| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 188/2017/0513/э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 192.1., 17.1.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Ж.Батхуяг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 68
Ц.Т, И.Г, Г.Э,
Д.Б, Э.Мнарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ж.Батхуяг,
Шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд,
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Н.Баярхүү,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 439 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Н.Баярхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Т, И.Г, Г.Э, Д.Б, Э.М нарт холбогдох 201601000161 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. И.Г, 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
2. Д.Б, 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хаан хүнс” ХХК-д борлуулагч ажилтай, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,
3. Ц.Т, 1997 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,
4. Г.Э, 1985 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 481 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, урьд оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн, хорих ялын хэмжээг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,
5. Э.М, 1999 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй.
И.Г, Д.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвийн Евро фэйшн бэлэн хувцасны дэлгүүрээс тус бүр нь 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг савхин куртик хулгайлахыг завдсан,
Д.Б, Ц.Т, Э.Мнар нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8в байрны 1 дүгээр орцонд иргэн Д.Бын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, довтлон түүний 250.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн,
Ц.Т нь 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 45 грамм бодисыг /ургамал/ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 7а байрны дээвэр дээр болон биедээ хадгалсан,
Г.Э, Ц.Т нар бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маргад Дент” ХХК-ийн эмийн сангаас “Asus” загварын 500.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: И.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Мандал овогт Ихбаярын И.Г, Боржигин овогт Даваадоржийн Д.Б, Бэсүд овогт Цэрэнчимэдийн Ц.Т нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд, Боржигин овогт Даваадоржийн Д.Б, Бэсүд овогт Цэрэнчимэдийн Ц.Т, Тайж овогт Эрдэнэсүхийн Э.Мнарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Бэсүд овогт Цэрэнчимэдийн Ц.Т, Боржигин овогт Ганбаатарын Г.Э нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Бэсүд овогт Цэрэнчимэдийн Ц.Тг мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, И.Гыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүд, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Д.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүд, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Тг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүд, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар, Э.Мийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.2, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Г.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялаар тооцож 480:8=60 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 60 хоногийн хугацаагаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Д.Б, Ц.Т нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Тий нийт 168 хоног урьдчилан цагдан хоригдсон хугацааг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 19.200.000 төгрөгийн торгуулийн ялтай тэнцүүлж бодоход цагдан хоригдсон 100 хоног нь дээрх торгуулийн ялтай тэнцэж байгаа тул уг торгуулийн ялыг эдэлсэнд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар цагдан хоригдсон хоногийн зөрүү 77 хоногийг түүнд оногдуулсан хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Ц.Т, Д.Б, Э.Мнараас тус
бүр 83.300 төгрөг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,
8в-87 хаягт оршин суух УП98022031 тоот регистрийн дугаартай Сартуул овогт
Дэжидмаагийн Бэх-Очирт, Г.Эаас 60.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, 20-5 хаягт оршин суух ЧИ81032116 тоот регистрийн дугаартай Ат овогт Бямбасүрэнгийн Өлзиймөнхөд тус тус олгож, уг хохирлуудыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг тэдгээрт үүрэг болгож, И.Г, Ц.Т, Д.Б, Г.Э, Э.Мнарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, И.Г, Д.Б, Г.Э, Э.Мнар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Олимпус /Olimpus/ гэсэн бичигтэй хар цүнх 1 ширхэг, 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан каннабис төрлийн /дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий/ мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 43.4 грамм бодис /ургамал/ зэргийг устгах, AG2300556 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгаж, "Маргад Дент" эмийн сангийн хяналтын камерийн бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Н.Баярхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн 201601000161 дугаартай хэргийг хянан хэлэлцэх үеэр шүүгдэгч Ц.Тгийн өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Э.Мий өмгөөлөгч Ц.Гансүх, Д.Бгийн өмгөөлөгч Б.Батаа нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т "Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно" гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг завсарлуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж ... болно" гэж заасны дагуу оногдуулах ялыг хөнгөрүүлэх талаар хүсэлтүүд гаргажээ. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хүсэлтийг шийдвэрлэхдээ: "Шүүгдэгч нар уг дээрмийн гэмт хэргийн үйлдсэн хугацаа болох 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 1 жил 6 cap гаруй хугацаа өнгөрсөн, Д.Б нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар гэм буруугийн асуудал дээр эхнээсээ маргаагүй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд дээрх хохирлыг төлж барагдуулах цаг хугацааны болон боломжит нөхцөлүүд бүрэн байсан гэж үзэхээр байгаа ... зэргийг харгалзах шүүхээс завсарлага өгөх шаардлагагүй гэж үзсэн" гэжээ. Мөн "Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Хувийн байдлыг харгалзан ... шүүх... хорих ялыг хөнгөрүүлж болно" урьдчилсан нөхцөл болох "хувийн байдлын" нөхцлийг хангахгүй болох нь Д.Б Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 230 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 cap хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан тогтоолоор нотлогдож байна" гэжээ. 2015 оны Эрүүгийн хуулийн онцлог шинж, 2002 оны Эрүүгийн хуулиас ялгаатай, давуу шинжүүд нь 1 дүгээрт Хохирогчийн хохирлыг барагдуулах нөхцлийг бүрдүүлж чадсан, 2-рт "ялтай байдал" гэдэг ойлголт байхгүй болсноороо хохирогчийн болон холбогдогч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль болсон гэж үздэг. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хохирогчийн хохирлыг барагдуулах боломжийг хангаагүйгээс ял хөнгөрүүлэх боломжгүй болсноос гадна хэтэрхий нэг талыг барьж яллах чиг үүрэгтэй шүүх хуралдааныг яаравчлан хийснээрээ шүүгдэгчийн болон хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Шүүхийн зорилго нь зөвхөн ял оногдуулах биш юм. Шүүх хохирогчийн хохирлоо нөхөн төлүүлэх, шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх эрхийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзэж байна. Д.Б нь 2012 онд шүүхээс 2 жил 8 сарын ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан ба ял хойшлуулсан хугацаандаа гэмт хэрэг шинээр үйлдээгүй ба тус ялыг эдэлж дууссан, мөн 2015 оны Эрүүгийн хуулиар "ялтай байдал" гэсэн ойлголт байхгүй болсон байхад "хувийн байдал" гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж, "Ял хөнгөрүүлэх" нөхцөл байдлыг хэрэглээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол" гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд дээрх шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т "анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах" гэж заасныг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Э.Мийг хохирогч Д.Бт 83.300 төгрөг төлүүлэхээр заасан. Шүүх хуралдаанаас өмнө хохирлыг төлж чадаагүй байсан тул шүүх хуралдаан болсны дараа Д.Бын дансруу 85.000 төгрөг шилжүүлээд баримтаа эх хувиар нь авчирсан. Магадлалд хохирол бүрэн төлөгдсөн гэх өгүүлбэрийг оруулах хүсэлттэй байна. ...” гэв.
Шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч Г.Батболд “шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Ж.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Д.Бг хохирол төлөх боломжоор хангаагүй, урьд ял шийтгүүлсэн байдлыг нь хувийн байдлаар тооцож ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж заасныг зөрчсөн гэж байна. Энэ талаар ноцтойгоор нөлөөлж болох ямар нөхцөл байдлыг дүгнээгүй талаар өмгөөлөгчийн гомдолд дурдаагүй. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн бодитой дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх асуудал нь шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал. Хувийн байдал, хохирол төлөгдсөн талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн учраас өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Ц.Т, И.Г, Г.Э, Д.Б, Э.Мнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Н.Баярхүүгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ... асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зөвлөлдөх тасалгаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хэлэлцэх асуудлуудыг заасан бол мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлуудыг тодорхойлжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ шүүх хуралдааны танхимд танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж дахин зөвлөлдөх тасалгаанд орж хэлэлцэн шийдвэрлэхээр хуульд тусгайлан заасан байна.
Харин анхан шатны шүүх, шүүх хуралдааны үед улсын яллагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулахаар тогтоож, энэ талаарх өмгөөлөгч нарын саналыг хэрэгсэхгүй болгож, шүүх хэргийн талаар урьдчилан дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэх асуудлуудыг нэг удаа зөвлөлдөн шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.
Мөн анхан шатны шүүх Ц.Тг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ.
Хэдийгээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно” гэж заасан байгаа боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилснаар торгох ялын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох зохицуулалтыг халсан болно.
Мөн Анхан шатны шүүх Ц.Тгийн цагдан хоригдсон хугацааг тооцохдоо 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсгүүдийг баримтлан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Шүүх цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулж тооцно” гэж, мөн зүйлийн 59.3 дахь хэсэгт “... Цагдан хоригдсон этгээдэд торгох ял оногдуулсан бол цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж, торгох ялаас хасч тооцно” гэж тус тус заасан боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус хуульчилснаар хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд нэмж нэгтгэх 2002 оны Эрүүгийн хуулийн зохицуулалтыг мөн халсан байна.
Иймд, 2002 оны Эрүүгийн хуулийн зарим зохицуулалтыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар халсан тохиолдолд буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл үүсэхгүй болохыг анхаарвал зохино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэжээ.
Гэтэл анхан шатны шүүх Э.Мэд ял оногдуулахдаа “Э.Мнь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 7 сартай байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өсвөр насны шүүгдэгчид хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмын дагуу түүнд ял оногдуулахаас гадна өсвөр насны шүүгдэгч Э.Мнь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, 18 насанд хүрсэн, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан түүнд 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заагаагүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг тус тус зөрчжээ.
Иймд Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Н.Баярхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 439 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Т, И.Г, Г.Э, Д.Б, Э.Мнарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.