Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2017/00060/И |
Дугаар | 130/ШШ2017/00059 |
Огноо | 2017-01-26 |
Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2017/00059
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын * дүгээр багт оршин суух, Ш овогт Н ын А ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: М Аыг эмэг эх Т Нд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Хүсэлт гаргагч М.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Н.А намайг гурван настай байхад эмээ болох Нд үрчлүүлсэн байх бөгөөд эмээ маань 2005 онд нас барсан байна. Би тэр цагаас хойш эцэг Б.М, эх А.К нартай амьдарч байгаа. Н гэдэг нь эмэгтэй хүний нэр агаад би өртсөн эцэг Байчуахын Маар овоглох хүсэлттэй байх тул Цагааннуур тосгоны захирагчийн 1997.12.30-ны өдрийн 64-р захирамжийн М.А намайг Т Нд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Ногооннуур сумын 9 дүгээр багийн иргэн Нын Аы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. А нь эмээ нь болох Н гэх хүнээр овоглуулдаг юм байна. Н нь А 3 настай байхад нь буюу 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн төрсөн хүү болох Б.М, А.К нараас захирамж гаргуулж үрчилж авсан байна. Хүсэлт гаргагч Н.А нь яагаад тус шүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргасан бэ гэхэд 1. Эмээгийнхээ нэрээр буюу эмэгтэй хүний нэрээр өөрийгөө овоглуулдаг гэж үзсэн. 2. Нын эмээгийнхэн ургийн овог Ожых гэж бичигдсэн байгаа. Гэхдээ эмээгийнхэн ургийн овог Ожых байж яагаад ч таарахгүй. А одоо 22 нас хүрч байгаа тул ийш тийшээ явах, шинэчилсэн бүртгэлд хамрагдах үед ургийн овгийн зөрчил гарсан тул үүнийг зөвтгөж авъя гээд шүүхэд хүсэлт гаргасан. Тийм учраас Н.Аы шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Аыг Нд үрчлүүлсэн Цагааннуур тосгоны захирагчийн 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамжийн Аыг Нд үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Уг захирамжийг хүчингүй болгуулснаар өөрийнхөө төрсөн эцгийн нэрээр овоглуулах боломжтой болно. Иймд шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.А нь эмэг эх Т Нд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
А нь 1994 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.М, А.К нарын гэр бүлд төрсөн нь хэрэгт авагдсан Б.М, А.Г нарын нотариатаар гэрчлүүлсэн тайлбараар, хүү Аыг Т Нд үрчлүүлж, үрчлэлтийг Цагааннуур тосгоны үрчлэлтийн бүртгэлийн 12-рт бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01-р сарын 06-ны өдрийн 231/000100 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус нотлогдож байна.
Одоогоор хүү А нь төрүүлсэн аав, ээжийн асрамжид амьдарч байгаа нь Цагааннуур тосгоны захирагч Д.ЕсБын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хүү Аыг үрчилж авсан эмэг эх Т Н нь 2005 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нас барсныг 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Цагааннуур тосгоны бүртгэлийн 16-рт бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 231/000101 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаа-аар тогтоогдож байгаа бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хүү Аыг төрүүлсэн эцэг эх нь болох Б.М, А.К нарын Цагааннуур тосгоны иргэд Байчуахын М, А гийн Г бид хүү М.ЖАыг эмээ нь болох Т.Нд 1997 онд үрчлүүлсэн юм. Н.А нь буцаад биднээр овоглохоор хүсэлт гаргаж байгаа тул бид зөвшөөрч, татгалзах зүйлгүй болохыг тодорхойлж байна гэх хүсэлт, мөн хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийг тус тус үндэслээд хүсэлтийн шаардлагыг хангаж, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Цагааннуур тосгоны захирагчийн 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 64 дугаартай захирамжаар М овогтой Аыг эмэг эх Т овогтой Нд үрчлүүлсэн хүсэлт гаргагч М.Ад холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, хүү Аыг төрүүлсэн эцэг, эх Б.М, А.Г нарын асран хамгаалалтад үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Б.М, А.Г нар нь 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсон нь хэрэгт авагдсан 03 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
Иймд Аыг эмэг эх Т.Нд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан Цагааннуур тосгоны захирагчийн 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 64 дугаартай захирамжаар М овогтой Аыг эмэг эх Т овогтой Нд үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д тус тус зааснаар Аыг төрүүлсэн эцэг, эх Б.М, А.Г нарын асран хамгаалалтад үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Аы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН