Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 627

 

 

 

 

 

                               

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр

шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Е овогт Г.М-д холбогдох 1905038880849 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000  оны 0 дугаар сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 0, нарын хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны хорооллын 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,  урьд ял шийтгэлгүй /РД:0000000/ Е овогт Г.М

 

       Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

       Г.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсэгрт байрлах Хараагүйчүүдийн 48 дугаар байрны 37 тоотод хохирогч Б.Д- “таксины мөнгө өг” гэх шалтгаанаар зодож, түүнд “баруун хөлийн шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун зүүн шуу гарын шуу, баруун гарын сарвуу, эрүүнд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

       Шүүгдэгч Г.М- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хохирогч Б.Д- биед гэмтэл учруулсанаа би хүлээн зөвшөөрч байна.  Хохирогч надаас 2 сая төгрөг нэхэмжилсэн. Би эхлээд 500.000 төгрөгийг нь өгч бай гэж хэлэхэд хохирогч зөвшөөрөөгүй” гэв.

 

        Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Д- мөрдөн байцаалтанд: “ 2019 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө найз Э- гадаад улс руу явахаар болоод манай найзууд хүүхдийн 100 орчим нэг газар сууцгаасан. Тэгээд хэсэг байж байгаад 20 цагийн орчим хүүхдийн 100-н Орос элчингийн урд талын зам дээрээс такси барьсан чинь цагаан өнгийн приус загварын машин зогссон ба Баянгол дүүргийн 3 дугаар хороо 48 дугаар байрны гадаа ирээд би гэрээс дагаж ороод мөнгө авчих, хэд гарсан бэ гэсэн чинь 5.000 төгрөг болсон гэсэн. Гэр рүү ороод яагаад 5.000 төгрөг гардаг юм гэсэн чинь өөдөөс таксины жолооч хэрэлдээд барьцалдаж байгаад би согтуу байсан болохоор миний нүүр рүү нэг удаа цохиод газар унасан чинь нөгөө таксины жолооч миний нүүр рүү өшиглөхөөр нь би нүүрээ дараад газар хэвтсэн чинь гар болон баруун талын хөлөн дээр дэвсээд өшиглөөд зодсон. Тэр үед ээж Н- болиулах гэсэн чинь надаас салахгүй, намайг цохиж зодсон. Манай ээж цагдаад дуудлага өгсөн чинь гараад зугтаачихсан. Тэр үед таксины жолооч гар утсаа манайд унагаагаад явсан байсан. Дараа нь хаалга нүдээд пиздаа гээд орилоод байсан. Маргааш нь миний хөл хавдчихсан, алхаж чадахгүй байсан ба дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд баруун хөлний шагай орчим хугарсан байсан. 25-ны өдөр намайг гэртээ байсан чинь нөгөө намайг зодсон таксины жолооч нэг цагдаатай гэрт гар утсаа авах гэж ирсэн. Тухайн үед гэрт унагаасан байсан гар утсыг нь хүлээлгэж өгөөд өөрөө зодуулсан талаараа цагдаагийн байгууллагад хандсан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 18-20/

 

Гэрч П.Н- мөрдөн байцаалтанд: “...би гэртээ байж байсан чинь хүү Б.Д- нэг хүнтэй гэрт орж ирсэн. Нөгөө хүн нь Б.Д-оос таксины 5.000 төгрөг нэхэж байсан. Тэгсэн чинь коридорт пижигнэх чимээ гарахаар нь би очоод харсан чинь Б.Д- газарт уначихсан нүүрээ дарчихсан хэвтэж байсан чинь нөгөө орж ирсэн залуу нь Б.Д-ийн хөл рүү өшиглөөд чи муу ээжийнхээ хажууд зодуулдаг арчаагүй залуу гээд байсан. Тэр үед би салгах гэсэн чинь надад дийлдэхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн чинь тэр залуу гараад явчихсан. Б.Д-ийн ам хамраас нь цус гарчихсан байсан ба унтаад өгсөн. ...хөл өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлсэн чинь хөлнийх нь шагай гэмтсэн байсан. Б.Д-ийг зодсон залуу гар утсаа унагаасан байсан дараа нь ирж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/

 

Гэрч Э.Э- мөрдөн байцаалтанд “ 2019 оны 9 дүгээр  сарын 23-ны орой би найз Г.М-тай яриад хамт халтууранд явъя гээд орой 23 цагийн орчим хүүхдийн 100-н орчим приус-20 загварын саарал өнгийн 00 УБК улсын дугаартай явж байхад замын урд талд нэг хүн гар өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь зогсоод нөгөө хүнийг хаашаа явах вэ гэсэн чинь хараагүйчүүдийн байр руу гэсэн. Тэгээд Энхтайваны гүүрэн дээр явж байхад Г.М- машины зураг дарсан чинь нөгөө такси барьсан хүн Г.М- хойноос гараа оруулж ирээд хүзүүгээр нь тэврээд яагаад зураг аваад байгаа юм гэсэн чинь Г.М- таны зургыг аваагүй гэсэн чинь нөгөө хүн нь миний зургыг авлаа гэж уурлаад байсан. Согтуу хүн болохоор бид хоёр маргалдаагүй. Тэгээд явсаар байгаад Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хараагүйчүүдийн байр гээд хөндлөн 5 давхар шар өнгийн байшингийн  хамгийн хойд талын орцны харалдаа зогсоод 3500 төгрөг болсон гэсэн чинь нөгөө ах гэрээс ороод мөнгө авчих гэхээр нь би Г.М-ад би машинаа эргүүлээд байж байя, чи ороод авчих гэж хэлсэн. Тэгээд Г.М- дагаад орсон. Тэгээд удаад байхаар нь араас нь орц руу нь орсон чинь Г.М- өөдөөс гараад ирэхээр нь яагаад удав гэсэн чинь саяны хүн мөнгөө өгөхгүй гээд маргалдаад тэгээд авч чадаагүй гэж хэлсэн. Тэгээд явах гэсэн чинь Г.М- гар утас байхгүй байна гэхээр нь нөгөө ахын гэрийн хаалгыг тогшсон чинь онгойлгохгүй байсан. Дотроос нь нэг эмэгтэй хүн та нар яв гээд байсан. Хоёр хоногийн дараа нэг байцаагч хүрээд ир гэхээр нь нөгөө ахын гэрт дагуулж очсон чинь нөгөө ах хөлөө гипсдчихсэн байсан...нөгөө хүн Г.М-ад чи миний хөлийг хугалсан гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76/

 

        Гэрч М.Б- мөрдөн байцаалтанд: “2019 оны 9 дүгээр сарын 25-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Хараагүйчүүдийн 48 дугаар байрны 37 тоотод байрлах гэртээ ирсэн чинь хамтран амьдрагч Б.Д- хөлөө гипсдүүлчихсэн байж байсан ба яагаад ийм болсон талаар асуусан чинь нэг залуу орж ирээд таксины мөнгө авах гэж байгаад зодсон ба тухайн үед манай хадам ээж Н- харж байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 10-12/

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11816 дугаартай дүгнэлтэнд “Б.Д- биед баруун хөлийн шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун зүүн гарын шуу, баруун гарын сарвуу, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусад эд эрхтэнд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-н 24/

 

Шинжээч эмч мөрдөн байцаалтанд “11816 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдээс баруун хөлний шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/

 

       Яллагдагчаар Г.М- мөрдөн байцаалтанд“...Би тухайн хүндэвтэр гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 69-71/ болон  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 78-80/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирлын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хараагүйчүүдийн 48 дугаар байрны 37 тоотод хохирогч Б.Д-той таксины үйлчилгээний мөнгөнөөс шалтгаалан маргалдаж улмаар зодож, түүнд “баруун хөлийн шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун зүүн шуу гарын шуу, баруун гарын сарвуу, эрүүнд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Г.М-ын “...хохирогчийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Д- “би согтуу байсан болохоор миний нүүр рүү нэг удаа цохиод газар унасан чинь нөгөө таксины жолооч миний нүүр рүү өшиглөхөөр нь би нүүрээ дараад газар хэвтсэн чинь гар болон баруун талын хөлөн дээр дэвсээд өшиглөөд зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-20/, гэрч П.Н-гийн “...коридорт пижигнэх чимээ гарахаар нь би очоод харсан чинь Б.Д- газарт уначихсан нүүрээ дарчихсан хэвтэж байсан чинь нөгөө орж ирсэн залуу нь Б.Д-ийн хөл рүү өшиглөөд чи муу ээжийнхээ хажууд зодуулдаг арчаагүй залуу гээд байсан...хөл өвдөөд байна гэхээр нь эмнэлэгт үзүүлсэн чинь хөлнийх нь шагай гэмтсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, гэрч Э.Э-ийн“...нөгөө ах хөлөө гипсдчихсэн байсан...нөгөө хүн Г.М-ад чи миний хөлийг хугалсан гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76/ гэрч М.Б-гийн “Б.Д- хөлөө гипсдүүлчихсэн байж байсан ба яагаад ийм болсон талаар асуусан чинь нэг залуу орж ирээд таксины мөнгө авах гэж байгаад зодсон ба тухайн үед манай хадам ээж Н- харж байсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-н 10-12/ болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11816 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/, шинжээч эмчийн мэдүүлэг /хх-н 26-27/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.М- нь Б.Д- бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.    

 

         Улсын яллагчаас Г.М-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.М-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.   

 

        Хохирлын тухайд хэрэгт эмчилгээтэй холбогдох баримт авагдаагүй байх ба хохирогч Б.Д- нь Бүгд Найрамдах Хятад ард улсад хууль зүйн докторын зэргээр бүтэн тэтгэлгээр сурдаг байсан. Тухайн гэмт хэргийн улмаас явж чадаагүй. Иймд шүүгдэгчээс 24.000 юань буюу 9.454.800 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 81-82/

 

Дээрх хохирогчийн нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон баримт нь хэрэгт хангалттай бус байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ хэрэгт хамааралтай хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар 

        Шүүгдэгч Г.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу таксины үйлчилгээний хөлсөнд 5000 төгрөг нэхэж маргалдсаны улмаас Хүний эрх, эрх чөлөө бие махбодид халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан хохиролын хэр хэмжээг харгалзан шүүгдэгч Г.М-ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан таван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. 

 

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Е овогт Г.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2.Шүүгдэгч Г.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

       

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 

         4.Г.М- цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

         5.Хохирогч нь хохирол, хор уршгийн талаархи зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

    

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ