Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбайн Мангилик |
Хэргийн индекс | 130/2017/00035/И |
Дугаар | 130/ШШ2017/00044 |
Огноо | 2017-01-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 130/ШШ2017/00044
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын * дүгээр багт оршин суух, утас 000000000, РД:БЛ00000000 С овогт Т ы А н хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 10 жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар 1976 оны 8 дугаар сарын 15-аас 1977 оны 6 дугаар сарын 26-ны хүртэл, бага ангийн багшаар 1980 оны 8 дугаар сарын 01-ээс 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, математикийн багшаар 1985 оны 8 дугаар сарын 16-наас 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, дотуур байрны ахлах хүмүүжүүлэгчээр 1986 оны 9 дүгээр сарын 01-ээс 1988 оны 8 дугаар сарын 15-ны хүртэл, хичээлийн эрхлэгчээр 1988 оны 8 дугаар сарын 16-наас 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч Т.А шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие Цэнгэл сумын 10 жилийн сургуульд: 1.1976 оны 8 дугаар сарын 15-аас 1977 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 10 сар 17 хоног Монгол хэл, уран зохиолын багшаар, /1977 оны 6 дугаар сарын 27-ноос 1980 оны 6 дугаар сарын 27-ны хүртэл 3 жил цэргийн алба хаасан/. 2.1980 оны 8 дугаар сарын 01-нээс 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 5 жил 15 хоног бага ангийн багшаар, 3.1985 оны 8 дугаар сарын 16-наас 1986 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 1 жил 15 хоног математикийн багшаар, 4.1986 оны 9 дүгээр сарын 01-нээс 1988 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жил 11 сар 15 хоног дотуур байрны ахлах хүмүүжүүлэгчээр, 5. 1988 оны 8 дугаар сарын 16-наас 1992 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 3 жил 5 сар 12 хоног хичээлийн эрхлэгчээр нийт 12 жил 4 сар 14 хоног ажилласан тухай аймгийн архивын газраас материал тушаалууд гарсан. Урьд нь группын материалуудыг хамт Хөдөлмөрийн дэвтрийг нийгмийн даатгалын байцаагчид хүлээлгэн өгсөн байсан. Гэтэл миний Хөдөлмөрийн дэвтрийг Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагч Ц.Г алга болгосон байсан. Иймээс дээрх ажилласан жилийг хуулийн дагуу тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд хүсэлт гаргагч Т.Агийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 617 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар:
1.Аймгийн Боловсролын хэлтсийн даргын 1976 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 229 тоот тушаалаар Т.Аг Цэнгэл сумын 8 жилийн сургуулийн монгол хэл уран зохиолын багшаар томилсон байна.
2.Мөн даргын 1980 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 135 тоот тушаалаар бага ангийн багшаар томилсон байна.
3.Мөн даргын 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 104 тоот тушаалаар математикийн багшаар томилсон байна.
4.Мөн даргын 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 120 тоот тушаалаар математикийн багшаас чөлөөлж, дотуур байрны ахлах хүмүүжүүлэгчээр,
5.Мөн даргын 1988 оны 7 дугаар сарын 13-ний өдрийн 100 тоот тушаалаар хичээлийн эрхлэгчээр томилсон байна.
6.Цэнгэл сумын ЕБС-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 тоот тушаалаар дэд захирал Т.Аг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Баян-Өлгий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1976 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 229 дугаартай Эрхлэгч, хүмүүжүүлэгч багш нарын хуваар-ийг батлах тухай тушаалын хавсралтын 4-д монгол хэл уран зохиолын багш гэдэгт Ан нэр бичигдсэн байна.
Баян-Өлгий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1980 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 135 дугаартай Багшаар томилох тухай Аг Цэнгэл сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон байна.
Баян-Өлгий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 104 дугаартай Багш, хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын 2 дугаар хавсралтаар Аг Цэнгэл сумын 8 жилийн сургуулийн математикийн багшаар томилсон байна.
Баян-Өлгий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай Багш, хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар Т.Аг математикийн багшаас 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн байна.
Баян-Өлгий аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар Т.Аг Цэнгэл сумын 10 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр томилсон байна.
Цэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаалаар 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Т.А нь ард түмний сонголтоор өөр ажилд шилжих болсон дэд захирлын үүрэгт ажлаас 1992 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлсөн байна. /ф№140, Д№01, Хн-18, Х-55/
-1974 оны 6 дугаар сарын 24-ны өдөр нээлгэсэн №298277 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхэд Т.А нь гишүүний татвараа цалингаас 1974 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж байсныг тэмдэглэн, тэмдэг дарж баталгаажуулсан байна.
Мөн хүсэлт гаргагч Т.Атай хамт ажилласан гэх РД:БЛ00000 Э.Д, РД:БЛ00000 Х.Ч, РД.БЛ:000000 К.Х, РД:БЛ0000000 Ү.К, нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 1976-1992 онд Т.Атай хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын сургуульд хамт ажиллаж байсан нь үнэн болно. Тэр үед би хими биологийн багшаар ажиллаж байсан ба Т.А нь 1976 онд А аймгийн Багшийн сургуулийг төгсөж ирээд тус сургуульд монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байгаад 1997 оны зун цэрэгт явсан 1980 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1992 оны 1 дүгээр сар хүртэл бага ангийн багш, дотуур байрны ахлах хүмүүжүүлэгч, математикийн багш, хичээлийн эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад 1992 оны 1 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаас гарсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Т.А Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 10 жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар 1976 оны 8 дугаар сарын 15-аас 1977 оны 6 дугаар сарын 26-ны хүртэл, бага ангийн багшаар 1980 оны 8 дугаар сарын 01-ээс 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, математикийн багшаар 1985 оны 8 дугаар сарын 16-наас 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, дотуур байрны ахлах хүмүүжүүлэгчээр 1986 оны 9 дүгээр сарын 01-ээс 1988 оны 8 дугаар сарын 15-ны хүртэл, хичээлийн эрхлэгчээр 1988 оны 8 дугаар сарын 16-наас 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:БЛ00000000 С овогт Ты А Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 10 жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар 1976 оны 8 дугаар сарын 15-аас 1977 оны 6 дугаар сарын 26-ны хүртэл, бага ангийн багшаар 1980 оны 8 дугаар сарын 01-ээс 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, математикийн багшаар 1985 оны 8 дугаар сарын 16-наас 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, дотуур байрны ахлах хүмүүжүүлэгчээр 1986 оны 9 дүгээр сарын 01-ээс 1988 оны 8 дугаар сарын 15-ны хүртэл, хичээлийн эрхлэгчээр 1988 оны 8 дугаар сарын 16-наас 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Т.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК