| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2017/00030/И |
| Дугаар | 130/ШШ2017/00061 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2017/00061
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Р ХХК /захирал Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын * дугаар багт оршин суух, Х овогт Ш н А т холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 378000 төгрөг, алданги 189000 төгрөг, нийт 567000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн иргэн Ш.А нь манай компанитай 2015 оны 02-р сарын 16-ны өдөр 1 сарын хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас ДТ маркийн 378000 (200 литр х 1890 төг) төгрөгийн үнэ бүхий түлшийг хүлээж авсан билээ. Зээлийн гэрээний хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч Ш.Аээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2015 оны 03-р сарын 16-ны өдрөөс 2016 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл 640 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (378000 төг х 0,5%=1890 х 640 хоног = 1209600 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 189000 төгрөг болж байна. Иймд иргэн Ш.Аээс үндсэн зээл болох 378000 төгрөг, мөн алданги 189000 төгрөг нийт 567000 /таван зуун жаран долоон мянга/ төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Ш.А шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн Ш.А би Худалдаа үйлчилгээний "Р" ХХК-ны нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Худалдаа үйлчилгээний "Р" ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл Ш.А би үндсэн зээл 378000 төгрөг, мөн алданги 189000 төгрөг нийт 567000 төгрөгийг боломжоор цаашид төлж өгөх юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Ат холбогдох Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ алдангийн хамт 567000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.А нь нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 378000 төгрөг, алданги 189000 төгрөг, нийт 567000 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Ат холбогдох иргэний хэргийн хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17661 төгрөгийн тал болох 8830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 8830 төгрөг, мөн хариуцагч Ш.Аээс 8830 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Шн А нь нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ 378000 төгрөг, алданги 189000 төгрөг, нийт 567000 /таван зуун жаран долоон мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17661 төгрөгийн тал болох 8830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас 8830 төгрөг, мөн хариуцагч Ш.Аээс 8830 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН