Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 13

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

 Улсын яллагч                                          А.Энхтуяа      Нарийн бичгийн даргаар                        С.Энхтайван нар  оролцов.

          Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж,  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш= овогт Э.Од холбогдох 1931003300208  тоот  хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр дөрвөн хүүхдийн хамт Сүхбаатар аймаг, Баруун-Урт хот, 1 дүгээр баг, 60 айлын 01 тоотод оршин суух,  эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Шарууд овогт Э.О, РД:ТЯ85010513, Шүүгдэгч: Э.О нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг “Өлөнт” нэртэй газарт ашигт малтмал олборлох зорилгоор байрлуулсан техник хэрэгсэлээ нуун далдлах зорилгоор 2019 оны 09 дүгээр сард уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр нойтон зулзаган нарс модыг хууль бусаар бэлтгэн ойн санд 7,400,000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Э.Оы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 12-нд яллагдагчаар өгсөн:  ...Би 2019 оны 08, 09 дүгээр саруудад шалгалт явж байсан болохоор техникүүдээ нууя гэж бодоод байрлаж байсан газрынхаа ойролцоо 30-40 метр зайд байрлах нарс төрлийн модыг хөрөөдөж тайрч бэлтгэсэн. Бэлтгэсэн моднуудаараа ковш болон экскаваторыг хучиж нуусан. ...би уг модыг ганцаараа цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэсэн. Жижиг моднууд байсан болохоор ганцаараа бэлтгэхэд амархан, зөөвөрлөхөд хүртэл хялбар байсан. Надад мод бэлтгэж техник нуух талаар хэн нэгэн заавар

зааварчилгаа өгөөгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хийсэн минь үнэн.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 91-92-р ху/, 2.Шүүгдэгч Э.Оы шүүх хуралдааны шатанд өгсөн: ... Миний бие гэм буруугийн талаар маргаан байхгүй. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байгаагүй. Уул уурхайн шалгалт ирж байгаа сургаар техникээ нуух зорилгоор мод бэлтгэсэн. Би уул нь цаашид ургах чадваргүй моднууд гэж бодоод тайрсан юм. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Байгаль орчинд учруулсан хохиролоосоо 7.400.000 иөгрөгийг төлсөн. Одоо  үлдэгдэл төлбөрийг 36 сарын дотор бүрэн төлж барагдуулна. ... гэх мэдүүлэг, 3. Хохирогч Э.Одгаравын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...Хуульд заасны дагуу хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутай хүмүүсээр байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж, зохих журмын дагуу арга хэмжээг тооцож шийдвэрлүүлэх саналтай байна. Хохирлоо бүрэн төлж, байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.   ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р ху/, 4. Гэрч Э.Баянаагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: ...Шалгалт яваад техник, хэрэгслийг албадан буулгаж байна гэж сонсоод л уг техникүүдээ нууж далдалсан юм. Би дүү Э.Оыг нялх ногоон нарс мод тайрч, техник хэрэгслээ нуу гэж хэлээгүй. Харин “техникүүдээ гэрээс жоохон зайтай овоолго шорооны ард нуучих” гэж хэлсэн. Манай дүү Э.О техникүүд харагдаж магадгүй гээд нялх мод тайрч техникүүдээ далдалж нуусан нь буруу. Яг хичнээн ширхэгийг тайрч огтолсон талаар бас сайн мэдэхгүй байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-24-р ху/, 5. Гэрч А.Батцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: ...Ямар ч  байсан уурхайн захирал Баянаа гэх хүн байдаг. ...намайг юм хийж байхад Отгончулуун дуудсан. Намайг яваад очиход Отгончулуун тайрч бэлдчихсэн нарс модоор “ковш хуч” гэж хэлсэн. Би яг юугаар яаж бэлтгэсэн гэдгийг нь мэдэхгүй байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31р ху/, 6. Гэрч Г.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байх намайг экскаватор дээр гагнуур хийж байхад Отгончулуун ах намайг “хүрээд ирээч энийг хучаад өг” гэж хэлсэн. Тэгээд би нарс модоор ковшийг хамт хучсан. Тэр нарс модыг хаанаас авсан талаар би сайн мэдэхгүй байна.  ...гэх мэдүүлэг, /ххийн 32-33-р ху/, 7. Гэрч О.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: ...Отгончулуун ах намайг ковш байрлуулсан байсан газар дуудсан. Яваад очтол бэлтгэсэн моднууд байсныг “ковшийг хучих

хэрэгтэй байна” гэхээр нь би тэр моднуудаар техникийг хучсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р ху/, 8. Сэлэнгэ аймаг Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18-04-003/33 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 394 тоот тушаалын 4 дүгээр хавсралтыг үндэслэн тооцоход 1,3 метрийн урттай 11 ширхэг зулзган нарсны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1.100.000 төгрөг, 2-3 метрийн урттай 30 ширхэг зулзган нарсны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 4.500.000 төгрөг, 3-5 метрийн урттай 9 ширхэг зулгзан нарсны экологи- эдийн засгийн үнэлгээ нь 1.800.000 төгрөг буюу нийт 7.400.000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөг болж байна.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 52-53-р ху/, 9. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 8788-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09-р ху/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1012-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 13-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 5051, 68-р ху/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 29-ний №ТХҮ/518-021 дугаартай үнэлгээний тайлан, /хх-ийн 70-72-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 66-р ху, 74-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 65-р ху, 73-р ху/, шүүгдэгчид яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 40-42-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 75-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 84-р ху/, шүүгдэгчийн захиргааны арга хэмжээ хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 85-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 78-83-р ху, 94-98-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 99-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 100-р ху/, хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Э.О нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг “Өлөнт” нэртэй газарт ашигт малтмал олборлох зорилгоор байрлуулсан техник хэрэгсэлээ нуун далдлах зорилгоор 2019 оны 09 дүгээр сард уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр нойтон зулзаган нарс модыг хууль бусаар бэлтгэн ойн санд 22.200.000 /хорин хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэм хэргээ шудрагаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

МХУБ–ийн акт,Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХКний 2019 оны 10 дугаар сарын 29-ний №ТХҮ/518-021 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.           Шүүгдэгч Э.Оы гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.           Шүүгдэгч Э.Оы гэмт үйлдлийн улмаас 7.400.000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн байгаль экологид бодит хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсаны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 22.200.000 төгрөгөөр тооцон   нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргасан байна. Шүүгдэгч нь энэ хохирлоос 7.400.000 төгрөгийг төлж байрагдуулсан бөгөөд үлдэх 14.800.000 төгрөгийг төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      Шүүгдэгч Э.О нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.         Шүүхээс шүүгдэгч Э.Оы тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3/гурван/ дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгож, энэ шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй.           Шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “JINLIAG” маркийн №001417 дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, “OULIGEN” маркийн YD-85 моделийн БНХАУ-д

үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн модон иштэй төмөр сүх 1 ширхэгийг  устгахаар тогтов.         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Шарууд овогт Э.Оыг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль  бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Э.Оаас 14.800.000 /арван дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай. 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шарууд овогт Э.Оыг 650 нэгжтэй  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Оы цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 650  /зургаан зуун тавь/ нэгжээр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Од мэдэгдсүгэй.           

6.Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.           

7.Шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “JINLIAG” маркийн №001417 дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, “OULIGEN” маркийн YD-85 моделийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн модон иштэй төмөр сүх 1 ширхэгийг устгасугай.

            

8.Шүүгдэгч Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.            

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.          

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.           

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.            13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НОЛХООСҮРЭН