш нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч Р ХХК-ний нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч "Р" ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38903 төгрөгийг хариуцагчаар бүрэн төлүүлж авсан болох нь шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38903 төгрөгийн тал нь болох 19451 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Шт олгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 1497075 төгрөгийг хариуцагч Х.Ш төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч Р ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 19451 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Шт олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ