| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 150/2016/00193/И |
| Дугаар | 150/ШШ2017/00053 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 150/ШШ2017/00053
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхон сумын *-р баг, Ц гэх газарт оршин суух Х овогт Г гийн С ийн /РД:ПЙ000000000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон сумын *-р баг, Ц гэх газарт оршин суух Ч овогт Н н Н д /РД:ПЙ0000000/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С, хариуцагч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Д нар оролцов.
Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би энэ хүнтэй сууж сайхан амьдарч байсан. Энэ хүн надтай сууснаасаа хойш хэдэн сарын дараагаар архи дарс ууж гадуур дотуур зөрчил гаргаж асуудлыг хүндрүүлж ирсэн. Би 1998 онд анхны хүү Б төрсөн. Энэ хүн дандаа эд хөрөнгөө өөрөө барьдаг байсан. Би хүн амьтнаас мөнгө төгрөг олж хүүхдүүдийнхээ төлбөр мөнгийг хийж байсан, мөнгө төгрөг идсэн барьсан гэж дандаа гүтгэнэ. Би үүнийг ойлгохгүй байгаа. Одоо бид хоёр хэзээ ч эвлэрхгүй, цаашид хамт амьдрах ямар ч боломж байхгүй. Шүүхээс бидэнд эвлэрэх 2 сарын хугацаа өгснөөс хойш дахин 2-3 удаа архи дарс уусан. 4-5 хоногоор алга болсон. Хаана яваа нь мэдэгдэхгүй, нэг удаа зам дээр ухаан алдсан байсан. Би цаашид хүний амь насны хэрэгт холбогдох вий гэж бодож байна. Би цаашид ийм амьдралд баймааргүй байна. Энэ хүн уурлаад загнах болгондоо дандаа би чамаас салмаар байна. Би 2 удаа энэ хүнээс асуусан. Тэгэхэд чи өөрөө эхлээд өргөдөлөө өг гэж хэлсэн. Манай нөхөрт хүнийг хүндлэх сэтгэл байдаггүй. Би 2012 онд өргөдөл өгсөн. Би тэгээд хүн юм чинь ухаарах байлгүй дээ гээд би энэ хүнтэй эвлэрсэн. Тэгээд үүнээс хойш хамт амьдарч байхад онц ноцтой асуудлууд дахин давтагдсан. Энэ хүн гадуур дотуур явдаг. Бүтэлтэй бүтэлгүй хүмүүстэй их нийлдэг. Би одоо шүүхэд энэ болгоныг тоочоод байвал тоочоод л байх байх гэхдээ би энэ зүйлүүдийг өнөөдөр ярихгүй. Иймд би гэрлэлтээ цуцлуулж, дундын эд хөрөнгөө хуулийн дагуу хуваалгах хүсэлтэй байна Харин дундын өмчлөлийн эд хөрөнгө дээр бол бид хуулийн дагуу 6 ам бүлдээ хуваалгана гэж бодож байна. Энэ хүн эцэг хүний хувиар хүүхдүүдтэйгээ нинжин сэтгэлээр хандаж байгаагүй. Хүүхдүүдийн асрамжийн асуудал дээр хүүхдүүд өөрсдөө л мэдэх байх. Энэ бид хоёрын байр байдлыг хүүхдүүд ажиглаж л байгаа байх. Хэнд нь буруу байдаг, хэний зөв гэдгийг мэдэрч байгаа байх гэж бодож байна. Тэгэхдээ бол би хүүхдүүдээ өөр дээрээ авмаар байна. Манай бага охин одоо 24 дүгээр цэцэрлэгт явдаг. Түүний дараагийн охин сургуульд 5 дугаар ангид сурдаг. Мөн 2 банди маань Улаанбаатар хотод оюутан сурч байгаа. Энэ хүнд би хүүхдүүдээ үлдээгээд явлаа гэхэд энэ хүн миний хүүхдүүдийг харж хандаж чадахгүй. Мөн л архиа уугаад явна хүүхдүүдээ үлдээгээд хэцүү л байна байх гэж бодож байна. Иймд би хүүхдүүдээ өөр дээрээ авмаар байна. Би хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв. гэв.
Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан тайлбартаа:
Надад тайлбар гэх зүйл алга даа. Би энэ тухай энэ хүнтэй ярих гэж зөндөө оролдсон. Чамд хамаагүй, чи зайл гээд байдаг байсан. Үүнээс болж бидний хэрүүл эхэлдэг. Би 4 хүүхэдтэйгээ хөдөө мал маллаад сайн амьдраад болж л байна. Хүүхдийн тэтгэлэг дээр бол би өгнө. Эд хөрөнгө хуваалгах асуудал дээр хэдэн малаа хувааж өгнө. Ам бүлийн тоогоор хувааж авах бодолтой байна гэв. Би хуулийн дагуу асуудлыг шийдүүлмээр байна. Миний хувьд бол хуулийн дагуу шийдэж өгвөл би хэдэн ямааг авч, үлдсэн бүх мал, гэр орноо эхнэр хүүхэддээ өгнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Орхон багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 448 дугаартай тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 560 дугаартай тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Орхон багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 459 дугаартай тодорхойлолт, Орхон сумын эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байгаа гэх тодорхойлолтууд, Налайх дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн сургалтын албаны менежерийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 24 дүгээр цэцэрлэгийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаартай тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Хөтөл Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, Батлан хамгаалахын их сургуулийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 088 дугаар тодорхойлолт, Н.Анугийн төрсний гэрчилгээний хуулбар, Н.Б, Н.З, Н.А нарын төрсний гэрчилгээний хуулбар, Г.Сийн иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын эмнэлгийн үзлэгийн тодорхойлолт, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ,2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Н.А, Н.З нарыг асуусан тэмдэглэлүүд, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0004617 дугаартай шийдвэр, Хас банк, Худалдаа хөгжлийн банкнуудын дансны хуулганууд, Сэлэнгэ аймаг Орхон сумын үнэлгээний баг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай үнэлгээ, Хаан банкны хуулганууд зэрэг бүх нотлох баримтыг нотлох баримтыг уншиж сонсгон шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Иргэн Г.С нь Н.Нд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваалгахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Н.Н, Г.С нар нь 1998 оны 07-р сарын 26-ны өдөр гэр бүл болж, 1999 оны 07-р сарын 31-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж №0164398-04 тоот гэрчилгээ авсан хууль ёсны гэр бүл байна.
Тэдний дундаас 1998 оны 10-р сарын 24-ны өдөр хүү Н.Б, 2000 оны 03-р сарын 20-ны өдөр хүү Н.З, 2006 оны 03-р сарын 24-ны өдөр охин Н.Ану, 2012 оны 06-р сарын 20-ны өдөр охин Н.А нар төрсөн нь Н.Бы ПЙ0000000 регистрийн дугаартай 0000 тоот төрсний гэрчилгээ, Н.З гийн ПЙ00232035 регистрийн дугаартай 00000000 тоот төрсний гэрчилгээ, Н.ПЙ0000000 регистрийн дугаартай 0000 тоот төрсний гэрчилгээ, Н. А гийн МЙ000000 регистрийн дугаартай 00000001тоот төрсний гэрчилгээнүүд, эрүүл бойжиж байгаа талаархи эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас хэн хэн нь гэр бүлээ цаашид үргэлжлүүлэх санаачилгагүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй зэргийг харгалзан шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгсэд хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэхээр заажээ.
Иймд зохигч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд орон сууцны байдал, хүүхдийн өсөн торних ахуй нөхцлийн бололцоог харгалзан 2000 оны 03-р сарын 20-ны өдөр хүү Н.З/16 нас 11 сартай/ , 2006 оны 03-р сарын 24-ны өдөр охин Н.Ану/10нас 11 сартай/, 2012 оны 06-р сарын 20-ны өдөр охин Н.А/4 нас 08 сартай/ нарыг эх Г.Сийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Харин 1998 оны 10-р сарын 24-ны өдөр хүү Н.Б эцэг Н.Н, эх Г.С нарын гэрлэлтийг цуцлах үед 18 насанд хүрсэн Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар иргэний эрхзүйн бүрэн чадамжтай иргэн тул түүний асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй болно.
Г.С нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Н гэр бүлийн 6 гишүүндээ эд хөрөнгийг тэгш байдлаар хуваах саналтай байна байгаа болно.
Гэрлэгсдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг Сэлэнгэ аймгийн Орхон сумын үнэлгээний баг 40.540.000 төгрөгөөр үнэлж тогтоосон бөгөөд үнэлгээний талаар зохигч маргаагүй болно.
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 130.3-д зааснаар гэрлэгсдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг шүүх хуваахдаа гэрлэгсдийн харилцан тохирсон байдлыг харгалзан, зарим малыг хуваахад маргаан гарсан тул гэрлэгсдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 40.540.000 төгрөгийн мал болон бусад эд хөрөнгийг гэр бүлийн 6 гишүүнд тэнцүү хэмжээгээр хуваан Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар Н.Нд /40.540.000:6=6.756.667/ ногдох 6.756.667 төгрөгийн эд хөрөнгө олгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
Мотоцикль-1ш/500.000 төгрөг/,
эм хонь-6ш, /6х80төг=480.000төг/
хуц -2ш/2х200.000төг=400төг/,
төлөг-2ш/2х70.000төг=140.000төг/
хурга-7ш/7х50.00төг=350.000төг/,
ухна-2ш/2х200.000төг=400.000 төг/
эм ямаа-14ш/14х 70.000төг =980.000төг/,
борлон-7ш /7х50.000төг=350.000/
эр ямаа-5 ширхэг, /5х 80.000төг=400.000төг/
ишиг-10 ширхэг /10х40.000төг=400.000 төг/
эм шүдлэн үхэр-1ш/1х500.000төг=500.000төг/
үнээ-2ширхэг/2х600.00=1200.000төг
/бяруу1ш/1х350.000төг =350.000төг/,
Тугал 2ширхэг/2х150.000төг=300.000төг
Нийт 6.750.000төгрөгийн/500.000+480.000+400.000+300.000+400.000+980.000+350.000+400.000+400.000+500.000+1200.000+350.000+300.000=6750.000төг/ мал хөрөнгө олгож шийдвэрлэлээ. Хүүхдийн эрх ашгийн харгалзан 6 ханатай гэрийг эх Г.Ст олгосон болно.
Шүүх хуралдааны явцад Г.С хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан ба шүүх энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.Нгаас 70.200 төгрөг гаргуулан Г.Ст олгох үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгч Г.Сийн хүсэлтийг үндэслэн түүний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваалгах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан ба түүнд ногдох хөрөнгийн хэмжээгээр буюу улсын тэмдэгтийн хураамжид 123056 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ч овогт Нн Н, Х овогт Ггийн С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар, 2000 оны 03-р сарын 20-ны өдөр хүү Н.З, 2006 оны 03-р сарын 24-ны өдөр охин Н.А, 2012 оны 06-р сарын 20-ны өдөр охин Н.А нарыг эх Г.Сийн асрамжид үлдээсүгэй.
3. Г.Сийн нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэсгээс татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосугай.
4. Монгол улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.3- зааснаар гэр бүлийн дундаа хамтран өмчлөх 40.540.000 төгрөгийн мал болон бусад хөрөнгөнөөс Н.Нд
Мотоцикль-1ш/500.000 төгрөг/,
эм хонь-6ш, /6х80төг=480.000төг/
хуц -2ш/2х200.000төг=400төг/,
төлөг-2ш/2х70.000төг=140.000төг/
хурга-7ш/7х50.00төг=350.000төг/,
ухна-2ш/2х200.000төг=400.000 төг/
эм ямаа-14ш/14х 70.000төг =980.000төг/,
борлон-7ш /7х50.000төг=350.000/
эр ямаа-5 ширхэг, /5х 80.000төг=400.000төг/
ишиг-10 ширхэг /10х40.000төг=400.000 төг/
эм шүдлэн үхэр-1ш/1х500.000төг=500.000төг/
үнээ-2ширхэг/2х600.00=1200.000төг
/бяруу1ш/1х350.000төг =350.000төг/,
Тугал 2ширхэг/2х150.000төг=300.000төг
Нийт 6.750.000төгрөгийн мал эд хөрөнгө олгосугай
5. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Нгаас 70.200 төгрөг гаргуулан Г.Ст олгосугай
6. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар Г.Сээс улсын тэмдэгтийн хураамжид 123056 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
7.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.
8. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
10. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА