Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
Хэргийн индекс | 175/2019/0222/Э |
Дугаар | 06 |
Огноо | 2019-12-25 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | В.БАтдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 06
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Э.О холбогдох 1931003300208 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын Э.О, , Шүүгдэгч: Э.О нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг “Өлөнт” нэртэй газарт ашигт малтмал олборлох зорилгоор байрлуулсан техник хэрэгсэлээ нуун далдлах зорилгоор 2019 оны 09 дүгээр сард уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр нойтон зулзаган нарс модыг хууль бусаар бэлтгэн ойн санд 7,400,000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Э.Оы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 12-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 08, 09 дүгээр саруудад шалгалт явж байсан болохоор техникүүдээ нууя гэж бодоод байрлаж байсан газрынхаа ойролцоо 30-40 метр зайд байрлах нарс төрлийн модыг хөрөөдөж тайрч бэлтгэсэн. Бэлтгэсэн моднуудаараа ковш болон экскаваторыг хучиж нуусан. ...би уг модыг ганцаараа цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэсэн. Жижиг моднууд байсан болохоор ганцаараа бэлтгэхэд амархан, зөөвөрлөхөд хүртэл хялбар байсан. Надад мод бэлтгэж техник нуух талаар хэн нэгэн заавар
зааварчилгаа өгөөгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хийсэн минь үнэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 91-92-р ху/, 2.Шүүгдэгч Э.Оы шүүх хуралдааны шатанд өгсөн: ... Миний бие гэм буруугийн талаар маргаан байхгүй. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байгаагүй. Уул уурхайн шалгалт ирж байгаа сургаар техникээ нуух зорилгоор мод бэлтгэсэн. Би уул нь цаашид ургах чадваргүй моднууд гэж бодоод тайрсан юм. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Байгаль орчинд учруулсан хохиролоосоо 7.400.000 иөгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөрийг 36 сарын дотор бүрэн төлж барагдуулна. ... гэх мэдүүлэг, 3. Хохирогч Э.Одгаравын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...Хуульд заасны дагуу хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутай хүмүүсээр байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж, зохих журмын дагуу арга хэмжээг тооцож шийдвэрлүүлэх саналтай байна. Хохирлоо бүрэн төлж, байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулсан тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р ху/, 4. Гэрч Э.Баянаагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: ...Шалгалт яваад техник, хэрэгслийг албадан буулгаж байна гэж сонсоод л уг техникүүдээ нууж далдалсан юм. Би дүү Э.Оыг нялх ногоон нарс мод тайрч, техник хэрэгслээ нуу гэж хэлээгүй. Харин “техникүүдээ гэрээс жоохон зайтай овоолго шорооны ард нуучих” гэж хэлсэн. Манай дүү Э.О техникүүд харагдаж магадгүй гээд нялх мод тайрч техникүүдээ далдалж нуусан нь буруу. Яг хичнээн ширхэгийг тайрч огтолсон талаар бас сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-24-р ху/, 5. Гэрч А.Батцолмонгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: ...Ямар ч байсан уурхайн захирал Баянаа гэх хүн байдаг. ...намайг юм хийж байхад Отгончулуун дуудсан. Намайг яваад очиход Отгончулуун тайрч бэлдчихсэн нарс модоор “ковш хуч” гэж хэлсэн. Би яг юугаар яаж бэлтгэсэн гэдгийг нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31р ху/, 6. Гэрч Г.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байх намайг экскаватор дээр гагнуур хийж байхад Отгончулуун ах намайг “хүрээд ирээч энийг хучаад өг” гэж хэлсэн. Тэгээд би нарс модоор ковшийг хамт хучсан. Тэр нарс модыг хаанаас авсан талаар би сайн мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /ххийн 32-33-р ху/, 7. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: ...Отгончулуун ах намайг ковш байрлуулсан байсан газар дуудсан. Яваад очтол бэлтгэсэн моднууд байсныг “ковшийг хучих
хэрэгтэй байна” гэхээр нь би тэр моднуудаар техникийг хучсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р ху/, 8. Сэлэнгэ аймаг Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18-04-003/33 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 394 тоот тушаалын 4 дүгээр хавсралтыг үндэслэн тооцоход 1,3 метрийн урттай 11 ширхэг зулзган нарсны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1.100.000 төгрөг, 2-3 метрийн урттай 30 ширхэг зулзган нарсны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 4.500.000 төгрөг, 3-5 метрийн урттай 9 ширхэг зулгзан нарсны экологи- эдийн засгийн үнэлгээ нь 1.800.000 төгрөг буюу нийт 7.400.000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөг болж байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 52-53-р ху/, 9. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 8788-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09-р ху/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1012-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 13-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 5051, 68-р ху/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 29-ний №ТХҮ/518-021 дугаартай үнэлгээний тайлан, /хх-ийн 70-72-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 66-р ху, 74-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 65-р ху, 73-р ху/, шүүгдэгчид яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 40-42-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 75-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 84-р ху/, шүүгдэгчийн захиргааны арга хэмжээ хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 85-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 78-83-р ху, 94-98-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 99-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 100-р ху/, хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Э.О нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг “Өлөнт” нэртэй газарт ашигт малтмал олборлох зорилгоор байрлуулсан техник хэрэгсэлээ нуун далдлах зорилгоор 2019 оны 09 дүгээр сард уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр нойтон зулзаган нарс модыг хууль бусаар бэлтгэн ойн санд 22.200.000 /хорин хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэм хэргээ шудрагаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
МХУБ–ийн акт,Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХКний 2019 оны 10 дугаар сарын 29-ний №ТХҮ/518-021 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хууль сануулан асуусан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Оы гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Э.Оы гэмт үйлдлийн улмаас 7.400.000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн байгаль экологид бодит хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсаны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 22.200.000 төгрөгөөр тооцон нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргасан байна. Шүүгдэгч нь энэ хохирлоос 7.400.000 төгрөгийг төлж байрагдуулсан бөгөөд үлдэх 14.800.000 төгрөгийг төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна. Шүүгдэгч Э.О нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Э.Оы тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3/гурван/ дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгож, энэ шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй. Шийдвэр хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “JINLIAG” маркийн №001417 дугаартай БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, “OULIGEN” маркийн YD-85 моделийн БНХАУ-д
үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг улсын орлого болгуулахаар Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн модон иштэй төмөр сүх 1 ширхэгийг устгахаар тогтов. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч B.Батдэлгэр Нарийн бичгийн даргаар Г.Нандин Эрдэнэ нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.3-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэн Уул овогт Ц.Од холбогдох 1931003580211 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, оёдол эсгүүрчин мэргэжилтэй, ам бүл 8, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 12-р хороо Булгийн 19-996 тоотод оршин суух хаягтай, “Бугант нандин” ХХК-д эсгүүрчин ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цэцэн Уул овогт Ц.О /РД: УУ91072754/, Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн 10 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Заапан” гэх газарт “Хонда инсайт” маркийн 52-15 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас зорчиж явсан Ш.Март, Ш.Энхтөр, Г.Мөнхнаст нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Ц.Огийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 15-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 04ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “раам” гэх газрын “Бугант нандин” ХХК-ний ажилчдын байрнаас 52-51 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод миний хажууд Мөнхнаст арын суудалд Билгүүн сууж байсан. Би Бугант тосгоноос гарахын өмнө дугуйгаа хийлүүлээд бензин авч тос масло шалгаад явж байхад Билгүүн Мөнхнаст нар нь дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил, 0.5 литрийн нэг шил нийт 2 шил архи аваад 0.75л-ийн архи талд нь ортол уусан. Биднийг гарахад Заяа гаргаж өгсөн. Март эгч бидэнтэй хамт явахаар болоод машинд суусан. Бид нар машинтайгаа явж байхад орж гараад замдаа зорчигч нарын суудал солигдож байсан. Талдаа орсон архи дуусаад 0.5л-ийн архи уугаад Ерөө сум руу салдаг уулзвар дээрээс 40 орчим настай хүнийг машиндаа суулгасан. Тэр нь Ш.Энхтөр байсан. Бид нар цаашаа явж байгаад уулын оройг тойроод явж байхад урд гэнэт боржуур таарахаар нь баруун дараад замын хажуу хөвөөгөөр явж байгаад зүүн тал руугаа онхолдсон. Машин юу болсон гэдгийг мэдэхгүй манай машин дээшээ харсан байсан. Би машинаас буугаад машинд байсан хүмүүсийг нэг нэгээр нь гар гасан. Машинаас гаргаж байхдаа Март эгчийг
хайхад Март эгч машинаас шидэгдсэн байсан. Тэгээд эмнэлэг цагдаагийн байгууллагын ажилчид ирсэн. Намайг “Бугант” тосгоноос гараад явж байхад Мөнхнаст надад хэдэн үг хэлээд миний зүүн мөрнөөс татаж байсан. Өөр хэн нэгэн миний рүлийг булаасан асуудал байхгүй. Билгүүн миний хажууд сууж явж байгаад надад “найз нь арааг чинь сольчих шиг боллоо’ гаж хэлэхээр нь би харахад машин “D” тэмдэг дээр биш “S” тэмдэг дээр очсон байсан. Билгүүн дунд талд архи тавьсан байсан түүнийгээ авахдаа тэгж өөрчилчихлөө гэж надад хэлэхээр нь би буцаагаад “D” тэмдэгт дээр тавьсан. Би жолоогоо барьж яваад баруун тийшээ эргэхийг юм байна гэж харж байсан. Тухайн үед анхаарал сарниад нэг харсан эсрэг урсгал руу ороод урд замын хажуу талд байдаг түмбэ байхаар нь хажуу тийшээ дарсан. Зам тээврийн осол гаргасан нь миний буруу. Би өөрийн бурууг ойлгож мэдэж байгаа. Би өөрийн чадах ядахаараа хүмүүсийн хохирол мөнгийг барагдуулна. Машин дотор явж байхад бие засах үед хүмүүсийн суудал өөрчлөгдөж байсан. Харин Ерөө сумын салдаг уулзвар дээр Энхтөр ахыг авахад Энхтөр миний ард буюу арын баруун хаалганд, арын голд Мөнхнаст, зүүн хаалганд Март эгч суугаад урд миний хажууд Билгүүн сууж явсан. Энэ суудалд явсан чигээрээ явж байгаад зам тээврийн осолд орсон. Хүмүүсийн машинаас гаргаж байхад Март эгч машинаас шидэгдсэн. Би 75км цагаас дээшээ хурдтай яваагүй. Хамгийн хурдтайдаа гэхэд 70-75км цагийн хурдтай явж байсан. Харин осол болох үед 60-70км цагийн хурдтай явж байсан. Яагаад гэвэл бид нарын осолд орсон газраас холгүй бас эргэлт байсан. Би тэр эргэлт дээр хурдаа хасаж эргээд дахиж хурдаа нэмэлгүй явсан. Би хянах самбараа хараагүй болохоор би тийм хурдтай явж байсан гэж хэлж мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 84-85-р ху/, 2.Шүүгдэгч Ц.Огийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 25-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Би эмчилгээний зардалд Ш.Энхтөр ахад 100.000 төгрөг, Мөнхнастад 1.000.000 төгрөг, Ш.Март эгчид 370.000 төгрөг, Билгүүнд 200.000 төгрөг өгсөн. Би гэмтсэн хүмүүст өөрийн чадах ядахаараа мөнгө өгч байгаа. Нэхэмжилж байгаа мөнгийг ойрын хугацаанд өгнө гэж бодож байна. Би өөрийн буруутай үйлдлээс болоод зам тээврийн осол гаргаж надтай хамт машинд зорчин явж байсан хүмүүс их хэмжээгээр гэмтэж бэртсэн. Түүнээс хойш надад их хүнд хэцүү байсан. Би тэдгээр хүмүүст “ажил хийгээд эмчилгээний зардлыг төлж барагдуулна” гэж хэлсэн. Осол болсноос хойш би хүмүүсд их бага хэмжээгээр мөнгө өгсөн. Цаашид энэ хүмүүсийн эрүүл мэндэд шаардлагатай эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Би өөрийн буруутай үйлдлийг ойлгож ухаарч байна. Энэ байдлыг маань харгалзан үзэж надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 86-87-р ху/, 3.Шүүгдэгч Ц.Огийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2215 “ХОНДА ИНСАЙТ” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, 4 хүний биед хүнд, хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирогч нарт эмчилгээний зардал гарвал ажлаа хийж байгаад төлж барагдуулана. гэжээ,
4.Хохирогч Г.Мөнхнастын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10
дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Би муудаад унтах байдалтай явж байснаа нэг мэдэхэд эмч надад тариа тарихад би сэрсэн. Тэгсэн газар шороон дээр сууж байсан. Би Бугантаас дөнгөж гараад мөрийг нь цохиж байсан. Тэрнээс хойш тийм өөр асуудал гараагүй. Машины арааг сольсон хүн анзаараагүй. Замд тийм үйлдэл хэн нэгэн гаргаагүй. Замд ямар нэгэн саад тотгор байгаагүй. Зам хуурай жолооч тойрог дээр л эргэж чадаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин эмчилгээний гарах зардлыг нэхэмжилж байна. Эмчилгээний зардал цуглуулсан баримт байхгүй. ...гэх мэдүүлэг, /ххийн 19-р ху/, 5.Хохирогч Ш.Мартын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Ерөө сум өнгөрөөд явж байхад уулзвар дээр хүн гар өргөхөөр нь “наад хүнээ авчхаач” гэж хэлээд тэр хүнийг аваад цаашаа явсан. Цаашаа хэвийн явж байхдаа Билгүүтээтэй юм яриад явж байсан чинь нэг мэдсэн газар дээр ёолоод хэвтэж байсан. Би явахдаа “хурдан явахгүй шүү” гэж хэлээд хурдыг нь хязгаарлаж байсан. Одсүрэн “би хурдан явахгүй” гэж хэлж байсан. Машинд явж байхад хурдан явахгүй байгаа юм шиг санагдаж байсан. Би хурдыг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бид нар ч архи өгөөгүй. ...Надад гомдол санал байхгүй. Харин эмчилгээний зардал гарна. Түүнийг нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/, 6.Хохирогч Ш.Мартын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин өгсөн: ...Ц.Ог машин жолоодож байхад хэн нэгэн саад учруулаагүй. Үйл явдал өдрийн цагаар зам чөлөөтэй, саад хотгор байгаагүй. Энхтөр “хөөе” гэж хэлээд л нэг мэдсэн шороо мэдрэгдээд нар тусаад бие өвдөөд би өөрөө ёолоод газар хэвтэж байсан. Би 500.000 төгрөг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/, 7.Хохирогч Ш.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: ...Би машины арын баруун хаалга талдаа суусан. Намайг машинд суухад архи үнэртэж байсан ба дотор зорчиж явсан хүмүүс архи ууж байсан. Надад архинаас хийж өгөхөд нь би уудаггүй гэж хэлээд архинаас нь уугаагүй. Миний хажууд машины арын дунд сууж явсан залуу архи уугаад нэлээн муудсан байдалтай унтах байдалтай байсан. Түүний цаана зүүн хаалга талдаа миний үеийн гэмээр эмэгтэй, зүүн урд талд нэг эрэгтэй өөрийгөө Билгүүн гэж хэлээд архи аягалж байсан. Жолоочтой нь сүүлд хэрэг явдал болсны дараа сайн танилцсан Ц.О гэж залуу байсан. Явж байхад ууж байсан архи нь дуусаад урд сууж явсан эрэгтэй зүүн хаалга талаараа хойно сууж яваа эмэгтэйтэй юм яриад явж байсан. Би урагшаа зам хараад явж байхад замын чиглэл өөрчлөгдөж баруун эргэх болоход жолооч баруун эргэлгүй чигээрээ яваад эсрэг урсгал руу орохоор нь би “хүүе” гэж орилоход машин баруун тал руугаа болоод замаас гарч замын хөвөөгөөр явж байсан. Нэг мэдсэн бидний явж байсан машин доошоо хараад би машин дотор хэвтэж байсан. Намайг Одсүрэн хөлнөөс татаж гаргасан. Би машинаас гараад ухаан балартаад сууж байхад жолооч урд сууж байсан Билгүүн гэх залууд хандан “чи машины араа яагаад сольчхов” гээд машины арааны талаар ярьж байх шиг байсан. Би тэрийг хараагүй. Би яг жолоочийн ард сууж явсан болохоор хянах самбар хараад хурдыг нь хэмжиж яваагүй. Барагцаалж хэлбэл 50-60 км/ц хурдтай байсан байх. Намайг харахад хэн хэгэн жолоочид нөлөөлсөн асуудал байхгүй. Жолооч өөрөө л яасан юм мэдэхгүй эргэлт дээр эргэхгүй явсаар байгаад замын хажуу руу орсон. Машины араа хэн нэгэн
сольж байгааг хараагүй. Жолооч осолд орчхоод өөрөө худлаа шалтаг хайсан байх гэж бодож байгаа. Асфальтан зам дээр ямар нэгэн саад эвдрэл гэмтэл байгаагүй. Замын байдал хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, урдаас болон хажуу талаар ирсэн машин байгаагүй. Ямар учраас осолд орох болсон талаар хэлж мэдэхгүй байна. Жолоочийн машин барих ур чадвартай холбоотой байх. Тухайн үед яагаад эргэлгүй чигээрээ явсан талаар хэлж мэдэхгүй байна. Ямар сайндаа л би “хүүе” гээд орилох вэ дээ. ...Би эмчилгээний зардалд надад өгсөн 100.000 төгрөгнөөс гадна нийт 800.000 төгрөг нэхэмжилж байна. Энд нааш цаашаа явсан унааны зардал намайг сахиж байгаа хүний хоол хүнс, тэр хүний нааш цаашаа явсан, миний эмчилгээ хийлгэхээр нааш цаашаа явсан бусад зардал ороогүй. Би хүнтэй адилхан хэдэн саяар нь мөнгө нэхээгүй. ...гэх мэдүүлэг, хх-ийн 29-30-р ху/, 8.Иргэний нэхэмжлэгч О.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: ...Би зүүн талаараа зүүн тал руугаа хагас харж суугаад Ш.Март эгчтэй юм яриад явж байхад хэн нэг нь “Хүүш” гэж орилох шиг болоход нь би урагшаа харахад машин замаас гараад түчигнээд савлаад ирэхээр нь би сандраад нүдээ аньсан. Юу болсон талаар мэдэхгүй. Нэг мэдсэн бидний сууж явсан машин доошоо харчихсан байхаар нь би ямар ч байсан машинаас гарах нь зөв байх гэж бодоод машинаас гарсан. Би машинаас гарахад Ц.О “чи яагаад машины араа сольж байгаа юм“ гэж хэлсэн. Би тэрхэн үед балмагдсан байсан учраас “юун араа, юу, би араа сольсон юм уу” гэж хэлсэн. Тэгээд Ц.О бид 2 машин дотор байгаа хүмүүсийг гаргах гэхэд Ш.Март эгч байхгүй машинаас зайтай хэвтэж байсан. Удаагүй эмнэлэг цагдаа ирсэн. Би Ц.Од машин жолоодоход ямар нэгэн саад учруулаагүй. Би хойшоогоо Ш.Март эгчтэй юм яриад сууж байсан. Энхтөр үү, Мөнхнаст уу нэг нь “хүүш” гэж орилоход би урагшаа харахад машин замаас гарч байсан. Би нүдээ анихад түчигнэж савлаж байсан. Нэг мэдсэн машин доошоо харсан байсан. Харин Ц.О надад машины араа сольсон мэтээр ярьсан. Би араа сольсноо санахгүй байна. Машины араа солиход машин замаас гарна гэж байхгүй. Бугант тосгоноос гараад Мөнхнаст бид 2 архи ууж явахдаа Ц.Ог сандаргаж арааг нь нэг удаа “N1” тавиад “энийг хараа” гэж хэлсэн. Ц.О машин барихдаа муу. Холын замд машин барьж байгаагүй байх. Тийм болохоор нэг их хурдтай яваагүй. Шулуун зам дээр 80км/ц хурдтай явсан. Бид нарын осол гардаг хэсэг зам тойрог ихтэй байсан учраас тийм ч хурдан яваагүй. Би хянах самбарыг нь хараагүй болохоор км цагийг нь хэлж мэдэхгүй байна. Ц.О сумаас гараад машин барихдаа их сандраад жолоогоо бариад урагшаа хараад хажуу тийшээгээ харж чадахгүй болохоор нь би шулуун шороон зам дээр явж байхдаа нэг удаа тоглож арааг нь “М” тавиад “энийг хараа” гэж хэлсэн. Харин Мөнхнаст Ц.Огийн ар мөрнөөс нь татаж сандаргасан. Өөр дахиж тийм үйлдэл гаргаагүй. Осол болох үед Мөнхнаст архиндаа нилээд согтоод арын суудлын дунд хэсэгт унтах байдалтай явж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р ху/, 9.Иргэний нэхэмжлэгч Д.Заяагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: ...“Хонда инсайт” маркийн 5215 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Миний 5215 ДАХ улсын дугаартай машиныг Одсүрэн 2019 оны 10 дугаар сарын 01ний өдөр худалдаж аваад бичиг баримтыг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэхээр Дархан-Уул аймаг руу яваад бичиг баримтаа шилжүүлэг хийгээд цаашаа Улаанбаатар хот руу явахаар Бугант тосгоноос гарсан. Бугант
тосгонд нотариатч байхгүй учраас Дархан-Уул аймаг дээр очиж гэрээ байгуулаад машинаа Одсүрэнгийн нэр дээр шилжүүлэх байсан. Би Одсүрэнд машинаа 5.000.000 төгрөгөөр үнэлж бэлэн мөнгөөр зарсан. Одсүрэн надад машины мөнгө гээд 4.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Ослын дараа 1.000.000 төгрөг өгсөн. Бидний дунд аман гэрээ хийсэн. Одоо бичгээр гэрээ хийгээд Одсүрэнгийн нэр дээр нь шилжүүлэх дутуу байгаа. Миний худалдсан машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би машиндаа байнга засвар үйлчилгээ хийдэг байсан Машинд маань ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд шууд нь янзлуулдаг байсан учраас миний машинд ямар нэгэн эвдрэл байхгүй гэдгийг мэдээд Одсүрэн миний машиныг худалдаж авахаар болоод 5.000.000 төгрөгөөр надаас худалдаж авахаар болсон. Надад нэхэмжпэх зүйл байхгүй. Машины гэрээ хийгдээгүй боловч бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36-р ху/, 10.Гэрч О.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...Ц.О нь харахад доожоогүй, дуу муутай харагддаг ч хүнтэй яриад өөрийгөө ойлгуулах чадахаар ярьж байгаа нь их жонгиносон дуутай. Жаахан зориг муутай санагддаг. Хүн чанга дуугаар ярихаар сандраад хэлж ярьж байгаа зүйлээ урд хойно нь оруулаад ойлгомжгүй зүйл ярьдаг. Бугант тосгонд ирж ажиллаад удаагүй. Өөрийн хийж байгаа зүйлдээ эзэн нь болоод ажиллаж чаддаг. Хөдөлмөрч амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй. Гэр бүлийн хувьд эхнэр хүүхэд байхгүй. Ар гэрийн байдал нь олуулаа юм шиг байна лээ. Ирээдүйг их өнгөтэйгөөр харж хөдөлмөрлөж байгаа нь цаанаа бодолтой цаашид хөгжиж дэвжих чадвартай хүн шиг санагдсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/, 11.Гэрч Д.Заяагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ... Ц.Огийн байгаа байдал нь юм хэлэхээр жаахан хайнга хандаж байгаа юм шиг байдаг. Архи нэг их уугаад байдаггүй. Ажлын хамт олноороо гарсан үед жаахан уудаг. Хүмүүстэй маргалдаад байдаггүй. Дуу муутай, төлөв даруу зантай. Өөрийн хийх зүйлээ хийдэг. Би Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд ирээд танилцаж хамт ажилласан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/, 12.Гэрч О.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр 15-ны өдөр өгсөн: ...Ц.О хүүхэд шиг зантай. Нэг их юм яриад байдаггүй ч ямар нэгэн зүйлийг бодох зүйлгүй хэлдэг. Тухайн хүнд эвгүй байсан ч хамаагүй шууд хэлчихдэг. Хийж байгаа зүйлээ сайн хийхийг хичээдэг. Сургууль төгссөнөөс хойш ямар ааш зантай болсон талаар хэлж мэдэхгүй. Тийм болохоор ажилсаг хөдөлмөрч зантай үгүйг мэдэхгүй. Хүн чанартай, их сэтгэл сайтай, хүнд тусламтгай үг дуу цөөтэй хүүхэд байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/, 13.Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5729 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн Цогбаатар Одсүрэн 28/эр” гэж хаягласан цусанд этилийн спирт илрээгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 49-р ху/, 14.Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 5728 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Отгонбаатар Билгүүн 26/эр” гэж хаягалсан цусанд 2.1 промилли этилийн спирт илэрсэн. Цусан дахь 2.1 промилли спирт
нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 53-р ху/, 15. Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 12283 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Ц.Огийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 56-р ху/, 16. Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 12248 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.О.Билгүүний биед зулай, шуунд зүсэгдсэн шарх, сарвуу, хүзүү шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй 5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэх дүгнэлт, /хх-ийн 58-р ху/, 17.Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12249 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Ш.Энхтөрийн биед сээрний 11-р нугаламын шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 60-р ху/, 18.Дархан Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 863 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Г.Мөнхнастын биед зүүн талын 1-3-р хавирганы битүү зөрөөгүй хугарал, тархи доргилт, хэлэнд шарх, дух, дээд уруул доод эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу авто машины ослын үед хүчтэй цохигдох, доргих үед үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4.шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 63-64-р ху/, 19.Дархан Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 10
дугаар сарын 14-ний өдрийн 862 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Ш.Мартын биед аарцаг ясны эрвээхий хэлбэрийн хугарал, зүүн талын 4-6-р хавирганы битүү зөрөөтэй хугарал, баруун, зүүн уушигны няцрал, тархи доргилт нүүр болон, их бие, мөчдийн олон тооны шарх, зулгаралт цус хуралт бүхий зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу авто машины ослын үед хүчтэй цохигдох үед үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 67-р ху/, 20.Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч цагдаагийн ахмад Д.Мөнхбатын шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Жолооч Ц.О 52-51 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17 “Зам тээврийн осол” гэм Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг: -3.1.6.“зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал: тул тээврийн осол мөн. 2.Жолооч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3 Жолооч хөдөлгөөн аюул, сааад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. 3.2-р хариултаар хариулагдсан. 4.Хурдыг тогтоох боломжгүй. 5.Жолооч Ц.О нь 873596 дугаарын “В” ангилалын хүчинтэй үнэмлэхтэй, 52-51 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох ангилал таарч байх тул лавлагааг хавсаргав. ...гэх дүгнэлт, /хх-ийн 71-р ху/, 21. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-10, 11-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 12-13-р ху/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 15-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 47, 51, 55, 57, 59, 62, 65, 69-р ху/, хэв загвар авсан тэмдэглэл, /хх-ийн 48, 52-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 49, 53, 56, 58, 60, 63-64, 6667, 71-р ху/, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-йин 74, 75, 76, 77, 78-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт, /хх-ийн 73-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 80-83-р ху/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, /хх
ийн 90, 91, -р ху/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 93, 103-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 132-р ху/ хохирогч нарын өвчний түүхийн хуулбар 146-182-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 185-р ху/, хохирогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмлэглэл, /хх-ийн 186189-р ху/, шүүгдэгчил хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 190-р ху/, хууль сануулан авсан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн 10 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Заапан” гэх газарт “Хонда инсайт” маркийн 52-15 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас зорчиж явсан хохирогч Ш.Мартын эрүүл мэндэд хүнд, хохирогч Ш.Энхтөр, Г.Мөнхнаст нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хэв загвар авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч нарын өвчний түүхийн хуулбар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, гэрч, хохирогч нараас хууль сануулан авсан мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Огийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлсэн зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял халдааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1д зааснаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ц.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох
эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг ялтан Ц.Од үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Од анхааруулах нь зүйтэй. Шүүгдэгч Ц.О нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн №873596 тоот үнэмлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, СДИ 1 ширхгийг хэрэгт нь хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цэцэн Уул овогт Ц.Од Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Цэцэн Уул овогт Ц.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хохирогч Ш.Мартын эрүүл мэндэд хүнд, хохирогч Ш.Энхтөр, Г.Мөнхнаст нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Огийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Од мэдэгдсүгэй..
6.Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн жолоочийн №873596 тоот үнэмлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, СДИ 1 ширхгийг хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.
7.Шүүгдэгч Ц.О нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, , битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүгдэгч Ц.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН