Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 16

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      Улсын яллагч                                          В.Батдэлгэр      Шүүгдэгчийн өмгөөлөгч                          М.Гансүх      Нарийн бичгийн даргаар                        Ө.Энх-Амар нар  оролцов.

          Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, Мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Жаргалан овогт Б.Год холбогдох 1931002510190  тоот  хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн 1972 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт  Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг 069 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, Жаргалан овогт Б.Г, РД:МЮ72122177, Шүүгдэгч: Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг Буурын гол, 2 дугаар хэсэг 126 тоотод оршин суух иргэн У.Цолмонгийн эзэмшлийн байшингийн шатан доороос иргэн Д.Мягмарсүрэнгийн гээгдэл эд хөрөнгө буюу “Ай Фоне 6 эс” загварын гар утсыг авч, улмаар бусдад худалдан түүнд 340.000 /гурван зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дара ахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд; 1.Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 23-нд яллагдагчаар өгсөн:  ...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн үед танил Отгонбаатартай хуучин захын хажууд уулзсан. Отгонбаатартай ойр зуурын зүйл ярилцаж байгаад 1 шил архи аваад хамт хувааж уусан. Ингээд Отгонбаатар бид хоёр салаад явсан. Би ганцаараа “Буурын гол”-ын худгийн хажууд байдаг Цолмон эгчийнд орсон. Цолмон эгчийн хашааны хаалгаар орох үед байшингийн гэрэл нь асаалттай байсан ба хаалга цонхыг нь тогшсон чинь онгойлгохгүй байхаар нь согтуу унтаж байгаа юм байна явъя гэж бодоод явах гэж байтал Цолмон эгчийн байшингийн хаалганы довжоон доор нэг утас дуугараад, гэрэл нь асаад байсан. Тэгээд би тонгойж тэр утсыг аваад шууд халаасандаа  хийгээд явсан. Уг утсыг зарж, барьцаанд тавьж архи ууя гэж бодоод гурвалжингийн тэнд байдаг дэлгүүрт очсон. Тэгсэн Отгонбаатартай дахин таарсан. Тухайн үед гадаа бараг 22 цаг болж байсан. Дэлгүүрийн өмнө манай эхнэр Нарантуяагийн дүүгийнх нь эхнэр болох Билэгсайхантай уулзсан. Тэгээд утсыг Билэгсайханд 30.000 төгрөгөөр зарсан. Билэгсайхан 30.000 төгрөгийг бэлэн өгсөн. Уг мөнгөөр нь Отгонбаатар бид хоёр, 2

2

шил архи, талх, ундаа гээд ойр зуурын идэж уух зүйл аваад найзындаа очсон... Тухайн гар утас нь товчлуур байхгүй харахад их гоё утас байсан. Би өөрөө тэр утсыг сайн мэдэхгүй болохоор шууд унтраагаад халаасандаа хийсэн.   ...гэх мэдүүлэг /ххийн 47-48-р ху/, 2.Шүүгдэгч Б.Гын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Тухай өдрийн орой Отгонбаатартай шинэ захын цаана таарсан. Тэгээд Отгонбаатар “би хотоос ирлээ ганц шил юм ууя” гэхээр нь хамт явж уугаад нэлээн оройтсон тул салаад эгчийнх рүүгээ явсан. Манай эгчийн наад талд Цолмон эгчийнх байдаг юм. Тэднийхээр оръё гэж бодоод очтол хаалганы довжоон доор нь утас байсан. Тэрийг нь авчихаад буцаж явахдаа Отгонбаатартай дахин таарсан. Тэр “утсыг тавиад архи ууя” гээд Отгонбаатарт “өөрийнхөө утас” гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрт орж Отгонбаатараар заруулсан. Тэгээд 30.000 төгрөгөөр зарж дэлгүүрээс ойр зуурын идэх юм авч найзындаа очиж хоносон. Маргааш өглөө нь Мийгаа гэж хүн надтай таараад “утсаа хаячихаж” гэж хэлсэн. Тэгээд би Мийгаагийн утас байсан байна гэж мэдсэн.  ...гэх мэдүүлэг, 3. Хохирогч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...Би тухай өдөр Цолмон эгчийн гэрт очиж мөнгөө нийлүүлж байгаад нэг шил архи авч уусан. Тэгээд тэднийд жаал унтаж байгаад сэрсэн. Сэрээд өөрийн утсаа хайгаад олоогүй. Цолмон эгчээс асуух гэсэн боловч согтуу сэрэхгүй байсан. Маргааш өглөө нь Цолмон эгчийнд 9 цагийн үед очоод өөрийн гар утсаа асуусан боловч Цолмон эгч “хамт уусан хүмүүсээсээ хай, ямар ч байсан чиний гар утас ширээн дээр байсан шүү дээ” гэж хэлсэн. Би тэр өдөр хамт архи уусан хүмүүсээсээ асуусан боловч сураг сонсогдоогүй өнжсөн. Маргааш нь өглөөний 07 цаг болж байхад Бүлтүү Болдоо, Зобо нар Цолмон эгчийнд орж ирсэн. Тэгээд бид гурав гувалжингийн хойно байрлах хүнсний дэлгүүрийн гадаа 30 гаран минут юм ярьж суусан. Би Бүлтүү Болдоод өөрийн гар утсаа алдсан талаар хэлэхэд надад юм хэлээгүй. Би тэр хоёроос салаад гэртээ харьж хувцсаа солиод буцаад буурын гол орох гээд явж байтал замд шар Баагийн таараад хэдэн үг сольсон чинь архины халуундаа “би чиний гар утас хаана байгааг мэднэ. Ахдаа 60.000 төгрөг өгчих, тэгвэл ах нь очоод утсыг чинь аваад ирье” гэж хэлсэн. Би түүнд “мөнгө байхгүй” гэж хэлээд цаашаа буурын гол руу явсан. Тэгээд Данзкатай таарч утсаа алдсан талаар хэлсэн чинь “ямар утас юм” гэж надаас асуусан. Би тэгэхээр нь “Ай фоне 6 эс загварын цагаан өнгийн гар утас байгаа” гэж хэлсэн. Тэгсэн Данзка “ягаан хүрээтэй утас мөн үү?” гэж надаас асуухад нь би “мөн” гэж хэлсэн чинь манай найз Данзка “Бүлтүү Болдоо манай эхнэрийн дүүгийн эхнэрт 30.000 төгрөгөөр зарсан байсан” гэж хэлсэн.Тэгээд би хэд хоног Бүлтүү Болдоо ахыг хайгаад олоогүй болохоор цагдаад өргөдөл гаргасан.  ... гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р ху/, 4. Иргэний нэхэмжлэгч Б.Билэгсайханы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: ...2019 оны 10 дугаар сарын 20-ны орой замын цагдаагийн постны хойд талд байдаг “Аян” хүнсний дэлгүүрийн үүдэнд Б.Г ах согтуу “Ай фоне” маркийн гар утас барьчихсан “ах нь найзынхаа утсыг зарах гэж байгаа юм, дахиж архи уух гэсэн чинь мөнгө байхгүй болоод чи боломжтой бол энэ гар утсыг хямдхан худалдаад авчих” гэж хэлсэн. Тэр утас нь “Ай фоне” маркийн харахад нилээн хуучин, дэлгэц нь дээд, доод буландаа цуурч хагарсан, ар хэсэг нь цавуу болсон гэмээр хатаж бохирлогдсон утас байсан. Би тухайн утсыг бэлэн 30.000 төгрөг өгч авсан. Худалдан авсан гар утсандаа шинээр цэнэглэгч, хавтас авч,

3

дэлгэцийг нь Дархан-Уул аймагт очиж солиулсан. Нийтдээ 125.000 төгрөг болсон. Тийм учраас энэ гарсан зардлаа буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Хэрэв Ганболд ах надад “хулгайн утас, олсон одоо зарах гэж байна” гэж үнэнээ хэлсэн бол би яах гэж хулгайн утас авч өөртөө асуудал үүсгэж, мөнгө санхүүгээрээ хохирох юм бэ?. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р ху/, 5. Гэрч Э.Бат-Энхийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 13ны өдөр өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын сүүлээр гэртээ байж байтал манай ээж ирээд надад энд гайгүй хямдхан утас байна. Чи өмнө “Ай фоне” барьж байсан юм чинь үзээд өг” гээд намайг гэрээс аваад явсан. Тэгээд тэр утсыг үзтэл дэлгэцэн дээрээ пин кодтой, мөн Apple ID Iock-той байхаар нь “би уг утасны эзнээс нь кодоо гаргаад өгчих” гэсэн чинь тухайн кодуудыг гаргаж өгсөн болохоор нь ээж бид хоёр худалдаж авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/, 6. Гэрч Н.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Тухайн өдөр Бүлтүү Болдоотой таарсан. Болдоо надад хандаж “миний утсыг дэлгүүрт тавиад ганц юм ууя” гэхээр нь би “за” гээд бид хоёр гурвалжингийн дэлгүүр ороод Болдоо өөрөө дэлгүүр орж уулзтал худалдагч нь аваагүй. Тэгээд бид хоёр тэндээ байж байтал нэг хүүхэн иртэл Болдоо тэр хүүхнийг таниад очиж уулзсан. Тэгээд “энэ манай дүү байгаа юм энэнд утсаа өгнө” гээд хэлчихлээ. Би өөрийнхөө утас гэж хэлсэнгүй “чи авч ороод өөрийнхөө утас гээд хэлчих” гэхээр нь би очоод “энэ миний гар утас байгаа юм” гээд тэр эмэгтэйд хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй авахаар болоод бэлнээр 30.000 төгрөг өгсөн. Тэр утас нь ягаандуу өгнөтэй, “Ай фоне 6” загварын гар утас байсан. Дараа нь тухайн утасны эзэн Мягмарсүрэнтэй таарахад гар утсаа алдсан талаар ярьсан. Тэгээд би “чиний алдсан гэх гар утастай адилхан “Ай фоне 6” загварын гар утсыг Бүлтүү Болдоо надад өөрийнхөө утас гэж хэлээд бусдад зарсан талаар хэлсэн.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 2425-р ху/, 7. Гэрч У.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 14ний өдөр өгсөн: “...Би тухайн өдөр гар утсаа хулгайд алддаг гэх Мягмарсүрэнтэй уулзаад ганц шил архи уусан. Тэгсэн гаднаас Мөнх-Эрдэнэ орж ирсэн. Тэр үед Мягмарсүрэн бид хоёр нэлээд согтсон байсан. Мөнх-Эрдэнэ Мягмарсүрэнг “чи одоо эгчийнхээс гар, яв” гээд хөөгөөд явуулсан. Мягмарсүрэн манай байшингийн довжоон дээр согтуу сууж байхаар нь Мөнх-Эрдэнэ буцааж оруулж ирэн хоёр хундага архи өгсөн. Мягмарсүрэн архи ууж аваад гараад явсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Тэгээд маргааш нь “гар утас алга болсон байна” гэж хэлээд манай гэрт орж хайсан. Тэгэхээр нь би “эгч нь мэдэхгүй байна” гэж хэлээд Мягмарсүрэнг явуулсан. Тухайн өдөр их согтуу байсан болохоор Бүлтүү Болдоо манай гэрт орж ирсэн эсэхийг сайн санахгүй байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р ху/, 8. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 41-44-р ху/, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, /хх-ийн 28-р ху/, эд зүйлд үзлэг хийж, хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 29-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 31-р ху/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-34-р ху/, Ашид Билгүүн” Хөрөнгө, Даатгал хохирлын үнэлгээний байгууллагын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ/118-093 дугаартай үнэлгээний дүгнэлт, /хх-ийн 32-34-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 38-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт

4

танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 37-р ху/, иргэний нэхэмжлэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 39-р ху/,  шүүгдэгчид яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 47-48-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 01-09-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 71-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 49-70-р 49-53-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 74-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 73-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 72-р ху/, хууль сануулан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг Буурын гол, 2 дугаар хэсэг 126 тоотод оршин суух иргэн У.Цолмонгийн эзэмшлийн байшингийн шатан доороос иргэн Д.Мягмарсүрэнгийн гээгдэл эд хөрөнгө буюу “Ай Фоне 6 эс” загварын гар утсыг авч, улмаар бусдад худалдан түүнд 340.000 /гурван зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэм хэргээ шудрагаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан гэрч, хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.            Шүүгдэгч Б.Гын гэмт үйлдлийн хохирогч Д.Мягмарсүрэнд 340.000 төгрөгийн хохирол, учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд тухайн гар утсыг хохирогч Д.Мягмарсүрэн буцаан авсан болно. Харин иргэний нэхэмжлэгч Б.Билэгсайхан нь уг утсыг 30.000 төгрөгөөр худалдан аваад нийт 95000 төгрөгөөр засуулж янзлуулж авсан гэж байгаа боловч энэ талаархи нотлох баримтаа хавсаргаагүй байх тул шүүгдэгчээс 30.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.             Шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.       Харин шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Б.Гын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3/гурав/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.     

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Жаргалан овогт Б.Гыг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.           

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Б.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Гын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Год мэдэгдсүгэй.          

5.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 30.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум оршин суух Б.Б олгосугай.          

6.Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хурааглдан ирсэни зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.          

7.Шүүгдэгч Б.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.             

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.           

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.         

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                         С.НОЛХООСҮРЭН