Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

хохирогч А.Ц-,

иргэний нэхэмжлэгч Т.Б-,

шүүгдэгч А.Ж-, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, Н.Болортуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ч-гийн Ж-д холбогдох эрүүгийн 2003000700000 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Орхон их сургуульд номын санч ажилтай, ам бүл ___, _________ хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 10-3-802 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ч-гийн Ж- /РД:ИЮ81102000/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Ж- нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил-Зайсан” худалдааны төвийн хойд талын замд Тоёота Виш маркийн 00-00 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2 “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч /уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран/ уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч А.Ц-, Т.Б-, Б.Н- нарыг мөргөж, А.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Т.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

Эрүүгийн 2003000000000 дугаартай хэргээс:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-10-р хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/

Хохирогч Т.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, /иргэний хариуцагч/ Б.З-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч М.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №5797 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-56-р хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №284 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-24-р хуудас/

Шүүгдэгч Н.З-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 103-105-р хуудас/, гэрч А.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/, гэрч Л.Б-ын мэдүүлэг /хх-48-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 93-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.З-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Н.З- нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Т-” хойд талын зам дээр “Kia bongo 3” маркийн 00-00 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.13-т “Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр:” гэсэн заалтыг зөрчиж автобусны буудал дээр буцаж эргэх үйлдэл хийхдээ Т.Ц-гийн жолоодож явсан “Honda CB400” маркийн 00-00 УБ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, Т.Ц-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-10-р хуудас/,

 

Хохирогч Т.Ц-гийн... Би 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед ажлаасаа гараад Алтай хотхоны урд талын замаар зүүнээс баруун тийш чиглэлд “Хонда” маркийн 24-86 УБ дугаартай мотоциклтой Т- хойд замд явж байхад эсрэг урсгалаас К.Бонго маркийн автомашины урдуур буцаж  эргэх үйлдэл хийхээр нь би тоормос гишгэсэн боловч гулгаж очоод мөргөсөн. Миний баруун шилбэнд 6 см орчим язарсан цаашаа ясандаа хүрсэн байна гэж эмч хэлсэн. Түүндээ 2 оёдол тавиулсан. Цээжний томографи-д харуулаарай гэсэн Рентгенд харуулахад өөр ясны хугарал байхгүй байна гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.З-ын...Би 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр осол гарах үед хамт байгаагүй. Би ажил дээрээ байхад жолооч З- зам тээврийн осолд орсон талаар хэлсэн... Нэхэмжлэх зүйл байхгүй, автомашинд эвдрэл учраагүй. Манай байгууллагын автомашинууд бүгд даатгалтай тул даатгалаар хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч М.Х-ын...Би “Хонда” маркийн 00-00 УБ дугаарын мотоциклийг 2018 оны 9 дүгээр сард худалдаж авч унаж байгаад 2020 оны 3 дугаар сард 4.800.000 төгрөгөөр найз Т.Ц-д худалдсан. Одоо Т.Ц-гийн өмч. 2019 оны 9 дүгээр сард оношилгоонд ороод бүрэн ажиллаж байсан. Мөн бусад эд ангиуд нь бүрэн ажиллаж байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №5797 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Ц-гийн биед баруун шаант ясны сэлтэрсэн хугарал, баруун өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, тархины доргилт, дух хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, зулгарал, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /хх-ийн 55-56-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №284 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт: К.Бонго 3 маркийн 57-42 УНК дугаартай автомашины жолооч Нацагдоржийн З- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.13 дахь заалт “Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Хонда маркийн 24-86 УБ дугаарын мотоциклийн жолооч  Төмөрхуягийн Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг тодорхойлох боломжгүй, хойд дугуйн тоормослолтоос мөр гарсан гэх тул хэргийн газрын үзлэгээр илэрсэн 44.6 метр мөрийн уртаар хурдыг тодорхойлох боломжгүй. Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна. Асуултад дурдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.... /хх-ийн 89-р хуудас/,

 

Шүүгдэгч Н.З-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Мон масло” ХХК-ийн нэр дээр байдаг Вонго 3 маркийн 00-00 УНК дугаарын автомашиныг жолоодон түгээлтийн ажил хийсэн. Хан-Уул дүүргийн нутагт Алтай хотхоны замын урд талын Шинэхэн, Тэлмүүн гээд 2 дэлгүүрт борлуулалт хийчхээд баруунаас зүүн тийш явж байгаад зам дээр тасархай шугам хараад буцаж эргэх үйлдэл хийсэн. Үйлдэл хийхээсээ өмнө баруун болон зүүн тийш харахад юм харагдаагүй тул би эргэх үйлдэл хийсэн. Эргэтэл ард түс хийх чимээ гараад мотоциклтой хүн мөргөөд газарт унасан. Би цагдаа дуудсан ...Машинд эвдэрсэн зүйл байхгүй. Тухайн үед гэрлэн дохио эвдэрсэн байсан... Би гарсан бүх зардлыг даатгалын байгууллагаар төлж барагдуулах болно... гэх мэдүүлэг /хх-ийн 121-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Н.З- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.13-т “Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр:” гэсэн заалтыг зөрчиж осол гаргасны улмаас хүний элүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

           Хохирогч Т.Ц- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын зардалд нийт 1.873.000 төгрөг нэхэмжилж баримтаа ирүүлжээ. /хх-ийн 23, 64-66-р хуудас/

Шүүгдэгч Н.З-, иргэний хариуцагчийн төлөөлөгч М.З- нар дээрх хохирлыг даатгалын мөнгөөр нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч Т.Ц- нар нь хоорондоо эвлэрсэн тухай гэсэн хүсэлтийг /хх-ийн 130-133-р хуудас/ прокурорын шатанд бичгээр гаргаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Н.З-ын жолоодон явсан “Kia bongo 3” маркийн 00-00 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Мон масло” ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-ийн 15-р хуудас/ тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Мон Масло ХХК-аас 1.873.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Ц-д олгохоор шийдвэрлэв.        

       Шүүгдэгч Н.З- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

         Шүүгдэгч Н.З- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.13-т заасан “Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр:” гэсэн заалтыг зөрчсөн үйл баримт нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Н.З-од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.З-од мэдэгдэх нь зүйтэй.

 

        Шүүгдэгч Н.З- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н- ийн З-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.З-од мэдэгдсүгэй.

          

4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “Мон масло” ХХК”-аас 1.873.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Ц-д олгосугай.

 

5. Шүүгдэгч Н.З- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.З-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР