Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Халамханы Мейримбек |
Хэргийн индекс | 130/2017/00002/И |
Дугаар | 130/ШШ2017/00054 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2017/00054
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Д сумын * дүгээр багт оршин суух, Н овогт Ү ий Е н хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Г аймгийн Анагаах ухааны дунд сургуулиас олгосон 133048 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ү.Е мөн болохыг, мөн Ү.Е нь 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оныг хүртэл Д сумын Сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Ү.Е шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Д сумын Сум дундын эмнэлэгт 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1995 он хүртэл тасралтгүй сувилагчаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Ү овогтой Е гэж бичсэн байна. Иймд анх олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Ү.Е мөн болохыг тогтоож, улсад ажилласан 9 жил 7 сарыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Миний бие хүсэлт гаргагч Ү.Еийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэ хүний 1985 оноос 1995 он хүртэлх хөдөлмөрийн дэвтэр нь Е гэдэг нэрээр нээгдэж, тус дэвтрээр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр нь нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулагдаагүйгээс болж тэтгэврээс хасагдсан байсан. Тэрийгээ улсад ажиллаж байсан байдлаар тогтоолгох болон хөдөлмөрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргасан. Тухайн үеийн холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ү.Е нь 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Г аймгийн Анагаах ухааны дунд сургуулиас олгосон 133048 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ү.Е мөн болохыг, мөн Ү.Е нь 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оныг хүртэл Д сумын Сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.
1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Г аймгийн Анагаах ухааны дунд сургуулиас олгосон 133048 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон тус сургуулиас олгосон 1168 дугаартай мэргэжлийн дипломд эзэмшигчийн овог нэрийг Үий Е хэмээн бичигджээ. Дээрх хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн эцгийн нэр, төрсөн огноо нь Үий Ен Монгол Улсын иргэний үнэмлэхэд бичигдсэн эцгийн нэр Ү, 1964 онд төрсөн гэж бичигдсэнтэй тохирч байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 596 дугаартай албан бичигт: Д сумын Эрүүл мэндийн төвийн баримтыг архивт шилжүүлээгүй тул иргэн Ү.Ед холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэсэн боловч хүсэлт гаргагч Ү.Е нь 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оныг хүртэл Д сумын Сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Үүнд: -Баян-Өлгий аймгийн Архивын тасгаас Хуулбар үнэн тэмдгийг дарж ирүүлсэн Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 197 дугаартай Сувилагч шилжүүлэх тухай, 1985 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 212 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Ү.Ег Д сумын Сум дундын эмнэлэгт сувилагчаар шилжүүлэн ажиллуулсан байна.
Мөн Д сумын Сум дундын больницын Ерөнхий эмчийн 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 58, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 311 дугаартай тушаалаар Ү.Ег халдвартын сувилагчаар Түр авч ажиллуулах тухай, Шинээр нэмэгдсэн сувилагчийн орон тоонд бүр ажиллуулах тухай тушаал,
-Хамт ажиллаж байсан Х.Т, М.З, С нарын тодорхойлолт,
-Эрүүл мэндийн яамнаас 2006 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон Ерөнхий мэргэжлийн сувилагч-ийн 0015233 дугаартай гэрчилгээ,
-Хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтууд болно.
Иймд 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Г аймгийн Анагаах ухааны дунд сургуулиас олгосон 133048 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ү.Е мөн болохыг, мөн Ү.Е нь 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оныг хүртэл Д сумын Сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсныг тогтоож, Ү.Ен улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Г аймгийн Анагаах ухааны дунд сургуулиас олгосон 133048 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ү.Е мөн болохыг, мөн Ү.Е нь 1985 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оныг хүртэл Д сумын Сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Ү.Ен улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК