| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00036/И |
| Дугаар | 130/ШШ2017/00063 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2017/00063
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын * дугаар багт оршин суух, Ш овогт И ын У ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч И.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ж нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сар дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч И.У шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Бугат сумын Ж нэгдэл-ийн 2 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-нээс эхлэн мал маллаж, 1992 оны 12 дугаар сар дуустал малчнаар ажилласан. Тус нэгдэлд ажилд орсон, ажлаас гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан боловч өөртөө байхгүй болно.
Иймд нийгмийн даатгалын байгууллагаас ажилласан жилийг шүүхээр тогтоолгож ирэхийг зөвлөсөн учир миний дээрх ажилласан байдлыг тогтоож өгнө үү.
Би 10 наснаас эхэлж аавдаа тусалж мал маллаж байсан. Дараа нь цэргийн албаа хааж ирээд үргэлжлүүлж мал малласан. Өнөөдөр хүртэл мал маллаж байгаа. Одоо 60 нас хүрээд тэтгэвэрт гарах нас болсон гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч И.У нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ж нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сар дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч И.У нь Бугат сумын Ж нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сар дуустал малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Үүнд; Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 609 дугаартай албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаанд И.Уы 1979, 1980, 1982 оны бүтэн жилийн турш авч байсан цалингийн тооцоо, хамт ажиллаж байсан Х.Мектеп, С.Жабел, И.Смагул нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Бугат сумын АДХГ захиргааны 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдөр баталсан Их хувьцаанд өгсөн хөрөнгийн жагсаалт, түүний хавсралт, Бугат сумын Ж нэгдлээс 1979, 1981, 1991 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр, хүсэлт гаргагч И.Уы шүүхэд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтууд болно.
Иймд И.У нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ж нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сар дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И.У нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ж нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 7 дугаар сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сар дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч И.Уы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК